Admiral of Awakening
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Admiral of Awakening, Health/Beauty, Ulaanbaatar.
Монголчууд эрт дээр цагаас Мэдлэгийн Иогийг түүчээлж ирсэн байдаг. Үүнийгээ эрчим энерги тэтгэх арга хэмээж сударт буулган үлдээснийг орчин цагийн хэл рүү хөрвүүлэн цухас тайлюу.
Хүнд тэжээх учиртай 6 зүйл бие байна.
1. Ухамсар. Чихээр ороод бөөр давсгаар гадагшилна. Сүү цагаан идээгээр тэжээнэ. Сүү цагаан идээг бага хүртвээс ухамсар доройтож бөөр, давсаг орчим өвчлөх нигуртай бөгөөд гэр бүлдээ хүйтэн хөндий хандах, халамж анхаарал муу болох хандлагатай бий болно.
2. Бодол ба тархи. Өөх тос хачир зуушаар тэжээнэ. Тархи нь ходоодтой урвуу хамааралтай. Ходоод амарч бхад тархи ажиллана. Бодож бгаагаагаа бодох буюу ухамсраар шүүх цаг үе нь ходоод амрах цаг хэмээх нар буух мөчөөс эхлэнэ. Иймд оройд хоол идэхгүй байх нь бодлыг шүүж цэвэрлэх бөгөөд өглөө нар мандмагц өрөм тос, хачир зууш хүртэх нь бодлыг тэжээхэд дэм болно.
3. Сэтгэл ба Цус. Амин дэмлэг хүнс буюу эслэг ногоогоор тэжээнэ. Таана мангир, хөмүүл, жимс ногоо гэх мэт. Гадна орчноос мэдээлэл авагч нь нүд бөгөөд мэдээлэл нь нүдээр ороод Цусаар дамжин элгэнд очиж шүүгдэж Сэтгэл төрнө хэмээсү. Энэ дамжлага зөв бол сайн сэтгэл үүснэ. Өөрөөр хэлбэл харж бга зүйл зөв байж гэмээ нь сайн сэтгэл үүснэ гсн үг. Элэг эмтрэм, хар элгийн хүн гэх мэдрэмжийг илэрхийлсэн хэлцүүд бий нь үүнтэй холбоотой.
4. Итгэл ба Яс. Ясны шөлөөр цатгавал зохино. Хамраар орж ясандаа мэдэрч итгэл үзүүлээд хэмээ татна. Уушгаар орж буцаж гадагшилснаар итгэл төгөлдөржинө. Яс сийрэгжвэл итгэл муутай болно гэж ухаж болно.
5. Ухаан ба Махан бие. Амаар орно. Уураглаг хүнсээр тэжээнэ. Өндөг, мах, шар будаа, шар буурцаг гэх мэт. Мах биеэ тэжээе гэвэл зүрхээ тэжээнэ, эндээс ухаан тэлнэ, хүчтэй сэлбэнэ. Уураг дутвал ухаан муудаж гомдомхой болно.
6. Хий ба буюу мэдрэл. 7 булчирхайтай шууд холбоотой. Хий арвидвал мэдрэл гэмтэнэ. Уур уцаартай болно. Булчирхайг нүүрс усаар тэжээх нь зөв. Хамгийн шилдэг нүүрс ус бол арвайн гурил. Арвайн гурилтай шар тостой цайг хийн цагаар хүртвээс мэдрэл тайвширч, уур омог дарагдана.
Дээрх 6 хүнс таны ширээн дээр байхад эрүүл урт наслах нь гарцаагүй. Мэдээж дасгал хөдөлгөөн хийвээс хоол шингээлтийг дэмжин сайжруулна🏃
Эртний Монгол Ухааны өвд талархаюу🙏🙏🙏
Хоолоор анагаах ухааныг өвлөхийг хүсвэл Х гэж бичээрэй.
YOGA MED
30/07/2026
Хүний тархи нь яг л булчин шиг тогтмол ачаалал авч, дасгалжуулах тусам бэхжиж, шинэ чадвар эзэмших чадвартай байдаг.
Орчин үеийн тархи судлал хүний тархи насан эцэслэх хүртлээ шинээр холбоос үүсгэж, өөрийгөө бүтэн дахин дахин "кодлох" боломжтойг баталсан юм.
1. Тархи ба Булчингийн аналоги: Механизм нь яаж ажилладаг вэ?
# Булчин хэрхэн хөгждөг вэ? Та дасгал хийх тусам булчингийн эсүүд микро түвшинд задарч, дараа нь илүү чанга, том болж нөхөн сэргээгддэг.
# Тархи хэрхэн хөгждөг вэ? Та шинэ мэдлэг, чадвар эзэмших эсвэл хүнд асуудал шийдвэрлэх үед тархины нейрон (мэдрэлийн эс) хооронд шинэ синапс (холбоос) үүсдэг. Тэр үйлдэл эсвэл мэдлэгийг давтах тусам тэрхүү мэдрэлийн замууд "зузаарч", мэдээлэл дамжуулах хурд нь асар ихээр нэмэгддэг.
Булчин ашиглахгүй бол агшдагтай адил (Use it or Lose it):
Тархины ямар нэг хэсгийг ашиглахгүй удах эсвэл байнга нэг хэвшмэл байдалд байлгавал нейронуудын холбоос суларч, мартах, сэтгэх хурд саарах явц явагддаг.
2. Тархиа "Булчин шиг" хөгжүүлэх 4 бодит арга
Тархийг зүгээр нэг ажиллуулах биш, идэвхтэй дасгалжуулах нь чухал.
① Шинэ, сорилттой чадварт суралцах (Оюуны ачаалал)
Нэг хэвшсэн зүйлээ хийгээд байвал тархи "автопилот" горимд шилжиж, шинэ холбоос үүсгэхээ больдог.
# Шинэ гадаад ngôn語 (хэл), хөгжмийн зэмсэг, эсвэл хувьцаа болон санхүүгийн шинэ зүйлд загварт суралцах.
# Чээжлэх, гүн бодох, математик тооцоолол хийх зэрэг тархийг зориуд ачаалуулсан даалгаврууд.
② "Давталт болон Сахилга бат" (Нейроны замыг бэхжүүлэх)
Ямар нэг мэдээллийг ганц үзээд өнгөрөхөд мэдрэлийн холбоос маш сул үүсдэг. Харин түүнийг тодорхой хугацааны зайтайгаар байнга давтах, ажилдаа хэрэгжүүлэх үед тэр замаар мэдээлэл гэрлийн хурдаар дамждаг болох буюу рефлекс, дадал болж бэхждэг.
③ Физик дасгал хөдөлгөөн (Тархины тэжээл)
Аэробик, кардио эсвэл дасгал хөдөлгөөн хийхэд тархинд BDNF (Brain-Derived Neurotrophic Factor) гэх уураг ихээр ялгардаг. Энэхүү уураг нь шинэ мэдрэлийн эсүүд залуужиж, шинэ холбоос үүсэх "хөрс"-ийг бэлтгэж өгдөг тархины бордоо юм.
④ Хангалттай нойр (Засвар үйлчилгээ)
Булчин зааланд биш, амарч байхдаа өсдөгтэй адил тархи өдөржин цуглуулсан мэдээллээ гүн нойрсох үедээ цэгцэлж, богино хугацааны санамжаас урт хугацааны санамж руу шилжүүлэн бэхжүүлдэг.
3. "Grow Mindset" буюу Өсөлтийн сэтгэл зүй
Тархи булчин шиг хөгждөг гэдгийг ойлгох нь сэтгэл зүйн хувьд асар том давуу талтай.
# Тогтмол сэтгэлгээтэй хүн (Fixed Mindset): "Би тоонд муу", "Би хөрөнгө оруулалт ойлгох авьяасгүй" гэж боддог.
# Өсөлтийн сэтгэлгээтэй хүн (Growth Mindset): "Би одоогоор үүнийг чадахгүй байгаа ч тархиа дасгалжуулж, системтэй давтвал хэзээ ч эзэмшиж чадна" гэж хардаг.
Тархинд авьяас гэхээс илүү тогтмол дасгалжуулалт, системтэй практик чухал байдаг.
14/06/2026
Энэ бие минь ялгаруулж буй даавруудийн маань л бүтээл юм байна.
14/06/2026
🌬️ АМЬСГАЛ бол таны хамгийн хүчирхэг ЗЭВСЭГ!
🫁Гэхдээ зөвхөн зөв амьсгалж сурсан үедээ л энэ зэвсэг таны эрүүл мэнд, эрч хүч, төвлөрөл, амжилтын төлөө ажиллаж эхэлдэг.
✨Өөрийгөө хайрладаг, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй олон хүн долоо хоног бүр зөв амьсгалын дадлаар бие, сэтгэл, амьдралаа эерэгээр өөрчилсөөр байна.
📢 Ээлжит ТАНХИМЫН СУРГАЛТЫН бүртгэл эхэллээ!
📅 Хэзээ: 2026 оны 6-р сарын 20–21
🕛 Цаг: 12:00–14:00
⏳ Хугацаа: 2 өдөр, нийт 4 цаг
Сургалтаар та:
✅ Зөв амьсгалын үндсэн зарчмуудыг суралцана
✅ Хамрын амьсгалын ач холбогдлыг ойлгоно
✅ Амьсгалаа удаан, тайван, хэмнэлтэй удирдах аргуудыг эзэмшинэ
✅ Өдөр тутам хэрэгжүүлэх практик дасгалууд хийнэ
✅ Дасгалын гарын авлага авна
✅ Судалгаа, эх сурвалжуудын холбоостой танилцана
📍 Байршил: Төв шуудангийн урд, Эко Тауэр, 18 давхар
👥 Оролцогчдын тоо хязгаартай — зөвхөн 25 хүн
23/05/2026
Хамгийн өндөр УУРАГ агуулдаг хүнс:
🌟 Амьтаны гаралтай: 100гр агуулагдах уураг
• Chicken breast → 31g
• Turkey breast → 29g
• Lean beef → 26g
• Tuna → 25–29g
• Salmon → 20–25g
• Eggs → 13g (≈6g per egg)
• Greek yogurt → 10g
• Cottage cheese → 11–13g
🌟Ургамалын гаралтай:
• Lentils → 9g (cooked) / 25g (dry)
• Chickpeas → 8–9g
• Black beans → 8–9g
• Tofu → 8–15g
• Tempeh → 19g
• Edamame → 11g
• Quinoa → 4–5g (cooked)
🌟 Самар & Үр
• Almonds → 21g
• Peanuts → 25–26g
• Chia seeds → 17g
• Pumpkin seeds → 30g
• Sunflower seeds → 21g
Өдөрт хүний авах ёстой уургийн хэмжээ
Энгийн хүн 👉🏻 0.8гр * биеийн жин = өдөрт авах уургийн хэмжээ
Эмчилгээтэй хүн: 1.2-1.5 грам биеийн жин тутамд
Жишээ нь:
Би хавдарын эмчилгээтэй биеийн жин 56 бол өдөрт авах уураг 67-68 гр байна.
• 60 kg → 72–90g protein/day
• 70 kg → 84–105g protein/day
• 80 kg → 96–120g protein/day
14/01/2026
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Alerts
Be the first to know and let us send you an email when Admiral of Awakening posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.