Habits for yoga
Иог хийхэд оройтохгүй бас эрт гэж байхгүй хэзээ хийж эхэлнэ тэр үеэс таны амьдралын чанар дээшилнэ.
Иог бол өөртэйгээ байх, өөртөө төвлөрөх, өөрийгөө хайрлах, өөртэйгөө тулж ажиллах, өөрийнхөө учрыг олох арга ухаан. Та өөрөө ямар хүн болж төлөвшмөөр байна, амьдралаа хэрхэн залах нь танаас шалтгаалах учир, өөрийнхөө хүсч байгаа бие хүнийг өөртөө бий болгох бүрэн боломжтой. Хүн хүсвэл өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байж чадна. Таны дотоод бодол, гадна илэрч биеллээ олдог. 🧘♀️🙏
25/08/2026
ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Уламжлалт анагаах ухаанд дахь ХИЙ гэх ойлголт нь унгах, гэхрүүлэх хэлбэрээр гаргадаг агааран хийг хэлдэггүй юм аа.
👶🏻Ураг эхийн гэдсэндээ бий болон анхлан хүй бий болж улмаар (В)Ум. Жанма, Рома гэх 3 судал үүсэж үүнээс Жанма гэх усан махбодтой судас биеийн зүүн талаар зүрх хоолойгоор дамжин толгойн оройд хүрч энэ судлаас
тархи—>нугас—> биеийн бүх мэдрэлийн судлууд дараалан үүсэх ба 5 гишүүн хийний үйл ажилгаа нь тархиндаа шүтэн өөр өөрийн орондоо оршиж өөр өөрсдийн зам мөрөөр гүйж байдаг.
Тэрхүү хий махбод өөр өөрсдийн онцлог үйлдэлүүд хийдэг. Хүний бие дэхь мэдрэлийн үйл ажиллагаагаар зохицуулагддаг үйлдлүүдээс нь хий махбод ихэнхдээ
🌿 Ухамсраар захирагдаж хийгддэг
-нугалах, тэнийлгэх гэх мэт биеийн хөдөлгөөнүүд(བསྐྱོད་དང་ལས་སྤྱོད),
-амьсгал авах гаргах(དབུགས་འབྱིན་རྔུབ), -залгих(ཟས་སྐོམ་མིད),
-ярих (ཚིག་འབྱིན)зэрэг болон
🌿Ухамсраар бус автоматоор хийгддэг -цусны эргэлт(རྒྱུ་ཞིང་འདེགས་འཇོག་འགྲོ),
-5 мэдрэхүй(སེམས་འཛིན་བྱེད),
-ой санамж(དྲན་གསལ ),
-задарсан хоол хүнсээс үүссэн шим тэжээлийг нарийн гэдэснээс цусны эргэлтрүү шимэгдүүлэн элгэнд аваачих (གནོད་བྱ་རྒྱུ; དྭངས་སྙིགས་འབྱེད )буюу тунгалаг цөвийг ялгах зэрэг үйлдлүүдийг хийх комманд(тушаал) өгч байдаг махбод юм.
‼️Буруу ойлголт:‼️
-Хийний өвчин үндсэн 20 төрөл мөн яг ямар эрхтэнд хий өвчин болон хувирсан , их, дунд, бага зэргээс нь шалтгаалж 101 төрөл болдог ч хүмүүс бүгдийг нь шахуу ГОЛЫН ХИЙ, ЗҮРХНИЙ ХИЙ, ЯДАРГАА, САВНЫ ХИЙ гээд нэрлэчидэг нь буруу.
Мөн хийний өвчнүүдийн үед жш нь ходоод, олгойн хийн өвчний үед гэдэс дүүрэх гэхрүүлэх унгуулах, хий бүрэлдэх өвчний үед доош эм бэлэг эрхтнээс хий гадагшлах шинж тэмдэг илэрдэг. Энэ бол тухайн өвчний үеийн л шинж болхоос бие дэх хий махбод биеээс гараад алга болж байгаа хэрэг огт биш.
❌САВНЫ ХИЙ ГАДАГШЛУУЛНА ГЭДЭГ ХУДАЛ
Сав буюу умай бол аарцагны булчингуудад бэхлэгдэн оршидог хүүхэд тээх зориулалттай хөндий эрхтэн бөгөөд энэ дотор ямар нэгэн байдлаар агаар байж болдог хөндий эрхтэн.
Зарим өвчний үед доош хий их гарах давсаг уранш түнтийх зэрэг илэрдэг.
Жш нь:🅾️Эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх гэх хийний өвчний үед
-сарын тэмдэгний мөчлөг алдагдах, -нойргүйдэх,
-сэтгэл тогтворгүй болох,
-дааврын өөрчлөлтөнд орох,
-сарын тэмдэг бараан нөжирхөг болох -доош эм бэлэг эрхтнээс хий гарах зэрэг шинж илэрдэг.
Хүмүүс уг өвчинд өөрсдөө савны хий гэх нэршил өгөөд Тухайн өвчний үед илэрдэг давсагны ар харалдаа сав агаараар дүүрч давсаг урагш түнтийхийг бариад гаргачхаар савны хий гараад хийний өвчин нь эдгэрнэ гэж буруу ойлгодог. Барианы газрууд ч үүн дээр нь тоглолт хийн савны хий гадагшлуулна гэх бизнес их эрчийг авсан.
🏥Уг өвчний уг шалтгаан болсон хүйтэн хийг эм, заслаар эмчлэх хэрэгтэй болхоос умай чинь Хөндий эрхтэн нь л юм чинь энэ тэнд барианы газраар илүүлж даруулж агааран хийг нь гаргалаа гээд ахиал агаараар дүүрнэ.Тэр агаарыг нь гаргалаа гээд өвчин эдгэрхэд ямар нэг нэмэргүй.
Тэглээ ч Уламжлалт анагаах ухаан дахь хий гэх махбод бол татаж чангаагаад унгуулж гэхрүүлээд гаргачихдаг эд ооооогт биш❗️❗️❗️
25/08/2026
24/08/2026
Бие болон сэтгэл санааны тэнцвэрийг хадгалахын тулд өглөө бүр хийх боломжтой 5 үр дүнтэй иогийн дасгалыг танилцуулж байна.
1. Хүзүү сунгах: Хүзүү, мөрний хөшингө арилгаж, толгойн өвдөлтийг намдаана.
2. Хажуу тийш сунах: Уушгины үйл ажиллагааг сайжруулж, биеийн галбирыг засна.
3. Муур-үхэр: Нурууны уян хатан байдлыг нэмэгдүүлж, стресс тайлна.
4. Доош харсан нохой: Бүх биеийн сунгалтыг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулна.
5. Суугаад урагш тонгойх: Нуруу, хөлний булчинг сунгаж, хоол боловсруулалтыг дэмжинэ.
Энэ 5 дасгалыг давтамжтай хийчихээд дээш харж хэвтээд хамгийн сүүлд хүүхэд байрлал хийгээд дасгалаа дүүргээрэй.❤️
Энэхүү постыг хадгалж аваад, маргааш өглөө заавал туршиж үзээрэй!
Цаг хугацаа өнгөрч байдаг шиг
бидний бие ч өдөр бүр өөрчлөгдөж байдаг.
Иог бол зөвхөн сунгалт биш.
Өөрийн бие, амьсгал, сэтгэлтэйгээ холбогдох цаг.🧘♀️🧘
Трапецын булчин – хүзүү, мөр, далны дээд хэсгийг тогтвортой байлгахад оролцоно.
Ромбоид булчин – хоёр далны хооронд байрлаж, далныг нуруу руу татахад тусална.
Нурууны дунд хэсгийн булчингууд – нурууны тогтвортой байдал, зөв байрлалд чухал.
Зарим хувилбарт бүсэлхийн орчим мөн бага хэмжээгээр ажиллана.
Дасгал тус бүрийг 8–12 удаа × 2–3 сет хийж эхэлж болно.
23/08/2026
✨ Эмэгтэйчүүдийн 40 насны нууц өөрчлөлт — жингийн биш, дааврын дохио
👩🦳 40 нас хүрмэгц олон эмэгтэй өглөө бүр толинд хараад санаа зовж эхэлдэг.
• Царай хавдсан
• Хөл хүндэрсэн
• Гэдэс “хийлсэн” мэт томорсон
Ихэнх нь “жин нэмчихэж” гэж боддог. Харин үнэндээ энэ бол биеийн тань дохио — жин биш, дааврын өөрчлөлт юм.
⸻
🔑 Үндсэн шалтгаан нь: Прогестероны бууралт
Прогестерон гэдэг даавар бидний биед дараах үүргийг гүйцэтгэдэг:
✔️ Илүүдэл шингэнийг гадагшлуулах
✔️ Лимфийн урсгалыг идэвхжүүлэх
✔️ Эстроген дааврыг тэнцвэржүүлэх
✔️ Сэтгэл санааг тайвшруулах, унтахад туслах
🕰️ Гэтэл 40 наснаас хойш прогестерон байгалийн жамаар буурдаг. Үүний улмаас бие шингэн хуримтлуулах, гэдэс томрох, жин нэмсэн мэт харагдах нь элбэг.
⸻
🚩 Энэ нь жин биш, харин дааврын тэнцвэргүй байдал
Ихэнх эмэгтэйчүүд хооллолт, бөөр, даралтдаа анхаарч, дааврын өөрчлөлтөө үл тоодог.
Гэтэл бодит байдал дээр:
• Прогестерон буурах →
• Эстроген давамгайлах →
⚡ Ус баригдах
⚡ Өөх хуримтлагдах
⚡ Үрэвслийн суурь тавигдах
👉 Тиймээс та “жин нэмсэн” биш, харин дааврын хяналтгүй байдалд оржээ.
⸻
🪞 Таны бие анхааруулж байдаг
Эхний дохио нь шинжилгээ биш, харин өөрийн мэдрэмж байдаг:
• Хөх эмзэгших, өвдөх
• Сарын тэмдэг тогтворгүй болох
• Сэтгэл санаа савлах
• Гэдэс хэвээр үлдэх
• Хоолны дэглэм барьсан ч үр дүн өгөхгүй байх
Үүнийг үл тоомсорловол:
❌ Нойр алдагдах
❌ Даралт савлах
❌ Толгой манарах
❌ Илүүдэл шингэн хэд хоногоор тогтох
⸻
⚠️ Хамгийн том алдаа нь үл тоомсорлох
Ихэнх эмч “насны өөрчлөлт” гээд өнгөрөөх нь бий. Харин энэ хооронд эмэгтэй хүн бие, сэтгэлээрээ ядрах, өөрийгөө буруутгах байдалд ордог.
👉 Үнэн хэрэгтээ шийдэл нь:
❌ Хоолоор өөрийгөө шийтгэх биш
✅ Дааврын системтэй зөөлөн, ухаалгаар ажиллах
⸻
🌿 Прогестероныг дэмжих нь танд юу өгдөг вэ?
Прогестероныг байгалийн, аюулгүй аргаар дэмжсэнээр:
✨ Хаван буурна
✨ Илүүдэл шингэн гадагшилна
✨ Нойр хэвийн болно
✨ Сэтгэл санаа тогтворжино
✨ Бүсэлхийн хэлбэр эргэнэ
✨ Эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
⸻
💡 Санах хэрэгтэй зүйлс:
• Стресс бууруулах (стресс прогестерон бууруулдаг)
• Дутуу нойроос зайлсхийх
• Биеийн хөнгөн хөдөлгөөн, йог, амьсгалын дасгал хийх
• Магни, В6, цайрын баялаг хүнс хэрэглэх
• Кофе, архины хэрэглээг багасгах
⸻
✨ Таны бие бол “жин нэмээд байна” гэж биш, харин дааврын өөрчлөлтөд анхаар гэж хэлж байгаа дохио юм. Түүнийг сонсож, зөв дэмжиж чадвал 40 наснаас хойш та илүү эрүүл, үзэсгэлэнтэй, тайван байж чадна.
Click here to claim your Sponsored Listing.