Anuk's Page

Anuk's Page

Partager

healthy& active lifestyle���

29/09/2026
Photos from ikhmongol.mn's post 29/09/2026
29/09/2026

Юм бүхэнд санаа зовохоо болих тусмаа та илүү аз жаргалтай байх болно.

Учир нь аз жаргал гэдэг ихэвчлэн бүх зүйл, хүмүүс, нөхцөл байдал, үр дүнг хянах гэж оролдохоо больсон тэр мөчөөс эхэлдэг. Хэт их бодож шаналах, хэт өндөр хүлээлт үүсгэх, сэтгэл санааг тань туйлдуулдаг зүйлсэд эрч хүчээ зарцуулахаа болих үед амар амгалан танд аяндаа ирдэг.

Хүн бүр танд таалагдах албагүй, бүх зүйл таны хүссэнээр болох албагүй, мөн тулаан бүр тэмцэх үнэ цэнтэй байдаггүй гэдгийг та ухаарч эхэлнэ. Энэ бол огтхон ч буруу зүйл биш.
Аливаа зүйлийг хэт хувийн шинжтэйгээр хүлээж авахаа больсон тэр мөчөөс эхлэн та эрх чөлөөг мэдэрнэ, стресс, сэтгэл гонсойлт, хэрэгцээгүй асуудал бэрхшээлээс ангижрах эрх чөлөөг шүү дээ.

Та өөрийн дотоод амар амгалан, хувь хүний ​​хөгжил, амьдралын зорилго зэрэг үнэхээр чухал зүйлсдээ анхаарлаа хандуулж эхэлнэ.

Жижиг сажиг зүйлсэд дотоод амар амгалангаа алдагдуулахаа больсон тул та илүү их инээж, бага санаа зовж, сэтгэл санаа тань илүү хөнгөн, чөлөөтэй болно.

Тиймээс таныг хөгжүүлдэггүй зүйлд санаа зовохоо больж, харин танд жинхэнэ сэтгэлийн ханамж өгдөг зүйлдээ илүү анхаарлаа хандуулаарай.

Учир нь эцсийн дүндээ сэтгэлийн амар амгалан бол аз жаргалын жинхэнэ тодорхойлолт юм.

29/09/2026

"Өөрийгөө хайрлаж халамжилна гэдэг тийм ч гоё биш"

Өглөө бүрийг нэг янзаар эхлүүлж, өөртөө эрүүл хоол хийж идэн, өр ширээ бичиж тэмдэглэхээс л өөрийгөө хайрлах гэдэг эхлэнэ дээ. Асуудлуудаасаа зугтааж өөрийгөө сатааруулсныгаа шийдэл гэж андуурахгүй байхаас эхлэнэ. Хийхээс дургүй хүрдэг ч хийх ёстой юмаа хийхийг хэлнэ. Дасгал хийж хөлрөх, гайтай найздаа дахиж уулзахгүй гэж хэлэх, хадгаламжтай болохын тулд хоёрдахь ажилд орохоос эхэлдэг. Бүх юмыг амжуулах гэж ядан байнгын ядарч явж байгаад гэнэт баннд хэвтэж сэтгүүл уншин утсаа өдөртөө унтрааж өөрийн амьдралаасаа завсарлага авах шаардлагатай болохгүйн тулд өөрийгөө хүлээн зөвшөөрөх аргаа олохыг хэлдэг.
Өөрийгөө хайрлах тухай яриаг хүн болгон сонирхож байна гэдэг чинь бүгд л өвчтэй байгаа хэрэг. Байнгын дотоод дарамтанд байсны ядаргаанаас болж түр амсхийснийгээ өөрийгөө хайрлаж халамжлах гэж хэлмээргүй байна.

Жинхэнэ өөрийгөө хайрлах гэдэг бол давстай банн, шокаладны торттой ямар ч хамаагүй, энэ нь хааяа хааяа зугтаах шаардлагагүй амьдрал бүтээхийг өөрөө СОНГОЖ байгааг хэлнэ.
Ингэхийн тулд ихэвчлэн хамгийн дургүй юмнуудаа хийх шаардлагатай болдог.
Өөрийн алдаа, санаанд чинь хүрэхгүй байгаа дутагдлуудтайгаа нүүр тулж бодитоор хараад дахин стратеги төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Өөрийн яг одоо хүсэж байгаа хүслээ гүйцэлдүүлэхийг хэлэхгүй. Тавьж явуулах. Шинийг сонгох. Зарим хүний дургүйг хүргэх. Бусдын төлөө золиос гаргах. Бусад хүмүүс шиг амьдрах албагүй, магадгүй бусдын амьдарч чадахгүй амьдралаар амьдрах.

Өөрийгөө энгийн нэгэн байлгахыг хүлээн зөвшөөрөх. Зүгээр л жирийн. Боломжийн биш ч байж болно. Заримдаа гал тогоо заваан байхыг, нарийхан бэлхүүстэй болох нь чиний амьдралын хамгийн том зорилго биш гэж шийдэхийг, худал хуурмаг найз нөхдийгөө сонирхохгүй байхыг хэлдэг. Нуугдмал боломж чадвараа нээж олж ашиглаж чадахгүй байгаагаа анзаарах. Юу болж байгаагаа ч ойлгохоосоо өмнө яаж хэрхэн бодох ёстойгоо заалгасанаас болж яажшуухан амьдарч байгаагаа анзаарах.

Байнга эд материал худалдаж авч өөрийгөө баярлуулдаг бол, чи өөрийгөө хайрлах гэдэг ойлголтоос маш хол явна. Өөрийгөө хайрлана гэдэг өөрийгөө шагнаж юм авч өгөх, эрхлүүлнэ гэсэн үг огтхон ч биш, өөрийгөө хайрлана гэдэг өөрөө өөрийнхөө эцэг эх болж, удаан хугацаандаа сайн сайхан байхын тулд бэрх сонголт хийхийг хэлнэ.

Өөрийн яаруу, утгагүй амьдралаа шалтаг болгон ажлаа хойшлуулах юмуу архи уухаа болихыг хэлнэ. “Өөрийгөө засах” биш өөрийгөө халамжилж арчилж авч явах. Магадгүй өөрийгөө авч яваад эхлэхээр анхнаасаа засмаар байсан олон асуудлууд чинь аяандаа засагдана.

Өөрийнхөө амьдралын хохирогч биш, баатар болохыг хэлнэ. Өдөр тутмын амьдрал чинь чамайг өвтгөж эмчилгээ засал авах ёстой болгодог болгохгүйн төлөө бүх хүчээ дайчлахыг хэлнэ.
Сайхан харагдаж байгаа амьдралыг сонгох биш, сайхан мэдрэмж төрүүлж байгаа амьдралыг сонгохыг хэлнэ. Зарим нэг зорилгуудаасаа бүр мөсөн татгалзаж бусдыг бодох хэрэг ч гарна. Хүмүүст таалагдахгүй байсан ч хамаагүй үнэнч байх хэрэг гарна. Өөрийнхөө хэрэгцээг хангаж бусад хүмүүсээс хамааралгүй болохыг хэлнэ. Ямар учир зорилготой яах гэж энэ ертөнцөд ирсэн гэдгээ ойлгож хэн болох ёстой байсан тэр хүн болно гэсэн үг. Давстай банн, шокалад бол амьдралд таашаал нэмдэг болохоос биш амьдралаас зугтахдаа хэрэглэдэг зүйл биш гэдгийг мэддэг хүн болоорой.

Brianna Wiest

Illustration: Yaoyao Ma Van As Art

Self Love group: https://www.facebook.com/groups/1116728896278183/

Téléphone

Site Web

Adresse


Democratic Republic Of The

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Anuk's Page publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Souscrire

Nous vous informerons quand tout se passe à Democratic Republic of the.