Hair stylist Amraa
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hair stylist Amraa, Hair salon, БГД Номин хойно 13а байр, Ulaanbaatar.
Сайн уу? охид, бүсгүйчүүдээ манайх өдөр бүр өөрийн тань царай төрхөнд тохирсон
🤍- нүүр будалт
🤍-үс засалт хийж байгаа шүү
📌Цагаа аван үйлчлүүлээрэй
18/12/2024
Welcome ☺️🎉🎉🎉
10/03/2024
Чех улсын мисс Кристина Пискова “Дэлхийн мисс 2023” тэмцээний ялагчаар тодорлоо.
07/07/2023
23/05/2023
Үсний бүтэц
23/03/2022
ҮС. " copy,,
*Үс гэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм гэнэ.
Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ. Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстийх нь энерги их үрэгддэг гэнэ. Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байжээ.
*Үс нь дурсамжийн дэвтэр. Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв. Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлөхөд бас л их хүч их эрчим дамжуулж хамгаалалт ч болдог. Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино.
*Үс нь шидийн саваа.
”Алтан үст” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч тул мэдээлэл чөлөөтэй уншигдана.
*Үс нь мэдээ хураах өд гэнэ. Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.
*Үс нь онгодын тархи юм. Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна. Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ. Нялх хүүхэд задгай үстэй хүнээс айж хөлссөн байдаг нь таагүй харагддагийх юм. Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг БууЭрЭл-үүд сануулдаг.
*Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог. Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг. Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна. Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид гангачуул шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа.
Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг, түүнийг "Халзан" гэдэг байж. Нэр төрөө эрхэмлэгчид энэ нь хатуу ял, нэрээ ч алдаж, яс хугарам ичгүүртэй үйл байжээ. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж буй зэм болой. Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа мэт.
Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав. Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан аж.
Харин хумсны уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтээ шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан нь юм байна. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул харуй бүрий цагаар хамаа бус тайрах, огтлох, хаяхыг цээрлээд буй учиртай.
”Бүсгүй үрсүүд. Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хусаж хаядаг. Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа.
Хөх Тэнгэр мину ... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л..., ай хөөрхий гэж ...
#МядагмааТэнгэрМонголГазар
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Alerts
Be the first to know and let us send you an email when Hair stylist Amraa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.