A дэлгүүр

A дэлгүүр

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from A дэлгүүр, Health/Beauty, ulaanbaatar, Ulaanbaatar.

2017 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй манай дэлгүүрт Австрали, Хятад, Солонгосын гоо сайхан, гэр ахуй, хувцас, нэмэлт тэжээл, витамин бүгд бий.
🚚 Өдөр бүр хүргэлттэй.
Та чатаар болон 📞 8913-5513 оператортой холбогдож захиалгаа өгөөрэй!

13/06/2026

Үнэн хүнийг тэнгэр түшдэг
Худал хүнийг сүүдэр орхидог
Сайхан сэтгэл буян дуудаж
Санаа муу үйл гайг дууддаг
Тэнгэрийн жам удаан ч гэсэн
Тэнцүү шүүдэг нь мөнхийн үнэн билээ✨🔥🙏🏻

13/06/2026

Хүний мууд дуртай хүмүүсийн 10 шинж тэмдэг:

Нэгдүгээрт... see more

12/06/2026

Амьдралд чинь яагаад ч юм бүх зүйл бүтэхгүй мэт санагдсан үе байсан уу?
Хүнд үе ирэх бүрт "Би яаж үүнийг давна аа?" гэж боддог ч...
Хэсэг хугацааны дараа эргээд харахад чи аль хэдийнэ давчихсан байдаг.

Зарим хаалга хаагдсан ч илүү сайхан боломж нээгдсэн байдаг.
Зарим хүн явсан ч илүү үнэ цэнтэй хүмүүс ирсэн байдаг.
Зарим нулимс урссан ч илүү хүчтэй хүн болсон байдаг.

Тиймээс өнөөдөр эргээд нэг хараарай...
Чиний давж гарсан бүх зүйл бол чиний хүч.
Чиний өнөөдөр байгаа газар бол бууж өгөөгүй өдрүүдийн чинь үр дүн.

🌱 Өдөр бүр таларх.
🌱 Өөрийн хүсдэг амьдралаа тодорхой төсөөл.
🌱 Элбэг дэлбэг байдалд төвлөр.
🌱 Айдсаа биш боломжоо хар.
🌱 Мөрөөдлөө хойшлуулахгүйгээр өнөөдрөөс эхэл.

Орчлон чиний зоригтой алхам бүрийг дэмждэг.
Харин эхний алхмыг хийх хүн нь чи өөрөө.
Тиймээс хамтдаа манифест хийе группт нэгдээд 15ны шинэ сарнаараа шинээр эхлэх өөрийгөө бэлдээрэй.. 😇
бэлэн гэж комент бичээд мэдээлэл аваарай….

Талархалтай хүн илүү ихийг хүлээн авдаг.
Итгэлтэй хүн илүү хол явдаг.
Эхэлсэн хүн л мөрөөдлөө бодит болгодог.

Өнөөдөр өөртөө ганцхан зүйл хэл:
"Би чадна. Би хүртэх эрхтэй. Миний хамгийн сайхан амьдрал одооноос эхэлж байна." гэж хэлээрэй.

11/06/2026

Стрессийн даавар 🙏🙏🙏

Стэнфордын их сургуулийн судалгаагаар "Ядарч байна", "Залхуу хүрч байна" гэх мэт үгсийг байнга хэлэх нь стрессийн даавар болох кортизолыг ихэсгэж, мэдрэлийн ядаргааг улам нэмэгдүүлэн, хүнийг бүр ч их ядарсан мэт болгодог нь тогтоогджээ. Харин эсрэгээрээ "Хөгжилтэй байна", "Өсөж хөгжиж байна", "Сонирхолтой байна" “Би аз жаргалтай, амар амгалан байна” “Би эрч хүчтэй байна” гэх мэт эерэг үгсээр өөрийгөө илэрхийлэхэд тархинд дофамин болон серотонин нэмэгддэг гэжээ.

Тэгэхээр аз жаргалын даавраа нэмэгдүүлэхийг хүсвэл эерэг сайхан үгсийг л байнга хэлж байгаарай.

11/06/2026

Өглөөний уншсан гоё пост 🙂🙂🙂

Хүн бүр амжилтад хүрэхийг хүсдэг ч түүний жинхэнэ үнэ цэнийг цөөхөн хүн ойлгодог…

Энэ бол аз биш…

Энэ бол зөвхөн авьяас ч биш...

Амжилт бол дараах зүйлсийн үр дүн юм:

Чиний АЛСЫН ХАРАА — Хүн бүр "боломжгүй" гэж хэлж байхад хаашаа явж байгаагаа яг таг мэдэх…

Чиний СЭТГЭЛГЭЭ — Сүүдэр чинь хүртэл чамайг дагахаа болих тэр үед ч өөртөө итгэсээр байх…

Чиний САХИЛГА БАТ — Хүсэл төрөхгүй байсан ч хийх ёстой зүйлээ хийх…

Чиний ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ — Амьдрал чамайг унагах бүрд эргэж босох…

Чиний ТЭВЧЭЭР — Хамгийн том моднууд маш удаан ургадаг гэдгийг ойлгох...

Чиний ХАТУУЖИЛ — Цохилт бүрийг хичээл болгож, уналт бүрийг урагшлах түлш болгон хувиргах…

Бусад нь дөт зам хайж байхад, чи сууриа босгож байна…

Бусад нь гомдоллож байхад, чи гүйцэтгэж байна…

Бусад нь бууж өгч байхад, чи зорилгодоо хүртлээ зүтгэж байна…

Бусад нь унтаж байхад, чи сэрүүнээрээ мөрөөдөж, түүнийхээ төлөө ажиллаж байна…

ЧИНИЙ АМЖИЛТ тун ойрхон байгаа....

( ямар гоё зүйл олоод уншчихваа, бага багаар алхам алхамаар урагшилсаар байх болно.)

11/06/2026

Өнөөдөр бид
амьдралынхаа хамгийн залуу насан дээрээ явж байна.

Гэтэл бид дандаа“дараа болоё” гэж амьдралаа хойшлуулдаг.

Илүү завтай болохоороо…
Илүү мөнгөтэй болохоороо…
Ажил багасахаар…
Хүүхдүүд томрохоор…

Гэхдээ амьдрал биднийг
хүлээдэггүй...

Нэг л мэдэхэд
өнөөдрийн энэ нас,
энэ эрч хүч,
энэ боломж
дахиж хэзээ ч давтагдахгүй өнгөрсөн байдаг.

Тиймээс…
өөрийгөө битгий хойш тавь. 🤍 Дуртай зүйлдээ цаг гаргаарай😍

10/06/2026

УНАЛТ БОЛ БЭЛЭГ
Уналт бэлэг гэдгийг хүн унаж байх үедээ биш, харин түүнээсээ аажмаар гарч, буцаад өгсөж эхлэх үедээ л ойлгодог.

Яагаад гэвэл яг уналтын үед бүх зүйл аймшигтай мэдрэгддэг. Ямар ч боломж байхгүй юм шиг. Ямар нэгэн гэрэл, итгэл найдварын өчүүхэн тасархай ч харагдахгүй мэт санагдана. Бүх мэдрэмж сөрөг болж, дотор ертөнцийг чинь тас харанхуй нөмрөн авсан мэт давчдуулж, шаналгана.

Өмнө нь мэддэг байсан гэгээтэй зүйлс, итгэж явсан үнэн, гэрэл, бүр Бурхан хүртэл байхгүй мэт санагдах үе бий. Гэхдээ үнэндээ таныг гэх бүх гаднах гэрэл тасрах үед л таны доторх гэрэл асах боломжтой болдог.

Ийм үед бид доторх гэрлээ асаахаасаа өмнө гаднаас тусламж хайдаг. Найз нөхөд, таньдаг хүмүүс, үзмэрч эсвэл гэрэлтэй холбогдсон мэт санагдах хэн нэгнээс аврал эрнэ. Гэвч нөхцөл байдал удаашрахаас биш, үнэхээр тус болох зүйл олдохгүй байх нь олонтаа.

Учир нь та шийдлийг гаднаас хайж байгаа. Харин асуудлын гол нь дотор тань байгаа. Тэгээд хорвоо таныг гаднаас зуурч байсан бүх зүйлээс бага багаар холдуулна. Танд тусалсан хүмүүс, итгэж байсан зүйлс, барьж авмаар санагдсан аврал бүгд холдож буй мэт мэдрэгдэнэ. Тэр хооронд та улам гүн рүү бага багаар живсээр л байна.

Ийм үед гаднаас аврал хайх нь заримдаа цаг үрэхтэй адил. Тиймээс энэ бүхнийг хурдан дуусгахыг хүсвэл хамгийн түрүүнд гаднаас тусламж хайхаа боль. Бас хурдан дуусгах гэж бүү яар.
Нэгэнт живж байгаа бол сэлэх гэж, амь гарах гэж улайран тэмцэх хэрэггүй. Тэгж өөрийгөө улам ядраах хэрэггүй. Яагаад гэвэл тэр тэмцэл заримдаа тус болдоггүй.

Харин сэлэхээ болиод живж эхэл.

Живэх гэдэг нь бууж өгөх гэсэн үг биш. Энэ бол нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх тухай юм. Өөрийн хуучин гэрэл, хуучин сайн сайхан, өөрийн нэг хэсэг мэт санагдаж байсан үнэт зүйлсээ тавьж явуулах хэрэгтэй болсон учраас л танд хэцүү байгаа юм.

Гэхдээ энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэчлэл.
Компьютер дахин ачааллаж, систем нь шинэчлэгддэгтэй адил. Тоглоом update хийгээд хэсэг хугацаанд уншиж, түр саатаж, дараа нь илүү сайжирсан хувилбараар нээгддэгтэй адил. Таны доторх хуучин программ орчлон ертөнцийн дараагийн шатанд тохирохоо больсон байж магадгүй.

Та хуучин хэвээрээ үргэлжлэх боломжгүй болсон учраас л амьдрал таныг шинэчлэгдэхэд хүргэж байгаа. Өнгөрсөн хугацаанд сурсан бүхнээ боловсруулж, илүү гүн, илүү хүчтэй, илүү үнэн нэгэн болохыг хорвоо танаас хүсэж байгаа учраас энэ бүхэн тохиолдсон.

Тиймээс шинэчлэгдэх үйл явцыг хүлээн зөвшөөр.
Дотроосоо харахад бүх зүйл хаалттай, хэцүү, харанхуй бөгөөд гарц байхгүй мэт санагдана. Харин уналтын үеэ гаднаас нь харж чадвал “Өө, ингээд л дуусах байсан зүйл байж. Өө, үүнийг л хүлээн зөвшөөрөх байсан юм байна” гэж бодогдох үе ирдэг.

Мэдээж живж байх үед энэ бүх үг утгагүй санагдана. Унаж байгаа хүнд ийм зүйлс хамаагүй мэт мэдрэгдэнэ. Гэхдээ та ганцхан зүйлд л итгээрэй.

Энэ бүхэн үүрд үргэлжлэхгүй.

Гагцхүү үүнд л итгээрэй.
Тэгээд юу ч бодолгүй зүгээр л жив. Өөрийгөө хүчилж гэрэлтэй болгох гэж, хүчтэй харагдах гэж, хурдан эдгэрэх гэж бүү яар. Та хамгийн гүндээ хүрсний дараа дотроос тань гэрэл асах болно.
Тэр үед бүх зүйлс буцаад утгатай болно.

Амьдралыг дахин хайрлаж эхэлнэ. Хоосон биш, жинхэнэ дүүрэн мэдрэмжийг мэдэрнэ. Таны сэтгэл хайраар, таны сүнс үнэнээр дүүрнэ.
Тэгээд та энэ бүх сэрэлт, энэ бүх шинэчлэгдэх процесс зөв байсныг ойлгоно. Бүр дотроо хүлээн зөвшөөрнө. Тэр үед “Би яагаад үүнийг туулах ёстой байсан юм бол?” гэж биш, “Би үүгээр дамжиж өөрийгөө олсон юм байна” гэж мэдрэх болно.

Дараа нь та өөртэйгөө адил гүн харанхуйг туулж яваа нэгэнд туслахыг хүснэ. Гэхдээ тэр тусламж нь түүний өмнөөс амьдралыг нь шийдэж өгөх биш. Харин өөрийгөө ойлгоход нь, доторх гэрлээ олоход нь чимээгүйхэн туслах явдал байх болно.
Мөн та тусалсан тэр хүнээ цаашдаа өөр нэгэн живж яваа хүнд гэрэл болоосой гэж хүсэх болно.
Тиймээс уналт бол шийтгэл биш. Уналт бол бэлэг.
Уналт таныг шинэчлэх гэж ирсэн байдаг.

Таны хуучин гэрлийг унтрааж, дотор тань илүү үнэн, илүү гүн, илүү амьд илүү тод гэрлийг асаах гэж ирсэн байдаг. Бүх зүйлс сайхан болно.

09/06/2026

Хорвоогоос ихийг,Өөрөөсөө бага зүйлийг хүсэн хүлээвэл амьдрал хэцүү.Өөрөөсөө ихийг хүлээж,хорвоогоос бага зүйл хүлээвэл амьдрал илүү хялбар болно.{ Өөрийгөө таньснаар бүхнийг танина.} Махавира. Би бүхнийг мэдэж байлаа ч өөрийгөө мэдэхгүй бол ямар хэрэг байхав дээр.@

09/06/2026

ӨГЛӨӨНИЙ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

ДУУ ШИГ ГЭГЭЛЗЭМЭЭР

Алсад мяралзах зэрэглээг жороолтол
Аянгат аадрыг шившин шивэртэл
Алаг зүрхээ булиган хѳвѳлзтѳл
Аялан дуулж гэгэлзэмээр байна

Атар газрын цэцэгсийг найгатал
Ариун мѳрний усыг долгилтол
Агшин хоромыг түр сааттал
Аялан дуулж гэгэлзэмээр байна

Адуун сүргээ тогтож налайтал
Алсын уулсыг алмайрч ѳндѳлзѳтѳл
Амраг сэтгэлээ онгойж цэлмэтэл
Аялан дуулж гэгэлзэмээр байна

Аатай зоримог залуу насаа иртэл
Аглаг хѳвчийн моддыг шуугитал
Алтан нарны цацрагийг инээтэл
Аялан дуулж гэгэлзэмээр байна

Амтлаг зүүдэндээ чамайг иртэл
Аясын салхиар чимээ хүртэл
Амин хайрыг минь сонсон сонстол
Аялан дуулж гэгэлзэмээр байна
Т.Б/Тогоочийн Болдбаатар/

09/06/2026

ЗӨН билиг

Гаднах ертөнцөд нүдээрээ харж, чихээрээ сонсож, баримтаар үнэлдэг бол зөн совин нь дотоод ертөнцөөрөө мэдэрч, хараахан ил болоогүй холбоосуудыг таних чадвар….
Энэ нь сүүдэрт ч гэрлийг олж хардагтай адил, бусдад үл анзаарагдах хэв маяг, дохио, мэдрэмжийг хүлээн авч ойлгох дотоод ухаан билээ.

Оршихуйн эрэгтэйлэг тал нь гадагш чиглэсэн, төвлөрсөн, тодорхой бөгөөд бодит ертөнцөд шийдэл хайдаг. Тэрээр аливааг хэсэгчлэн задлан шинжилж, нэг цэг дээр анхаарлаа төвлөрүүлэн зорилго руу тэмүүлдэг.

Харин эмэгтэйлэг тал нь дотогш чиглэсэн, холбогч, мэдрэмжээр дамжин ойлгодог чанартай. Тэрээр юмсыг салангид биш, харилцан уялдаатай бүхэл бүтэн сүлжээ болгон мэдэрдэг. Тиймээс эмэгтэйлэг энерги нь амьдралын олон түвшний мэдээллийг зэрэг хүлээн авч, тэдгээрийн хоорондох үл үзэгдэх холбоосыг таних чадвартай байдаг.

Зөн совин гэдэг нь ирээдүйг зөгнөх биш, харин амьдралын олон өнгө, олон давхар утга, олон холбоосыг нэгэн зэрэг мэдэрч ойлгох чадвар юм.

Энэ чадварын хамгийн том түлхүүр нь тэвчээр.
Тэвчээр гэдэг нь зүгээр хүлээх биш, харин яаралгүйгээр сонсох, мэдрэх, дотоод ертөнцдөө зай гаргахыг хэлдэг. Учир нь зөн совин хэзээ ч хашгирч ярьдаггүй. Тэр үргэлж шивнэдэг.

Эмэгтэй хүний бие болон сэтгэл нь байгалиасаа хүлээн авах, тээх, боловсруулж хувиргах чадвартай бүтээгдсэн байдаг. Тиймээс тэрээр сэтгэл хөдлөл, өөрчлөлт, амьдралын мөчлөгүүдийг илүү гүн мэдэрч, дотоод ертөнцдөө удаан хугацаанд ажиллах боломжтой байдаг.

Ийм учраас олон эмэгтэйчүүд сүнслэг сэрэлт , дотоод өөрчлөлт, ухамсрын аяллыг илүү байгалийн жамаар туулдаг мэт санагддаг. Учир нь тэдний хүч нь урагш дайрахад бус, харин дотогш нэвтрэхэд оршдог.

Эцэст нь зөн совин нь эмэгтэй хүний онцгой чадвар биш. Энэ бол хүн бүрийн дотор орших дотоод мэдлэгийн эх булаг…. Харин эмэгтэйлэг чанар нь тэр эх булаг руу хүрэх хаалгыг илүү амархан нээж өгдөг.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar
Ulaanbaatar
13000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 06:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00