Javkhlan Dashbaatar Жавхлан Дашбаатар
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
07/09/2026
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн ажилтан, албан хаагчдын хөдөлмөр бүтээл, идэвх санаачилга, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Салбарын тэргүүний ажилтан”, “Жуух бичиг” болон Барилгын салбарын 100 жилийн ойн медал гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Салбарын нэр хүндтэй шагнал, ойн медалиар энгэрээ мялаасан нийт ажилтан, албан хаагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цаашид ч нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, хотын хөгжлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсээ үргэлжлүүлж, хамт олноороо улам ихийг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно.
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ
03/09/2026
МЭНДЧИЛГЭЭ🇲🇳
Барилга, хот байгуулалтын салбарын эрхэм барилгачид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, салбарын гавьяатнууд, хөрөнгө оруулагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК нь салбарын төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт тавих, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах, түрээслээд өмчлөх орон сууцаар хангах, орон сууцны сан, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байна.
2026 онд хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас дурдвал,
🏗️ Нийслэлийн мега төслийн хүрээнд хэрэгжиж буй СХД-ийн 5 дугаар хорооны 12.6 га талбайд Ханын материал орчмыг орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл.
🏗️ ХУД-ийн 8 дугаар хорооны 24.77 га талбайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл.
🏗️ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 8 айлын орон сууцны төсөл.
🏗️ Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, дахин барилгажуулах төслийг Улаанбаатар хотын 5 дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байна.
🏗️ Баянхошуу, Шархад дэд төвийн хүрээнд БЗД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй 800 айлын ногоон орон сууцны төсөлд захиалагчийн техникийн хяналт тавин ажиллаж байна.
Ирэх онд бид өмнөх жилүүдийнхээ амжилт бүтээлийг бататгаж, цаашдын жилүүдэд улам их амжилт, бүтээн байгуулалтыг өрнүүлэх их үйлсэд шамдан ажиллана. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээлч, үр бүтээлтэй ажиллах зорилгоор холбогдох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Алтан гартай барилгачдын ур ухаан, хөдөлмөр бүтээлийн үрээр улс орны хөгжил дэвшлийн өнгө төрх тодорхойлогддог билээ.
Барилга, хот байгуулалтын салбарт хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж буй Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Дашбаатарын ЖАВХЛАН
01/09/2026
📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!💙
Эрдмийн их өргөөний босгыг алхаж буй бяцхан сурагчид, оюутан залуус, эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.💙
31/08/2026
Ерөнхий сайд 9 шийдвэрээ танилцуулж байна.
#ЕСөнШийдвэр
#Төсөв2027
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Alerts
Be the first to know and let us send you an email when Javkhlan Dashbaatar Жавхлан Дашбаатар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.