Phoenix beauty & guasha salon

Phoenix beauty & guasha salon

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Phoenix beauty & guasha salon, Beauty, cosmetic & personal care, Ulaanbaatar.

Мэргэжлийн гуаша засал, гоо сайхны салон.Гуаша, Буккал, Божин, Япон массажны хамгийн үр дүнтэй, нарийн техникүүдийг мэргэжлийн түвшинд хослуулж, үйлчлүүлэгч бүртээ чин сэтгэл, өндөр мэдрэмж, төгс анхаарал халамж шингээсэн үйлчилгээг хүргэх болно.”

Photos from Phoenix beauty & guasha salon's post 05/06/2026

Шраммекийн (Dr. med. Christine Schrammek) ампульнуудыг хүмүүс “үйлчилгээ сайн” гэж үнэлдэг гол шалтгаан нь маркетингээс илүүтэйгээр идэвхт найрлагын өндөр агууламжтай, тодорхой асуудалд чиглэсэн найрлага ашигладагтай холбоотой.

Жишээлбэл:

* Moisture Plus ампуль нь бага молекулт болон cross-linked гиалуроны хүчил агуулдаг тул арьсны чийгийг хурдан нөхөж, арьсыг толигор харагдуулдаг.

* Energy Plus ампуль нь Q10, витамин C, E, пантенол зэрэг антиоксидантуудтай учир ядарсан, өнгөө алдсан арьсыг сэргээж, гэрэлтсэн харагдуулахад тусалдаг.

* Impurity Control ампуль нь ниацинамид, салицилийн хүчил зэрэг батганд үр дүнтэй найрлагатай тул тослогжилт, бөглөрсөн нүх сүвийг багасгахад чиглэдэг.

* Age Refine ампуль нь гиалуроны хүчил, иристэй холбоотой изофлавон, арьс чангалах найрлагууд агуулдаг тул түр хугацаанд арьсыг чангарсан, толигор харагдуулах нөлөө үзүүлдэг.

Мөн ампуль хэлбэрийн бүтээгдэхүүнүүд нь ердийн кремээс илүү концентрацитай серум байдаг учраас түргэн хугацаанд үр дүн мэдрэгдэх нь элбэг.

02/06/2026
Photos from Phoenix beauty & guasha salon's post 27/05/2026

Хөдөө явахгүй ,агаар салхинд гарахгүй гэр оффис 2ын хооронд байнаа гэвэл Грийн пийлээ хийлгэж болно.💚☘️💚

26/05/2026

💙💙💙 ЯПОН НҮҮР ӨРГӨХ, ХЭЛБЭР ЗАСАХ МАССАЖ

Нүүр зөвхөн арьснаас шалтгаалдаггүй.
Доороо булчин, өөхөн давхарга, холбоос, зөөлөн эдийн тэнцвэртэй бүтэц байдаг.

Нас ахих тусам, мөн стресс, ядаргаа, буруу суулт, эрүү зуулт, унтах хэв маягаас шалтгаалж нүүрний дээд хэсгийн өөхөн дэмжлэг аажмаар багасч, доош шилжин хуримтлагдах хандлагатай болдог.

Үүнээс болж:
— хацар доош татагдах
— эрүү орчим хүнд харагдах
— нүүр хавантай болох
— contour бүдгэрэх
— нүүр “томорсон”, “унжсан” мэт харагдах
өөрчлөлтүүд үүсдэг.

Мөн нүүрний булчин чангарч, хөшсөнөөр ясны дагуух зөөлөн эд дарагдаж, нүүрний тэнцвэр алдагдахад нөлөөлдөг.

Япон нүүр өргөх массаж нь энэ үед нүүрний гүн хэсэгт ажиллаж:
✨ чангарсан булчинг суллана
✨ хаван, илүүдэл шингэнийг гадагшлуулна
✨ нүүрний тэнцвэрийг сэргээнэ
✨ эрүү, хацрын шугамыг илүү цэвэр тод болгоно
✨ нүүрийг илүү жижиг, өргөгдсөн мэт харагдуулна

Массажны өмнө:
❣️ гуаша
❣️ буккал массаж
❣️ божин массаж
❣️ аяган массаж

зэрэг аргаар нүүрийг бүрэн суллаж бэлддэг.

Үүний дараа нүүрний ясны дагуу өргөх, шахах, түлхэх, татах нарийн техникүүдээр ажиллаж, дарагдсан хэсгүүдийг суллан нүүрний хэлбэрийг илүү тэнцвэртэй, цэвэр харагдахад тусалдаг.

Энэ бол зүгээр нэг иллэг биш.
Нүүрэнд хуримтлагдсан ядаргаа, хөшүүн байдлыг тайлж, нүүрийг илүү амарсан, хөнгөн төрхтэй болгодог тусгай массаж юм 💆‍♀️✨

Ихэнх үйлчлүүлэгчид:
— “нүүр хөнгөрчихлөө,барьж үзээд л ямар гоё хэлбэртэй болчихсон юм бэ ”
— “хаван буучихлаа”
— “нүд ямар гоё өргөгдөөд харц ямар хөөрхөн болчихвоо ”
— “нүүр жижиг болсон юм шиг,хөөрхөн ч болчихсон юм шиг …”
гэж хамгийн түрүүнд мэдэрдэг 💙

Photos from Phoenix beauty & guasha salon's post 26/05/2026

✨ Нүүрээ зөвхөн арьснаас нь биш, булчин талаас нь арчилдаг болсон цаг

Сүүлийн үед хүмүүс skincare-ээс илүү “face therapy”-г сонирхох болсон нь учиртай. Учир нь нүүрний ядаргаа, хаванг зөвхөн тос, серум арилгадаггүй. Бидний стресс, шүд зуулт, утас ширтэлт, нойргүйдэл—all of it нүүрний булчин дээр үлддэг.

Тэр чангарсан булчин нүүрийг:
— хавантай
— ядарсан
— унжгар
— хөшүүн харагдуулдаг.

Харин ✨божин буккал массаж нь яг энэ гүн булчин дээр ажилладаг онцлогтой.

✨Божин техник нь нүүрний цэгэн даралт, меридиан дагуу ажиллаж цусны эргэлт, лимфийн урсгалыг идэвхжүүлдэг бол буккал массаж нь хацрын дотор талаас булчинг суллаж, нүүрний хэлбэрийг илүү цэвэр, амарсан харагдуулдаг.

Энэ нь зүгээр нэг “иллэг” биш.
Нүүрний булчинд хийж буй relaxation therapy юм.

Ихэнх хүмүүс массажны дараа:
✨ “Нүүр хөнгөрчихлөө”
✨ “Хаван буучихлаа”
✨ “Эрүү сулраад амарчих шиг боллоо”
✨ “Арьс гэрэлтээд ирлээ”
гэж хамгийн түрүүнд мэдэрдэг.

Бид gym-д биеэ дасгалжуулдаг мөртлөө нүүрнийхээ булчинг бараг анзаардаггүй. Гэтэл нүүр ч гэсэн булчинтай. Бас ядардаг. Бас амралт хэрэгтэй байдаг.

Тийм болохоор заримдаа skincare-аас илүү
өөртөө өгөх хамгийн хэрэгтэй luxury нь —
нүүрний булчингаа амраах байдаг 💆‍♀️✨

11/05/2026

Гуаша массаж болон гар массажинд ордог хүмүүс шууд хийлгэж болно.Таны нүүрийг цэгцэлж ,цэмбийлгэх хамгийн сайн массаж бол яах аргагүй Япон массаж юм.

11/05/2026

💙 БУККАЛ ГУАША – Нүүрний хэлбэрийг дотроос нь сэргээе! 💙

Энэхүү массаж нь нүүрний дотор талаас булчинг суллах замаар хэлбэрийн алдагдалтыг засаж, V-line хэлбэрийг тодотгож өгөх онцгой үйлчилгээ юм.

💆‍♀️ Буккал массаж хийлгэснээр:
• Эрүү шүдний зуулт
• Завьжны унжилт
• Хацрын чангарсан булчингуудыг зөөлрүүлж,
Нүүрний цусан хангамжийг сайжруулан, хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, арьс өргөгдөж чангарна.

🧠 Нүүрний доторх булчингийн зангирал нь ихэвчлэн хуян, стресс, нойргүйдэл, ядаргаа зэргээс үүсдэг тул:

✔️ Шүдний аппарат зүүдэг
✔️ Хиймэл шүдтэй
✔️ Суугаа ажилтай
✔️ Нойр муутай
✔️ Нүүрний хэлбэр алдагдалтай бүх хүнд
зайлшгүй шаардлагатай массаж юм.

✨ Буккал гуаша нь:
• Цусны эргэлтийг сайжруулж
• Булчингийн гүний чангаралыг суллаж
• Эд эсийг сэргээн нөхөн төлжүүлнэ
• Коллаген, эластин нийлэгжилтийг идэвхжүүлнэ
→ Үр дүнд нь арьс чангарч, нүүрний хэлбэр илүү тэгширнэ.

❣️ Өргөлттэй гуашатай хавсарч хийгдэнэ.
⏰ Үргэлжлэх хугацаа: 70–80 мин
📆 Курс оролт: 5 удаа /2–3 хоногийн зайтай хийгдэнэ/

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30
Saturday 09:00 - 18:30
Sunday 09:00 - 18:30