Өв арт
"Өв арт урлан" Хүүхэд бүрийн онцлогийг нээж, төсөөлөл, уран сэтгэмжээ хөгжүүлэх, урлагийг танин мэдэх бүтээлч орон зайг нээнэ.
06/01/2026
🎨 “Хүүхдийг гоё зурж сургана” гэдэг ойлголтын тухайд…
❓Хүүхдээ яаж гоё зурдаг болгох вэ? Эсвэл манай хүүхэд хэзээ энэ хүүхдийн зурсан шиг гоё зурдаг болох вэ?,
Яагаад манай хүүхэд гоё зурж сурахгүй байна вэ?
🙋Эцэг, эхчүүд маань яг ийм асуултыг эрж хайдаг нь анзаарагддаг. Ийм мэдрэмжийг эцэг эхчүүдээс мэдэрдэг гэхүү дээ. Тэгээд “ГОЁ зурах” гэдгийг тайлбарлаж өгье гэж бодсон юм.. 🙂
👉 Хүүхдийг гоё зурж сургана гэдэг нь өнөөдөр аль хэдийнэ хоцрогдсон ойлголт.
“Гоё зурж сургах” ойлголтын цаадах асуудал нь
Ихэнхдээ “гоё” гэдгийг:
• бодитой дуурайсан
• шугам нь зөв
• өнгө нь цэвэр
• багшийн жишээтэй адил
гэж ойлгодог. Энэ үед хүүхэд харах бус хуулбарлах, бодох бус таах дадалд ордог. Үр дүнд нь:
• алдахаас айдаг
• өөр санаа гаргахаас эмээдэг
• “зөв/буруу” гэсэн хоёр туйлд баригддаг
Яагаад гэвэл “гоё” гэдэг үгийг бид:
• адилхан,
• загварт таарсан,
• алдаагүй,
• бусдынхаас дутахгүй гэж ойлгодог. Энэ үед хүүхэд өөрийнхөөрөө бодохоо больж, “ингэж зурах ёстой” гэсэн нэгэн хэв загварт баригдаж эхэлдэг.
‼️Ийм сургалт богино хугацаанд “гоё харагдах” үр дүн өгч магадгүй. Гэхдээ урт хугацаандаа:
• төсөөлөх чадвар хумигдаж зоригтой сэтгэхээ больдог
• өөр шинэ санаа гаргахаас эмээж эхэлдэг. Алдаагүй гоё зурна гэх дарамтанд оруулдаг.
💬Өөрөөр хэлбэл, гоё зураг нэмэгдэхийн хэрээр сэтгэлгээний чөлөөтэй байдал багасдаг гэх юм уу. (муухай зурах нь сайн гэж байгаа юм биш шүү… 🤗)
Эхлээд:
✨ сэтгэхүйг
✨ төсөөллийг
✨ дотоод итгэлийг хөгжүүлнэ.
Техник бол дараагийн шат байдаг. Техник хожим орж ирдэг. Гэхдээ техникийг огт заахгүй гэсэн үг биш. Харин:
• хүүхэд бэлэн болсон үед
• өөрөө илүү тод илэрхийлэх хэрэгцээ гарсан үед алхам алхмаар техник чадваруудыг зааж эхэлдэг. Ингэснээр хүүхэд техникэд баригдахгүй, техникийг хэрэгсэл болгон ашиглаж сурдаг.
💭Хүүхдийн урлагийн жинхэнэ зорилго юу вэ гэвэл
-дуурайлгах биш,
-загварт оруулах биш,
-бусадтай адил болгох биш, харин өөрийн бодол, дотоод дүрслэлээ чөлөөтэй илэрхийлэх орон зай өгөх л юм.
🌎Дэлхий даяар орчин үеийн урлагийн боловсролын чиг хандлага
• process-based learning (үр дүн биш явцыг чухалчлах)
• child-centered art education
• visual thinking
гэсэн чиглэл рүү явж байгаа. Энэ утгаараа хүүхдийн урлаг бол дан ганц “Үр дүн биш, явц байдаг” 🕊️
🎈Тиймээс бид хүүхдийг “яаж гоё зуруулах вэ?” гэж асуухаас илүү
“Яаж чөлөөтэй сэтгэж сургах вэ?” гэж асуух ёстой. 💡
Egshin Artger урлангийн сургалтын хөтөлбөрийн гол цөм нь “Гоё зурахыг заах” биш хүүхдийн сэтгэхүйг чөлөөлж өөрийнхөөрөө сэтгэж чаддаг, өөртөө итгэлтэй хүн болоход нь анхаардаг. 🕊️🤍
😊Гоё зурж сурах нь зорилго биш.
Өөрийнхөөрөө сэтгэж сурах нь хамгийн том дэвшил
🥰Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
ХГБХХГ-ЫН ХҮҮХДИЙН ОРДОНЫ ДЭРГЭДЭХ "ӨВ АРТ УРЛАН" 2026 оны ХИЧЭЭЛИЙН ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА.
Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
#
"Өв арт урлан" Хүүхэд бүрийн онцлогийг нээж, төсөөлөл, уран сэтгэмжээ хөгжүүлэх, урлагийг танин мэдэх бүтээлч орон зайг нээнэ.
• 🪑 Тав тухтай аюулгүй орчин, чанартай материал
• ⏰ долоо хоног бүрийн Даваагаас Баасан гарагт
Үдээс өмнийн хичээл 10 цагаас 13 цагийн хооронд
Үдээс хойшийн хичээл 14:30 цагаас 17:30 цагийн хооронд хичээллэж байна.
📍 Байршил: Хүүхдийн ордон 2 давхарт
☎️ Утас: 9455-2452
04/01/2026

10/12/2025
“ӨВ АРТ УРЛАН” ЗУРАГ, УРАН БАРИМЛЫН ДУГУЙЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
🖼🖌Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэд үйл ажиллагаа явуулж буй 19 төрлийн дугуйлангийн нэг болох “Өв арт урлан” зураг, уран баримлын дугуйланд хүүхдүүдийн уран сэтгэмж, авьяасыг хөгжүүлэхэд чиглэн амжилттай ажиллаж байна.
🌅🖌Тус дугуйланд сурагчид уран зураг, баримлын урлагийн анхан шатны мэдэгдэхүүн эзэмшиж, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлсээр байгаа юм.
#ХүүхэдХайрИрээдүй
#хүүхдийнхөгжилоролцоо
#хүүхдийнордонӨвөрхангай
ХГБХХГ-ЫН ХҮҮХДИЙН ОРДОНЫ ДЭРГЭДЭХ "ӨВ АРТ УРЛАН" 2025-12 сарын ХИЧЭЭЛИЙН ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА.
Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
#
"Өв арт урлан" Хүүхэд бүрийн онцлогийг нээж, төсөөлөл, уран сэтгэмжээ хөгжүүлэх, урлагийг танин мэдэх бүтээлч орон зайг нээнэ.
• 🪑 Тав тухтай аюулгүй орчин, чанартай материал
• ⏰ долоо хоног бүрийн Даваагаас Баасан гарагт
Үдээс өмнийн хичээл 10 цагаас 13 цагийн хооронд
Үдээс хойшийн хичээл 14 цагаас 17 цагийн хооронд хичээллэж байна.
📍 Байршил: Хүүхдийн ордон 2 давхарт
☎️ Утас: 9455-2452
03/12/2025
Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
🎨Өв арт урлан
🧑🏻🎨❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️🏞️🧑🏻🎨🎉
02/12/2025
🎨Өв арт урлангийн сурагч
🧑🏻🎨 Мөнгөнцэцэг🥰🎨
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar