FM Group Uchka

FM Group Uchka

Share

Дэлхий дахинд Европ, Ази, Өмнөд бөгөөд хойд Америк, Авс?

FM GROUP компанийг анх 2004 онд Польш улсын Вроцлав хотод Артур Травински үүсгэн байгуулсан. Олон үет шууд борлуулалтын системээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Маш богино хугацаанд өргөжиж одоогийн байдлаар дэлхийн 67 оронд салбараа нээж, хэрэглэгчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсаддаа нэр хүндтэй, тэдний итгэлийг олсон томоохон компани болон өргөжжээ. FM GROUP –н үндсэн бүтээгдэхүүн нь PERFAND, DROM Fragrances зэрэг дэлхийн номер нэг үнэртэн сүрчигний үйлдвэрүүдтэй хамтран үйлдвэрлэдэг дэлхийн брэнд болсон маш олон төрлийн үнэртэн, сүрчиг ус, перфүм юм. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй төрлийн сүрчиг ус, перфүмийг үйлдвэрлэн гаргаж байна. Үүнээс гадна анхилам үнэртэй биеийн тос, шүршүүрийн шингэн, сахлын ус, гарын тос гэх мэт үнэртэн шингэсэн гоо сайхны олон төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг.

2008 оноос компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамгийн сайн чанарын нано технолгоор хийсэн гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг FM GROUP FOR HOME нэрийн дор үйлдвэрлэж эхэлсэн.

Мөн 2010 оноос охид бүсгүйчүүддээ зориулан цэвэр байгалийн гаралтай өвс ургамлын ханд, тос, эрдэс бодисоор баяжуулсан гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг FM GROUP MAKE UP нэртэй үйлдвэрлэн гаргаж байна.

2012 оноос Нүүр ба биеийн орчин үеийн арчилгааны шилдэг бүтээгдэхүүн болох GLUCAN ACTIV коллекцийг худалдаанд гаргасан юм.Энэхүү бүтээгдэхүүнийг гаргахын тулд FM GROUP-ийн шилдэг эрдэмтэн, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн нүсэр том баг бүтэн 2 жилийг судалгаа, шинжилгээндээ зориулсан юм. FM GROUP MONGOLIA нь 2011 оны 11 сарын 19-ний өдрөөс Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү дэлхийн хэмжээний бизнесийн том байгууллагад Монголынхоо эрч хүчтэй, цоглог, иргэдийг мэдлэг боловсрол, нас хүйс харгалзалгүй урин дуудаж байна.

Та бидэнтэй нэгдсэнээр дэлхийд алдартай брэнд болсон, чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд үйлдвэрийн хямд үнээр худалдан авч, мөн түүнийхээ хажуугаар өөрийн сарын орлогыг нэмэгдүүлж, улмаар мөрөөдлөө биелүүлэн санхүүгийн эрх чөлөөтэй амьдрах хаалга тань нээгдэх болно.

Харин таньд ганцхан хэнээс ч хараат бус санхүүгийн эрх чөлөөтэй, хүссэнээрээ сайхан амьдрах гэсэн чин хүсэл эрмэлзэл, түүндээ хүрэх гэсэн шантрашгүй зориг, хичээл зүтгэл байхад л хангалттай. Тэгсэн цагт та өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээх болно. FM GROUP-н давуу тал

Өндөр чанартай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
Дэлхийд алдартай брэндийн үнэртэн, сүрчиг ус, перфүм
Дэлгүүрт зарагдаж байгаа тухайн брэндийн үнэртэнгээс 3-4 дахин хямд үнэ
30 мл болон 50 мл эмэгтэй перфүмүүд нь 20%-ийн эфирийн тосыг агуулсан өндөр концентрацтай (Parfum), харин 50 мл болон 100 мл эрэгтэй сүрчиг уснууд нь 16%-ийн эфирийн тосыг агуулсан (Eau de Parfum). Тэгвэл та дэлгүүрээс бага концентрацтай 6%-15% ариун цэврийн усыг (Eau de Toilette) ямар үнэтэй худалдан авдаг болохыг харьцуулаад үзнэ үү.
Идэвхитэй, санаачлагатай, эрч хүчтэй лидэрүүдэд өөрийн хувийн бизнесээ эхлүүлж олон улсын хэмжээнд ажиллан, өрхийн орлогоо хязгааргүйгээр өсгөх боломжтой.

Манай байгууллагын цар хүрээ цаг ирэх тусам өргөжин тэлж, дистрибьютерүүддээ дэлхийн 5 тивийн 67 оронд орон зай, цаг хугацааны хязгаарыг үл харгалзан ажиллах өргөн боломжийг нээн өгч байна.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address

Ulaanbaatar
976