Dr.Zolo's Beauty Care
Мэргэжлийн гоо сайхны эмчийн онцгой бүтээгдэхүүнийг эрхэм хэрэглэгчиддээ зориулан цөөхөн тоогоор үйлдвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүн.
02/01/2022
Хэт хуурайшсан, эмзэг, харшламтгай арьсны 💯% химийн найрлагагүй сет.
☑️Hydrating mist /Усан цацлага/ - Арьсыг чийгшүүлэх, сэргээх усан цацлага.
Хэрэглэх заавар - Өглөө нүүрээ угааж цэвэрлэсний дараа цацаж хэрэглэнэ.
☑️Moisturizing lotion /Чийгшүүлэх эмульс/ - Арьсыг зөөлрүүлж, гүн чийгшүүлэх усан суурьтай шингэн эмульс.
Хэрэглэх заавар - Усан цацлагын дараа арьсандаа нимгэн түрхэж хэрэглэнэ.
☑️Day cream /Өдрийн суурь тос/ - Коллаген, Гиалуроны хүчил агуулсан гүн чийгшүүлэх, арьс чангалах суурь тос.
☑️ Night serum /Шөнийн серум/ – Шөнийн турш арьсанд тэжээл өгч нөхөн төлжүүлэх хөгшрөлтийн эсрэг тосон серум
Хэрэглэх заавар - Оройн арьс цэвэрлэгээний дараа түрхээд унтана.
Хадгалах хугацаа 6️⃣ сар ❗️❗️❗️
Хадгалах бодис ороогүй❌❌❌
Утас: 77556970
#органикбүтээгдэхүүн
#химийннайрлагагүй
#арьсарчилгаа
#зөвхөнтаныарьсандзориулагдсан
#хуурайарьс
ОРГАНИК ХӨМСӨГ УРГУУЛАГЧ СЕРУМ
#Органикбүтээгдэхүүн
#хөмсөгургуулагчсерум
Орц найрлагандаа кастор тос, витамин Е, хуш модны тос зэрэг органик цэвэр тоснууд агуулагдана.
Эдгээр цэвэр органик тоснууд нь найрлагандаа олон тооны ашигтай хүчил омега, B витамин, төмөр , кальци эрдэс бодисоор баялаг байдаг.
Эдгээр байгалийн тоснууд нь үсний өсөлтийг хурдасгахад тусалдаг. Үсийг бэхжүүлж, нягтруулж, бүтцийг сэргээдэг үсний ургалтыг хурдасгадаг.
Е витамин -үсний эд эсийг нөхөн төлжүүлсэнээр эсийн шинэчлэлтийг дэмжиж шинээр үс ургах , бат бөх бэхжүүлдэг.Үсний гэмтэлийг эдгээдэг.
Хуш модны тос- нь цусны эргэлтийг сайжруулж витамин, эрдэс бодис, уургаар баялаг тул үсний бүтцийг сэргээж ургуулна.
👉1-2 сар тасралтгүй хэрэглэсэн клиникийн туршилтаар үр дүн сайн гарсан.
👉10мл хэмжээтэй сойз бүхий савалгаатай.
👉Хэрэглэх заавар: Орой унтахдаа хөмсөгний ургалтын чиглэл дагуу сойзоор самнаж түрхэнэ.
👉Үнэ 25% хямдрал 21.000т
📞77556970
13/01/2021
С.Золзаяа эмчийн булан
******************************
Арьсны янз бүрийн төрлийг ангилахын тулд хэд хэдэн шалгуурыг ашигладаг.
Гоо сайхны талаас нь авч үзвэл арьсны тэнцвэртэй холбоотой хэд хэдэн хүчин зүйлээр ангилдаг: өөхний ялгаралт, чийгшил, мэдрэмж. 🤓
Тиймээс арьсны төрөл тус бүр өөрийн гэсэн шинж чанартай байх бөгөөд өөр өөр арчилгаа шаардагдана.😀
Хэвийн, тослог, хуурай, холимог, мэдрэмтгий гэсэн таван үндсэн арьсны төрөл байдаг. Арьсны төрлийг хэрхэн тодорхойлохыг авч үзье.😄
👩👉ХЭВИЙН АРЬС
Ердийн арьс нь хэт тослог биш бас хэт хуурай байдаггүй. Энэ нь sebum(тослог) -ийн тэнцвэртэй үйлдвэрлэл, цусны эргэлт сайтай байдаг.
☝Ердийн арьсыг хэрхэн тодорхойлох вэ?
- Гөлгөр бүтэцтэй
-Нарийн нүх
-Мэдрэмж сайтай
-Толбо байхгүй. Цөөхөн эсвэл огт байхгүй
-тогтмол бүтэцтэй,
-ямар ч согоггүй
-цэвэр зөөлөн төрхтэй,
- онцгой анхаарал шаарддаггүй.
👨👉ТОСЛОГ АРЬС
☝Тослог арьсыг хэрхэн тодорхойлох вэ?
-Тослог төрх
-Нээлттэй - Том нүх
-Чийггүй
-Эрүүл бус, зузаан
☝Тослог арьс юунаас болдог вэ?
-Гормоны өөрчлөлт
Бэлгийн бойжилт эсвэл жирэмсний үеийн дааврын тэнцвэргүй байдал нь арьсны тослогт хүргэдэг.
-Уур амьсгал
Таны амьдардаг газар, жилийн цаг хугацаа нь тослог арьсанд хувь нэмэр оруулдаг. Хэрэв та чийглэг эсвэл халуун орчинд амьдардаг бол арьсны тослог үүсэх магадлалтай.
-Генетик
Эргэн тойрноо хар. Таны ойрын гэр бүлийн гишүүд тослог арьстай юу? Хэрэв хариулт нь эерэг байвал танд ч бас байх магадлалтай!
-Том нүх
Том нүхнүүд илүү их өөх тос ялгаруулах хандлагатай байдаг.
👱👉ХУУРАЙ АРЬС
Арьсан дахь чийгийн дутагдал нь ихэссэн, Хуурай харагдах байдалд хүргэдэг. Үүнийг хуурай арьс гэж нэрлэдэг.
☝ Хуурай арьсыг хэрхэн тодорхойлох вэ?
-Хавтгай, барзгар арьс
-Тэгш бус бүтэцтэй
-Загатнах
-Арьс хатуурсан байна
☝ Арьс хуурайшихад юу нөлөөлдөг вэ?
A. Генетик
Хэрэв танай гэр бүлийн гишүүдийн ихэнх нь хуурай арьстай бол танд ч бас байх магадлалтай.
B. Улирал
Хуурай арьс хуурайшилт ихтэй уур амьсгалтай газар, өвлийн улиралд чийггүй байдал илүү их тохиолддог.
C. Халуун шүршүүр
Хэрэв та олон цагаар шүршүүрт ордог бол энэ нь таны арьсны шаардлагатай тосыг арчиж хаях болно. Энэ нь хуурай арьсыг илүү хуурайшуулдаг.
D. Нас
Хөгшрөх тусам арьсны өөхний ялгаралт буурдаг. Үүний үр дүнд арьс үрчлээтэх нь элбэг.
👦👉АРЬСНЫ ХОЛИМОГ ХЭЛБЭР
Холимог арьс нь хуурай, тослог арьс гэсэн хоёр төрлийн холимог юм.
☝Холимог арьсыг хэрхэн тодорхойлох вэ?
-Тослог бүс ба хуурай хацар
-Зөвхөн дух, эрүү, хамар дээр тослогтох
-Мэдрэмтгий хацар
☝ Холимог арьсыг юу үүсгэдэг вэ?
A. Генетик
Хэрэв таны эцэг эх, гэр бүлийн бусад гишүүд холимог арьстай бол танд ч бас байж болно.
B. Бүтээгдэхүүн
Заримдаа хатуу ширүүн бүтээгдэхүүн нь арьсны төрлийг өөрчилж, Т-бүсэд илүүдэл өөх тос ялгаруулахад нөлөөлдөг.
C. Уур амьсгал
Цаг уурын өөрчлөлтөөс хамаарч арьсны төрөл өөрчлөгдөж байгааг харж болно. Жишээлбэл, зун таны арьсыг тослог болгодог. Өвлийн саруудад таны арьс хуурайшиж мэдрэгддэг.
👩👉ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ АРЬС
☝Мэдрэмтгий арьсыг хэрхэн тодорхойлох вэ?
-Арьс загатнах, халуу оргих таагүй мэдрэмж төрүүлдэг
-Таны биеийн хэсэг нь тэгш бус бүтэцтэй байдаг
-Зуны улиралд тослог болдог
- Өвөлдөө хуурайшдаг
-Их анхаарал, арчилгаа шаардагддаг арьс.
☝Мэдрэмтий арьсыг хэрхэн мэдэх вэ?
-Халуун усан ванны дараа улаавтар өнгөтэй болно.
-Хатуу хувцас өмссөн үедээ загатнах мэдрэмж төрдөг.
-Халуун ногоотой хоол идсэний дараа амархан улайдаг.
-Харшламтгай.
-Заримдаа үүнийг мэдрэмтгий гэхээсээ илүү цочромтгой арьс гэж нэрлэдэг.
-Энэ төрлийн арьс нь саад бэрхшээл үүсэх (эсвэл хамгаалалтын) функцээ алдахад бичил биетэн, цочроох бодис нэвтрэхэд хялбар болж халдвар авах, харшлын урвал үзүүлэх боломж нэмэгддэг.
Харшил нь илүү хүнд бөгөөд заримдаа амьсгалахад хэцүү, дотор муухайрдаг. Хэрэв та тоосонд харшилтай бол энэ нь таны арьс мэдрэмтгий гэсэн үг биш юм
ЭХЛЭЭД Арьсаа мэдэж эхэлцгээе
(Арьсны төрлүүдийн арчилгаа, анхаарах зөвлөмжийг цувралаар оруулнаа .🤗 )
09/01/2021
С.Золзаяа эмчийн булан
*****************************
😄Хүний арьс л бол арьс. Арчлах, тордох , хамгаалах шаардлагатай.
Эрэгтэй эмэгтэй, хүүхэд ялгаагүй арьсны бүтэц, шинж чанар , үүрэгтэй.
☝Гэхдээ хоорондоо ялгаа бий.
Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн арьс нь зөвхөн гадаад төрх байдлаас гадна бүтэц, шинж чанараараа ялгаатай байдаг.
😁 Эрчүүдэд хөөрхий
арьс байхгүй😜 , арчилгаа байх ёсгүй мэт 😝 явсаар байгалийн шалгарлаараа өдий хүрэхэд доорх 👇 арьсны бүтэц нөлөөлдөг .
👉Өнгөц өнцгөөс харахад эрэгтэй хүний арьсны бүтэц нь эмэгтэй хүнийхээс тэс өөр байдаг. Гадна бүтэц (эрэгтэй хүний хувьд) илүү барзгар бөгөөд Stratum Corneum нь зузаан байдаг.
👉Эрэгтэй хүний арьсны эпидермис давхарга дунджаар эмэгтэй хүний арьснаас 20% илүү зузаан байдаг. Энэ нь илүү их коллаген агуулдаг бөгөөд илүү хатуу, бат бөх төрхтэй байдаг.👍
👉 Тослогын байдал:
Sebum(арьсны тос) -ийн найрлага, тослог үйлдвэрлэл дээр ялгаа байдаг. Бэлгийн бойжилт дууссаны дараа sebum ялгаралт нь эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүдэд илүү их байдаг нь андрогенийн шүүрэлтэй холбоотой.
Энэ шинж чанар нь харин эрэгтэй хүн илүү батгаших хандлагатайг харуулж байна. 😱
👉Коллагены бүтэц:
Эмэгтэйчүүдийн хувьд коллаген нь босоо байдлаар холбогддог бол Эрчүүдэд коллагены торлог нь хөндлөн огтлолцсон хэв маягаар ташуу байрладаг.
Энэ нь эрчүүдэд арьсны уян хатан чанар сайтай байснаар арьсны сулралт бага явагдах юм. 👍
👉Эрэгтэй хүний арьсны коллагены хэмжээ тогтмол хэмжээгээр буурдаг бол
Эмэгтэй хүний арьс хожуу үедээ, ялангуяа цэвэршилтийн дараа огцом нөлөөлдөг.
Дараа нь эмэгтэй хүний арьс илүү эрс сийрэгжиж, үр нөлөө нь эрэгтэй хүнийхээс илүү тод илэрдэг. 🤔
Хүүхдийн арьс нь насанд хүрэгчдийн арьснаас ялгаатай бөгөөд амьдралын явцад үргэлжлэн хөгжиж байдаг. Хүүхдийн арьс нь насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад 30% нимгэн байдаг. Хүүхдийн арьс нь нас бие гүйцэхээс өмнө усаа хурдан алддаг, хүрээлэн буй орчинд илүү эмзэг, нарны гэрэлд илүү мэдрэмтгий байдгаас цочрол, халдвар, харшилд өртөмтгий байдаг юм шүү. 😟
08/01/2021
С.Золзаяа эмчийн булан
*****************************
Хүний арьс бол биеийн гаднах бүрхүүл бөгөөд бүхэл бүтэн системийн хамгийн том эрхтэн юм.
Ерөнхий 3 давхаргаас бүрдэнэ.
1. Өнгөн хөрс (Эпидермис)
Энэ давхарга нь :
- Эвэрлэг давхарга
-Тунгалаг давхарга
- Мөхлөг давхарга
- Хөхлөг давхарга
- Суурийн давхарга
гэж 5 хуваагддаг.
Өнгөн хөрс нь суурийн давхаргаасаа эсийн хуваагдлаар хуваагдаж дээш бусад давхаргаруугаа шилжин эцэстээ хамгийн дээд талын эвэрлэг давхарга дээр эвэршин гуужиж гадагшилдаг. Энэ процесс нь 3-4 долоо хоногт явагдах бөгөөд арьс өөрөө өөрийгөө гуужуулж шинэчлэж байдаг.
☝Эпидерми нь гурван тусгай эсийг агуулдаг.
👉Пигмент үүсгэдэг меланоцитууд (меланин) нь арьсны өнгийг тодорхойлдог.
👉 Арьсны дархлааны хамгаалалтын эхний үүрэг гүйцэтгэдэг Лангергансын эсүүд
👉Одоогоор бүрэн ойлгогдоогүй функцтэй Меркелийн эсүүд
2.Жинхэнэ арьс (Дермис)
Харин дермис буюу жинхэнэ арьс нь хамгийн зузаан давхарга бөгөөд арьсыг тэжээлийн нөөцөөр хангах үүрэгтэй коллаген хэмээх бодисыг үйлдвэрлэдэг.
Энэ давхаргад цусны болон лимфийн судаснууд, үсний уутанцар, хөлс болон тосны булчирхайнууд ,коллагены багц
мэдрэлийн ширхэг, хүлээн авуурууд байрладаг.
3. Өөхөн давхарга ( Гиподерм)
Арьсан доорх өөхний давхарга нь арьсны хамгийн гүн давхарга юм. Энэ нь коллаген ба өөх эсийн сүлжээнээс бүрдэнэ. Энэ нь биеийн дулааныг хадгалахад тусалдаг бөгөөд бие махбодийг гэмтлээс хамгаалдаг.
Арьс бол хэд хэдэн үүрэгтэй:
☝Хамгаалах -Хүний бүх эд эрхтэнг механик гэмтлээс олон нян бактер нэвтэрхээс хамгаалдаг.
☝Дархлаа -бие махбодийг эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамгаалахад чухал дархлааны үүрэг гүйцэтгэдэг.
☝Зохицуулах-Хүний бие махбодын ус болон дулааныг зохицуулдаг.
☝Мэдрэх-Арьсанд байрладаг хүлээн авах рецепторуудын тусламжтай халуун хүйтэн даралт цохилт , өвдөлтийг мэдрэх үүрэгтэй.
☝Ялгаруулах- Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох хөлсийг ялгаруулдаг.
14/11/2020
С.Золзаяа эмчийн булан
****************************
☝Бидний арьс гадаргуу дээрээ нимгэн хамгаалалтын давхаргатай бөгөөд үүнийг Хүчиллэг бүрхэвч гэж нэрлэдэг.
☝Энэ хүчиллэг бүрхэвч нь арьсны чөлөөт өөхнөөс ялгардаг Sebum -с бүрддэг.
Мөн хөлснөөс ялгарсан сүүн болон амин хүчилтэй нэгдэж
PH -ийг үүсгэдэг.
☝Өндөр PH (7 -с дээш )хэмжээнд таны арьсыг хэт хуурайшуулж, хөрсийг хуулдаг тул таны цэвэрлэгчийн PH чухал байдаг.
👉Таны хүчиллэг бүрхэвч болох арьсны хаалт алдагдахад энэ нь бактер үүсгэн улмаар батга гарах нөхцлийг бүрдүүлнэ.
👉Мөн хүчиллэг бүрхэвч нь гүний чийгийг хааж барьж байдаг бөгөөд бүрхэвч гэмтэхэд гүнээс чийг алдагдаж шингэн алдалт үүсэн хуурайшиж, үрчлээтэхэд хүргэдэг.
🙌PH 7- с дээш өндөр түвшинтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд таны арьсны Ph ба хүчиллэг бүрхүүлд хамгийн их аюул учруулдаг.
Эдгээр бүтээгдэхүүнүүд эхлээд арьсыг толигор болгодог хэдий ч удаан хугацааны туршид түгшүүрийг үүсгэдэг. 🤔
12/11/2020
Золзаяа эмчийн булан
**************************
АРЬСНЫ БАЛАНС (PH) ГЭЖ ЮУ ВЭ?
👉Хүний арьсны хүчиллэг болон шүлтлэг байдлын тэнцвэрийг PH (Potential hydrogen)-р хэмждэг.
Арьсны PH -ийг тодорхойлох, хадгалах нь таны арьсны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой шүү. 🤔
Арьсны PH -ын хэмжээ 1-14 хооронд хэлбэлздэг. 7 нь төвийг сахисан гэж үзээд 7с бага түвшинг хүчиллэг👍, 7с их бол шүлтлэг 👎 гэж тооцдог.
Бидний нүүр , биеийн ихэнх хэсгийн арьсны PH -ийн оновчтой утга нь 👉4.7-5.75 хооронд хэлбэлздэг.
Арьсны PH нь хүчиллэг тал дээр илүү байснаар ЭРҮҮЛ АРЬС-ыг хадгалах чадвартай бөгөөд байгалын тос, чийгшүүлэгч ба бактерийн хамт жинхэнэ хамгаалах эрхтэн болж ажилладаг.
Мөн хөгшрөлтийг нэмэгдүүлж болзошгүй хортой бичил биетэн, хорт чөлөөт радикалуудтай тэмцэж, гадны нөлөөллөөс хамгаалж чадна.
☝Тиймээс бид хоол хүнс , арьсандаа PH 4.5-6.0 буюу 7.0 с доош хүчиллэгийн түвшинг барьсан бүтээгдэхүүн авч хэрэглэхийг арьсны мэргэжилтэнгүүд бид зөвлөж байна.
📞77556970 88886970
30/05/2020
Өнөөдрийн -ийн азтангаа манай бүтээгдэхүүний нүүр царай Топ модел Сэлэнгэтэйгээ хамт шалгарууллаа 😍
Чамдаа болон хоёр хөөрхөн үрд нь эх үрсийн баяр мэнд хүргэе!
22/05/2020
Dr.Zolo's Beauty Care хэрэглэгчиддээ ээлжилт -ийг зарлаж байна🤩
☑️Dr.Zolo's Beauty Care пэйж хуудсанд 👍 дарах
☑️Тус #постыг 👇 хийх
☑️ #Коммент хэсэгт 3️⃣ найзаа #меншион👈 хийх
🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳 🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳
Азтан маань Dr.Zolo's beauty care-ийн үүсгэн байгуулагч, арьс, гоо засал, нүүр амны мэс заслын Их Эмч С.Золзаяа-аар
✔️Арьсаа оношлуулна
✔️Make-up арилгах
✔️Хөөсөн цэвэрлэгээ
✔️Усан цэвэрлэгээ
✔️Гуужуулагч
✔️Уураар утах
✔️Серумыг арьсны гүнд ионтофорезоор эсийн түвшинд нэвчүүлж алдагдсан +-цэнэгийг ионжуулан нөхөж өгнө.
✔️Арьсны онцлогт тохирсон маск.
✔️Лед гэрлэн эмчилгээ.
✔️Чийгшүүлэх тос
✔️Нарнаас хамгаалах тос
✔️Зөвхөн таны арьсанд таарсан сетийн эзэн болох болно🥰
📅 Азтанаа 5-р сарын 29-ны өдөр шалгаруулна.
Танд амжилт хүсье😉
☎️ 7711 6970
#Монголэмчийнжор
#органикбүтээгдэхүүн
#химийнбодисгүй
#арьсарчилгаа
#зөвхөнтаныарьсандзориулагдсан
Dr.Zolo's Beauty Care-ийн 💯 байгалийн гаралтай цэвэрлэгч хөөсөөр нүүрээ орой болгон цэвэрлэснээр таны нүүр хуурайшихгүй, харшлахгүй, тослогийг тэнцвэржүүлж, батганы нүхийг гүн цэвэрлэж, нүхжилтийг агшааж, арьсыг тань зөөлөн бөгөөд толигор болно 😊
Хадгалах хугацаа 6️⃣ сар ❗️❗️❗️
Хадгалах бодис ороогүй❌❌❌
Утас: 7711 6970
#Монголэмчийнжор
#органикбүтээгдэхүүн
#химийнбодисгүй
#арьсарчилгаа
#зөвхөнтаныарьсандзориулагдсан
19/05/2020
Арьс хуурайших нь олон шалтгаанаас үүдэлтэй.
☀️Нарны хэт ягаан туяа
🧖♀️Хэт их цэвэрлэснээс
💦Хатуулагтай усаар угаах
🧴Арьсандаа тохироогүй
🧪Хүчтэй химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх
🎋Харшил
😤Стресс
зэргээс шалтгаалан арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтэж арьс чийгшлээ гадагш алдсанаар хуурайшилт үүсдэг. Тиймээс зөөлөн бүтээгдэхүүн сонгон хэрэглэж арьсаа сайн хамгаалаарай. 🙂
Хадгалах хугацаа 6️⃣ сар ❗️❗️❗️
Хадгалах бодис ороогүй❌❌❌
Утас: 7711 6970
#Монголэмчийнжор
#органикбүтээгдэхүүн
#химийнбодисгүй
#арьсарчилгаа
#зөвхөнтаныарьсандзориулагдсан
#хуурайарьс
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Махатма Ганди
Ulaanbaatar
11000
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 18:00 |