Simply Manifest Academy
💫 Мөрөөдсөн амьдрал чинь боломжтой
✨ Manifest | Өөрчлөлт | Эрх чөлөө.
🪄Амьдралаа өөрчилхөд бэлэн үү?
🌍 Чи ч гэсэн эхлэж болно!
📲 beacons.ai/batkhuu2025
28/07/2026
Амжилттай хүмүүсийн өдөр бүр хийдэг далд 2 дадал⏳✨
Бид ихэнхдээ амжилттай хүмүүсийн авьяас, эсвэл ааш занг хардаг. Гэвч Боб Проктор: “ Амжилт бол авьяасын асуудал биш, харин Дадлын асуудал юм “ гэж хэлсэн байдаг.
Таны далд ухамсарт байгаа программ (Парадигм) таны өдөр тутмын дадлуудаар дамжиж бодит байдал болон хэрэгждэг. Тэгвэл дэлхийн хамгийн элбэг хангалуун, амжилттай хүмүүс өдөр бүр ямар 2 дадлыг тууштай хэрэгжүүлдэг вэ?
1️⃣ Өглөөний өөрчлөлт (Morning Scripting & Visualization):
Тэд өглөө сэрээд орондоо утасныхаа сошиал медиаг ухаж, бусдын амьдралыг хардаггүй. Үүний оронд тархи нь хамгийн хүлээцтэй, шинэ мэдээлэл авахад бэлэн байх тэр үед (Alpha долгион дээр) өөрийнхөө ирээдүйн зорилгыг аль хэдийн биелчихсэн байгаагаар бичиж, төсөөлдөг. Тэд өдрийг Автомат горимоор биш, Бүтээгч горимоор эхлүүлдэг.
2️⃣ Үдшийн талархал (Evening Audit & Gratitude):
Тэд орой унтахаасаа өмнө тухайн өдөр тохиолдсон таагүй зүйлсийг тархиндаа дахин дахин тоглуулж стресстдэггүй. Үүний оронд өдөр тохиолдсон жижиг дунд 3-аас доошгүй зүйлд чин сэтгэлээсээ талархаж, далд ухамсартаа 'Би хангалуун байна' гэсэн дохиог өгөөд унтдаг. Тэдний далд ухамсар шөнөжин тэрхүү элбэг хангалуун долгион дээр ажилладаг.
💡 Ухаарал :
Амьдралаа өөрчлөхийн тулд та нэг өдөр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх албагүй. Зүгээр л өдөр тутмынхаа жижигхэн дадлуудыг шинэчил.
Та өнөөдөр өөртөө ямар 'шинэ дадал' суулгахад бэлэн байна вэ? 🏺🗝️
✨ ӨӨРТӨӨ ӨГӨХ УХААРАЛ:
Та өөрийн ирээдүйг шийдэж чадахгүй. Гэхдээ та дадлаа шийдэж чадна. Харин дадал чинь таны ирээдүйг шийднэ.
📍 ӨНӨӨДРИЙН АМЛАЛТ:
Өнөөдөр үүнээс эхлээд өөртөө ямар шинэ дадал хэвшүүлэхээр шийдэж байгаагаа коммент хэсэгт 'БИ ШИНЭ ДАДАЛ ЭХЛҮҮЛЭЖ БАЙНА' гэж бичээд, амлалтаа үлдээгээрэй.
Жишээ нь: 'Би өглөө бүр сэрмэгцээ утсаа үзэхгүй, 5 минут зорилгоо бичихээр шийдлээ.' 👇📜⚡ гэх мэт …..
#ШинэДадал #АмжилтынДадал #БобПроктор #Парадигм #ДалдУхамсар #ӨглөөнийДадал #СэтгэлгээнийӨөрчлөлт
✨
#Манифест #Давтамж #Өөрчлөлт #ХувьХүнийХөгжил #Амжилт #Ухаарал
10/06/2026
Би яагаад өдөр бүр Боб Прокторын тухай ярьдаг вэ? 🧠✨
Манай хуудасны өдөр тутмын ухаарлуудыг уншдаг дагагчдаас маань 'Боб Проктор гэж яг хэн бэ?' гэж маш их асуудаг. Өнөөдөр би та бүхэндээ яагаад энэ хүний философи амьдралыг өөрчлөх хүчтэй байдаг тухай түүхийг хуваалцъя. 😊
Боб Проктор (Bob Proctor) гэж хэн бэ?
Тэр бол Сэтгэлгээний шинжлэх ухаан, Далд ухамсар болон Хүний боломж бололцооны салбарт дэлхийн №1 домогт багш юм. Тэрээр 60 гаруй жилийн турш дэлхийн сая сая хүмүүст ядуурал, өр зээл, айдас дундаас гарч, элбэг хангалуун амьдрах 'Орчлон ертөнцийн хуулиуд'-ыг зааж сургасан. Алдарт 'The Secret' (Нууц) киноны гол дүр, багш гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг.
📘 Түүний гайхамшигт түүх:
Боб Проктор 26 настайдаа сургуулиа хаячихсан, өртэй, ирээдүйгүй нэгэн байв. Гэвч түүнд 'Сэтгэ ба Баяж' (Think and Grow Rich) ном олдсоноор тэрээр өөрийнхөө сэтгэлгээг (Парадигм) дахин програмчилж, ердөө жилийн дотор саятан болж чадсан юм. Үүнийхээ дараа тэр 'Би яаж өөрчлөгдөв?' гэдгээ шинжлэх ухааны үүднээс судалж, дэлхийд хамгийн хүчтэй сэтгэлгээний системийг бүтээсэн.
Би яагаад түүний үг, философийг хуваалцдаг вэ?
Учир нь амжилтад хүрэх, элбэг хангалуун амьдрах нь 'Санамсаргүй тохиолдол' биш, харин Шинжлэх ухаан юм.
✨ Манай Simply Manifest Academy бол Боб Прокторын энэхүү 60 жилийн судалгаа, амьдралыг өөрчлөх батлагдсан системийг Монгол хүний сэтгэлгээ, амьдралын хэв маягт тохируулан, хамгийн ойлгомжтой, практик хэлбэрээр хүргэдэг билээ.
Таны амьдрал өөрчлөгдөхгүй байгаа нь та залхуудаа биш, зөвхөн 'далд ухамсартаа байгаа хуучин программаа' яаж өөрчлөх аргаа мэдэхгүйд байгаа юм шүү. 🏺🗝️
✨ ӨӨРТӨӨ ӨГӨХ УХААРАЛ:
Дэлхийн шилдэг сэтгэлгээг суралцахад танд Англи хэл эсвэл Америкт амьдрах шаардлагагүй. Таны дотоод ертөнц бэлэн болсон бол хариулт нь аль хэдийн таны өмнө байна.
📍 ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Та өмнө нь Боб Прокторын тухай сонсож байсан уу? Эсвэл манай хуудсаар дамжуулан анх удаа мэдсэн үү? Таны амьдралыг өөрчлөх Олон Улсын энэ системд суралцахад бэлэн бол коммент хэсэгт 'БИ СУРАЛЦАХАД БЭЛЭН' гэж бичиж, сэтгэгдлээ хуваалцаарай. 👇📜🧬
#БобПроктор #Нууц #Парадигм #ДалдУхамсар #СэтгэлгээнийӨөрчлөлт #АмжилтынНууц #СэтгэБаБаяж
05/06/2026
🏆 Та шинэ баялгийг хүлээж авах 'Орон зай' гаргасан уу? 🌌✨
Яагаад зарим хүн хичнээн хүссэн ч шинэ зүйл амьдралдаа татаж чаддаггүй вэ?….‼️
✨ Маш олон хүн амьдралаа шинэчилж, элбэг хангалуун болохыг хүсдэг ч ухамсаргүйгээр ( шинэ орлого, шинэ боломж, шинэ харилцаа) хуучин зүйлсээсээ (хуучин сэтгэлгээ, хуучин гомдол, хэрэгцээгүй эд зүйлс) зууралдсаар байдаг.
Боб Проктор үүнийг 'Хоосон орон зайн хууль' (The Law of Vacuum) гэж тайлбарласан байдаг. Ертөнц хоосон орон зайд дургүй. Таныг орон зай гаргах үед ертөнц тэрхүү орон зайг маш хурдтайгаар шинэ, илүү сайхан зүйлээр дүүргэдэг.
💡 Маш энгийн жишээ:
Хэрэв таны хувцасны шүүгээ хуучин, өмсдөггүй хувцаснуудаар дүүрэн байвал шинэ гоё хувцас авч хийх газар олдохгүй. Та шинэ хувцастай болохыг үнэхээр хүсэж байвал эхлээд хуучныгаа гаргаж хаях, эсвэл бусдад бэлэглэх хэрэгтэй.
Сэтгэлгээний түвшинд энэ нь яаж ажилладаг вэ?
🕉️ Уучлал: Хэрэв таны сэтгэл зүрх өнгөрсөн үеийн гомдол, харамсал, уур хилэн дээр гацсан бол таны дотор шинэ хайр, амар амгаланг хүлээж авах 'орон зай' байхгүй байна гэсэн үг.
🧠 Сэтгэлгээ: Хэрэв та 'Надад мөнгө байхгүй, хэцүү байна' гэсэн хомсдолын бодлоор тархиа дүүргэсэн бол элбэг хангалуун байдлын урсгал орж ирэх хаалгыг хааж байна гэсэн үг.
Шинэ зүйлийг амьдралдаа татахын тулд танаас Зориг шаардагдана. Зуураад байгаа хуучин 'программ'-аа тавьж явуул. Тэгээд ертөнц түүнийг чинь ямар гайхалтай зүйлээр солихыг зүгээр л ажигла. 🏺🗝️
✨ УХААРАЛ :
Таны тавьж явуулж буй зүйл бол таны алдагдал биш, харин ирээдүйн баялгийн чинь 'Урьдчилгаа' юм.
📍ӨӨРТӨӨ ОРОН ЗАЙ ГАРГА:
Өнөөдөр та өөрийнхөө амьдралаас (гэрээсээ, эсвэл сэтгэлээсээ) яг ямар хуучин зүйлийг тавьж явуулахад бэлэн байна вэ?
Зоригтойгоор шийдэж, коммент хэсэгт 'БИ ОРОН ЗАЙ ГАРГАЛАА' гэж бичин, өөрийнхөө шинэ аялалд зам нээгээрэй. 👇📜🌌
#БобПроктор #Парадигм #ДалдУхамсар #СэтгэлгээнийӨөрчлөлт
Klikněte zde pro získání vašeho sponzorovaného zápisu.
Kontaktujte společnost
Internetová stránka
Adresa
Malá Strana