MINA Plastic Surgery
МИНА Гоо сайхны мэс заслын эмнэлэг Гоо сайхны мэс засал
Шүдний бүх төрлийн эмчилгээ
Арьсны эмчилгээ
Гажиг заслын эмчилгээ
Согог заслын эмчилгээ
24/07/2026
НҮҮР ӨРГӨХ МЭС ЗАСАЛ (Facelift)
Залуу, чанга, байгалийн төрхийг сэргээнэ
Нүүр өргөх мэс засал нь насжилтаас үүдэлтэй арьсны унжилт, үрчлээ, нүүрний хэлбэрийн өөрчлөлтийг засч, илүү залуу, шинэлэг төрхийг бий болгоход чиглэсэн мэс ажилбар юм.
Хэнд тохиромжтой вэ?
- Нүүр, хүзүүний арьс унжсан
- Эрүүний шугам бүдгэрсэн
- Гүн үрчлээ үүссэн
- Илүү залуу, байгалийн төрхийг хүсэж буй хүмүүст
Давуу тал
• Нүүрний хэлбэрийг илүү тодруулна
• Арьсны унжилтыг багасгана
• Эрүүний шугамыг сэргээнэ
• Урт хугацааны үр дүнтэй
Мэс заслын дараа
• Эмчийн зөвлөгөөг чанд мөрдөх
• Хаван, хөхрөлт аажмаар буурна
• Ихэнх хүмүүс 2–3 долоо хоногийн дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа эргэн ордог (хувь хүнээс хамаарч ялгаатай).
Анхаарах зүйл
Мэс заслын тохиромжтой эсэхийг мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөний үндсэн дээр шийдвэрлэнэ. Үр дүн нь нас, арьсны онцлог, эдгэрэлтийн явцаас шалтгаалан хүн бүрт өөр өөр байдаг.
23/07/2026
ХҮЗҮҮ ТАТАХ МЭС ЗАСАЛ (Neck Lift)
Залуу, толигор хүзүүний төрхийг сэргээнэ
Хүзүү татах мэс засал нь насжилт, жингийн өөрчлөлт болон арьсны уян хатан чанар буурснаас үүссэн хүзүүний арьсны унжилт, илүүдэл өөх, булчингийн сулралыг засч, эрүүний шугамыг тодруулж харагдуулах мэс ажилбар юм.
Хэнд тохиромжтой вэ?
- Хүзүүний арьс унжсан
- “Давхар эрүү” илэрсэн
- Эрүү, хүзүүний зааг бүдгэрсэн
- Залуу төрхийг хүсэж буй хүмүүст
Давуу тал
• Хүзүүний арьсыг чангална
• Эрүүний шугамыг илүү тодруулна
• Илүүдэл арьс, өөхийг багасгана
• Нүүр, хүзүүний харьцааг сайжруулна
Мэс заслын дараа
• Эмчийн өгсөн зааврыг чанд мөрдөнө.
• Хаван, хөхрөлт эхний хэдэн долоо хоногт аажмаар буурна.
• Ихэнх хүмүүс 2-3 долоо хоногийн дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа эргэн ордог (эдгэрэлтийн явц хүн бүрд харилцан адилгүй).
Анхаарах зүйл
Хүзүү татах мэс засал нь хүн бүрт ижил тохирохгүй тул мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөний дараа эмчилгээний төлөвлөгөөг гаргана. Үр дүн нь хувь хүний арьсны онцлог, нас, эдгэрэлтийн явцаас хамаарч өөр өөр байна.
22/07/2026
Уруул сойх (lip lift) мэс засал нь дээд уруулыг богиносгож, уруулыг дээш эргүүлэн илүү тод харагдуулах зориулалттай мэс засал юм. Энэ нь филлерээс ялгаатай нь уруулыг зөвхөн томруулах биш, хэлбэрийг нь өөрчилдөг.
Хэнд тохиромжтой вэ?
* Хамар ба дээд уруулын хоорондын зай (philtrum) урт болсон.
* Дээд уруул нимгэн харагддаг.
* Инээхэд дээд шүд бага эсвэл огт харагддаггүй.
* Филлер байнга хийлгэхийг хүсдэггүй.
Мэс засал хэрхэн хийгддэг вэ?
* Хамрын суурийн доогуур (“bullhorn” хэлбэрийн) жижиг зүсэлт хийнэ.
* Илүүдэл арьсыг авч, уруулыг дээш өргөнө.
* Ихэвчлэн 60 минут үргэлжилдэг бөгөөд хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг.
Давуу тал
* Үр дүн нь удаан хугацаанд хадгалагдана.
* Дээд уруул илүү тод, эргэлттэй харагдана.
* Инээхэд дээд шүд илүү харагдах боломжтой.
* Филлерээс илүү байгалийн харагдах тохиолдол олон.
Сул тал, эрсдэл
* Хамрын доор сорви үлддэг ч ихэнхдээ цаг хугацааны явцад бүдгэрдэг.
* Эхний хэдэн долоо хоног хавдар, хөхрөлттэй байж болно.
* Хэт их өргөвөл хиймэл төрхтэй харагдах эрсдэлтэй тул туршлагатай пластик мэс засалч сонгох нь чухал.
Эдгэрэлт
* Оёдлыг ихэвчлэн 14 хоногийн дараа авдаг.
* Ихэнх хавдар 2–3 долоо хоногт мэдэгдэхүйц буурдаг.
* Эцсийн үр дүн 3–6 сарын дараа бүрэн тогтдог.
Хэрэв таны зорилго зөвхөн уруулыг илүү том харагдуулах бол филлер хангалттай байж болно. Харин дээд уруул урт, нимгэн харагддаг эсвэл филлер хийлгээд хүссэн хэлбэр гарахгүй байгаа бол lip lift нь илүү тохиромжтой сонголт байж болно.
10/07/2026
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
👂 Чихний сэтэрхий оёх хагалгаа гэж юу вэ?
Чихний сэтэрхий нь хүнд ээмэг удаан зүүх, гэмтэл авах эсвэл төрөлхийн шалтгаанаар үүсдэг. Энэхүү жижиг мэс ажилбар нь сэтэрсэн хэсгийг сэргээн оёж, чихний дэлбээг хэвийн хэлбэрт нь оруулах зорилготой.
✨ Хагалгааны онцлог
• Хэсгийн мэдээ алдуулалтын дор хийгддэг.
• Ихэвчлэн 20–40 минут үргэлжилнэ.
• Оёдлын дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа богино хугацаанд эргэн орох боломжтой.
• Шарх эдгэрсний дараа сорви аажмаар бүдгэрдэг.
💎 Хагалгааны дараах арчилгаа
• Шархыг цэвэр байлгана.
• Эмчийн өгсөн зөвлөгөө, эмчилгээний зааврыг мөрдөнө.
• Оёдлыг 7-10 хоногт авхуулна.
• Чихийг бүрэн эдгэртэл ээмэг зүүхгүй байх хэрэгтэй.
📌 Чихийг бүрэн эдгэрсний дараа (ихэвчлэн 2–3 сарын дараа, эмчийн зөвлөснөөр) дахин цоолуулах боломжтой.
31/05/2026
Мина косметик медикал ххк-ийн зүгээс компанийнхаа хөгжил дэвшил, амжилт бүрийн ард тууштай зогсож байдаг нийт ажилтан, албан хаагчид болон тэдний гэр бүл, амин үрсэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Хүүхэд бүхэн эрүүл саруул, аюулгүй орчинд хайраар дуталгүй өсөж, эх хүн бүрийн сэтгэл амгалан, инээмсэглэлээр дүүрэн байх болтугай.
Манай хамт олны хамгийн нандин баялаг бол та бүхний гэр бүлийн аз жаргал билээ. Сайхан баярлаарай!
/Жич:2026.06.01-нд эмнэлэг амрах тул эрхэм үйлчлүүлэгч та бүхэн маань 2-ноос 77770603 утсаар цаг авч үйлчлүүлнэ үү/
📣 Хөлрөлтийн эсрэг ботокс тарилга 💯
Ботокс нь хэт их хөлрөлтийг багасгах үр дүнтэй, аюулгүй тарилга эмчилгээний арга бөгөөд таны цаг хугацаа эдийн засагт хэмнэлттэй.
✔️Тарилга аль хэсэгт хийгдэх вэ?
Суганы дор, гарын алга, хөлийн ул, дух
✔️Хэрхэн үйлчилдэг вэ?
Хөлсний булчирхайн мэдрэлийн дохиог хааж, хөлрөлтийг зогсооно.
✔️Тарилга хийгдэх хугацаа, үр дүн?
20-30 минутын процедур, үр дүн 4-6 сар үргэлжилнэ.
✔️Эмчилгээний давуу тал?
Өдөр тутам хөлс дарагч хэрэглэх шаардлагагүй, эвгүй үнэрээс ангижирна.
🏥Хаяг:
БЗД 1-р хороо Сансарын туннелийн "Цэцэг" зочид буудлын зүүн талд 17а байр 1-давхарт "МИНА" гоо сайхны мэс заслын эмнэлэг 😊 Хуваарь: Даваа-Бямба 09:00-17:00
Ням 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж байна. 👩⚕️ ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ- 20.000
☎️ 77770603/ 90150603 дугаарт холбогдож цагаа авна уу? Баярлалаа 🥰😍
#ботокс #Сармисны #филлер #гоосайхан #давхраа #Арьс #үнэтэй #Хөөрхөн #Царайлаг #Залуужуулах #ЗАЛУУЖУУЛНА #Эмэгтэйчүүдийн #Эмэгтэй #хамар #Өндөр #массаж #ЭМЧИЛГЭЭНИЙ #Эмчилгээ #Мэс #Төгс #Эмнэлэг #эмнэлгийн
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
БЗД-26 хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно Парк вилла хотхон 355А байр 1-давхарт
Ulaanbaatar