Beauty Mentor O.Gi
Гоо сайхны бүтээгдэхүүний бодис найрлага болон нарийн тайлбар танилцуулга зөвөлгөө өгөх хуудас
01/12/2022
Udahgui shine on garah duhuj baina shu manaihaan...
Часхийсэн хүүхнүүд гоё тээ… 😎👊
Хэн гэдгээ мэдчихсэн ойлгочихсон, хэн байхаа ч,
ямар замаар алхахаа хэдий нь сонгочихсон учраас хэр баргийн хов жив, холио бантанд ганхаад байдаггүй инээмсэглээд л өнгөрүүлдэг.
Олон жилийн дунджаараа цаашид өөрийнхөө амьдралд тохиолдож болох эрсдэл, боломж бүрийг тооцчихсон байдаг тул бусдын өмнөөс амьдарч өгч байгаа юм шиг бачуураад ч байхгүй.
Амьдралдаа тайм авч чаддаг.
Тайм аваад "навсайгаад, гэрийн авгай" болоод сууж байхдаа ч доош ороод гутраад байдаггүй.
Ердөө хэдхэн сарын дараа цэмбийгээд, ажилаа гялтгануулан алхахаа угаасаа мэдэж байгаа тул тийнхүү навсайхдаа бүүр тэнгэрийн хишиг гэж үзээд аз жаргалтайгаар навсайнаа харин ч нэг. 🤭
Өвдөж чаддаг, завсарлаж чаддаг, эргээд юу ч болоогүй юм шиг босч чаддаг, эвлэрч чаддаг, өөрийгөө гээж хэн ч биш болж чаддаг, шинэ дүр төрхтэйгээр өөрийгөө бүтээж бас чаддаг, бусдын цаг хугацааг хүндэтгэж чаддаг, бусдын боломж, өв хөрөнгийг хайрлахын дээдээр хайрлангаа өөрийгөө бас яг байгаагаар нь хайрлуулж чаддаг тийм хүүхнүүд ч тас шүү. 🤩
Гоё тээ.✌️💙
Copy by
22/09/2022
Миний амьдрал тийм ч төгс төгөлдөр биш...
Гэхдээ би үргэлж өөртөө байгаа бүх зүйлдээ талархдаг🙏🙏🙏
Санал нийлж байгаа бол 👍дараарай.
22/09/2022
Өөрийгөө ямар хөөрхөн өхөөрдөм гэдгээ өдөр бүр толинд харж мэдэрч инээмсэглэж байгаарай🥰
12/09/2022
Дараагийн постоор танилцуулах шилдэг бүтээгдэхүүн нь 💋MISSHA ✨️Best 6н төрлийн ампуль✨️ дэлгэрэнгүй тайлбартайгаар орох болно
Манайхан Missha бүтээгдэхүүн их хэрэглэдэг
‼️Тиймээс нарийн тайлбар болон бодис найрлага, ямар арьсанд тохирох, яаж хэрэглэвэл зүйтэй гэдгийг оруулах болно
#гоосайхан #зөвлөгөө #бодиснайрлага #тайлбар #шилдэг #бүтээгдэхүүн
12/09/2022
INNISFREE ✨️BEST✨️
Innisfree-ийн шилдэг 4н ампуль бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй тайлбартайгаар орууллаа
👩🦰Хэрэглэдэг бүсгүйчүүд маань тайлбараа уншаад зөв зохицуулж хэрэглээрэй💋
👍Өөр бусад бүтээгдэхүүний мэдээлэл авахыг хүсвэл Чат эсвэл коммэнт бичиж үлдээгээрэй ✍️
#гоосайхан #зөвөлгөө #тайлбар #бодиснайрлага
12/09/2022
INNISFREE
VITAMIN C23 AMPOULE
Нэг удаагийн хэрэглээгээр 3н төрлийн үр дүн үзэх болно.
1. Арьсны чийгшил 38,40% нэмэгдүүлнэ.
2. Арьсны гадаргууг 7,44% гөлгөр болгоно.
3. Арьсны өнгийг 2,63% гялалзуулж гэрэлтүүлнэ.
📌 Англи гаралтай цэвэр витамин С 23%ийг багтаасан.
- Витамины эд эс биш цэвэр витамин найрлага нэмэгдсэн. Өмнө нь 20% байсан бол 23% болсон.
📌 7 хоногийн дотор нөсөө толбоны үүсэлтийг багасгана.
- 7 хоногт нөсөө толбоны үүсэлт 13.09% буурна.
- 20 хоногт 21.06% буурна.
📌 Зууралдахгүй ус шиг зөөлөн шингэнэ.
- Витамин найрлагатай бүтээгдэхүүний онцлог болох зууралдсан байдал, Тослог байдлыг арилган шингэн усан суурьтай болгосон нь ихэнх арьсны онцлогт тохируулан хэрэглэх боломжийг бүрдүүлсэн.
✅️ Ингэж хэрэглээд үзээрэй!!!
- Нүүрээ угаасны дараа чийгшүүлэх тоник түрхсэний дараа витамин С 23 ампулийг 2-3 дуслаар хацар, дух, хамар, амны хэсэг гэсэн дарааллаар массажлан түрхэж өгнө.
- AHA, BHA найрлагатай тоник хэрэглэсний дараа түрхэвэл арьсанд нөлөө үзүүлэх магадлалтай тул анхаарч хэрэглэнэ.
- Өдрийн цагаар хэрэглэвэл нарны хамгаалалт заавал хамт түрхэж өгөх хэрэгтэй.
‼️ Витамин С бүтээгдэхүүн хэрэглэх үедээ заавал анхаарах зүйлс:
1. Витамин С ампулийг хөргөгчинд хадгалан хэрэглэвэл илүү сайн.
2. AHA, BHA, RETINOL гэх мэт химийн гаралтай гуужуулагч бодисын найрлагатай бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй. (Цэвэрлэгч бүтээгдэхүүн, тоник гээд эхний алхамд хэрэглэдэг бүтээгдэхүүний найрлагыг анхаарч хэрэглэх нь зүйтэй)
3. Цэвэр витамин С найрлагатай бүтээгдэхүүнийг анх удаа хэрэглэхэд бага зэрэг хорсох мэдрэмж авах магадлалтай.
4. Батга болон үрэвсэлээ шахсаны дараа болон гоо сайхны лазер эмчилгээний дараа хэрэглэвэл арьсанд хүчтэй нөлөөлөх учир хэрэглэхгүй байсан нь зүйтэй.
5. Витамин С бүтээгдэхүүнийг өглөө, орой 2 удаа хэрэглэхийг зөвлөдөг ч өглөө түрхсэний дараа нарнаас хамгаалах бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэх нь зүйтэй.
6. Витамин С найрлагатай бүтээгдэхүүний гол онцлог нь гэрэл болон агаарт эмзэг байдаг учир исэлдэлт хялбар явагдах магадлалтай. Тиймээс гэрэл бага тусдаг газар болон сэрүүн орчинд хадгалах нь зүйтэй.
7. Витамин С23 ампуль нь тагийг нь нээснээс хойш 2 сарын хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.
📌 Ийм хүмүүст санал болгож байна!!!
- нөсөө толбоноосоо салахыг хүссэн хүмүүст
- ядарсан мэт харагдах арьсны өнгө, харласан өнгийг сэргээх хүсэлтэй хүмүүст
- ширүүссэн арьсны гадаргууг гөлгөр болгох хүсэлтэй хүмүүст
- зуны амралт өнгөрсний дараа арьсаа цайруулах хүсэлтэй хүмүүст
- нөсөө толбо арилгах, арьсны өнгө сэргээх, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах гэсэн үйлчилгээг нэг дор авахыг хүссэн хүмүүст
📌 Арьсны төрлөөр онцлох бодис найрлага:
- Тослог арьсанд: байхгүй (хэрэглэж болно)
- Хуурай арьсанд:
1. Ascorbic acid, Vitamin C - хуурай арьсанд сайн (арьс сэргээх, чангалах)
2. Panthenol, D panthenol, Dexpanthenol - хуурай арьсанд сайн (Баланс тохиргоо)
3. Glycerin, Glycerol - хуурай арьсанд сайн (чийгшлийн чадвар нэмэх)
4. Butylene Glycol, 1,3-Butylene Glycol - хуурай арьсанд сайн (хүчтэй тэжээл өгөх)
5. Tocopherol, Vitamin E - хуурай арьсанд сайн (арьс сэргээх, чангалах)
6. Alcohol, Ethanol - ‼️хуурай арьсанд муу (чийгшил алдах, хуурайших)
-Эмзэг арьсанд:
1. Alcohol, Ethonol - ‼️хуурай арьсанд муу (чийгшил алдах, хуурайших)
#гоосайхан #цайруулах #зөвөлгөө #зөвхэрэглээ
12/09/2022
INNISFREE
BLACK TEA YOUTH ENHANCING AMPOULE
Арьсны хөгшрөлт болон гадны нөлөөнөөс болж хүчээ алдсан арьсыг дахин сэргээн чангалж өгөх зориулалттай бүтээгдэхүүн
📌4н 7 хоногийн турш хэрэглэхэд:
- Арьсны чийгшил сэргээх хүч 59,3% нэмэгдэнэ
- Арьсны нягтралшилтын чадвар 15,42% нэмэгдэнэ
- Дээд доод зовхины арьсны чангаралт 7,27% нэмэгдэнэ
- Хацрын арьсны чангалах чадвар 8,33% нэмэгдэнэ
📌 Ингэж хэрэглээд үзээрэй!!!
- Өдрийн цагаар - Тоник түрхсэний дараа эссэнсний оронд хангалттай хэмжээгээр түрхэж зөөлөн массажлан шингээж өгөөрэй
- Шөнийн цагаар - Гурвалсан дарааллаар түрхэх - 1. 2-3 дуслыг нүүрэндээ жигд тараан зөөлөн түрхэж шингээнэ
2. Нүд болон амны эргэн тойронд дахин 1-2 дуслыг давтан түрхэж өгнө
3. Дахин нүүрэндээ жигд тараан түрхэж гарын алгаараа зөөлөн дарж шингээж өгөөрэй
📌 Ийм хүмүүст санал болгож байна
#Хуурайарьс - Шөнийн турш арьны гүнд хуурайшилт мэдрэгдэж байгаа хуурай арьстай хүмүүст
#Арьстаталт - Арьсанд таталт мэдрэгдэж байгаа балансаа алдсан холимог арьстай хүмүүст
📌 Арьсны төрлөөр онцлох бодис найрлага
- Тослог арьсанд:
1. Allantoin - Тослог арьсанд сайн (тайвшруулах чийгшүүлэх)
2. Camellia Sinenesis Leaf Extract - Тослог арьсанд сайн (тайвшруулах чийгшүүлэх)
- 5н төрлийн цайны эд эс багтсан найрлага
3. Stearic acid - ‼️ Тослог арьсанд тохирохгүй ( нүхжилт бөглөнө)
4. Palmitic acid - ‼️ Тослог арьсанд тохирохгүй ( нүхжилт бөглөнө)
5. Myristic acid - ‼️ Тослог арьсанд тохирохгүй ( нүхжилт бөглөнө)
- Хуурай арьсанд:
1. Butylene Glycol, 1,3-Butylene Glycol - хуурай арьсанд сайн (хүчтэй тэжээл өгөх)
2. Glycerin, Glycerol - Хуурай арьсанд сайн (чийгшлийн чадвар нэмэх)
3. Sodium Hyaluronate - хуурай арьсанд сайн (хүчтэй тэжээл өгөх)
4. Tocopherol, Vitamin E - хуурай арьсанд сайн (Арьсыг дахин сэргээх, чангалах)
- Эмзэг арьсанд:
1. Allantion - Эмзэг арьсанд сайн (тайвшруулах чийгшүүлэх)
12/09/2022
📌 Ийм хүмүүст санал болгож байна
#Хуурай - нүүрээ угаасны дараа арьс таталдах зэрэг хуурайшлаас үүдсэн асуудалд санаа зовж байгаа хүмүүст
#Тослог - Арьсны гадна тослог ихтэй ч арьсны дотор давхаргад таталт өгөх мэдрэмж өгч байгаа арьсанд тохирсон арьсны дотор давхаргад чийгшил өгөхийг хүссэн хүмүүст
- Non-comedogenic тестээр орсон! Асуудалтай үрэвсэлтэй эмзэг арьсанд хангалттай чийгшил өгөх серум хайж байгаа хүмүүст
📌 Арьсны төрлөөр онцлох бодис найрлага:
- Тослог арьсанд:
1. Allantion - Тослог арьсанд сайн (тайвшруулах чийгшүүлэх)
2. Camellia Sinensis Leaf Exract - Тослог арьсанд сайн (тайвшруулах чийгшүүлэх)
- Ногоон цайны бодис, буудайны цайны бодис, байхуу цайны бодис, цагаан цайны бодис, хар цайны бодис
- Хуурай арьсанд:
1. Glycerin, Glycerol - Хуурай арьсанд сайн (тэжээл өгөх)
2. Butylene Glycol, 1,3-Butylene Glycol - хуурай арьсанд сайн (хүчтэй тэжээл өгөх)
3. Panthenol, D panthenol, Dexpanthenol - хуурай арьсанд сайн (Баланс тохиргоо)
4. Sodium Hyaluronate - хуурай арьсанд сайн (хүчтэй тэжээл өгөх)
-Эмзэг арьсанд:
1. Allantion - Эмзэг арьсанд сайн (тайвшруулах чийгшүүлэх)
2. Citric acid - Хэт эмзэг арьстай бол анхаарч хэрэглэх хэрэгтэй!!! (Найрлаганд их хэмжээгээр орсон бол арьсанд нөлөөлөх аюултай)
3. Lactic acid - Хэт эмзэг арьстай бол анхаарч хэрэглэх хэрэгтэй!!! (Найрлаганд их хэмжээгээр орсон бол арьсанд нөлөөлөх аюултай)
12/09/2022
INNISFREE
GREEN TEA SEED SERUM
- Илүү хөгжиж дэвшсэн чийгшүүлэх чадвар
Ногоон цайны 3н төрлийн ашигтай бактер агуулсан нь арьсны давхарга бүрт чийгшлийг нэмэгдүүлж хуурайшиж сульдсан арьсыг 30 минутын дотор чийгшүүлэн чангалж өгнө.
🍀PRE-BIOTICS, 🍀PRO-BIOTICS, 🍀POST-BIOTICS
- Илүү үр дүнгээ нэмсэн арьсыг тайвшруулах чадвар
Allantion болон Panthenol бодис найрлага орсон нь балансаа алдаж сул дорой болсон арьсыг тайвшруулж хамгаалан, тусгайлан Formula, Non-comedogenic тестээр орсон нь асуудалтай арьсанд ч хэрэглэх боломжтой.
- Илүү хүчирхэг болсон чийгшүүлэх чадвар
Зөвхөн арьсны гоо сайханд зориулан тусгайлан тариалсан ногоон цайны бодис болон Жэжү арлын хөх буурцагны үндэснээс гаргаж авсан Hyalrosan багтсан 5н төрлийн бодис нь арьсанд чийгшлээр ханган (SEED OIL) үрийн тосын шим тэжээл нь арьсыг бүрхэн удаан хугацааны турш чийглэг зөөлөн арьсыг бий болгоно.
📌Ингэж хэрэглээд үзээрэй!!!
- 1-р алхамд хэрэглэх...
Нүүрээ угаасны дараа суурь бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө хамгийн эхэнд түрхэж арьсанд таталтыг барьж сул дорой болсон арьсны чийгшлийн давхаргыг чангалж өгөөрэй.
- Тэжээлийн ампуль алхамд хэрэглэх...
Арчиж хэрэглэдэг тоник хэрэглэсний дараа серумээ түрхэх, эсвэл нүүрний тос түрхэхийн өмнө тэжээлийн чийгшүүлэх ампулиар хэрэглэж болно.
📌 Green tea seed serum байнга хэрэглэдэг хүмүүсийн тусгайлан Илүү үр дүнтэй хэрэглэх арга
- Tip1: Маск - гоо сайхны хөвөнд (pad) хангалттай хэмжээгээр шингээж хацар, дух гэх мэт чийгшил илүү хэрэгтэй хэсэгтээ 5-10 минут маск тавин хэрэглэх... дараагийн өдөр нүүр будалт маш сайн тогтдог.
- Tip2: Base хийх - Foundation эсвэл cushion- ээ нүүрэндээ дусаагаад спонж дээрээ серумээ маш бага хэмжээгээр түрхэж жигд тараан түрхвэл хуурайшилтаас үүдсэн шингэхгүй байдал болон хайрслаг үүсэх байдал алга болно.
Шинээр эхэлж байгаа гоо сайхны зөвлөгөө өгөх хуудас болохоор дэмжээрэй манайхаан...
Category
Contact the business
Telephone
Website
Address
Baengnyeong Island
Alerts
Be the first to know and let us send you an email when Beauty Mentor O.Gi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.