Anar Hair&Growth

Anar Hair&Growth

Share

✂️ Үсчний мэргэжлийн сургалт 🧠
Хувь хүний хөгжил 🌱 Ур чадвар + Итгэл

23/07/2026

Нэгэн удаа шавь багшаасаа асуув:
— Багш аа, яагаад бид заримдаа сөрөг бодолд автаж, өөрсдийгөө ч ойлгохоо байчихдаг юм бол?

Багш инээмсэглэн, шавьдаа нэгэн даалгавар өглөө.
Тэр хоёр ойд очив. Багш шавьд сагс дүүрэн жижиг чулуу өгч:

— Энэ чулуу бүрийг “сөрөг бодол” гэж төсөөл. Одоо энэ сагсыг өдөржингөө үүрээд ойгоор алх, гэв...

Шавь сагсаа үүрч явав.
Эхэндээ хүнд биш байлаа. Гэхдээ удах тусам мөр, нуруу нь өвдөж, хөл нь сульдаж эхлэв.

Орой болоход багш түүнээс асуув:
— ЗАА Ямар байна?

Шавь ядарч, амьсгаадан:
— Маш хүнд байна. Би бараг алхаж чадахгүй нь, гэв.

Багш инээмсэглэн хэлэв:
— Үнэндээ чи наад сагсаа газарт тавьж болох л байсан.
Хэн ч чамайг хүчээр үүр гэж шахаагүй
Гэхдээ чи үүрсээр л явлаа. Бодол ч мөн адил. Сөрөг бодол гэдэг чулуу шиг — бид түүнийг өөрсдөө үүрч, тээж явдаг. Хэрвээ тавьчихвал, амар амгалан мэдрэгдэнэ.

Сургамж:
Бидний бодол өөрөө маш хүчтэй.
Сайн бодол гэрэл авчирдаг бол сөрөг бодол сэтгэлийн ачаа болдог.
Сэтгэлээ чөлөөлж, хэрэггүй бодлыг “тавьж сурвал” амьдрал хамаагүй хөнгөн болно.

17/07/2026

2026.07.21нд
Оройн 18цагаамс эхлэнэ
Сургалт зүүм болон телеграмм апп.р явагдах учир та дэлхийн хаанаас ч суралцах боломжтой юмаа
Төлбөр 149000-89000₮ болж хямдарсан байна

16/07/2026

Telegram апп бүтээсэн Павeл Дуровын амьдралдаа баримталдаг зарчмууд гэнээ:

1. Хүн булчингаа чангалдаг шиг өөрийн сахилга батаа чангалахын тулд дасгал хийдэг байх хэрэгтэй. Булчин олигтой томрохгүй байсан ч өглөө босоод заавал хийдэг хэдэн дасгалтай болох. Тэрээр өглөө бүр 300 суниаж, 300 скуат суулт нэмэлт зүйлсгүй хийдэг.

2. Өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах гэхээр айдас, элдэв бодол садаа болоод байгаа бол юмыг хамгийн муугаар нь нэг удаа бодоод үзчих. Айдас чинь алга болох болно.

3. Хүн өвдөхөөрөө өвчин намдаагч уудагтай адил таны сэтгэл, хийморь сэвтэж, доройтсон үед хүн архи уудаг. Архийг тэрхүү бие сэтгэлд буй өвдөлтийг намдаах эм мэтээр хэрэглээд байна гэсэн үг. Уг нь яг тэрхүү дотоод доройтлын эх нь хаана байгааг олж мэдвэл танд болон хажуудах хүнд чинь илүү хэрэгтэй юм.

4. Павел 20 жил архи огт амсаагүй ба ямар ч донтуулагч огт хэрэглээгүй гэнэ. Бусадтай хамт "гоё" байхын тулд архи ууж мансуурах гэдэг бол өөрийн дүрмээр амьдарч сураагүй, бусдад таалагдах гэж зовж яваагийн нэгэн илрэл юм. Үгүй ээ би уудаггүй гэж хэлэхээс бүү ай, найзлахаа боливол тэр л биз.

5. Таны тархи бол хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Энэ чухал нандин эрхтнээ битгий хордуулаарай. Өглөө сэрээд л утсаа харна гэдэг бол нэг төрлийн тархины хор шүү дээ.

6. Чимээгүй, элдэв сатааралгүй бодох цаг гаргах хэрэгтэй. Сайхан гоё бүтээлч санаа ийм мөчүүдээс төрдөг. Бодож сэтгэх цагаа утас маажих цагаар орлуулна гэдэг бол тун харамсалтай тэнэг хэрэг.

7. Архи танд жаргалтай мөчийг эхэлж өгсөн ч араас нь таныг заавал шийтгэдэг. Жинхэнэ зөв жаргал бол эхэлж таныг жаахан гүрийлгээд, араас нь ирдэг жаргал бол амар амгалан юм шүү дээ. Хүйтэн харзанд ороход бас л чанга шүү дээ. Дараа нь гараад ирэхэд сэрүү татаад, хэдэн өдрөөр аз жаргалыг бие сэтгэл мэдэрч явдаг шиг.

8. Амруу тань ямар хоол орж байгааг та байнга харж, хянаж, муухай юм байвал гаргаж хаядаг шүү дээ. Оюун санаагаа ч бас ингэж муу мэдээнээс хайрлаарай. Интернэтээр дүүрэн оюун санааны хог, хорт хүнс урсаж байгааг санаарай.

Хуулбар

13/07/2026

Таны дарсан лайк, бичсэн сэтгэгдэл, хуваалцсан пост хүртэл таны анхаарлаа юунд төвлөрүүлж байгааг илэрхийлдэг.
Хэрүүл маргаан, атаархал, муу мэдээг дэмжих тусам тийм төрлийн мэдээлэл таны өмнө улам их гарч ирдэг. Харин сайн үйлс, амжилт, мэдлэг, урам зоригийг дэмжих тусам таны мэдээллийн орчин ч эерэг болж эхэлдэг.
Өөрчлөлт том зүйлээс биш, өдөр бүрийн жижиг сонголтоос эхэлдэг.
Өнөөдрөөс эхлээд сайн сайхныг дэмжиж, бусдын амжилтад баярлаж, эерэг зүйлсийг түгээцгээе.
Яагаад гэвэл таны түгээсэн зүйл эргээд таны амьдралын орчны нэг хэсэг болдог. 💜✨

13/07/2026

#Туяана.х нь дараагийн аялал
Европын аялал буюу суралцангаа аялах
ЕГИПЕТ.н аялал байгаа✈️
Энэхүү аялалд минь миний
Алтангэрэл Сүрэнцэцэг маань хамт явах үнэ цэнтэй боломжоо атгасан байгаад талархалтай байна💒💜🫶
10-р сард явах учираас
#Хамтдаа аялахыг хүсвэл яг одоо чат бичээрэй❣️

12/07/2026

Яг одоо ороод ирээрэй
Утас_99580293

29/06/2026

БОЛИХ ЁСТОЙ ЗҮЙЛС

🍷 Архи уухаа боль — амьдралд хэрэгтэй зүйл түүнд байхгүй
🚬 Тамхи татахаа боль — эрүүл байх нь хамгийн том жаргал
⏳ Насаа тоолохоо боль — өдөр бүрээ үнэл
⚖️ Жингээ шогшихоо боль — хөдөлгөөндөө анхаар
😡 Цухалдахаа боль — бүгд чамд таалагдах албагүй
📢 Зааж зааварлахаа боль — бусад тэнэг биш
🎭 Дүр эсгэхээ боль — алдаа бүхнийг хүлээн зөвшөөр
💥 Сагсуурахаа боль — зовлон хурдан ирдэг
💔 Хэт их халамж нэхэхээ боль — хайр албадлага биш
🤝 Хэн нэгэнд хэт найдахаа боль — өөртөө л түш
😌 Ганцаардахаас бүү ай — энэ бол хүч
👀 Өрөөлийг бүү шүү — чи түүний замыг туулаагүй
💎 Гадна зүйлд хэт шунахаа боль — бүгд түр зуур

✨ Өөрийгөө өөрчилж чадсан хүн амьдралаа өөрчилдөг.

23/06/2026

Хүнийг хөгжүүлдэг 17 зүйл

1. Өөрийгөө танин мэдэх
2. Сахилга бат
3. Талархаж дадал
4. Тасралтгүй суралцах
5. Тэвчээр
6. Тэсвэр хатуужил
7. Төвлөрөл
8. Эрүүл мэнддээ анхаарах
9. Харилцаа холбоо бий болгох
10. Бүтээлч байдал
11. Дасан зохицох чадвар
12. Оюун төвлөрөл, аливааг анзаарах
13. Өгөөмөр сэтгэл
14. Өөртөө итгэх итгэл
15. Шударга, зарчимч байдал
16. Зорилго тодорхойлох
17. Тууштай байдал

16/06/2026

🌅 Өглөөний мэнд! ☀️

💭 “МУУ ӨДРҮҮД Ч БАС САЙХАН АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ ЮМ.” 💭

Амьдрал үргэлж 🌞 нарлаг, ✨ бүтэмжтэй, ⚡ эрчим хүчээр дүүрэн байдаггүй. Заримдаа хичээгээд ч 😔 ажил бүтэхгүй байх, 📉 төлөвлөгөө нурах, 💔 урам хугарах өдрүүд бидэнд тохиолддог.

Гэхдээ хамгийн чухал нь: ❗
Муу өдөр тохиолдлоо гээд таны амьдрал муухай болчихсон гэсэн үг биш юм. 🌱

🤔 Яагаад муу өдрүүд хэрэгтэй вэ?

🌈 Үнэ цэнийг мэдрүүлдэг:
🌧️ Бороо орж байж нарыг, 🌙 харанхуй болж байж гэрлийг илүү үнэлдэг шиг уналт, бүтэлгүйтэл дунд бид амжилтын 🏆 жинхэнэ амтыг мэдэрдэг.

💪 Сэтгэлийн тэнхээг бүтээдэг:
Бүх зүйл амархан байх үед бид төдийлөн өсөж хөгждөггүй. 🌱 Муу өдрүүд, сорилтууд 🧗‍♀️ л биднийг илүү хатуужилтай, 🧠 илүү ухаалаг, 🔥 илүү хүчтэй нэгэн болгож хувиргадаг.

🛑 Амрах дохио болдог:
Заримдаа муу өдрүүд бидэнд “Түр зогс, амсхий, өөрийгөө сонс” гэсэн бие махбод, сэтгэл зүйн дохио байх нь бий.

🌤️ Өнөөдөр таны хувьд “тиймхэн” өдөр байсан уу?

Хэрэв тийм бол зүгээр л гүнзгий амьсгаа аваад 🌬️, өөртөө хэтэрхий хатуу хандалгүй 💚, өнөөдрийг зүгээр л өнгөрөөгөөд орхичих.

📅 Энэ бол зөвхөн 365 хоногийн нэг өдөр.

✨ Сайн амьдрал гэдэг нь алдаа дутагдалгүй, гуниггүй амьдрахыг биш, харин 🌊 тэр бүх давалгааг давж, ⚖️ тэнцвэрээ олж сурахыг хэлнэ.

📖 Муу өдрүүд ч бас таны түүхийн нэг хэсэг, таныг бүтээж буй үнэ цэнтэй хуудас юм. 💎

🌅 Маргааш шинэ өдөр, шинэ боломж ирнэ. ✨🌻💛

🤍 Өөртөө итгээрэй. Түрхэн зуурын саад бэрхшээл таны ирээдүйг тодорхойлохгүй. 🌟😊

15/06/2026

#Үзэсгэлэнтэй хөөрхөн эрч хүчтэй бусдыг гэх агуу сэтгэлтэй хийж бүтээх асар их хүсэл зорилготой чамдаа болсонд халуун баяр хүргэе🤗💜
Эргэн тойрондоо гэрэл гэгээ түгээж, өөрөөрөө үлгэрлэн дагуулж олон мянган хүний сэтгэлийн нарыг мандуулж байгаагаар харж байгаа шүү🫶🫶🥰🥰
Энэ эрчээрээ дасгалжуулагч багш Чойжилсүрэн Батболд баг хамт олноороо Египет.д болох 5-р конгресс уулзалтандаа оролцож буйгаар харж байгаа шүү😍❣️🫶💑😘😘😘

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar