ARTunaa Book
Найруулагч, номын зохиолч Б.Ариунсайхан.
21/10/2025
"Харри Поттер" номын зохиолч Ж. К. Роулин
- 17 настайдаа коллежоосоо хөөгдсөн
- 25 настай байхад ээж нь нас барсан
- 26 настайдаа хэвлий дэх үрээ алдсан.
- 27 насандаа тэр гэрлэсэн ч нөхөр нь хүчирхийлэгч байсан. Гэхдээ тэр охиноо төрүүлж чадсан.
- 28 насандаа тэр нөхрөөсөө салж, сэтгэлзүйн гүн хямралд орж байлаа.
- 29 насандаа тэр халамжийн мөнгөөр амьдардаг ганц бие ээж болсон байв.
- 30 насандаа тэр амьдрахаас залхаж, амиа хорлох талаар боддог болсон байлаа.
Гэхдээ тэр энэ бүхнийг даван туулж, зохиол бичих мөрөөдлөө дахин амилуулахаар шийдэж, тууштай бичиж эхэлсэн юм.
- 31 настай Ж.К Роулин анхны номоо хэвлэлтэнд өгөв. 😍
- 35 насандаа тэр хэдийнээ 4 ном бичиж дуусган, оны шилдэг зохиолчоор нэрлэгдсэн байв.
- 42 насандаа тэр бичсэн номныхоо нээлтийн өдөр 11 сая хувь борлуулсан амжилтын эзэн болов.
Түүний нэрийг Ж.К Роулин гэдэг.
Өдгөө түүний бичсэн "Харри Поттер" зохиол 15 тэрбум долларын үнэлгээ бүхий дэлхийн том брэнд болсон юм.
💪 Хэзээ ч битгий бууж өг!
🫰 Өөртөө итгэ!
🫵 Дуртай зүйлээ тултал хий!
👌 Зогсолтгүй урагшил!
👏 Оройтно гэж хэзээ ч байхгүй! 💯
17/09/2025
Миний аав намайг хаясан, миний биеийг их шоолдог байж....тэгсэн ч би стадион дүүргэж, намайг доромжилж байсан тухай дуулсан. 🎤💔✨
Би Лондон хотын Тотенхэм дүүргийн ядруухан газар өссөн. Миний ээж намайг жоохон байхад яс цэвэрлэдэг газар ажиллаж, намайг хоолтой байлгадаг байлаа. Миний аав уу? Тэр алга болсон. Орхиод явсан. Би найз охиноо аавтайгаа байгааг олон жил харах бүртээ сэтгэл хоосон би өлсөхөөс илүү өвдөлтийг мэдэрдэг байв.
Би 9 настай байхдаа миний хоолой өөр гэдгийг олж мэдсэн. 14 настайдаа өвдөлтөө эмчилж, чанга уйлахгүйн тулд дуу бичсэн. 🎶
Би хэзээ ч урлагт "төгс" бүсгүй байгаагүй. Тэд надад чи хэтэрхий тарган байна, тохирохгүй, цааш явахгүй гэж хэлдэг байв. Нэг продюсер бүр миний нүүр рүү харж байгаад "Чи маш гоё хоолойтой юм, гэхдээ чи ододтой адилхан биш" гэж хэлэв. Тэр шөнө би ванныхаа өрөөнд шөнөжин уйлав....гэхдээ би илүү хүчтэй, илүү гал цогтой болсон.
Би анхны альбомоо шархалсан зүрхтэй, харин хоёр дахиа шархалсан сэтгэлтэй бичсэн. Хоёулаа нэрд гарсан. 🌍🔥
Гэсэн ч энэ бүгд амжилттай байсангүй. Би нэг аялан тоглолтын үеэр хоолойгоо алдаж, би хоолойгоо авахуулах хагалгаа хийлгэв.
Би дахиж дуулж чадахгүй байх вий гэж айж байлаа.
Үүнээс гадна миний амьсгалыг боогдуулдаг өвдөлтийн хүндрэл, сэтгэл зүйн маш хүнд хямралыг даван туулж байлаа.
Миний хорогдох газар хүү, дотрын эмнэлэг, хөгжим л байсан.
Би тийм амархан хэвийн байдалдаа орсонгүй - би нотыг мөрөөр, нулимсыг нулимсаараа дуулж байж хэвийн болсон. 🎵❤️
Хэцүү байх мэдрэмж чамайг сул дорой болгодоггүй. Хамгийн чухал нь юу гэхээр чи хэрчим хэрчмээр л хийх хэрэгтэй.
— Адель 🌹
Жигүүр ургуулж өгсөн тэр минь номын хэсгээс
Зохиолыг уншиж дүрсжүүлсэн Жүжигчин Д.Баттогтох баярлалаа 🪽👏❤️
03/09/2025
Хэсгээс~~🍁🍂
Амралтын өдрөөр уулзах ном #Жигүүр_ургуулж_өгсөн_Тэр_Минь Зохиолч : Ариунсайхан @AriunSaikhan
25/08/2025
СЭТГЭЛЭЭ ДАРХАЛ
Хүн аль болох залуу насандаа үзэх юмаа үзээд амьдралын хуулийг ойлгоод, төлөвшчихвөл зүгээр юм
Хайрлаж үз хаягдаж үз, гүтгүүлж доромжлуулж үз, итгэж үз, хамгийн их итгэж явсан хүнээ яаж урвахыг харж үз, араасаа хутгалуулж үз, хүн өөрөө л амьд гарахын тулд өрөөлийн амьдралыг яаж үгүй хийж болохыг харж үз, өөрөө мэдэрч үз, мандаж үз, өндрөөс унаж үз.
Нулимснаас өөр найзгүй үхлээс өөр сонголтгүй буланд шахагдаж үз.
Бурхан буруу харсан мэт гомдох ч хүнгүй ганцаардаж үз!
Яг энэ бүх мэдрэмжийн дараа та хэн болж төлөвшсөн бэ гэдэг тань их чухал.
Атаархагч үзэн ядагч, гомдоллогч өшөө авагч болох уу?
Алдаагаа өөрөө олж харсан амьдралд талархагч аз жаргалыг түгээгч болох уу?
Бүх зүйл таны сонголтоос хамаардаг.
Хүчирхэг хүн гэж хүчтэй сэтгэл зүйтэй хүнийг хэлдэг байх.
Тэр бүдэрсэн ч босож ирээд бүхнийг эхлүүлэх сэтгэлийн дархлаа суусан байдаг. Copy
20/08/2025
Заримдаа хэн нэгний бүдүүлэг, сөрөг хандлагад яг түүн шиг нь хандах хүсэл төрдөг - үл хүндлэл, хорлонтой үйлдэл бүрт хариу баримаар санагддаг.
Тэсэхийн аргагүй санагдах үе ч бий.
Гэвч би түр азнаж, алхам ухарч, анхааралтай хардаг.
Тэдний дотоод тэмцэл, үүрч яваа хүнд ачааг нь хараад — энэ хорвоо аль хэдийнээ түүнд хангалттай зүйлийг өгчихсөн юм байна гэдгийг би ойлгодог.
Зарим зөрчлийг заавал үгээр биш, дуугүй өнгөрүүлж шийддэг.
Эцэстээ хүн дотроо юу тээгээд явж байна, тэр нь л ил гардаг.
Гомдлыг гомдлоор биш, урагшлах алхамаар хариул.” Сандра Буллок
05/08/2025
“Хэрэв чи өөрийнхөө дотор орших агуу чанарыг олж харж чадахгүй бол, өөр хэн ч чамд тэрийг чинь харж өгч чадахгүй.
Хэрэв чи өөрийгөө гэрэлтэж байна гэдэгтээ итгэхгүй бол, хэн ч чамайг анзаарахгүй.
Хэрэв чи өөрийгөө дүүрэн, сэтгэл ханамжтайгаар мэдрэхгүй бол, тэр мэдрэмжийг өөр хэн ч чиний өмнөөс мэдэрч чадахгүй.”
Сахилга батад итгэ.
Хичээл зүтгэлийн хүчийг үнэл.
Харин юунаас ч илүү — инээмсэглэхээ бүү мартаарай. 😊
Итгэл үнэмшил дотроос эхэлдэг.
Өөрийгөө яаж харж байна, тэр чинь хорвоо ертөнц чамайг яаж харахыг тодорхойлдог.
Зорилготойгоор гэрэлт.
Бахархал дүүрэн инээмсэглэ.
Өдөр бүр өөрийнхөө хамгийн сайн хувилбар байж амьдар.
Жэки Чан
22/07/2025
Чимээгүй хайрлаад, Чимээгүй дэмжээд, Чимээгүй тэр нэг танихгүй хүнээс ирсэн шүлгээс~~
Тэнгисийн цаана чи хэдийнээ үүрээ засчихсан…
Тэнгэртээ нисэж, мөрөөдлөөр жигүүрлэсэн чамдаа
Сэтгэлийн минь гүнд үргэлж гэрэл асаж,
Сарны туяанд хүртэл чиний нэр шивнэгдэнэ.
Хол байгаа ч зүрх минь ойрхон,
Хорвоогийн аль ч өнцөгт чи миний гэгээн мөрөөдөл.
Цаг хугацаа биднийг шалгаж мэднэ ч
Цайлган хайрыг минь хэзээ ч хагалж чадахгүй.
Чиний инээд , надад нарны гэрэл,
Чиний амжилт, надад бахархал.
Чамайг би дэмжсээр байх болно,
Чамд л аз жаргал ирээсэй гэж өдөр бүр залбирна.
Нис, хайрт минь, тэнгэрээ эзэгнээрэй,
Нэг л өдөр бид хоёрын мөрөөдөл огтлолцоно.
Хайртай шүү, чиний зам нартай, зүрх чинь амгалан байг.
Хорвоогийн сайхан бүхнийг чамд л хүсье… 💫
үнэхээр их баярлалаа🪽 Номыг минь уншаад гүн орсон уншигч таньд 🫂
24/06/2025
56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан
Стив Жобс/1955-2011/ нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ
Би бизнесийн ертөнцийн оргилд гарсан
Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг.
Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй.
Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.
Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна.
Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.
Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.
Амьд байх хугацаагаа мөнгөөр сунгаж чадсангүй
Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой.
Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд цаг хугацаа амьдрал юм.
Мэс заслын хагалгааны өрөөнд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна.
Энэ бол бие сэтгэлээрээ эрүүл амьдрах тухай ном юм.
Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ
Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхэлдэг
Яваандаа чи,
300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.
300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.
150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.
300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.
300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч
өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.
Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй.
Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно.
Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.
Биеэ бодож гэр бүлээ, найз нөхдөө,бусдыг хайрлаж тэдний хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай.
Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам зориг өгч дэмжиж амьдраарай
18/06/2025
Сэтгүүлч: "Чи яагаад хуучин найз бүсгүй Ирина Шейкийг орхисон юм бэ?"
Cristiano Ronaldo : "Тэр нэг удаа надад: "Чи хаана ч явсан түүнийг дагуулж явдаг юм уу? Чи ээж, бид хоёрын аль нэгийг сонгох ёстой" гэж хэлсэн. Тэр надад итгэл үнэмшилтэй, ууртай хэлсэн. Тэр үед би ийм шийдвэр гаргасан. Түүнийг үүрд орхисон. Би хэзээ ч, ямар ч тохиолдолд, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй аль ч эмэгтэйн төлөө ээжийгээ орхиж чадахгүй.
Хэрэв эмэгтэй хүн ээжийг чинь хүлээж авахгүй бол чи буруу хүнтэй байна гэсэн үг. Намайг хүүхэд байхад юу ч байхгүй байхад хэн байсныг чи мэдэх үү? Ээж миний төлөө юу хийснийг мэдэхүү? Тэр надад дэвтэр, хөл бөмбөгийн гутал авч өгөхийн тулд, мөн гэртээ хоол авчирч өгөхийн тулд тэр өдөр шөнөгүй айлын хувцас хунар угааж, угаалгын өрөө, цэцэрлэг, байшин цэвэрлэж байлаа.
Өнөөдөр би түүний төлөө амьдралынхаа сүүлийн секунд хүртэл тэмцэхийг хүсч байна. Тэр намайг хаана ч явсан үргэлж надтай хамт байх болно."
Ээж бол үргэлж ээж ❤️
Зарим ухаан муутай залуус эхнэрийнхээ атганд орчихоод эцэг эхээ хайрлаж халамжлахгүй хаядаг тохиолдлууд байх шиг харагддаг.
Ийм ухаантай хэрсүү байгаарай, залуус минь🙏🙏🙏
Амьдралд эхнэр олон тохиолдох боломжтой ч ээж хүн бол ганц л заяадаг юм шүү!!!
Эцэг эхийг чинь хайрлаж хүндлэхгүй байгаа ямар ч эр, эмийг эхнэр нөхрөөрөө бүү сонго!!! 💯
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Address
Korea
Seoul
24-31