Eco House in Mongolia

Eco House in Mongolia

Share

Eco friendly Organic products store

07/10/2026

дүүжин тээвэрт сууж үзмээр бна🤔. найз яармаг нүүсэн👍. боломж гарах нуу😁😀.

07/10/2026

A loving dad doesn’t have to be perfect—just present, caring, and consistent.✨❤️

07/10/2026

за өнөөдөр хамтдаа нэг жижигхээн unboxing- хийх үү👃👍. "загасчны морь усгүй" гэгчийн үлгэрээр манайх хамар угаагч - nasal irrigation / хамрын хөндийг угаагч/ сольж амжаагүй 3 илүү сар болсон бсан, зундаа бараг хэрэглээгүй хөдөө гадаа явсан болохоор мартаж. уг нь бол 3 сар хэрэглэсэн бол шинэ угаагчаар солих заавартай ирдэг юм. хичээл сургууль эхэлсэн мөн ханиад томууны улирал эхэлсэн байгаа үед солих шаардалагтай учир шинийг захьсан юм. надад ийм шууд дээшээ шахагчтай нь тохиромжтой санагддаг учираас энэ загвараа л захьдаг. нэг удаа ийм муруй хошуутайг захиад том жижиггүй угааж чадахгүй байгаад бсан. за тэгээд хамраа орой өглөөдөө тогтмол цэвэрлэж занших нь таныг ханиад томуу болон бусад агаар дусалын болон амьсгалын замын халдварын үед маск зүүхээс 2-3 дахин илүү хамгаална гэж зөвлөнөө👍🤫. хамар угаагч маань
-хамар угаагч - nasal
-саваа цэвэрлэх сойз
-тавиур
-2 ш COCO -YA давс
-заавартайгаа - ирнээ👌.
за ханиад томууны улирал ирж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор хамрын хөндий болон хоолойг орой өглөөд тогтмол цэвэрлэж заншаарай 👌🤗!

ХАМАР УГААХ АЧ ХОЛБОГДОЛ:
1. Хамрын хөндийд хуралдсан шингэнийг цэвэрлэж, эмгэг төрүүлэгч бактерийг устгах, үрэвслийн үндсэн шалтгааныг арилган, хамрын хөндийг эрүүл чийглэг байлгахад туслана.
2. Хамрын битүүрлийг арилгаж, үнэрлэх мэдрэмжийг сайжруулна.
3. Хамар угааснаар хатгалгаа болон бронхит, дунд чихний үрэвсэл, гайморит үүсэх хүндрэлээс сэргийлнэ.
4. Хамар хөндийн бохирдлыг түргэн хөдөлгөөнд оруулж гадагшлуулахад нөлөөлнө.
5. Хамрын битүүрлээс үүсэх толгой эргэх байдлыг арилгаж, нойрыг сайжруулах, тархины эрч хүчийг хадгалахад тусална.
6. Хамрын салстыг цочроож улайлгаж, хуурайшуулахгүй.
7. Агаарын болон орчины бохирдлын үед
8. Ургамал болон ахуйн тоосонцорын үед
9. Харшлын үед нэн тохиромжтой

📍Хэн хамар угаавал тохиромжтой вэ?
-Ханиад томуунаас урьдчилан сэргийлж бүх хүн угаах боломжтой.
-Ханиад, томуугаар өвдсөн үед
-Харшилтай хүмүүс -Аллерги хөдлөн нус тасралтгүй гоожиж, эсвэл хамар битүүрч амьсгалахад хүнд болсон үед
-Утаа тоостой орчинд ажилладаг хүмүүс - Хамрын хөндийг цэвэрлэж, бохирдлыг гадагшлуулах
-Мөн Хүүхдүүдэд - Хүүхдээ амьсгалын замын халдвараас хамгаалахын тулд хамрыг нь цэвэр байлгах зорилгоор хэрэглэнэ.
хүүхдийн хамрыг яаж цэвэрлэх вэ ;
1. Хүүхдийн хамрыг угааж цэвэрлэх.
2. Хүүхдийн хамрыг сорж цэвэрлэх.
3. Зулын гол шиг хөвөн хийж цэвэрлэх.
4. Нийж цэвэрлэх
5. Нус нь гоожихоор арчиж цэвэрлэх
6. Нүүрийг нь угааж нусыг нь шингэлж
7. Усанд оруулах үед нус нь шингэрч гарах
8. Содтой усаар утах үед шингэрч гарах олон аргаасаа сонгож цэвэрлэнэ.

Хамраа өдөрт дор хаяж 2 удаа чанартай цэвэрлүүлдэг хүүхэд бол ханиад томууны халдварт өртөх нь бага, Хүрсэн ч хөнгөн тусна. Ээжүүдийн хүсдэгээр эмгүйгээр эдгэрэх боломжтой шүү.

Давстай хамрын шүршигч ашиглаж цэвэрлэнэ. Давсны уусмал нь нялх, нярай, бага насны хүүхдэд зориулсан цорын ганц аюулгүй нь шүршигч шингэн байдаг юм.

"Та шинэ төрсөн хүүхдийнхээ хамрыг давсны уусмал болон зулын гол шиг хөвөн, тусгай соруулах соруулга ашиглан зөөлөн цэвэрлэж болно"
Хүүхэд 3 нас хүртэл нусаа хангалттай нийдэггүй тул дээрх аргыг ашиглан бүрэн цэвэрлэнэ.

Хэрэв хангалттай сайн нийдэг бол шүршигч ашиглан нусыг шингэлээд нийж цэвэрлэж болноо

Хамар угаалт цэвэрлэгээний өөр нэг арга бөгөөд бусад аргад үр дүнгүй бол илүү үр дүнг үзүүлдэг болноо.

Хамар цэвэрлэх COCO- YA давс нь хамрын хөндийд хуримтлагдсан бохирдлыг гадагшлуулж, хамрын хөндийн хэвийн орчныг сэргээж, ариутгах үйлчилгээтэй, 1 хайрцагт 100 ширхэг савлагаатай хамар угаах давс мөн хамар угаагч бэлэн ирсэн шүү 👇👌😤🤗👍🫰!

07/10/2026

Зөвхөн аав ээж байхын төлөө амьдрах хэрэггүй.

Зөвхөн аав ээж байхад амьдрал дэндүү хайран бас хүүхдийн ирээдүйд халтай.

Мэдээж хүн бүр сайн аав ээж байж үр хүүхдээ өсгөж хариуцлагатай хандах ёстой.
Гэвч бид ихэнхдээ зарим заавал байх ёстой хязгаарыг даваад хаячихдаг. Хэтэрхий сайн байх гэж хичээдэг эсвэл өөрийн амссан хүнд бэрхээ мэдрүүлэхгүй гэж бөөцийлдөг.

Хүн сайн сайхан амьдрах хэрэгтэй гээд нойр хоолгүй яваад байх боломж байдаг билүү!!!
Тэглээ гэхэд хэсэг хугацааны дараа өвчин тусаад эсвэл энергигүй болоод эцэж цуцна.

“Зөвхөн аав ээж байхын төлөө битгий амьдар ирээдүйд үрсд нь илүү халтай”

Заримдаа байх байхгүйн зовлонг амсуул бүгдийг хааж халхалж насан туршид нь хамгаалж чадахгүй. Заримдаа туулах зүйлийг нь өөрөөр нь туулуулаад өөрийн амьдралаараа амьдар. Тэдэнд ч бас та нарыг ойлгох, амьдралын туршлагатай болох, хүнийг таньж мэдэх боломж олгох хэрэгтэй.

Одоо хүүхдүүд улам л сэтгэлийн хат тэнхээгүй болж байна. Энэ нь бидний нийгэм амьдралын хэмнэл амьдрах орчин солигдож өөрчлөгдсөнтэй ихээхэн холбоотой.
/ бид хүүхэд байхдаа ахуйгаасаа л маш олон зүйлийг сурдаг байсан. Жишээ нь - мод хагалах, хөрөөдөх, өрөх, аргал усанд явах, хүйтэн гэрт сэрэх, үхэр малд явах, даарах алхах, уул хаданд алхах гэм мэт/

“Таны үргэлж тэдний төлөө байгаа их сэтгэл тэдэнд амьдралын туршлага хэзээ ч болохгүй”

Таны хийх ёстой зүйл бол хүүхдэдээ яаж амьдрах, өөрийгөө хэрхэн хайрлах, асуудалтайгаа яаж тэмцэхийг харуулах, үлгэрлэх болохоос “бүх зүйлийг нь урдуур нь орж өмнөөс нь шийдэж өгөх биш”

Заримдаа та зүгээр л амьдрах ёстой, хааяа өөрийгөө бодож, хааяа ухаарал хайрлаж, алдах үед нь харин та эвээс болох учиртай юм.
Тийм байж та ч тэр үр хүүхэд ч тэр бие биендээ дэндүү үнэ цэнэтэй байна. Үр хүүхэд их том үүрэг хариуцлага хэдий ч хэмжээлшгүй их хайр юм.
/ тэглээ гээд хэмжээ хязгааргүй хайр өөрөө хор юм /

Угтаа эцэг эхийн хайр нь хожим таньгүйгээр амьдралд бага хөл алдан амьдрахад сургах юм.

Байх үедээ яах вэ? Бид хүүхдийнхээ төлөө л байдаг ч жинхэнэ хайр бол хүүхдээ “өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлагатай амьдрахад бэлдэх юм”

“Зөвхөн аав ээж байхын төлөө амьдрах хэрэггүй”

Өөрийн гэсэн амьдрал, хүсэл сонирхлоороо хааяа ч бас тухлаг амьдрах хэрэгтэй.

Түүнээс таны хүүхэд маш их зүйлийг өөртөө тусгасан харсан ойлгосон байх болно.

Зөвхөн аав ээж байхын төлөө амьдрах хэрэггүй.

- Эхнэр, нөхөр бай!
- Хувь хүн бай!
- Хобби сонирхолтой бай
- Үр хүүхэд бай!
- Сайхан анд найз бай!
- Зугаацаж цэнгэж чаддаг бай!
- Жаргалтай хосууд бай!
- Боломж гаргаад болзож бай!
- Сул талтайгаа ажиллаж бай!
- Хэнээс ч хамаагүй суралцаж бай!
- Хөгжилдөх хөөрөлдөх боломж гаргаж бай!

ТАНД ч бас амьдрал бий! Түүнээс суралцах зүйл хүүхдэд асар их бий! Заримдаа та заах хэрэггүй, зандрах хэрэггүй зүгээр л үлгэрлэж өгөхөд хангалттай!

Сэтгэл зүйч Д.Намуунзаяа

06/10/2026

хүний хамар гэдэг эрхтэн бна шүү дэ тэ👃, бүхэлдээ зүрх🫀, уушиг🫁, нойр булчирхайн цэгүүд байдаг гэнэ, та нар тэгж олж уншив уу🤔😁?,

Photos from Eco House in Mongolia's post 06/10/2026

АНЭУ-ын Дубай хот, алдарт Gold Souk (Dubai Gold Souk) алтны зах, 2016он.

Дубай хот бол хотын төв бүсээ дагасан тууш метро замтай 🚉 бөгөөд оршин суугчид, гадныхан, жуулчид зорчих үзвэр үйлчилгээ, музей үзмэр үзэх, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхээр метрогоор зорчиход тун ойлгомжтой төдийгүй луйвар хууралт дээрэм тонуулд өртөх гэх айдасгүйгээр аялах амрах боломжтой аюулгүй таатай хотуудын нэг🌃.

Gold Souk - алтны зах хүртэл Dubai Metro Green Line-аар явж Al Ras эсвэл Gold Souк буудал дээр буугаад ойролцоогоор 5 минут алхахад л хүрнэ🚇.
Буудалаа сонгохдоо харин метроны буудалтай ойр /5-3 минут алхаж хүрэхээр/ зайд сонговол зүгээр санагдсан🏨.
/Дубай хотын алтны захаар 2 удаа очихдоо өдөржин л 2 өдөр хэссэн/.

Dubai Gold Souk нь Дубайн Дейра (Deira) дүүрэгт, Dubai Creek-ийн ойролцоо байрладаг дэлхийд алдартай уламжлалт алтны зах юм🪎.
Дубайг “Алтны хот” (City of Gold) гэж нэрлэхэд энэ зах ихээхэн нөлөөлдөг.
энд ;
* 💍 Алтан бөгж, ээмэг, бугуйвч, зүүлт
* 💎 Алмаз болон үнэт чулуу
* 🪙 Алтан гулдмай, зоос
* 🤍 Мөнгө, сувд, платинум
* 👑 Араб, Энэтхэг, Турк зэрэг олон орны загварын гоёл гэсэн маш өргөн сонголттой.

онцлог: Дубайн алтны худалдаа чанар, жингийн хяналттай, албан ёсны зохицуулалттай байдаг⚖️.
Алтны үнэд тухайн өдрийн дэлхийн зах зээлийн үнэ голлон нөлөөлж, дээр нь тухайн эдлэлийн хийцийн ажлын хөлс (making charge) нэмэгддэг⚒️.
загвар бол ёстой нүд хужирлахаар хаана ч бхгүй онцгой төгс🥇🏆.

Мөн дэлгүүрүүдийн хооронд үнэ тохирох, наймаалцах боломжтой байдаг, тэд тун эелдэг бас үнэн ч 💵👍.
таныг хуурна үнээ нэмж хэлнэ гэсэн ойлголт бхгүй🆗.

⏰: дэлгүүрүүд 10:00–22:00 орчим ажилладаг боловч дэлгүүр бүрийн цаг өөр байж болно.

06/10/2026

нойр хоолондоо сайн бол аандаа тэгээд болно даа 😀😀😁👍

06/10/2026

Ганц шөнө нойр дутуу хоносноор дур булаам байдлаа 20% алддаг гэнэ шүү😄☺️.

06/10/2026

урам бол бурам 👍☺️🌹!
бусдад урам өгч амьдраарай🫶.
өдрийг сайхан өнгөрүүлээрэй🍁🤎!

06/10/2026

Та хэн нэгний тухай бодож байхад тэр хүний сэтгэлийн байдал, сэтгэл хөдлөл танд тусдаг.

Хэрэв та аз жаргалтай хүмүүсийн тухай байнга бодож байвал, тэр аз жаргал таны дотор ч төрнө.

Харин аз жаргалгүй хүн, асуудал зовлонгийн тухай байнга бодоод байвал, түүний өнгө аяс танд ч нөлөөлж, яг л тийм мэдрэмж төрж эхэлдэг.

Тийм учраас би “Хэнийг ч бүү үзэн яд” гэж хэлдэг.

Энэ нь бусдын төлөө бус, таны өөрийн төлөө юм.

Учир нь таны сэтгэл, мэдрэлийн тогтолцоо таны бодож байгаа хүн, үйл явдлын өнгө аясыг өөртөө тусган авдаг.

Тиймээс хамгийн ухаалаг зүйл бол хэнийг ч бүү үзэн яд.

Та хэнийг үзэн ядна, тэр хүнийхээ өнгө төрхийг өөрийн дотор шингээж эхэлдэг.

Өөрийнхөө төлөө хэнийг ч бүү үзэн яд.

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар 📚.

🍁🤎✨!

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Eco House in Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.