Goo Beauty salon
Эрэгтэй, эмэгтэй үсчин, маникюр
Хуйх оношилгоо, цэвэрлэгээ, үсний өнгө гаргалт, шулуун буржгар хими
13/05/2026
Tseegii Tseegii танд халуун баяр хүргэе, 🎉
Өөрийн гоо сайхандаа үнэтэй хөрөнгө оруулж, өдөр бүр өөрийгөө хайрлах цаг гаргаж нүүрний иогийн гайхамшгийг мэдэрч, гайхалтай өөрчлөлт чадсан танд талархал илэрхийлье 😘😍🥰
Goo Beauty salon-д хуйх оношилгоо, цэвэрлэгээний үйлчилгээнд орох эрхээр шагнуулсанд халуун баяр хүргэе 👏🏼👏🏼👏🏼👏🏼👏🏼
I got over 10 reactions on one of my posts last week! Thanks everyone for your support! 🎉
💇🏻♀️💆🏻♀️
Хуульчдын ордны 6 давхар 612 тоот
Цагаа аван өөрт тохирсон үйлчилгээгээ сонгон ороорой 🤩
📞 88035471
19/04/2026
Эмэгтэйчүүдийн “савны хий” гэх ойлголт нь анагаах ухаанд огт байдаггүй
Аарцаг ёроолын булчин (АЁБ) сулрах үед үтрээ нь булчинлаг, уян хатан бүтэцтэй байдагтай холбоотойгоор хөдөлгөөн, байрлал солигдох, бэлгийн харилцааны явцад дотор нь агаар сорогдон орж, дараа нь булчин агших үед буцаад гадагшлахдаа унгас шиг дуу гарч болдог. Энэ үзэгдлийг барууны анагаах ухаанд өвчин гэж үздэггүй бөгөөд үтрээний агаар (vaginal air, vaginal noise) хэмээн тайлбарладаг. Гол шалтгаан нь АЁБ-ийн тонус, булчингийн хяналт сул байгаатай холбоотой бөгөөд зарим эмэгтэйчүүдэд бэлгийн харилцааны үед эвгүй, тухгүй мэдрэмж төрүүлэх нь бий. Ийм тохиолдолд шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн үр дүнтэй арга нь аарцаг ёроолын булчинг зөв агшааж, суллах чадварыг сайжруулах дасгалууд юм. Үүнд Кегель дасгал, эмэгтэйчүүдэд зориулсан Иони иог, мөн үтрээний булчинг илүү нарийн хянах, идэвхжүүлэх зорилготой Иони өндөгтэй иогийн дадлага орно. Булчингийн хяналт сайжирч, тонус нэмэгдэхийн хэрээр үтрээ рүү агаар орох нь багасч, дуу гарах зэрэг тухгүй шинжүүд аяндаа арилдаг. Олон эмэгтэйчүүдийн дунд түгээмэл яригддаг “савны хий” гэх ойлголт нь анагаах ухаанд огт байдаггүй бөгөөд саванд хий хуримтлагдах анатомийн боломж байхгүй. Мөн “савны хий гаргах бариа” гэх онош, эмчилгээ нь шинжлэх ухааны үндэслэлгүй, бизнесийн шинж чанартай гэж анагаах ухааны судлаачид үздэг. Ихэвчлэн үүнийг 4 хөллүүлсэн байрлалд АЁБ-ийг зориудаар тэлж, өгзөгнөөс дээш түлхэн үтрээ рүү агаар оруулж, дараа нь түүнийг шахаж гаргах байдлаар тайлбарладаг ч энэ нь эмчилгээ бус, буруу ойлголтод суурилсан арга бөгөөд зарим тохиолдолд үтрээний булчинг улам сулруулах эрсдэлтэй. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл үтрээ рүү зориудаар агаар оруулах, гаргах шаардлага огт байхгүй бөгөөд асуудлын үндэс нь булчингийн сулрал тул шийдэл нь булчингийн хүч, уян хатан чанар, мэдрэхүйн хяналтыг сэргээхэд оршдог. Тиймээс АЁБ-ийн дасгалыг зөв техникээр, тогтмол хийх нь үтрээний агаар орох, дуу гарах зэрэг тухгүй шинжийг арилгах нотолгоонд суурилсан хамгийн зөв арга юм.
Багш Б.Туул
“Иони иог + А,Б суулт” ОНЛАЙН сургалт 3 сарын 9-нд эхэлнэ 😊
Сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл энэ зурагны доор “Иони” гэж КОММЕНТ үлдээгээрэй 😊
Илүү эмэгтэйлэг, илүү эрүүл, илүү уян хатанд хамтдаа тэмүүлье 🌸
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
15141