ZhannaNail&HealthRoom
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ZhannaNail&HealthRoom, Nail Artist, БЗД, 15-р хороо, Alfa Building office, 2-204 тоот, .
Мэргэжлийн хумс засалч, Подо artist ( хумсны бүх төрлийн эмгэгээр мэргэшсэн мэргэжилтэн) таны гар болон хөлийн хумсны гоо зүй, эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна. Бид танд чанартай , мэргэжлийн бүтээгдэхүүн багажаар үйлчлэх болно.
11/06/2026
Тампонада буюу чигжээс ямар үед тавих хэрэгтэй вэ? Тампонада ямар үүрэгтэй вэ?
Хумсны тампонада( чигжээс ) нь даралт буулгах үүрэгтэй. Хумсны хажуугийн арьс хумс хоёрын хооронд чигжээс тавьж өгсөн өөр тухайн хэсгийн даралт буурдаг байна.
Ямар үед тампонада( чигжээс) тавих шаардлагатай вэ?
1. Хумсны хажуугийн арьс зовиуртай байх үед
2. Хумс 2 талаараа гүн ургадаг байрлалтай үед
3. Хумс буруу ухаж авсан тохиолдолд хумсыг хэвийн ургуулах зориулалтаар тавина.
Тампонада(чигжээс) - ыг энгийн гоёлын педикюр хийдэг мастер тавьж чаддаг байх хэрэгтэй.
✅️Үйлчлүүлэгчдээ зовиураас нь салахад туслаж чаддаг бол та мэргэжлийн мастер юм.
Таны хумсны өнгө, хэлбэр өөрчлөгдсөн үү? Google бүхнийг мэдэгч туслахаасаа туслалцаа хүсэн, таны хумстай төстэй зураг гаргаж ирээд хараад сууж байна уу? Мөөгөнцөр мөн үү?
Аан гээд уун гэж бай..... Ямар нэгэн харсан зураг дээрээ үндэслэн эсвэл өөрийн хумсны байдлыг гадна талаас хараад МӨӨГӨНЦӨР гэж тодорхойлж, оношилж болохгүй. Хумсны мөөгөнцөр шинжилгээгээр илрүүлдэг гэдгийг хатуу хэлье!!!
Таны хумсны өнгө хэлбэр өөрчлөгдөхөд маш олон зүйл нөлөөлдөг байгаа. Доорх👇👇👇👇👇 бичлэг гарч байгаа хумс олон жилийн өмнө гэмтээсэн( хүнд зүйл унагаж) байсан. Хумс уг хэсэгтээ гэмтсэн тохиолдолд хумсны тань хэлбэр өөрчлөгдөж, зузаарч ургадаг. Тиймээс, хумс хэвийн хэлбэртэй ургадаггүй. Зарим тохиолдолд мэс заслын аргаар янзалж болдог.
Подологийн кабинет д гэмтээд удсан, хэлбэр өөрчлөгдсөн хумсанд авах арга хэмжээ зузаарсан хэсгийг нимгэлж цэвэрлээд, зориулалтын гельэр хумсны дутуу хэсгийг нөхөж гоо зүйн талаас янзлах юм.
Хэрвээ таны хумс ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, шигдэж ургаад таны амьдралын чанарт нөлөөлөөд,тухгүй байгаа бол өөрөө зүгээр болчихно гэж найдан ЦАГ алдалгүй мэргэжлийн хүнд хандаж зөвөлгөө авна уу.
Өөрөө өөртөө хайртай байгаарай❤️
#хумсныэмчилгээ
Жилийн өмнө холбогдож байсан ах хүү өнөөдөр ирж манай кабинетээр үйлчлүүллээ.
Үйлчлүүлэгчийн хумс нь шигдэж ургадаг болоод удсан. Хумс гадна талаасаа маш их дотогшоо эргэж ургадаг. Буруу аваад, ёзоор үлдээсэн тул хумс шигдэж, хумсны эргэн тойрон үрэвсэлтэй идээ татсан байсан.
Өнөөдөр хумсны шигдсэн хэсгийг нь аваад, цэвэрлэгээний уусмалаар сайхан цэвэрлээд ,үрэвсэл намдаах боолт хийв.
Гэрээр үрэвслээ намдаах арга хэмжээ авч байгаад, давтан үзүүлж дараагийн арга хэмжээ авхаар тохирсон.