Jenny- The Coach

Jenny- The Coach

Share

ОУ-д багшлах эрх бүхий терапист багш, Нүүрний иогийн ОУ-ийн багш, Уламжлалт гуаша засал, бариа заслын багш, сэтгүүлч

RYT500 Ashtanga vinyasa yoga, Hatha, Yin yoga teacher, International certified face yoga teacher, Gua sha specialist, LifeCoach, Journalist

28/06/2026

Гоо сайханч болно гэдэг зөвхөн тос түрхэх, нүүр илэхээс илүүтэй харилцан холбогдох, торгон мэдрэмжтэй байх юм
#гоозасалч #гуашамассаж #мэргэжлийнсургалт

25/06/2026

Заримдаа өөртөө хэтэрхий хатуу хандаад байгаа юм биш байгаа гэж бодож үзсэн үү? Өөрийгөө ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн өндөр шалгуураар хэт их дарамтанд оруулж, өөртөө хатуу хандаад байж магад. Өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд, өөртөө эрх чөлөөг олгоорой. Тэр мөчөөс өөрийгөө чөлөөлсөн мэдрэмжээр хайр дүүрэн, өрөвдсөн харцаар, энэрсэн сэтгэлээр өөртөө хандаж эхэлнэ. Хааяа чи муу байж ч болно. Хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

23/06/2026

Цаг авах болон авсан үйлчлүүлэгчдийн анхааралд❣️❣️

Цаг авчихаад мартчихдаг хүмүүст урд өдөр нь сануулж мсж бичдэг, залгадаг. Цаг авчихаад цуцлахгүй орхиход дараагийн цаг авах гэсэн олон хүмүүс хүлээж байдаг юм шүү. Та ямар нэг хариу урьдчилж өгдөг байвал бидний ажилд тус нэмэртэй байх болно. Соёлтой үйлчлүүлдэг та бүхэндээ баярлалаа.
Та цаг авсан бол холбогдож болох утасны дугаараа тодорхой, зөв өгсөнөөр бид танруу эргэж холбогдох боломжтой болно.

Цагаасаа хоцрох, эсвэл тухайн өдөртөө амжихгүй байх бол урьдчилан бидэнд заавал мэдэгдэж байхыг хүсье. Бидний ажлыг хүндэтгэн үзсэн та бүхэнд баярлалаа. Бид үр дүн гаргахад илүүтэй анхаарч ажилладаг тул мэргэжлийн баг хамт олон бүрдэн ажиллаж байна.

21/06/2026

Ази хүний ялангуяа Монгол хүний өргөн шанаа, том хацар нас ахих тусам өргөсөж, хацрын булчин суларч унждаг. Үүнийг засах арга нь нүүрний хэлбэр засах бариа юм. Том хацар, өргөн шанаагаа багасгахыг хүсвэл манай барианд 3-5 ороход хангалттай. Та нүүрний хэлбэрээ зөв, тэгш сайхан болгохыг хүсвэл манайд цаг аван үйлчлүүлээрэй. Цагаа урьдчилж авдаг тул та бидэнтэй чатаар мөн утсаар холбогдон цаг аваарай.

Манай хаяг: Шангрилагаас зүүн тийш 600м ( Натур худалдааны төвийн баруун талд) UB TOWER OFFICE

📞☎️ 72220066, 99220066

20/06/2026

Барианд орсоны дараа булчингийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхийн тулд сайтар унтаж амрах, биеийн урсгал идэвхижиж байгаатай холбоотойгоор гамаа сайтар барихыг чухалчлаарай

18/06/2026

50 хүртлээ бид ямар хэв маягаар амьдарсан маань нүүр биед илэрч харагддаг. Хэрэв та залуугаасаа дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, нүүр арьсаа зөв арчилж, булчингийн массаа алдахгүй байвал идэр насандаа санаа зовох зүйлгүй эрүүл саруул байх болно.

14/06/2026

Чамайг байхгүй болвол хэн нэгэн орлоно гэж ярьдаг. Чи хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн дурсамжид үлдсэн хүн гэдгээ мэддэг үү? Чамайг дурсах, чиний талаар ярих, орон зайг чинь үгүйлэх хүн байгаа. Үргэлж биш ч зурвасхан тэр мөчүүдэд үүлс сарнихаас өмнөхөн дурсах тэр хүмүүс л чиний амьдралдаа өнгөрүүлсэн чухал мөчүүдийн нэг хэсэг юм.
Чи тэдэнд онцгой хормуудыг дурсамж болгож шигтгэн үлдээсэн уир тэд чамайг дурсаж байгаа юм.
Чи хэн нэгний онцгой нэгэн нь байдаг юм шүү 🥰

13/06/2026

Цагаа тулгаж цуцалвал урьдчилгааг буцаахгүйг анх цаг авахад сануулдаг. Бидний ажлыг ойлгож, соёлтой үйлчлүүлнэ үү. Баярлалаа.

Та анх цаг авахдаа хориглох заалттай сайтар танилцаж, өөрийн эрүүл мэндийн байдлыг мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж, гоо засалчдаа тодорхой хэлээд цагаа аваарай. Цагаа тулгаж цуцалвал урьдчилгаа буцаагдахгүйг ахин анхааруулья ❣️

13/06/2026

Гоо сайханч+ гуаша иллэг засалчийн мэргэжлийн албан ёсны сертификаттай сургалт эхлэхэд 2 хоног үлдлээ. Ганцхан суудал үлдсэн байна. Амжиж бүртгүүлээрэй ❣️

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB TOWER OFFICE, 10 давхар 1003 тоот/, “Свей” академи
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 11:00 - 19:00