Shonkhoodoi ardiin circus
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Shonkhoodoi ardiin circus, Beauty, cosmetic & personal care, Darkhan.
04/06/2026
Урамтай байна даа. Бурмаар биш урмаар тэтгэнэ ээ💪💪💪Их Амжилтыг хүсэн ерөөе.💖💖💖
19/05/2026
Монголын циркийн урлагийг үндэслэн байгуулагч анхдагчдын нэг
Ламзавын НАЦАГ (1922–1985)
Завхан аймгийн Түдэвтэй сумын Улаантолгой хэмээх нутагт Д.Ламзавын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Л.Нацагийн өвөг дээдэс үе дамжин монгол, төвд бичиг үсгийн боловсрол эзэмшсэн, ёс уламжлал, эрдэм соёлыг дээдэлсэн хүмүүс байв.
Монголын циркийн урлагийн тулгын гурван чулууны нэг, ардын жүжигчин Л.Нацагийг бага балчир насанд нь аав Д.Ламзав Улсын Бага Хурлын нарийн бичгийн даргаар сонгогдон нийслэл хотод ирсэн нь түүний амьдралын хувь заяаг урлагтай холбох эхлэл болсон юм.
Тэрээр 1931 онд үлгэр жишээ бага сургуульд элсэн орж, 1934 онд ангийн багш нь түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын дээр дагуулан очсоноор уран биеийн тамир, циркийн урлагийн анхны гараагаа эхэлжээ. Авьяас билэг, хичээл зүтгэлээрээ ялгарсан Л.Нацаг 1936–1938 онд Ж.Раднаабазар, Д.Гомбо нарын хамт Москва хотын циркийн дунд сургуульд суралцан, дэлхийн циркийн урлагийн эрдэмд шамдсан байна.
Тэрээр дөнгөж 16-хан настайдаа Төв театрын циркийн ангийн жүжигчин болж, түүнээс хойш Монгол Улсад мэргэжлийн циркийг үүсгэн байгуулах их үйлсэд насан туршийн хөдөлмөрөө зориулжээ. 1941 онд Циркийн сургуулийн анхны төгсөлтийн тоглолтод оролцож, 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд Монголын циркийн урлагийг төлөөлөн оролцсон нь түүхэн гавьяа байлаа.
Түүний тоглоогүй төрөл, оролцоогүй үзүүлбэр гэж үгүй. Агаарын канат, акробат, тулах тэнцвэр, хөгжмийн эксцентрик зэрэг тухайн үеийн хамгийн хүнд, хамгийн ур чадвар шаардсан үзүүлбэрүүдэд тэргүүн эгнээнд явж, Монголын циркийн урлагийн үндсийг бэхжүүлсэн билээ.
Л.Нацаг зөвхөн тайзны жүжигчин байгаад зогсоогүй Улсын циркийн уран сайхны удирдагч, найруулагч, циркийн сургуулийн захирал зэрэг хариуцлагатай албыг олон жил нэр төртэй хашиж, шинэ үеийн жүжигчдийг төрүүлэн гаргасан их багш байв. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэлийн “Ардын цирк”-ийг байгуулахад гар бие оролцон, орон нутгийн циркийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Тэр бол Монголын циркийн анхны алтан үеийн төлөөлөл. Тэр бол Монголын циркийг мөрөн дээрээ үүрч босгосон хөдөлмөрч, тууштай, агуу уран бүтээлчдийн нэг юм.
Түүний циркийн урлагт оруулсан хосгүй гавьяа, үнэт хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, 1945 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1971 онд Ардын жүжигчин цолоор шагнасан билээ.
Эх сурвалж: Ё.Доржсүрэн Монголын Цирк номоос
02/05/2026
14/02/2026
МУГЖ Ж.ДАМДИНСҮРЭН
Монголын циркийн урлагийн анхдагчдын нэг, Улсын гавьяат жүжигчин Жавзмаагийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 105 жилийн ой энэ онд тохиож байна.
Тэрээр Монголын циркийн анхны жүжигчдийн нэг төдийгүй анхны найруулагч байв. 1941 онд Монголын циркийн анхны нээлтийн тоглолтыг бэлтгэхээр уригдан ирсэн орос мэргэжилтэн эх орондоо буцсаны дараа Ж.Дамдинсүрэн найруулагчаар томилогдон, циркийн урлагийн хөгжлийн төлөө олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн юм.
Тэр бол нисэлтэй акробат, трапец, ролик зэрэг техник ур чадвар шаардсан үзүүлбэрүүдийг эзэмшсэн, хосгүй авьяастан байлаа. Мөн акробат, шог алиалал зэрэг циркийн олон төрөл жанраар тайзнаа амжилттай тоглож, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн.
Түүний шавь нараас олон алдар, гавьяатнууд төрөн гарч, Монголын циркийн урлагийг дэлхийд таниулсан юм. Бүтээлийн түүх нь арвин, хөдөлмөрийн замнал нь бахархал дүүрэн Монголын Соёл Урлагийн салбараас төрөн гарсан сэхээтэн байлаа.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Darkhan