Nomad Zaya Yoga
🧘♀️ Traditional Yoga Teacher
📍The Hague, NL
🌿 Hatha • Hot • Ashtanga
✨ Teaching & sharing yoga for 10+ years
Хүндэт "Divine soul"танаа
Би үнэхээр баяртай байна.Учир нь Ганга ээжийн ариун гэгээн голын эрэг дээр анх хүрэлцэн ирээд бясалгал хийгээд сууж байхдаа өөрийн сурч мэдсэн өчүүхэн зүйлсээ бусдын амар амгалан,сайн сайхны тусын тулд хуваалцахаар шийдэж уг санаагаа бодит биелэл болгохоор зорин ажиллаж байна.Хималайн ариун дархан халдашгүй уулын өвөр Ганга мөрний эрэг дээр Иог анх үүссэн газар хэмээн үздэг.Иог нь үүрдийн авъас билэг цэцгийн балыг өөртөө шингээн сорох үүрд мөнх бий болгох тухай ойлголт юм.Иог нь зөвхөн биеийн эрүүл мэндийн асуудал төдий зүйл биш юм.Тэнцвэрээ барих,оюун санааны бат бөх тогтвортой байдал,зүрх сэтгэл болон таны бүхийл амь амьдрал юм.Бурханы энерги эрч хүч бодисад таныг Иогт илүү татан уусгаж мэргэн болгох,аливаа зүйлийг тунгаан бодож бясалгах боломжыг өгч байна.100,100-н жил цаг хугацааны он жилүүдэд Иог байсаар ирсэн.Иог бууж өгөх,таны өшөө хорсол,жигшэн зэвүүцэл,өвчин шаналал,хэцүү бэрх зүйлүүд,саад тотгор,элдэв зүйлийн сэтгэлийн зовинолуудаасаа нэг л мэдэхэд ангижрахад тань тусалж амар амгалан,баяр баясгалан,гэрэл гэгээ,таны амьдралын эерэг бодлууд биелэлээ олоход туслах болно.Багш маань хэлэхдээ:Хүн гэдэг амьтан төрөлхийн мөн чанараараа хүрэлцэн ирж,төрөлхийн мөн чанараараа хамтдаа байж,төрөлхийн мөн чанараа олж мэдэх үүнийг дотоод сүнс сэтгэлдээ хүлээн зөвшөөрөн дотоод сэтгэлээ илүү таньж мэдэх нь чухал юм гэдэг.
Бурхан хүн төрлөхтөний нинжин сэтгэлд үйлчилдэг
DHARANA- Дхарана
Төвлөрлийн дадал
Иогийн зургаа дахь шат
🪷 Дхарана гэж юу вэ?
Дхарана гэдэг нь төвлөрөл гэсэн утгатай бөгөөд оюун ухааныг зөөлөн байдлаар нэг сонгосон зүйл дээр төвлөрүүлэн, анхаарлаа тогтоон барих дадал юм.
Пратьяхара буюу анхаарлаа дотогш чиглүүлж, гаднын сарниулагч зүйлсийг багасгах дадлын дараа Дхарана нь нэг удаад нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэн, одоо байгаа мөчдөө байхыг сургадаг.
Төвлөрөх зүйл нь амьсгал, авиа, мантра, лааны дөл, бие дэх ямар нэгэн мэдрэмж, эсвэл зүгээр л анхаарлын нэг цэг байж болно.
Дхарана гэдэг нь ямар ч бодолгүй болох тухай биш.
Харин оюун ухаан сарнисныг анзаарч, түүнийг зөөлөн байдлаар сонгосон цэгтээ буцаан авчрах тухай юм.
Энгийн Дхарана дадал
2–5 минут
Тухтай суугаа байрлалаа сонгож, биеэ аажмаар хөдөлгөөнгүй болгоно.
Байгалийн, хэвийн амьсгалдаа анхаарлаа авчирна.
3. Төвлөрөх нэг цэгийг сонгоно — жишээлбэл, амьсгал хамрын нүхээр орж, гарч буй мэдрэмжийг ажиглаж болно.
Оюун ухаан сарних үед зүгээр л үүнийг анзаарна. Дараа нь анхаарлаа зөөлөн сонгосон цэгтээ буцаан авчирна.
Шүүмжлэлгүй.
Хүчлэхгүй.
Зүгээр л буцаад ир.
Дхарана үр нөлөө
• Төвлөрөл болон оюуны тод байдлыг сайжруулна
• Завгүй, олон бодолтой оюун ухааныг тайвшруулахад тусална
• Тэвчээр болон дотоод тогтвортой байдлыг хөгжүүлнэ
• Ухамсар болон одоо цагт байх чадварыг бэхжүүлнэ
• Бясалгал болон өөрийгөө илүү гүн танин мэдэхэд дэмжлэг болно
Өдрийн турш нэг удаад нэг л зүйл хийхийг хичээгээрэй.
Цайгаа ууж байхдаа — зүгээр л цайгаа уу.
Алхаж байхдаа — зүгээр л алх.
Хэн нэгэн ярьж байхад — зүгээр л сонс.
Нэг амьсгал.
Нэг мөч.
Анхаарлын нэг цэг.
Амьсгалаа ухамсартайгаар мэдэр.
Тэвчээртэйгээр төвлөр.
Өөртэйгөө хамт энэ мөчдөө бай.
Nomad Zaya Yoga
21/09/2026
🕊️ ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДӨР
9 дүгээр сарын 21
2026 оны уриа:
“Invest in Peace – For Everyone, Everywhere, Every Day”
“Энх тайванд хөрөнгө оруулъя — Хүн бүрийн төлөө, Хаа сайгүй, Өдөр бүр.”
Олон улсын Энх тайвны өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1981 онд 36/67 дугаар тогтоолоор анх санаачилсан. Тухайн үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы нээлтийн өдөртэй давхцуулан тэмдэглэдэг байв.
Харин 2001 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 9 дүгээр сарын 21-нийг Олон улсын Энх тайвны өдөр болгон тогтмол өдөр болгон зарлаж, энэ өдрийг дэлхий даяар гал зогсоох, хүчирхийллээс татгалзах өдөр болгон тэмдэглэхийг уриалсан.
НҮБ-ын төв байр дахь Энх тайвны хонх энэ өдөр цохигддог уламжлалтай. Энэхүү хонхыг дэлхийн олон орны хүүхдүүдийн хандивласан зоос, медалиудаар бүтээсэн бөгөөд дээр нь:
“Урт удаан орших болтугай, дэлхийн энх тайван.”
гэсэн утгатай бичээс байдаг.
Энх тайван гэдэг нь зөвхөн дайн тулаан байхгүй байхыг хэлдэггүй. Энэ нь харилцан хүндлэл, ойлголцол, хүний эрх, нэр төр, шударга ёс, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа зэрэг өдөр тутмын амьдралд бий болдог үнэт зүйлсийг мөн багтаадаг.
🌍 2026 он: “Invest in Peace”
Энэ жилийн уриа нь энх тайвныг зөвхөн хүсэх бус, энх тайванд өдөр бүр бодитоор хөрөнгө оруулахыг хүн бүрт сануулж байна.
Энх тайванд хөрөнгө оруулна гэдэг нь заавал том зүйл хийхийг хэлэхгүй.
Бидний өдөр тутмын жижиг үйлдэл бүр — бусдыг сонсох, ойлгохыг хичээх, хүндэтгэн харилцах, зөрчлийг хүчирхийлэлгүйгээр шийдэх, бусдын нэр төрийг хамгаалах, сайн сайхны төлөө нэг алхам хийх — энх тайвны нэг хэсэг болж чадна.
Энх тайван бол хаа нэгтээ бий болгох зүйл биш.
Энэ бол бидний өдөр бүрийн сонголт, үйлдлээс эхэлдэг зүйл.
🕊️ Peace begins with me.
Peace begins with you.
Peace begins with all of us.
Энх тайван надаас эхэлнэ.
Энх тайван чамаас эхэлнэ.
Энх тайван бид бүгдээс эхэлнэ.
🤍 2026 оны уриалгын санаа
Invest in Peace — For Everyone, Everywhere, Every Day.
Энх тайванд хөрөнгө оруулъя —
Хүн бүрийн төлөө,
Хаа сайгүй,
Өдөр бүр.
Өнөөдөр бид өөрөөсөө нэг энгийн асуултыг асууж болно:
“Би энх тайвныг хүсэж байна уу, эсвэл өөрөө энх тайвны нэг хэсэг болохын төлөө ямар нэгэн зүйл хийж байна уу?”
Энх тайван бидний дотор, бидний гэр бүлд, бидний харилцаанд, бидний нийгэмд, улмаар дэлхийд тархдаг.
🌏 Нэг жижиг сайн үйлдэл.
Нэг ойлголцол.
Нэг энэрэнгүй үг.
Нэг хүчирхийлэлгүй сонголт.
Эдгээр нь бүгд энх тайванд оруулж буй хөрөнгө оруулалт юм.
Олон улсын Энх тайвны өдөр — 2026
🕊️ Invest in Peace — For Everyone, Everywhere, Every Day.
14/09/2026
🌿 БОДОЖ ҮЗЭХ НЭГ ЗҮЙЛ
Ямар нэгэн зүйл таныг өдөөлөх үед
шууд хариу үйлдэл хийхээсээ өмнө
түр зогсож, амьсгалаа мэдэрч, анзаарч чаддаг уу?
Өдөөлт болон таны хариу үйлдлийн хооронд
багахан зай бий болгоход
юу өөрчлөгдөх бол?
Pratyahara бидэнд
ухамсар бол сонголт хийх орон зай гэдгийг сануулдаг.
25/07/2026
12 жилийн дараах үнэхээр сайхан, санаанд оромгүй уулзалт байлаа.
12 жилийн өмнө мөрөөдөл, дотоод зүрхний хүчтэй дуудлагаа даган Энэтхэгийн хойд хэсэгт орших Ришикеш хотын Пармарт Никетан ашрамд иогийн замналаа улам гүнзгийрүүлэхээр очиж байсан юм.
Тэнд би Нидерландаас ирсэн иогийн эгчтэйгээ танилцаж, Садви Абха Сарасвати болон Инду Шарма багш нарын удирдлага дор Крия Иогийг хамтдаа суралцсан ариун нандин мөчүүдийг хуваалцсан.
Тэр цагаас хойш 12 жилийн дараа бид Нидерландад дахин уулзана гэж хэн төсөөлөх билээ
Түүний халуун дулаан урилгын ачаар хайртай нөхөртэйгөө хамт үзэсгэлэнт Утрехт хотод очиж, нарлаг зуны нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Хуучин дурсамжаа сэргээн ярилцаж, дахин холбогдож, 12 жилийн өмнөх тэр л сайхан мэдрэмжээ дахин мэдэрсэн юм.
Хамгийн сайхан нь бидний сэтгэлийн холбоо огт өөрчлөгдөөгүй байлаа. Яг л урьдын адил халуун дулаан, чин сэтгэлийн, хүндлэл дотно нөхөрлөл хэвээрээ.Цаг хугацаа өнгөрсөн ч бидний сэтгэл хөдлөл,мэдрэмж урьдын адил саяхан мэт санагдсан.
Зарим хүмүүсийн холбоо үнэхээр цаг хугацаанаас үл хамаардаг юм байна.
Амьдрал зөв цагтаа хүмүүсийг дахин уулзуулдаг өөрийн гэсэн гайхамшигтай аргатай🙏😍
Grateful for the opportunity to guide this Sunday morning yoga class. Teaching and sharing yoga for over 10 years continues to be a meaningful journey.
After class, my husband and I enjoyed a coffee by the sea near Westduinpark,The Hague, Netherlands, listening to the sound of the waves and taking in the fresh ocean air. A simple and beautiful way to spend the morning.
🧘♀️🌊👫
The Hague хотоос 1цаг 20минут машинаар яваад
Нидерландын хамгийн залуу хотуудын нэг болох Almere хотод 4/22-нд ганцхан удаа зохион байгуулагдах нэгэн гайхалтай уран бүтээлчийн 25-н жилийн ойн баярын Европ дахь аялан тоглолтыг хайртай нөхрийнхөө дэмжлэгтэйгээр хамтдаа зорин үзэж нууцхан мөрөөдлөө биелүүллээ.
Snatam Kaur бол Америкийн дуучин, дуу зохиогч, сүнслэг багш бөгөөд Kundalini йог, сикх уламжлалын тарни (mantra) дууллаараа дэлхийд танигдсан хүн юм.Уран бүтээлүүд нь ихэвчлэн kirtan буюу сүнслэг дуулал байдаг. Санскрит болон гурмухи тарниудыг орчин үеийн аялгуутай хослуулж, тайвшруулах, эдгээх, бясалгалд төвлөрүүлэх зорилготой.Түүний дуунуудыг дэлхий даяар иогийн хичээл,бясалгал, спа орчинд их ашигладаг.
Киртан мантра дуулдаг хүн бүрийн бие сэтгэлийг ховсдох мэт долгионыг мэдрүүлдэг уран бүтээлч юм.
Түүний дууны хэсгээс
Long Time Sun
“Урт удаан нар таныг гэрэлтүүлэг, хайр таныг хүрээлэг, дотоод гэрэл тань таныг замчилна”…
Амьдрал маш олон өнгө аяс зураглалтай ч талархах зүйлс маш их байдаг,бүх зүйл цаг хугацаатай❤️🙏😎
💇♀️💆♀️🧘♀️📢Искра 4-н төрлийн солих хошуутай эмчилгээний шарлагын аппарат бэлэн ирсэн байна.
☎️99204804
#Үнэ63К
🌇🚗Хүргэлт үнэгүй
🛤️Хөдөө орон нутагруу унаанд дайна.
05/03/2026
2018 оноос эхлэн боловсролын салбарт анх удаа ажиллаж #Орчлон хэмээх их айлын босгыг даваж #Амьдрах ухааны сургалтууд #БадамланТББ санаачлагаар хөтөлбөр #Хүүхэд хөгжүүлэх иог сонгон дугуйлан #Багш ажилчиддаа зориулсан yoga time ’s Wellbeing бага ангийн сургалтын хөтөлбөрийг зааж,
сурч хөгжин нэг эс эд нь болж #Заах арга зүйч болж,олон сайхан дурсамжуудыг бүтээлцэж ажил амьдралаа холбоод 7-н жил нэг л мэдэхэд харавсан сум шиг өнгөрчээ.
#Бид үлдсэн бүх амьдралынхаа хамгийн залуу үедээрээ байгаадаа өөртөө итгэлтэй, бүх зүйлд талархаж сурах хэрэгтэй…
24/02/2026
“Аз жаргалын даавар” гэж хүмүүс ихэвчлэн тархинд ялгарч, сэтгэл санаа, урам зориг, тайван байдлыг зохицуулдаг 4 гол бодисыг хэлдэг. Эдгээрийг заримдаа
“happy hormones” гэдэг.
1. Допамин (Dopamine)
Үүрэг: Урам зориг, шагналын мэдрэмж, зорилгодоо хүрэх баяр
Хэзээ ихэсдэг вэ?
• Зорилгоо биелүүлэх
• Шинэ зүйл сурах
• Дасгал хөдөлгөөн
• Сайн мэдээ авах
👉 Жижиг зорилго тавьж биелүүлэх нь допаминыг нэмэгдүүлдэг.
2. Серотонин (Serotonin)
Үүрэг: Сэтгэл тогтвортой байдал, өөртөө итгэх итгэл
Хэзээ ихэсдэг вэ?
• Нарны гэрэлд байх
• Бясалгал, иога
• Талархлын дадал
• Эрүүл хооллолт (омега-3, өндөг, самар)
👉 Өглөө 15–20 минут нар харах нь серотонинд сайн.
3. Окситоцин (Oxytocin)
Үүрэг: Хайр, итгэлцэл, холбоо
Хэзээ ихэсдэг вэ?
• Тэврэх
• Нөхөртэйгээ халуун дотно харилцах
• Сайн яриа, чин сэтгэлийн холбоо
• Массаж
👉 “Тэврэлтийн даавар” гэж нэрлэдэг.
4. Эндорфин (Endorphin)
Үүрэг: Өвдөлт намдаах, баяр баясгалан
Хэзээ ихэсдэг вэ?
• Инээх
• Хүчтэй дасгал хийх
• Бүжиглэх
• Хар шоколад бага хэмжээгээр
👉 Иогийн дараах “сайхан хөнгөн” мэдрэмж бол эндорфин.
Аз жаргал нэмэх энгийн 5 арга:
1. Өглөө нар харах
2. Өдөр бүр 20–30 минут хөдөлгөөн хийх
3. Талархлын 3 зүйл бичих
4. Хайртай хүнээ тэврэх
5. Чанартай нойр авах
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Nomad Zaya Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.