Mongolian family in Hungary

Mongolian family in Hungary

Megosztás

Mongolian family in Hungary, Egészség/szépség, Budapest elérhetőségei, térképes helyadatai és útbaigazítási információi, kapcsolatfelvételi űrlapja, nyitvatartási ideje, szolgáltatásai, értékelései, fényképei, videói és közleményei.

19/06/2026

Монголд очсон тэмдэглэл. Part 2

“Монгол заяатай миний аав”
Шүлэг: Ж. Батзориг
Аялгуу: Д. Отгонтогтоол (МУСТА)

Хайрт аавынхаа аавд зориулсан энэ дууны бичлэгийг хэрхэн хийх талаар маш удаан хугацаанд бодож явлаа. 🥰

23/04/2026

🤭❤️

17/03/2026

Сайхан Аав нартаа Эр цэргийн баяр мэнд хүргэе 💖❤️ Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар тайвны төлөө зүтгэж буй нийт цэргийн алба хаагчдадаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та бүхнээрээ бид бахархаж байна. 🇲🇳

11/02/2026

Бурханаас би гуйсан юм: “Надад ухаангүй хайртай залуу илгээгээч” гэсэн чинь бүүр 3-ыг явуулчихлаа. Одоо нэг нь нойл ч оруулахгүй уйлаад байх юм 😂😂😂

23/01/2026
19/01/2026

Энэ бол хөхүүл эхийн амьдрал.🥰

Түүний нүд анисан ч бие, зүрх нь сэрүүн байдаг.

Тэр бүрэн унтдаггүй. Бүх бие нь шөнийн турш жижүүртэй байдаг.

Гар нь мэдээгүй болж байсан ч.
Нуруу нь өвдөж байсан ч.
Хүүхдээ сэрээхгүйн тулд хөдлөхгүй хөшдөг.

Эх хүн амарч байгаа юм шиг хэрнээ тэр сонсож байдаг.
Жижигхэн амьсгал бүрийг, зөөлөн дуу чимээ бүрийг, жижиг хөдөлгөөн бүрийг сонсож байдаг..

Эх хүн хэдхэн цагийн турш ч гэсэн гүн нойронд автахыг хүсдэг.
Гэхдээ ээжүүд үнэхээр унтдаггүй.

Эх хүн нүдээ анисан ч, зүрх сэтгэл нь бүрэн сэрүүн байдаг тул амархан сэрдэг.

Гэсэн хэдий ч ганц инээд цангинахад л бүх ядаргаагаа мартдаг даа. ❤️❤️❤️

17/01/2026

🧠 Сэтгэл зүйн хувьд
• Өөртөө өндөр шаардлага бүү тавь – төгс ээж байх албагүй.
• Мэдрэмжээ хүлээн зөвшөөр – уйтгарлах, айх, ядрах нь хэвийн.
• Ярих хүнтэй байх – нөхөр, ойр дотнын хүн, найз эсвэл мэргэжилтэн.
• Төрсний дараах сэтгэл гутралын шинж (удаан уйлах, сонирхолгүй болох, айдас) илэрвэл заавал эмчид хандах.



💤 Амралт, биеийн хүч
• Боломжтой үедээ унт – хүүхэд унтахад хамт унтах.
• Тусламж авах – гэрийн ажил, хоол, хүүхэд харах.
• Алгуур хөдөлгөөн – алхах, сунгалт биеийг хурдан сэргээнэ.



🥗 Хоол тэжээл
• Шим тэжээлтэй, тогтмол хооллох
• Ус сайн уух – ялангуяа хөхүүл бол.
• Өөрийгөө өлсгөхгүй – турж гоё болох гэж яарах хэрэггүй.



🤱 Ээж–хүүхдийн холбоо
• Арьс арьсны контакт – тайвшруулна.
• Хүүхдээ ажиглах – өөртөө итгэлтэй болоход тусална.
• Алдахаас бүү ай – бүгд сурч явдаг.



👨‍👩‍👧 Харилцаа, дэмжлэг
• Нөхөртэйгөө ярилцах – мэдрэмж, хэрэгцээгээ хэлэх.
• Ганцаардахаас сэргийлэх – ээжүүдийн бүлэг, онлайн орчин.
• Тусламж гуйхаас бүү санаа зов.

17/01/2026

“Шимэгч”1” гэж хэн бэ?

Ажил хийдэггүй, залхуу, гэр орон байтугай эргэн тойрноо ч цэвэрлэдэггүй. Ажил хийхээр байнга өвчин тоочно. Үргэлж өөрийгөө бодож, бусдыг муулж, худлаа ярьж, алдаагаа ухаардаггүй. Бусдын итгэл, өрөвдөх сэтгэлийг ашиглаж амьдардаг хүмүүс бий.

Эдгээр хүмүүс хамгийн түрүүнд хайртай дотнын хүмүүсээ барьж шимнэ. Аав ээж, ах дүү, хамаатан саднаасаа байнга мөнгө гуйж, өр зээлд оруулна. Үгүй гэхээр:
“Хүний төрөл садан байж ганц удаа ч туслахгүй юм уу?”
“Би чамаас гуйхгүй бол хэнээс гуйх юм?”
“Би төлөхгүй гэж хэлээгүй, төлнө гэж байгаа биз дээ.”
“Бие өвдөөд байна, эмч намайг үхэх гэж байна гэлээ.”
“Хадмууд ад үзээд байна, эхнэр/нөхрийн тал туслахгүй байна” гэх мэт өрөвдүүлэх үгс урсгана.

Ингэж байгаад гуйсан зүйлээ авна. Харин дараа нь өр зээл нэмэгдэж, асуудал нь ах дүү, аав ээж дээр нь ирж унана. “Өрөө төлөөч” гэж залгахаар “дараа өгье” гэсээр зугтаана, бүр утсаа блоклоно. Эцэст нь тэр өрийг нь аав ээж, ах дүү нь төлж барагдуулна.

Ах дүү, аав ээжээсээ гүйж чадахгүй болсон хүн дараагийн “бай” нь эхнэр/нөхрийн аав ээж, ах дүү нар болдог. Тэгээд тэдний хайртай дотнын хүмүүсийг ч шимнэ. “Танай ах дүү нар туслахгүй байна” гэж эхнэр, нөхрөө дарамталж, улмаар хоёр талын гэр бүл төдийгүй өөрийн ах дүү, хадам талынхан хоорондоо дайсагналцдаг.

Тиймээс:
👉 Тус тусын амьдралаа өөрөө хариуцаж сур.
👉 Хэн нэгнийг шимж амьдрах бус, хөдөлмөрлөж амьдрах ухаанд суралц.
👉 Хайртай дотнын хүмүүсээ өр, зовлонгоор барьцаалах биш, хамгаалж, хайрлаж амьдар.

👉 “Миний нөхөр/эхнэр зөв зүйл хийж байна уу? Би зөв зам руу нь хөтөлж чадаж байна уу?” гэж өөрөөсөө асууж, хүн бүр өөрийн тарьснаа хураахыг ухаар.

02/11/2025

Би хөөрхөн хөвгүүдийн ээж💙💙

19/08/2025

Багш нь загнасан уу?, Ангийнхан нь дээрэлхсэн үү? Зодсон уу? гэж асуухаасаа өмнө

✅️Өнөөдөр миний хүү юу сурав?
✅️Ойлгоогүй үлдсэн зүйл байна уу?
✅️Найзуудтайгаа эвтэй байсан уу?
✅️Аав, ээжийнх нь тусламж хэрэгтэй юу?
✅️Ямар нэг бэрхшээл байна уу? гэж асуу.

Үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх нь өөрийн тань үг үйлдлээс эхэлнэ...
Гарыг нь угаалгаж сурга
Ганц удаа хичээлийг нь давтуул
Хүүхдийнхээ санаа бодлыг сонс, дүн шинжилгээ хий, зөв бурууг нь дэнсэл дараа нь асуудал ярь. Бас эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлэх ёстойг өөрөө үлгэрлэ бас сурга. Өрөөл рүү довтлохоос илүү өөр лүүгээ өнгийх ухааныг заа.

Хүүхдийнхээ дэргэд хов бүү ярь, хүн бүү муул, худал бүү ярь, хэлсэн амандаа хүр, хамт тогло, хамт ярилц.... Энэ бол сайн аав, сайн ээж байх эхний алхам 💯💯

Szeretnéd, hogy a(z) vállalkozásod elsőként szerepeljen az Szépségszalon tematikájú vállalkozások között Budapest városában?
Kattints ide a szponzorált hirdetés igényléséhez.

Telefonszám

Weboldal

Cím


Budapest