Hana’s Health and Beauty

Hana’s Health and Beauty

Share

Hana is All about health and beauty. We are offering; All kind of Aloe vera products.
С9 detox pro

Photos from Guasha by Dulguun's post 11/04/2026

Холеграф гуаша гэж юу вэ?

05/03/2026

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш — нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна.

Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

Монгол улсад:

• 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай

• Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53.0% нь илүүдэл жин, таргалалттай

• ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна. (ХТҮС VI)

Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

ХАМТДАА ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮТЭЭЕ!

Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид
— бид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой.

👉 ӨӨРТӨӨ ЗОРИЛГО ТАВИАД ЖИНГЭЭ ЗОХИЦУУЛАХААР ШИЙДВЭЛ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД
МАНАЙ КЛУБЫН ҮҮД ҮРГЭЛЖ ТАНД НЭЭЛТТЭЙ БАЙГАА ШҮҮ.

☎️ 99258918

#эрүүлАмьдрал
#эрүүлХэвМаяг
#өдөрБүрСайжирна
#өөрийгөөХайрлая
#жижигАлхамТомӨөрчлөлт
#усИлүүУуя
#идэвхтэйАмьдрал
#сэтгэлБиеТэнцвэр
#дадлыгБүтээе
#эерэгӨдөр

16/01/2026

Хэхэ, хөгжилтэй зүйлс хаа нэг болноо бас 😂

За нүдээ аниад , сайхан амрахыг хичээгээрэй. Өвдөж хавдахгүй, айж зовох зүйлгүй шүү гэхэд сая нэг итгэж нүдээ аних үе байна 😅

Гуаша массаж гэхээр зодуулж занчуулах гэж байгаа юм шиг сэтгэж ирдэг хүмүүс хаа нэг байна байна кк 😅

Үргэлж итгэл хүлээлгэн зорин ирдэг та нартаа баярлалаа 😇🙏 #гуашамассаж

31/12/2025

🔸Нүүр бол Бие сэтгэлийн тусгал юм. ‼️‼️

🔸Нүүр бол бие махбодь, сэтгэл хөдлөлийн маань салшгүй тусгал.
Энгийн нүүрний арчилгаагаар дамжуулан, оюун ухаанаа амраан, дотоод эрүүл мэндтэйгээ дахин холбогдох мөчийг өөртөө бэлэглээрэй.
Өөрийгөө арчлах нь тансаглал биш, хэрэгцээ юм.

🔴 1. Уулзварын төв цэг

Сэтгэлийн тайван байдал, төвлөрөлтэй холбоотой бүс
Энэ нь хуримтлагдсан ядаргаа тайлж, дотоод энерги дэмжихэд тусалдаг цэг.

🔴 2. Хөмсөг (хоёр тал)цэг.

Дух болон оюун ухаантай холбоотой
Өдөөлт нь давтагдсан бодол, харааны хурцадмал байдлыг тайвшруулахад тусалдаг цэг. 👀

🔴 3. Хөмсөгны үзүүрийн цэг.

Даралт болон сэтгэл хөдлөлийн стрес тайлах сонгодог бүс
Зөөлөн дугуй хөдөлгөөнөөр массажлах цэг.

🔴 4. Нүдний гадна талын цэг.

Нүдний амралт болон харааны амралттай холбоотой
Эдгээр нь маш зөөлөн иллэг хийх цэг.

🔴 5. Дээд хацарны цэг.

Амьсгалын систем болон хүчилтөрөгчтэй холбоотой
Эдгээр нь нүүрнийг өргөж өгдөг цэг.

🔴 6. Доод хацар

Эрч энерги хоол боловсруулах үйл ажилгаатай холбоотой бүс
Нүүрний арьс өнгө сэргээх ядаргаа тайлах иллэг хийх цэг.

🔴 7. Хамрын доод төв цэг.

Дотоод тэнцвэртэй холбоотой
Зөөлөн бөгөөд ухамсартай даралтаар өдөөдөг цэг.

🔴 8. Эрүүний цэг.

Сэтгэл хөдлөлийн тайвшралтай холбоотой бүс
Эрүүний хөшүүн байдал болон хуримтлагдсан стрессийг тайлахад тусалдаг 😌✨.

🔴 9. Урд талын төв цэг.

Амар амгалан байдал болон оюун санааны төвлөрөлтэй холбоотой
Гүнзгий амралтыг бий болгоход маш их хэрэглэгддэг цэг.

🔴 10. Духны дээд хэсгийн цэг.

Оюун санааны тодорхой байдал болон арьсны чангаралтай холбоотой бүс
Дээшээ чиглүүлэн зөөлөн массаж хийх цэг.

🔴 11. Хамрын үзүүрийн цэг.

Уламжлал ёсоор хоол боловсруулах системтэй холбоотой
Хөнгөн даралт болон амьсгалаар өдөөж иллэг хийх цэг.

#МОНГОЛ #БАРИА #Засал #Пэйж #Хуудас #гуаша #массаж #гуашамассаж

Photos from Hana’s Health and Beauty's post 15/12/2025

🔍 “Гарын өөх” гэж хүмүүсийн нэрлээд байгаа зүйл үнэндээ юу вэ?

Ихэнх хүмүүс суга, гарын дотор тал, мөр орчмын зөөлөн, унжгар, хөвсгөр хэсгийг өөх гэж боддог.
Гэхдээ бодит байдал дээр олон хүний хувьд энэ нь:

👉 гацсан тунгалгийн шингэн + үрэвсэл + хаван байдаг.

Тунгалгийн шингэн бол:
• Эс хоорондын хаягдал
• Илүүдэл ус
• Үхэжсэн эс
• Дааврын үлдэгдэл
• Хорт бодис

👉 Эдгээрийг цуглуулж, биеэс гаргах үүрэгтэй шингэн юм.



🚫 Яагаад яг гар, суга орчимд гацдаг вэ?

Суга орчимд:
• Маш олон тунгалгийн зангилаа
• Хөх, гар, хүзүү, нурууны урсгал энд нийлдэг

Гэтэл бид:
• Барьцтай хөхний даруулга зүүдэг
• Удаан суудаг
• Гар, мөрөө хөдөлгөх нь бага
• Стресс ихтэй
• Ус бага уудаг
• Амьсгалаа зөв авч чаддаггүй

👉 Энэ бүхнээс болоод тунгалгийн урсгал удааширч, гацна.



🧽 Гацсан үед биед юу болдог вэ?

Тунгалгийн шингэн урсаж чадахгүй үед:
• Эд эсүүдэд ус баригдана
• Тухайн хэсэг хөөж, томорч харагдана
• Барьж үзэхэд:
• зөөлөн
• хөвсгөр
• заримдаа өвдөлттэй
• Арьс доороос жигд бус мэдрэмж төрнө

👉 Энэ нь жинхэнэ өөх шиг шатаж алга болдог зүйл биш.



❌ Яагаад дасгал, хоол бариад нэмэргүй вэ?

Учир нь:
• Өөх шатах → цусны эргэлт, бодисын солилцоотой холбоотой
• Харин энд асуудал нь → урсгал хаагдсан

Өөрөөр хэлбэл:
🚿 Ус зайлуулах хоолой бөглөрчихөөд байхад
гал тогооны шалыг арчаад цэвэр болохгүйтэй адил.



🌿 Тэгвэл яах ёстой вэ?

Энд шийдэл нь шатаах биш — урсгах юм.

Тунгалгийн урсгалыг дэмжихэд:
• Зөөлөн лимфийн массаж
• Гүн амьсгал
• Rebounding (зөөлөн үсрэх)
• Ус уух
• Мөр, хүзүү, суганы хөдөлгөөн
• Тайвшрах (стресс багасгах)

👉 Эдгээрийг хийж эхлэхэд:
• Хаван аяндаа бууна
• Гар илүү нарийсч харагдана
• Оосор шигдэх нь багасна
• Бие “хөнгөрсөн” мэдрэмж өгдөг



🩷 Эцэст нь

Энэ бол таны бие муудаагүй,
харин:

“Надад туслаач, урсгалаа сэргээе”
гэж маш ухаалгаар дохио өгч байгаа хэрэг.

Та биеэ буруутгах биш,
сонсож, дэмжих л хэрэгтэй 🌿

04/11/2025

Эрхэм үйлчлүүлэгчийн маань ээлжит нэгэн сэтгэлийн бэлэг 🥰🎁😍

Урмын сайхан үгсийг харамгүй хайрлаж , Ханаадаа итгэн зорин ирсээр байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархая 😇🙏

17/09/2025

ХӨЛ АРЧЛАХ АЮУРВЕДИЙН ЗӨВЛӨГӨӨ
Та хөлөө арчлахаа бүү март. Таны хөл, өлмий танд бүрэн дүүрэн үйлчилж байдаг. Харин та түүнийг эрүүл байхад нь туслаарай. .
Хөлийн ул буюу өлмийг тогтмол арчлах нь нэн чухал төдийгүй олон тооны өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхэд тусладаг. Учир нь өлмий дахь нарийн энергийн сувгууд нь биеийн бүхий л эд эрхтнүүдтэй холбогддог.
- Өлмий буюу хөлийнхөө улыг үргэлж цэвэр байлга. Дотор эд эрхтнүүдэд сөрөг үр дагавар учруулахгүйн тулд хөлийнхөө хөлс ялгаралтанд анхаарал тавь.
-Хөлийг тань барихааргүй, үрээд байхааргүй, чөлөөтэй, хөлд эвтэйхэн гутлыг ямагт өмс
-Орой унтахын өмнө биеэ хорт бодисуудаас ерөнхийд нь цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд бүлээн устай саванд чулуун давс 2 цайны халбагыг хийж хөлөө 5-10 минут байлгасны дараа гүнждийн тосоор өлмийгөө тослоорой.
-Долоо хоногт нэг удаа хөлдөө маск тавь. Бүйлс болон сэвэг зармын гурилыг ижил хэмжээтэй хольж хөлийнхөө улан дээр тавьж, 10 минут болгоод бүлээн усаар угааж, тос түрхэж массаж хийгээрэй. Ийм төрлийн массаж иллэг нь таныг нойргүйдлээс ангижрахад туслана.
-Сууж байх үедээ хоёр өлмий доороо тенниссний бөмбөг өнхрүүл. Энэ дасгал нь хөлийн улны булчингуудыг бэхжүүлж, үеүдийг илүү уян хатан болгодог.
- Одоо зун цаг. Өвсөн дээгүүр хөл нүцгэн явж сураарай. Ялангуяа өглөөн цагаар. Энэ нь хөлийн уланд маш сайн амралт болдог.
-Боломжтой бол хөлийнхөө өлмийд тогтмол тостой иллэг хийж байгаарай. Иллэг нь сэтгэл санааны байдлыг тэнцвэржүүлж, цус болон тунгалагийн системийн эргэлтийг сайжруулна. Үүний ачаар ядаргаа арилж, хараа сайжирна.
Хөлөө арчлахад цаг гарга. Яагаад гэвэл эрүүл мэнд бүхний үндэс гэдгийг та ч өөрөө ойлгож буй шүү дээ.

04/09/2025

Оройны цаг асуудаг хүмүүс минь ээ, 20:30 байна шүү 🤗
90924411

06/08/2025

Тос уу? Булчин уу ?
Булчин гэдэг үг ярихаар заавал фитнес заал, хүнд төмөр өргөсөн хүмүүс л санаанд нь буудаг тэ.
Гэхдээ булчин гэдэг чинь хүний биеийн суурь бүтэц.

Ганц нүүр ч биш, бүх бие адилхан.
Яг үнэндээ бид өдөр бүр дэлхийн татах хүчтэй тэмцэж амьдардаг. Булчин бол түүний эсрэг зогсож байгаа бидний байгалийн даацын багана гэж болно.

Хүмүүс арьс унжлаа, нүүр үрчлээтлээ гэхээр тосоор л бүхнийг шийдчихнэ гэж боддог. Гэтэл арьсны доор юу байна вэ? Булчин л байна.
Тэр нь л чангараагүй бол гадна талаасаа юу ч түрхээд нэмэргүй дээ.
Аан Нас ахих тусам булчин аажим аажмаар алдагддаг. Хэрвээ чи болсон болоогүй дэглэм бариад л тураад байвал, булчингаа хамтад нь шатаагаад дуусна. Бодно биз дээ

— жингээ барихдаа булчингаа алддаг дэглэм бүү дага
— дасгал хөдөлгөөнөөр булчингаа хамгаал
— биеийн ерөнхий хүчийг хадгалах нь нүүрийг ч дагаад хамгаалдаг
— зүгээр л тосоор арьс чангалах гэж оролдохын оронд, доорх бүтэц дээр нь анхаар

Энэ бол нүүрний иог сурталчлах гэж байгаа юм биш. Энэ бол биеийн бүх булчингийн үнэ цэнийг сануулж байгаа хэрэг. Арьсны асуудлыг зөвхөн гаднаас нь биш, дотроос нь — булчин, цусны эргэлт, хөдөлгөөн, амьдралын хэв маягаар шийддэг. Аан тийм усан спорт бол газрын татах хүчнээс түр ч болов ангижрах таатай орчин гэж байгаа

Copied from Shine Sondor

23/07/2025

Манайхаан , CO2 маань ирсэн шүү 🤗
Асуугаад хүлээгээд байсан хэд маань маргаашнаас цагаа аваад ирээрэй 😊🍀

☎️90924411
📍 Баруун 4 зам, Жем Палас 707

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar