Amuka shop
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Amuka shop, Health/Beauty, Ulaanbaatar.
19/09/2026
8мм-ийн Төвд гартаам чулуугаар эрхи хэлхэв
Манай монгол хэлэнд Гартаам, Мана гээд 2 янзын чулуу боловч эдгээр чулуунууд маань олон улсад Агат гэсэн нэг нэртэй байдаг
Төвд, Ботсвана гэх зэрэг олон янз байна, өнгө, хээ болон утга агууллага, шинж чанар нь өөр өөр байдаг
Төвд гартаамны давуу тал Таныг хэл ам, атаа жөтөөнөөс хамгаалж, өөртөө итгэх итгэлийг чинь тултал чинь мэдрүүлж өгдөгөөрөө бусад гартаамнаасаа илүү
Бөөрний өнгөний ялгааг харуулах зорилгоор 2 адилхан зураг орууллаа. Таны сэтгэл хөдлөллийн байдлаар болон таны биеийн температураас болж өнгө нь хувирдаг
19/09/2026
6мм-тэй Авантюрин хослол
Зүүлтний урт 50см
Авантюриныг амжилт болон баяр баясгалан авчирдаг чулуу гэдэг
Үхэр болон Охины ордынхонд ээлтэй
Зөвхөн ногоон өнгөтэй Авантюрин чулуу мөнгө дууддаг гэдгээрэй онцлог
31/08/2026
5 янзын өнгөтэй цирконууд, бадмаараг, султанит, амазонит, сарнайн болор болон аметист-р хэлхсэн Цоглог гоёо
Бүх чулуу 4мм-тэй, талсттай.
Олон өнгөтэй чулуунууд орсон болхоор Цоглог гоёо нэр өглөө.
Бүх төрлийн болон ямар ч өнгөтэй хувцас дээр, аль ч насны хүмүүс зүүж болно 💎
26/08/2026
8мм-тэй Цусан чулуу буюу Blood stone -н эрхи. Хар мана толгой бөөртэй
Дундад зууны үед Христийн цусны дусалаас үүссэн гэдэг домогоос үүдэн Цусан чулуу гэдэг нэр авсан
Цусан чулууг цусны даралт өндөртэй хүмүүст хамгийн их зохимжтой. Цусан чулуугаар хийсэн зүүлт, бугуйвч болон эрхи хэрэглэдэг хүмүүс тогтмол уудаг даралтны эмээ хэрэглэхээ больсон байдаг
Цусан чулуу нь хамгаалалтын үүргийг бас давхар гүйцэтгэдэг болхоор хүмүүс хэрэглэх сонирхолтой байдаг
26/08/2026
Хематит буюу Дөшөөр гоёсон Усан биндэрьяа хослол
Хүзүүний зүүлт өндөр сортын гар зүсмэл Усан биндэрьяа, урт нь 48см
Бугуйвч, 8мм-ийн талсттай Усан биндэрьяа болон Хематитаар хэлхэв
Усан биндэрьяа нь харилцааны цэвэр ариун байдал, эв найрамдал, далайн хүчийг илэрхийлдэг чулуу.
Загас, Мэлхий, Хилэнцийн ордынхонд хамгийн тохиромжтой
20/08/2026
Змм-ийн Оюу хавчуургатай Дусал буюу дроп хэлбэртэй Тайвань Шүрэн зүүлт
Урт 85см
Шүрний Хэмжээ 10*5 мм
18/08/2026
Шармал мөнгөн толгойтой 8мм-тэй Тайвань шүрэн эрхи
31/07/2026
12мм-ийн Усан болор бугуйвч. Мөнгөлөг Обсидиан сарнай чарматай
Усан болор нь байгалийн цэвэр эрдэс юм
Оросоор Горный хрусталь, кристалловый кварц янз янзаар хэлэгддэг тунгалаг өнгөгүй
Гоёл, нүдний шил, радиоаппаратур болон цаг хийхэд өргөнөөр хэрэглэдэг
Усан болор нь хүний Аураг цэвэрлэдэг гэдгээрээ алдартай, зөн совинг илүү хүчтэй болгож хамт байгаа бусад чулууныхаа энергийг өөртөө татаж шингээдэг
Ихэр, нум, хумх болон загасын ордынхонд илүү тохиромжтой
30/07/2026
Аметист гоёлтой 4,5мм-тэй сувдан хүзүүний зүүлт болон ээмэгтэй хос
29/07/2026
Шинэ Лабрадорит эрхи (5 дах нь)
Хөх барын нүдэн бөөртэй, мөнгөн толгойтой, 8мм-ийн талсттай Лабрадорит буюу монголчуудын хэлдгээр Хувилгаан чулуугаар хэлхсэн эрхи
Санасан, зорьсон, хүссэн, бодсон ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байж, хэл ам, атаа жөтөөг хоолуур байлгая гэж бодож байвал алдарт Лабрадорит эрхи Таньд туслана даа 👍🙏🏼
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Alerts
Be the first to know and let us send you an email when Amuka shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.