iHerb Mongolia Official

iHerb Mongolia Official

Share

Дэлхийн 180+ оронд хэрэглэдэг АНУ #1 iHerb эрүүл мэндийн бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны төлөөлөгч

02/10/2026

💙 CollagenUP® 206g нь коллаген, витамин C болон гиалуроны хүчил агуулсан нунтаг нэмэлт бүтээгдэхүүн.

1️⃣ Коллаген гэж яг юу вэ?
Коллаген бол хүний биед хамгийн өргөн тархсан уургийн нэг. Арьс, яс, мөгөөрс, холбогч эдийн бүтцэд оролцдог. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн “гоо сайхны” тухай ойлголт биш.
2️⃣ Витамин C яагаад чухал вэ?
Витамин C нь бие махбодын коллаген үүсэх хэвийн үйл явцад шаардлагатай. Тиймээс коллаген агуулсан бүтээгдэхүүн сонгохдоо найрлагыг нь бүхэлд нь харах нь чухал.
3️⃣ Гиалуроны хүчил ямар үүрэгтэй вэ?
Гиалуроны хүчил нь ус барих чадвартай молекул бөгөөд биеийн эд, ялангуяа арьс болон үе мөчний орчинд байгалиасаа агуулагддаг.

🥄 ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР
✔️ Савлагаандаа өөрийн хэмжих халбагатай
✔️ Өдөрт 1 халбага
✔️ Ус, ундаа эсвэл смүүтид найруулж хэрэглэж болно
✨ Өдөр бүр тогтмол хэрэглэхэд хялбар тул завгүй амьдралын хэв маягтай хүмүүст ч тохиромжтой сонголт.
Арьс, үс, хумс болон өөрийнхөө өдөр тутмын арчилгаанд анхаардаг бол CollagenUP®-ийг routine-дээ нэмээрэй.

13/09/2026

💜 Магни гэдэг ганц төрлийн эрдэс биш.
Магни хэд хэдэн өөр хэлбэртэй байдаг бөгөөд хэлбэр бүр өөр өөр онцлог, давуу талтай. Тиймээс зөв хэлбэрийг сонгох нь — зөвхөн "магни авах" гэснээс илүү чухал алхам юм.
✨Иймд California Gold Nutrition® Triple Magnesium Complex нь 3 өөр хэлбэрийн магнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэг бүтээгдэхүүнд хослуулсан:
🌙 Магнийн Глицинат — Тайван нойр Мэдрэлийн системийг тайвшруулж, гүн, тасралтгүй нойронд шаардлагатай нөхцлийг бүрдүүлдэг гэдгээрээ судалгаанд түлхүү дурддаг хэлбэр юм. Стресс, түгшүүрийг бууруулж, нойрны чанарыг сайжруулна.
💪 Магнийн Малат — Хүчтэй булчин Эсийн энерги үйлдвэрлэлийн үндсэн үйл явц болох Кребсийн мөчлөгт малатын хүчил чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хэлбэр булчингийн үйл ажиллагаа, сэргэлтэд тусалж, булчин суллах үйлдэлтэй бөгөөд ядаргааг бууруулж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ.
🍽️ Магнийн Цитрат — Хоол боловсруулалт Шингэц сайтай хэлбэрүүдийн нэг гэдгээрээ тодорхойлогддог бөгөөд ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, биед хэрэгтэй тэжээллэг бодисыг сайн шингээхэд тусална.
Товчоор хэлбэл: нэг капсул — гурван зорилготой дэмжлэг. Тайван нойр • Хүчтэй булчин • Эрүүл хоол боловсруулалт

#Магни #ЭрүүлМэнд

29/08/2026

🌿 LactoBif® — Гэдэсний эрүүл мэндэд тань өдөр тутмын пробиотик дэмжлэгийг нэг капсулд 💚

Гэдэсний бичил орчин нь хоол боловсруулах үйл ажиллагаа төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэнд, дархлааны хэвийн үйл ажиллагаатай нягт холбоотой. Тиймээс өдөр тутмын пробиотикийн сонголтдоо бактерийн омгийн төрөл, агууламж, найрлага зэргийг анхаарах нь чухал.

🦠 Яагаад LactoBif® гэж?

✨ 8 төрлийн ашигтай бактерийн омог
5 төрлийн *Lactobacillus* + 3 төрлийн *Bifidobacterium* — олон омгийн хосолсон найрлага.

💊 7.92 болон 30 тэрбум ашигтай бактери / капсул
Өдөр тутмын пробиотик хэрэглээнд зориулсан өндөр агууламжтай олон омгийн найрлага.

🚫 Нэмэлт сахар агуулаагүй
Нунтаг пробиотикийн олон сонголтоос ялгаатайгаар капсул хэлбэрээр хэрэглэхэд хялбар, нэмэлт сахаргүй.

🌿 Веган капсул
Амьтны гаралтай желатингүй.

✨ Цэвэр, энгийн найрлага
Сүү, цавуулаг, шар буурцаг болон GMO агуулаагүй.

🛡️ Давхар тугалган хамгаалалттай савлагаа
Капсул бүрийг тусад нь хамгаалсан савлагаатай тул хадгалалт болон авч явахад тохиромжтой.

🌡️ Хөргөгчгүй хадгалах боломжтой
Өдөр тутам хэрэглэхэд хялбар, аялал болон завгүй амьдралын хэв маягт тохиромжтой.

💚 Ямар үед хэрэглэхэд тохиромжтой вэ?

LactoBif®-ийг дараах үед пробиотик дэмжлэг болгон хэрэглэхэд тохиромжтой:

• Дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор
• Суулгалтын үед болон дараа гэдэсний хэвийн бичил орчныг дэмжих
• Антибиотик эмчилгээний үед болон дараа ашигтай бактерийн тэнцвэрийг дэмжих
• Гэдэсний төрөлхийн хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор

🌱 Нэг капсулд

- 8 төрлийн ашигтай бактерийн омог
- 7.92 болон 30 тэрбум ашигтай бактери
- Нэмэлт сахаргүй
- Веган капсул

#Пробиотик #ГэдэснийЭрүүлМэнд #8Омог #НэмэлтСахаргүй

31/07/2026

Нэг капсулын өндөр агууламжтай Омега-3 хайж байна уу?
California Gold Nutrition Omega 800 нь нэг капсулдаа 1,000 мг загасны тос, 800 мг EPA + DHA (480 мг EPA + 320 мг DHA) агуулсан өндөр концентрацитай Омега-3 юм.
✔ Байгалийн триглицерид (TG) хэлбэртэй тул өндөр шимэгдэлттэй
✔ KD-Pür® технологиор цэвэршүүлсэн дээд зэргийн чанартай загасны тос
✔ Загасны эвгүй амт, үнэрийг багасгасан технологитой
✔ Өдөрт ганцхан капсул хэрэглэхэд тохиромжтой
EPA нь цусан дахь триглицеридийн түвшинг бууруулахад тусалж, зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг. DHA нь тархи, нүд болон зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмждэг.
Өдөр тутмын Омега-3-ын хэрэгцээгээ өндөр агууламжтай, чанартай бүтээгдэхүүнээр нөхөөрэй.

#Омега3 #ЗүрхнийЭрүүлМэнд #ТархиныЭрүүлМэнд #НүднийЭрүүлМэнд #ЭрүүлАмьдрал #ЭрүүлМэнд #Витамин #НэмэлтТэжээл

25/07/2026

🍊 Өдөр бүрийн дархлааны дэмжлэг – Gold C Vitamin C 1000мг
Дархлаагаа дэмжиж, өдөр тутмын хэрэгцээгээ өндөр тунтай С аминдэмээр нөхөөрэй. 💛
✨ Онцлох давуу талууд:
✔️ Өндөр тунтай С аминдэм (1,000мг)
✔️ Дархлааны тогтолцоог дэмжинэ
✔️ Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй
✔️ Цагаан хоолтнуудад тохиромжтой
✔️ GMO агуулаагүй
💊 Өдөрт 1 капсул уухад хангалттай.
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга өгөхийг хүсвэл бидэнд мессеж бичээрэй.
#САминдэм #Дархлаа #ЭрүүлМэнд #Витамин

18/07/2026

📚Коллагены талаарх сонирхолтой баримтууд

Коллаген бол хүний бие дэх нийт уургийн ойролцоогоор 30%-ийг бүрдүүлдэг хамгийн элбэг уураг юм. Өнөөдрийн байдлаар 28 төрлийн коллаген илрүүлсэн бөгөөд тэдгээрээс Type I нь хүний биеийн нийт коллагены 90 орчим хувийг эзэлдэг. Энэ төрөл нь арьс, яс, шөрмөс, холбоос эдэд хамгийн ихээр агуулагддаг.

25 наснаас эхлэн биеийн коллагены нийлэгжил аажмаар буурч, нас ахихын хэрээр энэ үйл явц улам удааширдаг. Нарны хэт ягаан туяа, тамхи, стресс, хангалтгүй нойр зэрэг хүчин зүйлс ч коллагены задралыг хурдасгадаг.

✨ CollagenUP® нь:
✔️ Hydrolyzed Marine Collagen Peptides (Type I & III) – жижиг пептид хэлбэрт боловсруулсан далайн гаралтай коллаген
✔️ Vitamin C – бие махбодын коллаген нийлэгжүүлэх үйл явцад шаардлагатай шим тэжээл
✔️ Hyaluronic Acid – арьс болон холбогч эдийн байгалийн бүрэлдэхүүн хэсэг

Эдгээр 3 найрлагыг нэг бүтээгдэхүүнд хослуулсан нь CollagenUP®-ийн онцлог юм 💚

#коллаген #Витамин #ЭрүүлМэнд #Гоосайхан #Үс #Хумс #арьс

13/07/2026

🇲🇳САЙХАН НААДААРАЙ!

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан наадаарай 🐎

04/07/2026

⚽🌍 World Cup-ийн догдлол эхэллээ!
Дуртай багаа дэмжээд тоглолт бүрийг алдалгүй үзэхийн хажуугаар өөрийн эрүүл мэндээ ч бас бүү мартаарай. 💚
Өдөр тутмын витамин, нэмэлт тэжээл, болон арьс арчилгааны бүтээгдэхүүнээ iHerb-ээс сонгоод өөртөө хамгийн сайн дэмжлэгийг үзүүлээрэй.
🏆 World Cup-аа үз. Эрүүл мэндээ iHerb-ээр дэмж.
#витамин #дархлаадэмжинэ #эрүүламьдралынхэвмаяг

07/06/2026

🛡️ Дархлааны тогтолцоо — Зөвхөн улирлын асуудал биш
Олон хүн дархлаагаа зөвхөн ханиад, томуугийн үед л боддог. Гэвч дархлааны тогтолцоо нь таны гэдэс, эсийн нөхөн сэргэлт, тархины үйл ажиллагаатай нягт уялдаатай өдөр тутам ажилладаг цогц систем юм.
Судалгаанд тулгуурласан 3 шим тэжээл:

🍊 Vitamin C
Хүний бие С витаминыг өөрөө нийлэгжүүлж чаддаггүй тул гадны эх үүсвэрээс тогтмол авах шаардлагатай. Дархлааны эсүүд энэ витаминыг бусад эсээс хамаагүй өндөр хэмжээгээр хуримтлуулдаг бөгөөд клиникийн судалгаагаар тогтмол хэрэглээ нь ханиадны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд дунджаар 8%, хүүхдэд 14% хүртэл багасгаж болохыг харуулсан.
🦠 Probiotics
Дархлааны тогтолцооны 70 гаруй хувь нь гэдэсний орчинтой шууд холбоотой байдаг. Гэдэсний микробиомын тэнцвэр нь биеийн хамгаалах механизмд нөлөөлдөг бөгөөд энэ чиглэлийн судалгаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байна.
🐟 Omega-3
EPA ба DHA нь хамгийн өргөн судлагдсан тосны хүчлүүдийн нэг. DHA нь тархины бүтцийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд EPA нь биеийн үрэвслийн хариу урвалын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эрүүл мэнд бол нэг удаагийн шийдвэр биш — өдөр бүрийн тогтвортой сонголтоос бүрддэг.
Та эдгээр шим тэжээлийг өдөр тутмаа хэрх

30/05/2026

🟡 iHerb California Gold Nutrition Vitamin D3 + K2 ирлээ!

5,000 IU Vitamin D3 + 120 mcg Vitamin K2 (MK-7)

Витамин Д3, К2-ийн хавсарсан бэлдмэл нь бие махбодын кальцийн солилцоог дэмжиж, яс, булчингийн тогтолцоог бат бөх, эрүүл байхад тусална.

☀️ 5,000 ОУН Витамин Д3
• Кальцийн шимэгдлийг дэмжинэ
• Витамин Д-ийн дутагдлаас сэргийлэхэд тусална

🦴 120 мкг Витамин K2 (MK-7)
• Шимэгдсэн кальцийг ясны эд рүү зөв чиглүүлнэ
• Артер, венийн судас болон амин эрхтэнд кальцийн эмгэг хуримтлал үүсэхээс сэргийлэхэд тусална

✔ Яс, булчингийн эрүүл, бат бөх байдлыг дэмжинэ
✔ Бие махбодын дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангана
✔ Глютен, GMO, соя агуулаагүй

📦 2 төрлийн савлагаатай
• 60 веган капсул
• 180 веган капсул

💊 Хэрэглэх заавар: Өдөрт 1 капсул ууж хэрэглэнэ.

#ЯсныЭрүүлМэнд #ДархлааДэмжинэ витаминд витаминд3 витаминд3к2

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

ЧД 2 хороо 2 40 мянгат, 26 байр 2 тоот
Ulaanbaatar
15172

Alerts

Be the first to know and let us send you an email when iHerb Mongolia Official posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.