HAIR & MAGIC COLOR

HAIR & MAGIC COLOR

Share

😍😍😍

13/02/2026
Photos from PARTY DRESS's post 10/12/2025
Photos from Hair Stylist Misheel's post 30/09/2025
Photos from HAIR & MAGIC COLOR's post 15/08/2025

🎆Хичээлийн шинэ жилийн хямдрал 🎇
ӨНГӨ ГАРГАЛТ 20% SALE
BOTOX 80K
ESTEL BOTOX 120K
KERATIN 100K
🌺Манайх хамгийн чанартай🌹 бүтээгдэхүүнүүдээр таны хүссэн өнгө гаргалтыг хийж байна.
Хаяг:🏤 .
Утасны дугаар: 95981620
🕦Цагийн хуваарь: 10:30-20:00
Та пейжийн мэссэж хэсгээр мөн цаг аван
захиалга өгөх боломжтой.

18/10/2022

Өглөө гэдэг үг учир утгатай юм.
Бурхан таньд энэ өдрийг өглөө шүү гэсэн үг

21/04/2022

Үсээ зөв угаацгаая 😊😊❤❤ 1. Үсээ хамгийн эхэлж сайтар норго

Хувцсаа угаахдаа эхэлж усанд булхсаны дараа угаалгын нунтагаа нэмж угааж эхэлдэгтэй адил үсэндээ шампунь түрхэхээс өмнө сайтар норгох нь хамгийн чухал. Үсээ сайтар норгож зайлах нь үс, хуйхны сувгуудыг нээж, шампунь ангижруулагч хүлээн авахад дөхөм болгоод зогсохгүй үсний эрүүл байдлын хамгийн үндсэн хэсэг.

2. Хэрэв та мөр давсан урт үстэй бол, ангижруулагчнаас эхэл

Мөр давсан урт үсэнд хамгийн түрүүнд үс салаалах гэмтэл учирдаг. Энэ нь үсний үзүүрт хангалттай хэмжээний амин дэм хүрэхгүй байгаатай холбоотой. Ийм учраас хэрэв та урт үстэй бол үсээ сайтар норгосоны дараа шампуньдахаас өмнө, үсэндээ ангижруулагч түрхээрэй. Энэ нь үсийг бүхэлд нь чийглэг, зөөлөн байлгахад нэн тустай арга юм.

3. Үсээ угаас нь буюу хуйхнаасаа эхэлж шампуньд

Хуйх хэсгийн үс дөнгөж ургасан байдаг учраас хамгийн залуухан, бас тослог байдаг. Харин үсний үзүүр хэсэг харьцангуй хөгширсөн, мөн хуурайшсан байдаг учраас үзүүр хэсэгтээ аль болох их чийг өгч, хуйх хэсгээ цэвэрхэн байлгахад анхаарах нь зүйтэй.

4. Үсэндээ зөөлөн ханд

Үсээ хатуу зүйл угааж байгаа мэт нухалж угаадаг бол та өөрийн үсийг өөрийн гараар гэмтээж байна гэсэн үг юм. Тийм учраас үсээ гэмтээхгүйн тулд маш нандин зүйл угааж байгаа мэт зөөлөн хандаарай. Мөн үсэндээ аль болох бага хэмжээний шампунь хэрэглэх хэрэгтэй.

5. Дахин дахин угаах нь буруу

Үс тань маш их бохирдолтой биш л бол үсээ дахин дахин шампуньдаж угаах нь буруу. Үсэнд тодорхой хэмжээгээр байгалийн тослог хэрэгцээтэй байдаг ба олон давталттай хөөсрүүлж угаах нь үсийг улам гэмтээж, хуурайшуулдаг.

6. Ангижруулагчийг үсэндээ аль болох удаан байлга

Ангижруулагч хэр удаан үсэнд байна, тэр хэмжээгээр үсэнд хангалттай шингэж, улам зөөлрүүлдэг. Иймд ангижруулагчийг зайлж угаах гэж яарсаны хэрэггүй. Харин хуйх хэсэгтээ ангижруулагч түрхэхээс зайлсхийж, аль болох үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхээрэй.

7. Үсээ аль болох хүйтэн, сэрүүн усаар зайлж угаа

Цэв хүйтэн ус тархины эрүүл мэндэд маш муу. Гэхдээ хүйтэн бүлээн, сэрүүвтэр температурын усаар үсээ зайлах нь хуйхыг чангалж, үсийг зөөлөн бөгөөд өнгөлөг болгодог.

Мөн тослог үстэй хүн үсээ 2 өдөрт бүр, хэвийн болон хуурай үстэй хүн 3-4хоногт удаа үсээ угаах нь тохиромжтой.

25/01/2021

Хүний тархи өдөр шөнийн туршид ялгаатай давтамжуудад шилжиж байдаг. Сэрүүн, идэвхтэй байхад тархи бета долгион буюу 14-30 Hz – н хэмнэл үүсгэдэг. Зүүдэлж байхад, гүн бясалгалд орох буюу астрал аялал хийхэд тархи тета давтамж буюу 4-7 Hz – н хэмнэл ялгаруулдаг байна. Бидний үйлдэл, нөхцөл байдлын улмаас тархи ялгаатай давтамжийн цикльд шилждэг ч энэ процессыг эсрэг урсгалд оруулж бас болдог байна. Давтамжуудаас хамааран бид өөр зүйлсийг мэдэрч болно гэсэн үг. Цаашлаад тархины хүлээн авч, боловсруулж буй давтамжийг дууны долгионоор өөрчилж болдгийг эртэмтэд баталжээ. Тэгэхээр астрал аялал хийх үеийн давтамжийг дууны долгион үүсгэн бий болгож болно гэсэн үг юм.

Хамгийн хүчирхэг тархины давтамжууд 20 Hz – с бага байдаг бөгөөд биенээс гарах үзэгдлийн үеэрх 4-7 Hz тета давтамж үүнд багтдаг. Гэвч хүний чих 20 Hz – с бага долгионы давтамжийг сонсож чаддаггүй байна. Иймээс Бинаруаль Давтамжийн Технологи нь тархины дотоод бүтцийг ашиглан маш өндөр нарийвчлалтайгаар хүссэн давтамжийг үүсгэхэд чиглэдэг аж.
Бинаруаль Давтамж нь хоёр чихэнд ялгаатай давтамж ялгаруулдаг. Жишээлбэл та 7 Hz – н давтамж тархинд үүсгэе гэвэл баруун чихэндээ 300 Hz, зүүн чихэндээ 307 Hz сонсгоно гэсэн үг. Тархи хоёр долгионы зөрүүнд тохируулагдан долгион үүсгэх ба энэ нь 7 Hz байна.
Бинаруаль Давтамж ашигласнаар сэтгэл санаа, бие махбодыг тайвшруулж, астрал аялал хийхэд шаардагдах ухамсрын түвшинд нэвтрэхэд харьцангуй хялбар болдог.

АЛХАМ 1: Астрал Аялал Хийх Оновчтой Цагийг Сонгох
Өглөө эрт астрал аялал хийхэд хамгийн тохиромжтой байдаг.
Учир нь энэ цагт тархин дахь химийн баланс буюу мелатонин болон кортисолын түвшин өглөөгүүр өндөр байдаг. Унтахын өмнө астрал хийхэд бие ядарсан байдаг тул хүн амархан нойронд автаж орхидог байна.
4 – 5 цагийн үед сэрэн хэсэг байж байгаад унтахад сэрүүн зүүд, астрал аялал хийх тоо нэмэгддэг. Ямар цаг сонгохоос үл шалтгаалан хамгийн гол нь гадны нөлөөлөл, саадгүй байхад анхаараарай.

АЛХАМ 2: Үндсэн Бэлтгэл
Сул, таатай хувцас өмсөх нь дээр. Мэдээж хучлага, хөнжлөө нөмрөөд орондоо хэвтэх хэрэгтэй.
АЛХАМ 3: Биеэ Суллаж Амраах
Өдрийн аль ч цагт астрал хийх гэж байгаа бол маш гүн гүнзгий тайвширлын байдалд орох шаардлагатай.
Гол нь трансад орох шаардлагатай бөгөөд үүнийг sleep paralysis гэж нэрлэдэг. Энэ нь шөнө болгон явагддаг хэдий ч бидний оюун санаа бие махбодоос түрүүлээд нойрсож орхидог байна.
Иймээс унтчихалгүйгээр биеэ тайвшруулж, суллах шаардлагатай. Энэ үйл явц 30 – 60 минут болдог хэдий ч маш таатай, сайхан үе шат юм.

Энэ үед бинаураль давтамжийг сонсох хэрэгтэй. Бинаруаль давтамжууд биеийг жинхэнэ утгаар нь амрааж тайвшруулдаг. Учир нь уг давтамжийн тусламжтайгаар тархи бүхий л биед тайван, төвлөрсөн төлөвт (тета) шилжэж байна гэдэг дохиог илгээдэг байна.
Эсвэл зүгээр л биеэ хэсэгчлэн суллаж, аажмаар тайвшруулж болно. Өөр өөртөө команд өгөн, жирийн үеийнхээс арай удаавтар амьсгална. Бинаураль сонсож байхдаа ч үүнийг хийж болох ба арай илүү хурдан, хялбар байдлаар команд өгөн, биеэ хэсэгчлэн тайвшруулах шаардлагатай.

Хамгийн оновчтой арга бол эхлээд тайвшруулах амьсгалын дасгал хийгээд, биеэ хэсэгчлэн суллаад, бодлоо цэгцлэх, хамгаалалт хийх дасгал хийсний дараа бинаураль сонсох явдал юм. Эдгээр аргуудыг дараа дараагийн нийтлэлд оруулая.
Таны зүрхний цохилт бага зэрэг удаашран, анхаарал чинь ерөнхийдөө махан биенээс хөндийрөн энерги биед төвлөртөл өөрийгөө тайвшруулах шаардлагатай.

АЛХАМ 4: Транс ба Sleep Paralysis
Гүн тайвширал таныг трансад оруулмагц та энерги биеэ илүүтэй мэдрэх хэдий ч харагдах, сонсогдох зүйлсийг мэдэрсээр байна. Гэвч эдгээрт ач холбогдол өгөх хэрэггүй.

Яваандаа таны тархины давтамж бууран сэрэнги үеийн 14-30 Hz – н бета давтамжаас 4-7 Hz – н тета давтамжинд шилжинэ. Ингэснээр та далд ухамсрын үйл ажиллагааны талаар илүү их мэдрэх болно.
Энэ үе шатанд бинауральгүйгээр хүрэхэд ихэнх хүмүүсийн хувьд хүндрэлтэй байдаг. Бинауралийн тусламжтайгаар биеэ суллан, трансад ороход хялбар болдог.
Ердийн үед таны оюун санаа бие махбодоос түрүүлэн унтчихдаг. Энэ хоёрын дарааллыг сольсноор таны бие sleep paralysis – д орж байхад оюун санаа тань сэрүүн байх юм.

Sleep paralysis – д орж буйгаа яаж мэдрэх вэ гэхээр таны бие хүндэрсээр, бараг хөдөлж чадахгүй болоход хүрдэг. Эхэндээ хэцүү санагдах хэдий ч яваандаа дасна.

Sleep paralysis – н тусламжтайгаар хүн унтах буюу зүүдлэх үедээ биеэ хөдөлгөх боломжгүй болдог. Зүүдэлж байхад тань таны бие зүүдэн дэх шигээ хөдлөөд байвал яах вэ гээд төсөөлөөд үзээрэй. Sleep paralysis бол шөнө бүр явагддаг жирийн байх ёстой, зүй ёсны үзэгдэл юм.

АЛХАМ 5: Биенээсээ Гарах Арга Зам
Ингээд таны бие нойрсож, харин оюун санаа тань сэргэг байснаар та трансад оржээ. Одоо астрал биеэ физик биеээс бүрэн тусгаарлан салах л үлдлээ.
Анхааруулахад: хэрэв та хичээсний улмаас хэт эрт физик биеэ хөдөлгөж орвол транс нөхцөл байдлаас гарч, бүгдийг шинээр эхлүүлэхэд хүрэх болно.

Бинауралийн тусламжтайгаар тархи тета хэвд шилжин, биенээс гарах аргачлалыг хэрэглэхэд тун таатай нөхцөл бүрддэг.
Олон хүн дээрээс унжих олсоор дамжин биеэсээ гарч байна гэж төсөөлдөг. Зарим астрал биеээрээ хөрвөн биеэсээ гарч байна гэж төсөөлдөг байна. Ихэнх аргууд төсөөлөл, зураглал, хүсэл эрмэлзлэл дээр суурилсан байдаг.
Хамгийн хялбар арга бол өөрийн астрал биеийг физик биеэс арай өөр буйгаар төсөөлөн тухайн байрлалд ямар мэдрэмж төрөх талаар төсөөлөх явдал юм. Биенээсээ гарахын тул төрөл бүрийн төсөөллийн аргыг ашиглаж болно.
Эхэндээ эргэлзээтэй байдаг хэдий ч яваандаа өөрийн гэсэн аргатай болж, бинаураль аяс сонсож сурдаг.

27/12/2020

ЯАЖ ҮСЭЭ УРГУУЛСАН БЭ?

Алхам 1. Сам авах хэрэгтэй. Зөөлөн, том массажны сам. Энэ самаар унтхаасаа өмнө 30 минут үсээ самнах хэрэгтэй. Самнахаасаа өмнө үсэндээ үсний тэжээлийн тос түрхээд самнавал илүү үр дүнтэй. Ингэснээр хуйх сайн ажиллаж, үсийг тэжээж ургахад туслана.

Алхам 2. Үсэндээ зөөлөн хандах хэрэгтэй. Өдөр бүр халуун сэнсээр хатаахаас би бүр мөсөн татгалзсан. Өвөл малгай өмсөх хэрэгтэй. Нэмж хэлэхэд үсний боолт, хавчаар гэх мэт механик гэмтэл өгөх зүйлээс татгалзсан.
Бас нэг зөвлөгөө бол: хоол хийж байхдаа үсэндээ алчуур зангиддаг байсан. Үүний ачаар халуун уур, тос нь үсэнд ойртохгүй, механик нөлөөнөөс хамгаалах болно.

Алхам 3. Ураглтанд нөлөөх зарим зүйлс бол салоны бүтээгдэхүүн биш эмчилгээний бүтээгдэхүүнүүд. Эмийн санд эмчилгээний шампунь байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг би хэрэглэснээр үс минь улам бэхжиж, эрчимтэй ургадаг болсон.

Алхам 4. Дотроосоо эмчлэх хэрэгтэй. Витамин Е болон Д нь танд бас тусална. Зөвхөн үс гэлтгүй хумс минь бас бэхжсэн. Дор хаяж 3 сар уухад зүгээр.

Алхам 5. Хооллолтонд бас анхаарсан. Ногоон өнгийн ногоо сайн идэх хэрэгтэй. мөн хамгийн чухал зүйл бол ус сайн уух бөгөөд таны арьсыг ч сайхан болгоно.

Want your business to be the top-listed Hair Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar