Holistic hatna
⚖️ Дааврын Тэнцвэр, Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийг Дэмжих зөвлөгөө, сургалт
🧬 Holistic Health Coach - Nutrition School
PsychNeuroImmynology PNI, Longevity
02/07/2026
Сарын тэмдэг зовиур ихтэй ирдэг бол.. өглөөний цай болон өдрийн хоолыг алгасаж, хэт хатуу хоолны дэглэм барих нь дааврын тэнцвэр алдагдуулах том шалтгаан болдог.
Өглөөний цагаар өлөн явах, хоол идэхгүй шууд кофе уух зэрэг нь кортизол дааврын тэнцвэр алдагдуулах ба биеийг физилогийн стресст оруулан дотоод тэнцвэрийг алдагдуулдаг.
Өдрийн хоол алгасах, хоолны хэт хатуу дэглэм, хоолноос авах илчлэгийг хүчээр багасгах нь мөн ялгаагүй дааврын тэнцвэрийг алдагдуулан сарын тэмдгийн өмнөх үеийн зовиур хүчтэй илрэх нэг шалтгаан болдог.
- Хоолоо идэхдээ “ Шим Тэжээлийн Нягтаршил Өндөртэй Хүнс” сонгох ба халуун бүлээн, биед шингэцтэй хоол идэх нь зохимжтой.
Holistic Hatna
#даавар #Дааврын #ДааврынТэнцвэр #Гэдэсний #гэдэс #сэтгэлханамж
Эмэгтэй хүний “ Өндгөвч “ бол эмэгтэйлэг, зөөлөн, гоо үзэсгэлэнгийн төв энерги, эрчим үйлдвэрлэгч орон.
30 наснаас хойш аль чадах боломжоороо арчлан тордох нь эрт үеийн цэвэршилтээс сэргийлэн, эмэгтэй үржил шимийг хадгалсаар байдаг.
Харин….
Хөнгөн хуумгай явдал мөрөөр явж, буруу үг үйл их хийх, доороосоо даарч хөрөх, хүйтэн шинж чанартай хүнс ихээр хэрэглэж, унтаж амрахгүй нойр хагаслаж удаан явах, уур бухимдал, яаруу адгуу зан, атаархал, бардам дээрэнгүй зан нь “ Өндгөвч” ний хөгшрөлийг хурдасгадаг.
Holistic Hatna
#даавар #дааврынэрүүлмэнд #дааврынөөрчлөлт #ДааврынТэнцвэр #даавар #Дааврын #Ядаргаа #Сэтгэл #Гэдэсний #Архагядаргаа
Өтгөн хатдаг… долоо хоногт 2, 3н удаа л бие засдаг гэх яриаг бишгүй их л сонсогддог.
Бид идсэн хоолоо боловсруулаад, шим тэжээлээ шингээн аваад, хэрэггүй болсоноо дараа өдөр нь заавал гадагшлуулж байх ёстой. Нэг ёсондоо өдөр бүр “ ХҮНДЭЭР” биеэ засах нь туйлын чухал.
Гэтэл зарим маань өтгөн хаталтандаа дасал болчихсон явах нь элбэг байдаг даа. Энэ нь дааврын ялангуяа бэлгийн дааврын тэнцвэртэй байдал сөргөөр нөлөөлдөг.
Бидний бие махбод нэг нь нөгөөтэйгөө харилцан уялдан холбоотой ажилдаг. Тусад нь салгаж ойлгох боломжгүй. Тиймээс дааврын тэнцвэртэй байдал эрүүл гэдэсний үлй ажиллагаатай салшгүй холбоотой.
Ингэснээрээ эмэгтэйчүүп бид дотроосоо гадагш гоо үзэмжтэй, эрүүл, үржил шимтэй харагддаг.
Тиймээс гэдэснийхээ эрүүл мэндэд онцгой анхаарах нь туйлын чухал.
Holistic Hatna
#Гэдэсний #даавар #Дааврын #Ядаргаа #Сэтгэл #Гэдэсний #даавар #ДааврынТэнцвэр #дааврынөөрчлөлт #дааврынэрүүлмэнд
Эрүүл хооллох тухай бид бүгд л санаа тавьдаг. Аль чадахаараа эрүүл хооллохыг ч хичээдэг.
Гэхдээ…
Хоолоо бүрэн зажлахгүй, 1-2 бувтнуулаад залгих, анхаарлаа утас, зурагт руу хандуулсан үедээ хооллох, хоолондоо үнэ цэнэ өгөхгүй байх нь бидний хоол шингээлтэнд сөргөөр нөлөөлдөг. Юу идэхээс урьтан хэрхэн идэхэд анхаарах нь хоол боловсруулах системийн эрүүл байдалд онцгой чухал.
Ходоод гэдэс эрүүл бол дааврын тэнцвэр хэвийн, сэтгэл санаа тайван тогтуун, тунгалаг байдаг.
1. Анхаархл сарниулагчаас холдох
2. Шүдээ ашиглах, сайтар зажилах, механик боловсруулалт зөвхөн зажилах үед явагддаг.
3. Талархах хоолондоо үнэ цэнэ өгөх… бид хоолоо үнэ цэнэ өгөх тухай бараг л боддоггүй. Гэтэл бидний тавган дээр байгаа хоол бүр нэгэн цагт амьд бодгал байсан. Тэр бүрт талархах сэтгэлийг дотроо үүсгэн хооллох нь бидний хоолтой харилцах харилцаанд эерэгээр нөлөөлөн хоол шингээлт сайжран, шим болж биеийг тэтгэх юм. #даавар #Ядаргаа #Сэтгэл #Гэдэсний #Дааврын #ДааврынТэнцвэр #дааврынөөрчлөлт #Архагядаргаа #дааврынэрүүлмэнд
Сүүлийн үед хүмүүсийн амнаас эвгүй үнэр үнэртэх нь түгээмэл болсон. Энэ нь ходоод, хоол боловсруулалт муудсаныг илтгэх нэг шинж тэмдэг.
Эмэгтэй хүний хувьд ходоод хоол боловсруулалт муудах нь дааврын тэнцвэртэй байдалд шууд нөлөөлдөг.
Зарим төрлийн дааврууд нь гэдэс хоол боловсруулах замаар боловсруулагддаг учраас хэрвээ гэдэсний үйл ажиллагаа суларсан бол дагаад зарим бэлгийн дааврын үйл ажиллагаа сулрах нөлөөтэй байдаг.
Мөн өндөр стресстэй удаан явах нь амны хөндийн бичил биетэнд нөлөөлж шүд цоорох, ам хатах хуурайших, уруул байнга хагарах, үнэр өөрчлөгдөж эхүүн хурц үнэртэй болдог.
Holistic Hatna
#Дааврын #дааврынэрүүлмэнд #Архагядаргаа #дааврынөөрчлөлт #ДааврынТэнцвэр #даавар #Дааврын #Ядаргаа #Гэдэсний #Сэтгэл
Дааврын тэнцвэртэй байдал эмэгтэй хүний төрлөх мөн чанартай яагаад холбоотой гэж?
- Эмэгтэй хүний бие сар бүр дааврын өөрчлөлтөнд орж байдаг. Менстраци ирэх үе, овуляуци явагдах үе зэрэгт бэлгийн дааврууд харилцан адилгүй өөр шинжтэй байдаг.
Дээрх дааврын өөрчлөлтүүд нь эмэгтэй хүний зан ааш, тархины үйл ажиллагаа, ажиллах хурд, хоолны дуршил бүрийг өөрчлөлтөнд оруулаг. Эдгээр үеүүдэд аль хэсэгт амарч ачааллаа арай бага болгох, аль үед нь илүү хурц шийдэмгий гадагшаа нээлттэй болох зэргийг тааруулж сурвал дааврын тэнцвэр алдагдахгүй ба “ Эмэгтэй Хүний Зөөлөн Хүч” дэлгэрсээр, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалах боломжтой.
Holistic hatna
#Дааврын #даавар #дааврынтэнцвэр #дааврынэрүүлмэнд #Архагядаргаа #дааврынөөрчлөлт #даавар #Ядаргаа #Гэдэсний #Гэдэсний #Сэтгэл #Архагядаргаа
Дааврын тэнцвэр бол яг л “ Найрал Хөгжим” адил.
Найрал хөгжим хөг аялгуу бүр дэс дараалал, зөв хөг хэмнэлээр тоглогдож байж сая гайхалтай “ Найрал Хөг Аялгуу “ бүтдэгтэй адил эмэгтэйчүүдийн даавар бүр дэс дараалалтай, зөв хэмнэлтэй байх нь:
Гоо үзэсгэлэн
Эрч хүч
Тархины үйл ажиллагаа сайн
Сэтгэн бодох чадвар сайн
Сэтгэл санаа тогтвортой
Хэвийн жинтэй байх ба харин нэг л дааврын тэнцвэр алдагдах нь бусад дааврууддаа сөргөөр нөлөөлөн “ Дааврын Тэнцвэргүй” байдлыг үүсгэж эхэлдэг.
Ямар тохиолдлуудад?
Буруу хоололт
Уур уцаар
Нойргүйдэл
Даарч хөрөх
Хэт хурдан хоолоо идэх
Өтгөн хаталт
Эм бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ
Хортой гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэх
Хөдөлгөөний дутагдал зэрэг буруу амьдралын хэмнэлээс үүддэг.
Holistic Hatna
Эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдсаныг илтгэх түгээмэл шинж тэмдгүүд:
1. Нойрны чанар муудах, шөнө ойр ойрхон сэрэх, унтахад хүндрэлтэй болох.
2. Арьс бараантаж, толбо үүсэх, суларч уян хатан чанараа алдах, үсний ширхэг нарийсч хэврэг болох, унах
3. Хэвлий, гэдэс, нүүр, хүзүү орчмоор өөх хуримтлагдах,
4. Сэтгэл тогтворгүй уур уцаартай болох, тэвчээр амархан алдагдах
5. Өглөө эрч хүчгүй, амарсан мэдрэмж төрөхгүй байх
6.тархины манан, юм ойлгох, шийдвэр гаргах, анхаарал төвлөрөл муудах.
Holistic Hatna
#даавар #Дааврын #Гэдэсний #Ядаргаа #Сэтгэл #Гэдэсний #Дааврын #дааврынөөрчлөлт #Архагядаргаа #дааврынэрүүлмэнд
17/06/2026
Гоо сайхан, гоо үзэмжтэй гадаад байдал нь дотоод эд эрхтэний эрүүл, тэнцвэртэй, харилцан үйлчлэлтэй байдлаас ирдэг.
Энэхүү дотоод тэнцвэрийг алдагдуулдаг өдөр тутмын үйлдэл нь энгийн мэт боловч сөрөг нөлөө ихтэй байдаг. Үүнд:
1. Усанд ороод үсээ хатаахгүй, нойтон, чийгтэй үстэй явах нь биед чийг, хаван үүсэх нэг шалтгаан болдог.
2. Их уур уцаар нь элэгний үйл ажиллагааг их доройтуулдаг ба энэ нь дааврын системд сөргөөр нөлөөлдөг.
3. Ходоод хогийн сав биш гэдэгчлэн, ходоод хоол боловсруулах эрхтэний эрүүл мэндэд анхаарахгүй байх нь мөн дотоод тэнцвэр алдагдах, гадаад гоо үзэмж бүдгэрэх шалтгаан болдог.
Holistic Hatna
Ходоод эрүүл байх нь эмэгтэй хүний гадаад гоо үзэмж, сэтгэлийн төлөв, тархины үйл ажиллагаа, эрч хүч, энерги, дааврын системд чухал нөлөөтэй.
Хэрвээ бид хоолоо зөв шингээж чадахгүй бол хичнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд үр дүнг нь бууруулдаг.
Ходоодны үйл ажиллагааг дордуулах хүчин зүйлийн нэг уур уцаар, бухимдал, архаг стресс. Хэдий их уурлана төдий их ходоодны үйл ажиллагаа сулардаг.
Holistic Hatna
#дааврынэрүүлмэнд #Архагядаргаа #даавар #Дааврын #Ядаргаа #Сэтгэл #дааврынөөрчлөлт #Гэдэсний #дааврынөөрчлөлт #Сэтгэл
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
7024
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |