Dr.Otgoo manba
Уламжлалт анагаах ухааны зөвлөгөө мэдлэг мэдээлэл
02/05/2026
🐍 Бариа бол хүнд хамгийн хурдан үйлчлэх хий ядаргааг тайлах арга юм.
🐍Бариа нь: Аривдсан хийг дарж, зангирсан булчинг суллаж, тайвшруулж, амрааж, олон төрөлийн хий, доргилт, булчин чангарах өвчинийг илааршуулж чаддаг.
🐍 Бариа хийлгэснээр хүний айдас түгшүүр арилж, сэтгэл санаа өргөгдөж, байдаг учир нь энерги буюу хий хүний биед тогтвортой байсанаар хүний ажил, амжилт дээшлэн дэвшиж байдаг.
🐍Арьс нь хүний биеийн эрхтэндээ хамаардаг тул тодорхой хэмжээнд чийглэг, тослог байх ёстой.
🐍 Тогтмол бариа хийлгэдэг хүмүүс стресст ордоггүй,ба ямар нэгэн ахуйн өвчин тусдаггүй жишээ нь их бага судас, булчингийн доргилт засагдаж мөн хөгширөлт, хуурайшилт үл явагдана.
🐍 Бүтэн биеийн бариа хийлгэсний дараа хүн нам унтдаг нь хичээн их тайвширч, хий дарагдаж, чангарсан булчин, бага сага доргилт засагдаж байгааг илтгэдэг
13/04/2026
ХИЙ ДАРАХ ХООЛ
ХОНИНЫ ЯСНЫ ШӨЛТЭЙ ШИНГЭН БУДАА
Энэ бол тамир дорой, архагаас бэлхүүс өвдөгөөр хүчгүйг эмнэнэ.
1. Хонины ясаа усанд хийж шөл гартал зөөлөн гал дээр 1-2 ЦАГ буцалгана.
2. Давс, цагаан гаа өөрийн амталгаагаараа нэмж хийн буцалгана.
3. Шөлөө шүүж аваад будаагаа хийж болгоно.
Хий дарахад бор будаа, хүц будаа, шар будаа, гурвалжин будаа зэрэг хамгийн тохиромжтой.
31/03/2026
ХИЙН ЯДАРГАА ИХЭСВЭЛ НОЙРГҮЙДЭЛД ОРНО.
☝️Нойргүйдэлд орсон, шөнө 3 цагаас хойш сэрээд унтаж чаддаггүй хүмүүс их байдаг юм бна.
Үүрийн 4 цаг өнгөрөөд байнга сэрдэг 4:30-5:30 цагийн хооронд бие тавгүйрхдхэг бол:
1-рт зүрхний шинжилгээ болон иж бүрэн шинжилгээ өгчих.
Ноцтой онош тодрохгүй бол таны хий арвидаж ядаргаанд оржээ гэсэн үг. Хий нь арвидсан хүн хийн цагтаа сэрээд бай
даг. Ихэвчлэн хийн цагт үүрээр хүн нас бардаг нь ч их учиртай. Ямар нэгэн өвчинтэй гэж гарвал тэр өвчнөө эмчлүүлэхийн зэрэгцээ энэ зөвлөгөө танд бас хэрэг болно. Хийн цагтаа сэрээд буцаж унтаж чадахгүй бол буцалсан халуун ус эсвэл өөх тосгүй халуун шөл уугаад буцаад тайван хэвтчих. Сэрэх бүртээ халуун шөл уугаад байвал хий, ядаргаа тань дарагдаж нойргүйдэл арилдаг.
Өвлийн сэрүүн цагт Ногоон цай хэрэглэх нь биеийг сэрүүдүүлж хий арвидуулдаг талтай.
Уламжлалт анагаах ухаанд:
Хийн цаг 03:40-07:40, 15:40-19:40 энэ цагуудад шингэхдээ амархан халуун, шөлтэй хоол идэх,
Шарын цаг 11:40-15:40 энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх,
Бадганы цаг 07:40-11:40, 19:40-23:40 ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй,
Орой 21:30-23 цагийн хооронд та заавал орондоо орж унтаж амрах ёстой.
Сарны хүч дэлгэрэх цаг буюу 23:40-03:40 хүртэлх цагт унтаж амрах ёстой байдаг. Монголчууд сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог уламжлалтай байсан.
Өглөөний цайгаа 07:40 -өөс өмнө амжиж ууна.Өглөө бүр хий дарах шар тос өрөмтэй цайг уух нь биед төгс зохицдог.
Харин 07:40-11:40-ийн хооронд хоол идвэл бадганыг арвидуулан таргалж, залхуу хүрч, бие хүндрэн оюун ухаан ажиллахаа больж, ажлын чадвар мууддаг. Бадганы цагт идсэн хоол хүний биед хор болдог.
Оройн 19:40-өөс хойш хоол идэх огт хэрэггүй. Тэгээд 21:30-23 цагийн хооронд заавал унтаж амар. Унтахаасаа өмнө аяга халуун ус уугаад хэвтчих. Сайхан унтдаг юм.
Дээрх мэдээллүүдийг: Монгол, Өвөрмонгол, Хятад уламжлалт анагаах ухааны бяцхаан зөвлөгөөнүүдээс
22/03/2026
😱😱😱ААРЦАГНААС ЭХЭЛ ‼️‼️
🩻Аарцаг #нурууны гажилт нь харагдах байдлаас гадна хүний биеийн бүх тогтолцоонд гинжин урвал байдлаар нөлөөлдөг суурь асуудал юм
😨ААРЦАГ ГАЖИХ , нуруу МУРИЙХ нь мэдрэлийн тогтолцоог алдуулснаар хамгийн эхэнд ☝🏻зүрхний хэмнэл алдагдахаас гадна биеийн жингийн хүндийн төвийн жигд хувиарлалт алдагдаж аль нэг тал руу хазайснаар ачаалал авч буй хөлийн булчин цуцах , булчин чангарах , эцэстээ хэт суларч цусны эргэлт удаашрах , судасны зангираа , хатуурал болдог
Хүний биеийн жин 2 хөл дээрээ тэнцүү жигд тээгдэх ёстой ⚖️⚖️
Аарцагны яс тэгш байж #нуруунд жигд ачаалал ирдэг ⌛️🩻
Аарцагны яс гажвал #нуруу мурийна 😱😱😱😱😱😱😱
Гажсан нурууны #нугалам
нугасыг дарж, нурууны мэдрэлийн угийг дардаг 😔😔😔
Уг дарагдсан мэдрэлийн судсаар тэжээгддэг эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч эхэлдэг 😖😖😖Мөн гажсан #нугалам нь холбогч эд хийгээд булчинг чангалан, цус болоод тунгалгийн эргэлтийг саатуулдаг 😩
Үүнээс үүдэлтэй олон өвчин үүсдэг 🫣🫣😲😲😲
☝🏻ХӨЛИЙН ТАМИР МУУДСАН БОЛ :
Өрөөсөн хөл сулраад байх шиг мэдрэмж төрнө . Тоохгүй яваад байвал өвчинг улам хүндрүүлэх эрсдэл үүсдэг
#Эмчилгээний хамгийн зөв арга бол үндэс язгуур болох ААРЦАГ НУРУУГ ЗАСАХ ЮМ
🍄 Та болон ойр дотны хүмүүс тань Аарцаг нуруунаас болж зовиуртаа дасан зохицоод явж байгаа бол АНХААРААРАЙ☝🏻☝🏻☝🏻 Дээрх шинж тэмдэг , зовиурууд байвал мэргэжлийн эмч бариач дээр очиж АСУУДЛАА ШИЙДЭЭРЭЙ😉😉😉
( Очиж итгэл хүлээлгэж эмчлүүлж буй хүнийхээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг харахад илүүдэхгүй шүү манайхаан👀)
🤳🏻Гэрэл зургийг ( pinterest)
21/03/2026
🫕 Өглөөний цайндаа “ХАЙЛМАГ” идсэнээр
🧠Тархи толгойны үйл ажиллагаа сэргэж ой санамж, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөл, нойр сайжрах
🫀(Хийнээс болсон) Зүрх чичирч салгалах, сэтгэл санаа тавгүйтэх, цээжээр хөндүүрлэх, цочимтгой болох
💩 Элэг цөсний үйл ажиллагааг дэмжиж хоолны шингэцийг сайжруулах, өтгөн хаталтыг арилгах
💪 Хүч тамирыг тэтгэж чалх сайжруулах, хөгшрөлтийг удаашруулж, насыг уртасгах
👀 Мэдрэхүйн 5 эртхэнийг тодруулах
🧖♀️ Нүүр царайг өнгөлөг толигор болгох, үс хумсны бат бөх байдлыг сайжруулах гээд товчхондоо бол 🔥дотор илчийг тэтгэж 💨 хүйтэн хийнээс болсон өвчин бүгдээс сэргийлэхэд өндөр ач холбогдол бүхий Монголчууд бидний тансаглал юм ❤️❤️❤️
20/03/2026
Ревматоид артрит: Дархлаа өөрийн үе мөчийг довтлох үед 🔥
⚠️ Анхааруулга: Энэ бол жирийн “үе элэгдэл” биш.
Та үе мөч өвдөхийг насжилттай холбоотой,
эсвэл хэт ачааллаас болсон гэж боддог байж магадгүй.
Тэр бол остеоартрит.
Харин ревматоид артрит бол огт өөр.
Энэ өвчин таны дархлааны системээс эхэлдэг.
Ер нь таныг хамгаалах ёстой дархлаа
гэнэт таны өөрийн үе мөчийг дайсан гэж андуурна.
Үе мөчний дотор
синовиум гэж зөөлөн эд байдаг.
✔ Шингэн ялгаруулна
✔ Хөдөлгөөнийг жигд болгоно
✔ Үрэлтээс хамгаална.
Харин ревматоид артритын үед:
🧬 Дархлааны эсүүд энэ эд рүү довтолж
🧬 Үрэвслийн бодисууд ялгаруулж
🧬 Синовиум зузаарах, хавдах, шингэнээр дүүрэхэд хүргэнэ.
Үр дүн нь:
🔥 Үе халуун болно
🔥 Эмзэг, өвдөлттэй болно
🔥 Хөшүүн байдал үүснэ
Гэхдээ үүгээр дуусахгүй…
Үрэвссэн эд түрэмгий ургаж эхэлдэг.
➡ Мөгөөрсийг бүрхэж
➡ Аажмаар элэгдүүлж
➡ Эцэст нь ясанд хүрнэ.
Одоо энэ бол зүгээр үрэвсэл биш.
❗ Үе мөч дотроосоо идэгдэж эхэлж байна.
🖐 Хуруунууд хэлбэрээ алдана
🖐 Үе мөчний байрлал өөрчлөгдөнө
🖐 Хөдөлгөөн хязгаарлагдана.
Мөн энэ өвчин:
⚖ Нэг талд биш
⚖ Хоёр талд зэрэг
⚖ Симметрик байдлаар илэрдэг
(хоёр гар, хоёр бугуй, биеийн хоёр тал)
Ревматоид артрит бол зүгээр өвдөлт биш.
Энэ бол таны дархлаа
үе мөчний бүтцийг давхарга давхаргаар өөрчилж буй процесс юм.
16/03/2026
Нурууны өвдөлтийг бөөрний өвдөлтөөс хэрхэн ялгах вэ?
Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлуулан, хэрэгтэй аминдэм, эрдэс , уураг зэргийг цусанд буцаан оруулдаг чухал эрхтэн юм.
Бөөрний өвдөлт нь нуруу бүсэлхий орчим хэсэг газарт чинэрч чилж өвдөх зовиур илэрнэ Нурууны нэг эсвэл 2 талдаа өвдөж болно. Мөн ханиад томуу хүрэх, дороосоо даарахад сэдэрч, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, халуурах, амархан ядрах зэрэг зовиуртай хавсарч илэрнэ. Бөөрний өвдөлт нь ямар нэг байдлаар дамжин өвддөггүй, зөвхөн хэсэг газарт булчин чангарч, халуу оргих, чинэх байдлаар өвдөнө.
Харин нурууны өвдөлт ихэвчлэн хэсэг газарт аажим өвдөж эхлэх бөгөөд цавь, гуя луу өвдөлт дамжин өвдөнө. Нурууны өвдөлт нь хүнд зүйл өргөх, дасгал хөдөлгөөн их хийх, удаан хугацаагаар нэг байрлалд байх үед ихэсэж, нурууны булчинг суллаж бариа засал , дасгал хөдөлгөөн хийх үед өвдөлт багасна.
1.Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна.Хүндэрсэн үед цустай шээс гарч болно.Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.
2.Хөөстэй шээс: Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг. Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу
3. Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.
4.Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.
5.Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.
6.Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.
7.Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.
8.Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.
9. Бие зарайж, халуурах : Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг. Бөөрний архаг үрэвсэлт өвчин болох пиелонефрит өвчиний үед халуурах зовиур нь элбэг байдаг Мөн өндөр халуурах нь бөөрний идээт үрэвслийн үед илэрч болно Иймээс та өндөр халуурах зовиур илэрвэл эмчид хандан зөвлөгөө аваарай
10. Артерын даралт ихсэх :Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг. Бөөрний үрэвсэл ихсэх тусам артерын даралт ихэсдэг. Иймээс таны артерын даралт ихсэж байгаа бол эмчид хандах шаардлагатай.
16/03/2026
❗️👆БАМБАЙ БУЛЧИРХАЙН хамгийн муу дайсан бол НОЙРГҮЙДЭЛ . Бидний дасчихсан, хэвийн үзэгдэл гэж үздэг зүйл.
7 цагаас бага унтах нь бамбай булчирхайг удаашруулдаг. Энэ нь сэргэх цаг гаргадаггүй. Та ердөө 5-6 цаг унтаж байхад ямар ч эм тус болохгүй.
📌Бамбай булчирхайг сэдээдэг үндсэн гол даавар болох TSH нь шөнийн цагаар ялгарч, үүрийн 2-4 цагийн хооронд оргил үедээ хүрдэг. Хэрэв та унтаж чадахгүй бол дохио ирэхгүй. Бамбай булчирхай юу хийхээ мэдэхгүй, дааврын түвшин буурдаг.
📌Нойр дутуу = кортизол буурдаггүй. Кортизол (стрессийн даавар) шөнө буурдаг гэж үздэг. Гэхдээ хэрэв та хангалттай унтаж чадахгүй бол өндөр хэвээр байна. Энэ нь бамбай булчирхайн дааврын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Та эм ууж болно, гэхдээ тэдгээр нь зүгээр л үр дүнгүй.
📌Нэг шөнө ба хасах 30%
Судалгаагаар хэрэв та 4-5 цаг унтвал маргааш нь идэвхтэй Т3 дааврын түвшин 20-30%-иар буурдаг болохыг нотолсон. Хэрэв энэ нь шөнө бүр тохиолдвол бамбай булчирхай бараг л уналтанд ордог
📌Үрэвсэл ихсэж байна
Нойр дутуу байдал = бие махбод дахь чимээгүй үрэвсэл. Энэ нь бамбай булчирхайд шууд нөлөөлдөг. Ялангуяа танд аль хэдийн аутоиммун өвчин (Хашимото өвчин) байгаа бол. Эсрэгбие нэмэгдэж байгаа бөгөөд та яагаад гэдгийг нь ойлгохгүйд хүрдэг.
📌Бодисын солилцоо буурдаг
Бамбай булчирхай нь таны бодисын солилцоог удаашруулж, улмаар үүнийг удаашруулдаг. Таны жин тогтворжиж, та эрч хүчгүй болж, "энэ нь гипотиреодизм" гэж бодож байгаа ч үнэндээ нойргүйдэл нь таны биеийг үнэхээр үхэлд хүргэж байдаг
📌7-8 цаг бол тансаглал биш, харин хамгийн бага хэмжээ юм. Мөн 23:00 цагаас өмнө унт. Учир нь 23:00 цагаас үүрийн 3:00 цаг хүртэл бол сэргэлтийн гол цонх юм. "Боломжтой үед" биш, харин шөнө бүр. Энэ бол бамбай булчирхай сэргэх цорын ганц арга зам юм.
📌Нэмэлт тэжээл нь зөвхөн унтаж байх үед л үйлчилдэг. Та иод, селен, цайр, L-тирозин ууж болно. Гэхдээ хэрэв та ердөө таван цаг унтвал энэ нь тус болохгүй. Байнга ажиллаж байгаа машиныг бие засах боломжгүй.
Бамбай булчирхайн гол дайсан бол нойр дутуу байх явдал юм.
Унтаж эхэл, тэгвэл таны бамбай булчирхай тайвширч, хамгийн сайнаараа ажиллах болно.
14/03/2026
Уруул тань байнга хатаад байна уу? Шалтгаан нь зөвхөн чийг дутагдсаных биш юм.
Уруул нь хөлсний булчирхайгүй, нүүрний хамгийн нимгэн арьстай хэсэг бөгөөд биеийн дотоод тэнцвэрт байдлыг шууд илэрхийлдэг. Ходоод, гэдэсний үйл ажиллагаа хямарсан үед уруул хатаж омголтох нь түгээмэл байдаг ба В-ийн төрлийн витаминууд (B2, B12) болон С витамин, төмөр дутагдахад амархан гэмтэж хагардаг. Ийм үед уруулаа мэрэх, арьсыг нь хуулах эсвэл хүчтэй гуужуулагч хэрэглэх нь асуудлыг улам хүндрүүлдэг тул эдгээр үйлдлийг хийхээс зайлсхийгээрэй.
13/03/2026
Эмэгтэйчүүддээ яс сийрэгжилтээс хамгаалах нэг гоё арга дуулгая.
Pennsylvania State University-ийн судлаачид 12 сарын хугацаанд 3D ясны скан ашиглан хийсэн судалгаандаа ясны нягтрал, мөн ясны бат бөх байдал болон чанарыг хэмжжээ. (Судалгаа: PMID: 35798020 ) Тэгэхэд өдөрт 4–6 ширхэг хар чавга идсэн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн шилбэний ясны бүтэц болон бат бөх байдал сайн байгаа нь тод харагджээ. Хачирхалтай нь хар чавга огт хэрэглээгүй эмэгтэйчүүдийн ясны чанар тэднийхийг гүйцэхгүй байгаа нь илэрсэн.
Цэвэршилтийн үед эстроген дааврын хэмжээ буурдаг. Үүний улмаас яс задрах үйл явц хурдасч, удаан хугацаанд ясны нягтрал буурах, бүтэц сулрах, хугарах эрсдэл нэмэгдэх магадлалтай болдог. Ясны гаднах давхаргын (cortical bone) бат бөх байдал нь яс хугарахаас хэр сайн хамгаалж байгааг тодорхойлдог. Шилбэний яс нь биеийн жинг дааж байдаг гол яс ба түүний чанар нь урт хугацаанд хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдрах чадварт нөлөөлдөг.
Хар чавга нь полифенол хэмээх нэгдлүүдээр баялаг бөгөөд эдгээр нь яс сийрэгжихэд нөлөөлдөг үрэвслийн процессыг бууруулахад туслах замаар нөлөөлдөг байж болох юм. Яаж өдөрт дөрөв, таван ширхэг хар чавга идэх үү гэвэл их амархан. Чавгаа дэвтээгээд зөөлрүүлж шүүгээд, дээр нь буталсан хушга, дуртай үрээ нэмж миксердээд, хэвд оруулж зүсээд л болоо. “Сахаргүй амттан” номд хар чавга ашигласан жор зөндөө байгаа.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Darkhan