BrowBro
ХӨМСӨГНИЙ ДЭЛГҮҮР
Цаг захиалаад баталгаажуулж байж баталгааждаг баталгаажуулаагүй бол баталгааждаггүй баталгаажуулчихвал баталгаатай байдаг гэдгийг би бүр баталгаатай мэдээд байдаг болохоор заавал баталгаажуулж байж баталгаажсан гэж цагаа бүртгэдэг шүү!
Цаг нь бүртгэгдээгүй байхад өөр хүн баталгаажуулъя гэвэл баталгаажуулаад өөр хүн баталгаажчихдаг 🤣😎
27/08/2026
Хүж авч уугиулж орхиод
Хөдөө гараад хэвтчихмээр
болох юм аа бас!
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
BrowBro
Ажлын явцаас
BrowBro
23/08/2026
BrowBro нь онлайн танхим хосолсон
Level 1, Level 2, Level 3 түвшний сургалт зарлахаар ажиллаж байна!
PMU салбарт ажиллахаар сонирхож буй цагийн үнэлэмжээ өсгөмөөр байгаа бүх хүнд зориулсан санхүүгийн дарамт багатай сургалт гаргахаар боллоо!
Level 1 - Анхан шат энэ шатаа бүрэн үзээд даалгавараа цаг тухайд нь хийж шалгалтаа амжилттай өгч чадснаар дараагийн шатанд орох эрхээ авах юм! Яг энэ зарчмаар 3 түвшнээ дүүргэж
PMU Artist болох цаашид үргэлжлүүлэн онлайнаар байнгын харилцаатай хөгжих боломжтой ижил сонирхол, ижил мэргэжлийн хүмүүстэй харилцаа холбоотой хүрээллээ тэлж илүү хөгжих боломжийг зарлаж байна!
Орон нутаг болон гадаадад амьдардаг хүмүүст илүү тохиромжтой!
Мөн 1 бөөн их төлбөр төлж чанаргүй мэргэжилтэн болохоос сэргийлж энэхүү хөтөлбөрөө гаргалаа!
Мөн энэ чиглэлээр өмнө нь сурсан, ажиллаж байсан анхан шатны мэдлэгтэй одоо жаахан нэмэлт мэдээлэл болон жаахан чиглүүлэх шаардлагатай байгаа гэж бодож байгаа хүмүүс байвал Level 2 ыг сонгоод орох боломжтой!
Нэг зүйл хэлэхэд анхан шатны мэдлэгээс артист болох төлбөрөө 3 шатанд хуваасан гээд ойлгоход болно! Тиймээс илүү дарамтгүйгээр энэ салбарруу орох боломжийг сонирхоод үзээрэй!
Би өөрийн заах арга барилдаа бүрэн итгэлтэй байна!
Илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал
chat me!
9 сар дөнгөж гаргаад төлөвлөгөөнд
🛸Эрднэт
🚁Өмнөговь
🚠Архангай
нутгуудаар очих хувийн ажлууд
байгаа юм байна шүү!
19/08/2026
Сайдтай уулзаж бензин борлуулагч
ААН- үүдэд чиглэл өглөө!
Пэйжээ дагаад хязгаарлалтгүй бензинээ аваарай👍
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй! 😊
BrowBro
3 удаа лазерт орж өмнөх шивээсийг арилгаад маш бүдэг суурин дээр #Хөмсөгнийшивээс хийлээ!
Үйлчлүүлэгч маань гадна хаалгаар гарч амжаагүй байхад нь л ямар ч засваргүйгээр пост оруулчихлаа! Зорин ирж өөрийнхөө төлөө маш идэхвитэй, миний зөвлөгөө цаг хугацааг баримтлан манай студи-д итгэн үйлчлүүлсэнд баярлалаа!
Та бүхний хармаар байгаа зүйл зөвхөн хөмсгийг хэрхэн урлаж байгаа миний ажлыг хардаг гэж ойлгоод ая мая дэвсэлгүй яг бодитоор хүргэж байгаа шүү! Ая маятай гоё засвартай илүү кинолог пост хармаар байвал бас хэлчихэж байгаарай!
BrowBro
Зиа ойрдоо сургалт байгаа юу? гэсэн асуултууд их ирж ч зориглон ирж байгаа хүн бараг л алга!
Тиймээс энэ олон өөрийгөө хөгжүүлэх гоо сайхны салбарт цагийн үнэлэмж өндөртэй гоо сайхны шивээсийг, тэр дундаа хөмсөг шивээсийг маш чанартай хийж сурах хүсэлтэй яг 3 хүнийг 1 анги болгон бямба, ням гарагийн анги гаргахаар төлөвлөж байна!
Хатуу шаардлага дэглэмтэй анги шүү!
Шаардлага: Үнэхээр сурах, хөгжих чин хүсэлтэй 3 хүн байх! Төлбөр болон бусад мэдээллийг чатаар аваарай!
Дахин гарын дадлагын явцаас хүргэе!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Hunnu Street
Ulaanbaatar