Dr.Tuvshin
Энэхүү пейжээр та нартаа хүүхдийн эрүүл мэндийн талаарх шинэлэг мэдээллийг хүргэх болно.
12/11/2023
🥿Хүүхдийн гутал уртаараа таарахаас илүүтэйгээр хөндлөн хэсгээр таарч байгаа эсэх дээр анхаарч байгаарай.
❗️Учир нь хөлд таараагүй гутал хүүхдийн тавхайн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
🦶🏻Болж өгвөл гэртээ хөл нүцгэн байлгаарай.
05/11/2023
💢НЯРАЙ ХҮҮХДИЙН БАТГАНД ЯМАР Ч ЭМЧИЛГЭЭ ХЭРЭГГҮЙ❗️
✅Доорх зургууд нь бүгд нярайн батга юм.
❗️Эдгээр тууралтаас болоод нярай хүүхдэд "харшлын эм" болон "даавар агуулсан тос" их хэрэглэсэн байдаг.
🤰🏻Энэхүү тууралт нь эхийн жирэмсэн үед дааврын өөрчлөлттэй холбоотойгоор эхсээр дамжиж авсан дааврын өөрчлөлтийн нэг хэлбэр юм.
🧑🏻🍼Дийлэнхдээ хүүхдийн амьдралын 2-4 долоо хоногоос эхлээд өөрөө аяндаа хэвийн болдог.
💁🏻♀️Эдгээр тууралтууд нь ихэвчлэн нүүр болон хүзүү хэсгээр гарах нь элбэг.
🙅🏻♀️Энэнд "ээжийн сүүнээс харшилсан", "ээж харшил төрүүлэх зүйл хэрэглэсэн", "халууцсан байна" гэх ойлголтууд бүгд буруу юм.
👩🏻⚕️Өсвөр үед дааврын өөрчлөлтөөс болж хүүхдэд батга гардаг шиг нярай үед дааврын өөрчлөлтөөс болж хүүхдэд энэхүү өөрчлөлт гарч болдог тул санаа зовохгүйгээр хүссэн бүхнээ ээжүүд маань идэж байж болох нь байна шүү 🌺
Хүндэтгэсэн: Хүүхдийн эмч Б.Түвшин
https://www.aad.org/public/diseases/acne/really-acne/baby-acne
https://my.clevelandclinic.org/health/diseases/17822-baby-acne
04/07/2022
🌍БЯЦХАН ХАЙРУУДТАЙГАА АЯЛАЛД ЯВАХДАА ЯМАР ЭМ АВЧ ЯВАХ ВЭ? 🌈
🌺Урин дулаан аялалын цаг иржээ. Аав ээжүүд маань хүүхэдтэйгээ аялалд гарахдаа дараах эмийг эмийн сандаа авч яваарай.
🌺 Халуун бууруулах/ өвчин намдаах эм.
Хүүхдэд ДЭМБ-с парацетамол болон ибупрофен (нурофен) зөвлөдөг.
🌸Харшлын эм
Хүүхдийн арьс болон дархлаа эмзэг тул аливаа орчны уур амьсгал эсвэл идэж буй зүйлсээс харшил гарч болно.
🌼Ашигт бактери
Хоол унд, ус солигдсоноор хүүхдийн гэдэсний үйл ажиллагаа хямардаг. Тэгвэл хүүхдийн гэдэсний ашигтай бактери гэдэсний үйл ажиллагаа хямрах буюу гүйлгэх, өтгөн хатахаас сэргийлнэ.
🌞Мөн хүүхдүүддээ нарны тос заавал түрхэж өгөөрэй.
🌈Дурсамж дүүрэн аялалыг хүүхэддээ бэлэглээрэй 🌈
24/06/2022
⁉️ГҮЙЛГЭХ /СУУЛГАХ/ ҮЕД СҮҮ, ТАРАГ, ЖҮҮС УУЛГАСНААР БИЕИЙН БАЙДЛЫГ УЛАМ ДОРДУУЛДАГ. ⁉️
✅ 5 хүртэлх насны хүүхдүүд хоолны хордлогод өртөмтгий байдаг.
✅ Хоолны хордлогын үед 2-48 цагын дотор доорх шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
🤢ДОТОР МУУХАЙРАХ
🤮БӨӨЛЖИХ
💧СУУЛГАХ
🤒ХАЛУУРАХ
😰ХЭВЛИЙГЭЭР ӨВДӨХ
шинжүүд болон шингэн алдсантай холбоотой
👏🏻Арьсны уян чанар алдагдах
😣Толгой өвдөх
💪🏻Булчингаар өвдөх шинж тэмдгүүд илэрнэ.
💁🏻♀️Гэрээр ямар арга хэмжээ авах вэ?
1️⃣ Шингэн нөхөх уусмал (хросол) уулгах
Бага багаар ойр ойрхон уулгаарай.
Их хэмжээгээр уулгавал бөөлжих эрсдэлтэй.
ТУН= хүүхдийн биеийн жин х 70мл/кг
2️⃣ Цайр, ашигт бактери уулгах
10-14 хоног уулгана.
👩🏻⚕️ Ямар тохиолдолд эмчид хандах вэ?
💢Унтаарах
💢Ууж идсэн бүхнээрээ бөөлжих
💢Цустай баах
💢Хэвлийгээр хүчтэй өвдөх
💢Өндөр халуурах
💢Арьсны хуниас удаан арилах, нүд хонхойх
🙅🏻♀️Хориглох хүнс
❌Сүүн бүтээгдэхүүн
❌Ундаа жүүс
❌Лаазалсан бүтээгдэхүүн
✅хэрвээ сүү, жүүс уулгамаар байвал 1:4 харьцаатай шингэлж уулгаарай!
05/04/2022
❌❣️5c доош насны 40 гаруй хүүхэд Киндер өндгөн шоколаднаас сальмонеллезийн халдвар авсан байна.⁉️⁉️
Шинж тэмдэг:
-хэвлийгээр өвдөх
-бөөлжих
-халуурах
-дотор муухайрах
-гүйлгэх
The Food Standards Agency has released a statement.
15/03/2022
14/09/2021
❣️❣️Аав ээжүүд бид нар бие биенийхээ ам дамжсан яриагаар эмчийн зөвлөгөөгүйгээр бие биедээ зөвлөсөн эмийг хүүхэддээ турших нь олон байна.❣️❣️
🙅🏻♀️Хүүхдийн арьсан дээр гарсан янз бүрийн харшлын тууралтанд гормон агуулсан тос болох (locoid, синафлан, combiderm, акридерм) гэх зэргийг цайрын исэлтэй хамт хольж түрхэнэ гэж буруу эмчилгээ зөвлөсний улмаас хүүхдийн эрүүл мэндийг хохироож байна.
🧸Хүүхдийн арьс том хүмүүс бид нарын арьсны зузаантай харьцуулвал маш нимгэн. Тиймээс хүүхдийн арьсан дээр түрхсэн эмийн бодис цусанд шингэж орох нь их. (ялангуяа даавар агуулсан тос)
💁🏻♀️Тиймээс даавар агуулсан тосыг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. 7 хоногоос дээш түрхэж хэзээ ч болохгүй.
🧏🏻♀️Аливаа харшлын тууралт 1 өдрийн дотор зүгээр болохгүйг эцэг эхчүүд минь санаарай.
🤷🏻♀️Бяцхан хүүхэддээ тос түрхэхээс өмнө утсан дээрээ нэрийг нь бичээд найрлагыг нь харчихаж байгаарай. Даавар агуулсан тос байж ч юуны магад шүү дээ.
🚨Энэхүү зурагт үзүүлсэн хүүхэд бол ээж нь живхний тууралтанд хамаатны хүний зөвлөсөн даавар агуулсан тос удаан хугацаагаар түрхсний улмаас хоёрдогч Кушинг синдромоор шаналж байгаа хүүхдийн зураг юм. (гадаад зөвшөөрөлтэй зураг болно.)
24/06/2021
🧏🏻♀️Хүүхдийн шуу болон бугуйнаас огцом татах нь хүүхдийн тохойн үений мултрал үүсгэдэг.
🙅🏻♀️Тохойн үений мултрал нь 5 хүртэлх насны хүүхдийн гэмтлийн түгээмэл шалтгааны нэг юм.
👩🏻⚕️Иймд: Хүүхдээ хөтлөхдөө аль болох хүүхдийн биед гарыг ойрхон түвшинд байлгах хэрэгтэй шүү.
🦸🏻♀️🦸🏻♂️Хүүхдийнхээ төлөө мэдээлэл уншиж хуваалцдаг аав ээжүүд супер шүү
02/05/2021
🌈Ковид вакцин хийлгэх гэж байгаа хүмүүсээс ирж буй түгээмэл асуултууд.
🌱1. Харшилтай юмаа. Хийлгэж болох уу?
Болно. Харшлаасаа болж анафилаксийн шоконд орж байгаагүй бол орж болно. Харшлын эмээ ууж болно.
👼🏻2. Хөхүүл хүн хийлгэж болох уу?
Болно. Жирэмснээс хамгаалах эм уудаг, суулгацтай, спиралтай аль аль нь мөн болно. Эмээ таслахгүй ууж болно. Мөн хүүхдээ хөхүүлж болно.
⭐️3. Бамбайн дааврын эм уудаг юмаа. Чихрийн шижинтэй. Инсулин тарьдаг эсвэл эм уудаг зүгээр болов уу?
Мэдээж зүгээр. Эмээ үргэлжлүүлэн хэрэглэж болно. Зогсоох шаардлага байхгүй.
❤️4. Даралт ихтэй. Зүгээр үү?
Даралтны эмээ тогтмол уугаад даралтаа тогтворжуулаад ирвэл шууд вакциндаа орох боломжтой.
❣️❣️Вакцинд орж Болохгүй нь юу вэ?
1. Жирэмсэн
2. Уналт, таталттай
3. Аливаа үрэвслийн идэвхтэй үе дээрээ байгаа
4. Сүрьеэ эмчилгээ хийж байгаа
5. В,С вирус идэвхжилттэй. Асат алат өндөр байгаа.
6. Анафилаксийн шок өгч байсан.
7. Өмнөх тун хийлгээд унаж татсан.
8. Дархлал дарангуйлах дааврын эм хэрэглэж байгаа.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar