Ulzii Flower
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ulzii Flower, Health/Beauty, Korea, Korea.
31/12/2024
03/02/2024
🌸🎶Together concert 🎶🌸
🔥 Naran&Bayartsetseg🔥
🇰🇷 Цагаан сарын тоглолт🇰🇷
Дуучин Наран Баярцэцэг нарын зүрхэнд хоногшсон хит дууг сонсож гайхалтай нэгэн үдшийг хамтдаа доргин өнгөрөөцгөөе❤️🔥💕
😇🎵🥰😇💕👏
🔈Хэзээ: 2024.2.10(sat)
🔈⏰Тоглолт эхлэх цаг: 20:00
Tax:80.000₩
урьдчилсан захиалга:70000₩
(NH 농협 216026 56 040743 서지수)
🌆 📍📍📍Тоглолт болох газар
~The opera~
서울시 동대문구 장한로2길36.2f
(Janghanpyeong Station, Subway Line 5, Exit 3 )
лавлах утас:
010 4671 0034
010 4699 5527
21/09/2023
1. Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчины шалтгаанууд болдог гэнээ.
“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино.
Copy
10/09/2023
УМ ДААРИЙ- Зуурдын зовлонг арилгаад
ДҮД ДАРИ- Хамаг зовлонгоос гатлуулан
ДҮҮРИЙ- Хорвоогийн шуналаас тонилгож
СУХА-Амирлуулах болтугай.
Бусаддаа шейрлээрэй манайхаан
Өдөр бүр хичээлд явж буй хүүхэддээ,
Нөхөртөө, өөрөө ажил бүтээхээр гарахдаа
Уншаад явж байгаарай .....
Тэр үед бурханыхаа ивээлд багтсанаа мэдрэх болноо....
Сэтгэл өег, тайван мэдрэмжээр дотор тань дүүрэн байнаа...💕🥰😍🌈🌹
01/06/2023
Эхнэртээ үргэлж бууж өгдөг нэгэн эр байж.
Ямар ч тохиолдолд буулт хийнэ, дийлдэнэ.
Нэг өдөр эхнэр нь асуув.
- Миний буруу гэдгийг мэдсээр байж юунд дандаа ингэдэг юм?
Нөхөр хэлэхдээ:
- Чи бол миний хүн. Чамайг дийлээд яах билээ. Сайндаа түр зуурын ялсан мэдрэмж авна. Тэгсээр чамайг алдвал яах юм. Тэр бол жинхэнэ ялагдал.
Эрчүүд захиралтайгаа муудаад дийлчихлээ гэхэд ажлаа л алдана, үйлчлүүлэгчтэйгээ муудаад бууж өгөхгүй гэвэл мөнгө олох боломжоо л алдана. Харин эхнэртэйгээ муудах бүртээ ялаад байвал хайртай хүнээ алдана шүү дээ. Аймар биш үү…
… Эмэгтэй хүн тансаг машины урд суух, үнэтэй цүнх барих, өөр юу ч юм агуу ихийг хүсдэггүй.
Халуун дотно үг, хааяа цэцэг, хэцүү үед тулах цэг, халамж, хайрлагдсан мэдрэмж бас мөрийг чинь дэрлэж тайвширахыг хүсдэг…
Утсаар ярих, хайртай гэж сонсох, халуун дулааныг мэдрэх, ярилцах, өдөр бүр тэврүүлэхийг хүсдэг…
Хэт материаллаг байдлыг бус зөвхөн хайрыг хүсдэг…
Эрчүүд буулт хийх нь уужим сэтгэл юм, ёс суртахуун юм, хайр юм…
21/05/2023
Энэ 4 байрлалд 20-30 секунд өдөр бүр сууснаар нуруу өвдөхөө болино.
20/05/2023
Сайн байцгаана уу? Share
Энэ удаа би та бүхэндээ гэдэс ходоод болон бөөр давсагаа хэрхэн цэвэрлэж угаах талаар ээлжит зөвлөгөөгөө өгье.
Баяр болж, болох болохгүй их л зүйл идэж ууж байгаа байх. Харин шинэ оны эхний өдөр гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлээд орвол таны бие ямар их таньд баярлах бол доо.
Яндан хөө тортогтой болохоор яндангаа хөөлж, цэвэрлэдэг шиг жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно.
Үүний тулд та өмнөх өдөр нь 1 литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж та их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амрана, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.
Улаан манжинг яагаад Оросууд их хэрэглэдэг гэж бодно. Хэрэгтэй гэдгийг нь мэддэг болсон ард түмэн. Юунд хэрэгтэй вэ.
Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.
Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.
Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна.
Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150г улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай
Хэрхэн бэлтгэх.
1. Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
2. Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.
З. Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.
Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болохгүй
Ингээд анхаарал тавьсанд баярлалаа, таалагдсан бол Like дарахаа мартаваа…
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Korea