BayRaa
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BayRaa, Health/Beauty, Seoul.
10/03/2023
Apple iPhone 14 Pro Max
USA 🇺🇸 захиалга авч байна.
7-10 хоногт монголд очино.
Үнэ-1,199$ + карго
Тэр эмэгтэй 4 саяын цүнх үүрч байна. Би 40 мянгын цүнх үүрч байна. Яагаад... гэж халаглах хэрэггүй дээ. Түүн шиг цүнх барихыг хүсвэл түүн шиг хөдөлмөрлө. Эсвэл өнөөдөр барьж байгаа цүнхэндээ сэтгэл хангалуун, амар амгалан амьдарч ч болно.
Eр нь өрөөлийн юунд ч атаархах хэрэггүй. Эдэлж байгаа эд хөрөнгө, эрх ямба, хүртэж буй хийгээд хийж байгаа зүйлийн аль алинд нь атаархаад нэмэргүй.Бид өөр өөрийнхөөрөө хөдөлмөрлөж, хүртэж, баярлаж, гуньж, оршин тогтнож бас эс оршино. Өрөөлийн хийж буйг бус өөрийн хийж буйдаа анхаарал хандуулж, өрөөлийн эдэлж буйд бус өөрийн эдэлж буйд сэтгэл ханаж, бид амар амгалан, аз жаргалтай амьдарна. Аз жаргал гэгч угтаа амар амгалан л юм шүү дээ....😍 Bay Raa
25/09/2022
New York already smells like Autumn. 🍂🍁🥮🧡
Courtesy of [instagram.com/constantinamoi]
📍New York, USA 🇺🇸
24/09/2022
24/09/2022
24/09/2022
Үр хүүхдээсээ төгс зүйл хийхийг бүү шаард. Тэд туршлагагүй.
Аав, ээжээсээ их юм хүсээд хэрэггүй. Тэд хийх юм аа хийсэн. Тэдний амрах цаг.
Найз нөхдөөсөө цаг гаргахыг битгий шаард. Тэд цаанаа амьдралтай.
Ханиасаа хэтэрхий их сэтгэл хүсээд хэрэггүй. Тэр таныг юу хүсэж байгааг 100% мэдэрч чадахгүй. Хань чинь бурхан биш.
Зүгээр л байгаагаар нь хайрла.
08/08/2022
BayRaa Bell үр хүүхдүүд минь тусдаа гаргаад өвгөнтэйгээ үлдэх байр минь иймхэн л байхад болноо… ❤️😘😍
18/07/2022
Бүсгүйчүүдэд захих үгс🙏🙏
1. Гэр орон, сав суулга чинь чамаас илүү өнгөлөг байх ёсгүй. Бусдад сайн гэрийн эзэгтэй гэж харагдахын төлөө зүтгэх уралдаанд зарцуулах цагаа өөрийнхөө мэдлэг боловсрол, ур чадвараа хөгжүүлэхэд зарцуул. Өдөржин гэртээ юу хийдэг чинь хэнд ч сонин биш.
2. Өөрийн хувийн орон зайг хадгалж бусдынхыг хүндэл. Эр нөхрийнхөө идэх дуртай хоолыг мэддэг мөртлөө өөрийнхөө дуртай хоолыг мартчихсан бүсгүйтэй уулзаж явлаа.
3. Нөхрийгөө эсвэл бусдыг анхаарал халамж тавьсангүй гэж бүү хэмлэ. Ямар ч харилцаа холбоо ойртох-холдох-ойртох загвараар явагддаг тул чамд үргэлж 100 хувь анхаарах хүн байхгүй.
4. Өөрийгөө нэн түрүүнд хайрлаж хүндэл. Тийм эмэгтэйг бусад хүн ч хайрлаж хүндэлнэ, өөрөө ч хайр энэрлээ бусдад түгээнэ.
5. Толиныхоо өмнө нүүрээ будаж шунхдалгүй хувсцаа тайлаад нүцгэн зогс. “Би өөрийгөө байгаагаар нь хүлээж авна. Би өөртөө хайртай” гэж хэл. Энэхүү нүцгэн үнэнг харахаар эхлээд уур чинь хүрч дараа нь уйлах байх. Энэ дасгалыг хийгээд байх тусам нүдний цог гялбаа, нүүрний баясгалан, дотоод гоо үзэсгэлэн тодорч унжсан арьс, суусан сэвх, давхар харвин, цайсан үс нүдэнд чинь тусахаа болино.
6. Өдөр бүр цэвэр ус уу. Ус бол амьдралын эх булаг, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийн үндэс суурь билээ. Килограмм жин тутам дор хаяж 40 мл ус ноогдохоор бодож хэрэглэ. Биеийн хог шаар гадагшилж, тархи хэвийн ажиллаж, бие махбод бүр эсийн түвшинд усаар хангагдаж арьс чинь толигор зөөлөн болно.
7. Эрүүл хоолыг эрхэмлэ. Ходоод, бие махбод чинь хогийн сав биш. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл.
7. Хүүхдүүдтэйгээ тоглох, цэцэг тарих, дуртай дуу хөгжмөө сонсох, массаж саунд орох, ном унших, дотно хүмүүстэйгээ уулзах, аялах цаг гаргаж амьдарсан шиг амьдар.
8. Эрэгтэй хүнээс бүү эдийн засгийн хараат бай. Амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд эр хүний царай харах бол эмэгтэй хүний хувьд хамгийн өөдгүй мэдрэмжийн нэг. Өөрийн бага ч болов орлоготой болж түүнийгээ нэн түрүүнд тархиа цэнэглэхэд хэрэглэж бай. Сурсан эрдмийг хэн ч булааж авах боломжгүй.
9. Хань болж чадахгүй эр хүнээс зайгаа барь. Монгол гэр хоёр баганатайн адил зугаа цэнгэлийн цаадхи амьдралыг хоёр хүн хоёулаа авч явдаг хорвоо доо. Даслаа, сэтгэлтэй болчихлоо, эсвэл хөөрхий дөө гэж өрөвдөх урьхинд оров.
10. Бусад эмэгтэйчүүдтэй бүү өрсөлд, тэд нарт бүү атаарх. Хүн бүр өөр өөрийн онцлогтой, авьяас чадвартай учраас өөрийгөө зөвхөн өөртэйгээ л харьцуулж дүгнэж бай. Өнөөдөр чи өчигдрийнхээсээ илүү өгөөмөр, илүү энэрэнгүй, илүү ухаалаг болж чадаж уу гэх харьцуулалт хамгийн зөв, хамгийн бодит юм.
11. Насаа бүү гол. Энэ нь амьдралаас ухрах нэгэн шалтаг. Шинэ соргог зүйлс сур, мэд, турш. Битгий үргэлж хүүхдүүддээ найд. Өөрөө өөртөө эзэн бай.
12. Хоногт дор хаяж 7 цаг унтаж амар. Дутуу нойрыг нөхөх зүйл үгүй. Ялангуяа эмэгтэй хүний дааврын тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд ханасан нойр чухал хүчин зүйл юм.
14. Өдөр бүр 10-30 минут салхинд гарч алх. Дараагийн амжуулах ажил, болсон болоогүй зүйлийн тухай бодолгүй зүгээр л ажиглагчийн байр сууринаас орчноо хар. Инээмсэглэ.
15. Чимээгүй орчинд өдөрт дор хаяж 15 минут бай. Чаддаг бол бясалга, залбир, иог хий.
16. Урьдны асуудлаа шийд. Шийдсэн бол бүрмөсөн орхи. Амьдрал дэндүү богинохон учир өчигдөр болсон зүйлсүүд, атаа жөтөө, гомдол хорслыг бүү харааны төвд байлга. Өнөөдрөөрөө амьдарч, урагшаа тэмүүл.
17. Өөрийнхөө болон бусдын том жижиг гэмийг уучилж сур. Тэгснээр сэтгэл чинь уужирч, эрч хүч чинь бүтээлч зүйлс рүү хандах боломжтой болно.
18. Их ажиллаж, бага амьдрах алдааг бүү гарга. Ажил ажил гэж явсаар амьдралын үнэ цэнтэй зүйлсэд анхаарлаа хандуулах эрч хүч, цаг зав улам багасна.
19. Амьдралын түүх, сайн муу туршлагаа бүрэн дүүрэн хүлээж ав. Энэ аян зам чамайг өдий хүргэсэн. Шулуун дардан, зөв байсан байх албагүй. Төгс хүн гэж үгүй тул чамд алдах эрх бий.
20. Амьдрал бол нэг ёсны сургууль юм. Энэ сургуульд сурч боловсорч тулгамдсан асуудлыг шийднэ. Энэ сургуулийг энэ удаадаа төгсөн төгстөл аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Солонгон Рейкийн мастер багш Д.Болормаа
BayRaa Bell
Bayraa skin clinic
26/05/2022
THAT HUSTLE doesn't have to stop THAT GLOW ✨✨✨ Fake a full night's sleep with the hard-working ingredients of That Fresh Take® Eye Cream for rejuvenated, hydrated and smooth undereyes 👀
What's your favorite thing about our luminous eye cream? Let us know 🤩👇
_______________________________________________
TRABAJAR DURO no tiene que parar ESE BRILLO ✨✨✨ Miente diciendo que tuviste una noche entera de buen sueño con ingredientes que trabajan duro en el That Fresh Take® Eye Cream para rejuvenecer, hidratar y suavizar tus ojeras 👀
¿Cual es tu parte favorita de nuestra luminosa crema de ojos? Déjanos saber 🤩👇
-
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Website
Address
Seoul