•oshohguyu•
👽 sad
Хоёр өөр айлд төрж өссөн, хоёр ондоо хувь хүн нэгэн ертөнцийг бүтээх гэж хамтдаа зүтгэнэ ээ гэдэг нээрээч хүнээс их хариуцлага шаарддаг, бараг л урлагийн бүтээл болсон том цамхаг сүндэрлүүлэхтэй адил онцгой хэрэг юм даа.
29/01/2023
Архи уугаад ирэхэд нь аргадаж унтуулаад, авир ааш гаргахад нь хүлцэнгүй байж өршөөгөөд, араар тавихад нь уужуу байж уучлаад, чи намайг хайрласангүй халамжилсангүй гэж үглэдэггүй, ажилгүй арчаагүй гэж яншдаггүй, буруу бүхнийг нь зөвтгөөд ч,болж бүтэх талаас нь хичээгээд, болгож босгох гэж зүтгээд ч ухаардаггүй хүн, босдоггүй амьдрал гэж байдаг юм.
Чиний нүдэнд дулаахан харагдсан бүсгүй (залуу) гэр орондоо хэрхэн аашлаж, эр нөхөртөө,эхнэртээ ямар авир гаргадгийг бид мэдэхгүй. Тиймийн учир бусдын салж нийлсэн амьдрал маньд танд ямар хамаа байхав ээ. Өөрийнх нь амьдралд орж, өвдөлт шаналал бүрийг нь цуг мэдрээгүй л бол, өрөөлийн амьдралыг өнгөц битгий дүгнэ!!!
Хүүхэдтэй залуу болгон, хүүхэдтэй бүсгүй болгон арчаагүй дээ эхнэртээ( нөхөртөө) хаягдсан салсан байдаггүй юм. Насаараа ханилна гэж суусан хань нь хорвоогоос хальж, насан туршдаа минийх байна гэж итгэсэн хүн нь өөр бусдыг дагаад явсан ч юм билүү өрөөлийн амьдралыг өөрийнхөөрөө дүгнэх эрх чамд байхгүй. Уучлаарай!
Өөрөө чи ямар явахыг хэн ч таашгүй шүү дээ.
Хайртай байна гэдэг чинь шал өөр байдаг юм.
Чамтай уулзахын тулд байдаг боломжоо ашиглаж, бүх юмаа хойш нь тавьж, хэзээ ч хамаагүй гүйж ирдэг юм.
Бас чамайг харахаас л хайр нь хүрч, муухай ч харж чадахгүй, дандаа инээмсэглэж, хайрласан харцаар нүд салгахгүй хараад л байдаг юм.
Чиний буруу байсан ч үхэх гэж байгаа юм шиг царай алдаж уучлалт гуйдаг юм.
Насан туршдаа хамт амьдрах хүн шал ондоо байдаг юм шүү. ♡
Унах болтлоо уудам их зай байгаа ч үү үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч үү үгүй ч үү❤
18/01/2023
Хайртай байна гэдэг чинь шал өөр байдаг юм.
Чамтай уулзахын тулд байдаг боломжоо ашиглаж, бүх юмаа хойш нь тавьж, хэзээ ч хамаагүй гүйж ирдэг юм.
Бас чамайг харахаас л хайр нь хүрч, муухай ч харж чадахгүй, дандаа инээмсэглэж, хайрласан харцаар нүд салгахгүй хараад л байдаг юм.
Чиний буруу байсан ч үхэх гэж байгаа юм шиг царай алдаж уучлалт гуйдаг юм.
Насан туршдаа хамт амьдрах хүн шал ондоо байдаг юм шүү.❤
❤
08/01/2023
Шөнийн 5 цаг.
Бүгдийг буцаагаад хэвэндэн оруулахыг хүсэж байна.
Намайг эрхлүүлж, үнсэж, халамжилж, хайрладаг байсан үе рүү буцаж очоод бүх алдаагаа засаад одоо байгаа энэ цаг хугацаа хүртлээ түүнийг алдахгүйгээр хайрлаж хайрлуулахыг хүсэж байна.
Гэхдээ тэр өнгөрсөнд ч тэр одоо ч тэр надад хайргүй бол яах вэ?
Өнгөрсөн рүү буцаж очоод түүнийг авчир ч ирэж чадахгүй бол яах вэ?
Түүний сэтгэлийн гүнд би биш өөр хүн байгаа бол би яах вэ?
Тэр намайг биш түүнийгээ сонгох бол би яах бол?
26/12/2022
Надад итгээрэй, би чамайг хайрладаг шигээ хэнийг ч хайрлаж байгаагүй. ❤️
26/12/2022
Бүх зүйлс энгийн байхдаа л сайхан.❤️
25/12/2022
Эмэгтэй хүн нөхөрт гарснаар
❣️Төрсөн гэрээ орхидог
❣️Хайртай эцэг эхээсээ холддог
❣️Чамтай цуг амьдралыг бүтээдэг
❣️Жирэмсэн болж бүх бие нь өөрчлөгддөг
❣️Жин нэмдэг
❣️Хүүхэд төрүүлэх хэцүү өвдөлтийг давдаг
❣️Төрсөн хүүхдүүд нь чиний нэрээр овоглодог
Үхэх хүртлээ эмэгтэй хүн хоол хийж гэрээ цэвэрлэж байгаа өсгөж мөнгө олж хэцүү үед чинь зөвлөж туслаж гэр бүлээ хайраар тэтгэж байдаг ингэхдээ тэр өөрийн эрүүл мэнд хүсэл сонирхол гоо сайхныг золиослож байдаг
Эрчүүд минь эхнэрээ үргэлж хүндэлж байгаарай
Учир нь эмэгтэй хүн байх тийм амар биш
Тэднийг хайрлаж дэмжиж чамд хэрэгтэй үед чинь тусладаг шиг түүнд хэрэгтэй үед хажууд нь байгаарай.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar