SA R AN Face Pilates
Олон улсын нүүрний иогийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Face Yoga Mongolia Official Page.
10/09/2026
Лимфийн массаж буюу лимфийн урсгалыг гараар дэмжих арга нь Европт эмчилгээний зорилгоор системтэй хөгжсөн түүхтэй.
Орчин үеийн лимфийн массажийн үндэс нь 1930-аад оны Францад тавигдсан гэж үздэг. Данийн эмчилгээний мэргэжилтэн Эмиль Воддер, түүний эхнэр Эстрид Воддер нар Францын Ривьерад ажиллаж байхдаа архаг хамар, дайвар хөндийн асуудалтай хүмүүсийн хүзүүний лимфийн зангилааны орчимд маш зөөлөн, хэмнэлтэй хөдөлгөөн хийхэд хаван багасаж байгааг ажиглажээ.
Үүнээс үндэслэн Воддер лимфийн урсгалыг дэмжих тусгай дараалал, хөдөлгөөнүүдийг боловсруулж, 1936 онд Парист өөрийн аргаа олон нийтэд танилцуулсан. Энэ арга хожим Воддерийн гар лимфийн дренаж гэж нэрлэгдэж, Европын физик эмчилгээ, хавангийн эмчилгээний салбарт өргөн хэрэглэгдэх болсон.
Дараагийн хэдэн арван жилд арга улам эмнэлзүйн чиглэлтэй болж, ялангуяа лимфедем, мэс заслын дараах хаван зэрэгт хэрэглэгдэх болсон. 1960–1980-аад оноос Воддерийн аргаас гадна Фөлди, Ледүк, Касли-Смит зэрэг өөр өөр сургуулийн аргачлалууд хөгжсөн. Өнөөдөр лимфедемийн эмчилгээнд зөвхөн массаж бус арьс арчилгаа, шахалт, хөдөлгөөн, гар лимфийн дренажийг хослуулсан цогц эмчилгээ ашигладаг аж.
Заавал эхэлж хятадууд дээр очиж хэдэн саяаар элсээд дараа нь манайд ирж ясны барианд ороод өө анхнаасаа танайд л ордог байж гэцгээх нь ямар учиртай юм😳
07/09/2026
25 настайдаа би нүүрний иогийг японд сурч, бага багаар хүмүүст зааж дэлгэрүүлж эхэлсэн.
Тэр үедээ залуу насаа удаан хадгалахад нүүрний иог байхад л хангалттай гэж боддог байлаа.
Харин дараа нь гуаша сурч байхдаа меридиан гэж юу болох, бие махбодыг Хятадын уламжлалт анагаах ухаан ямар өөр өнцгөөс хардагийг сонирхож эхэлсэн.
Тэгээд цааш судлах тусам зөвхөн нүүр биш юм байна гэдгийг улам их ойлгосон. Нүүрний йогоо заасаар байвал цаашид хөгжих зав байхгүй. Тиймээс онлайн грүпп үүсгээд орхисон. Хүссэн сонирхсон нь орж болно.
Яс, булчин, биеийн байрлал хүртэл хөгшрөлтийн төрхөд маш чухал.
Бие бөхийж, толгой урагшилж, аарцагны байрлал алдагдахад хүн зөвхөн хөгшин харагдаад зогсохгүй хөдөлгөөн нь хүндэрч, бие хөшиж, амархан ядарч сульдаж эрч хүчгүй болж эхэлдэг. Тиймээс миний сонирхдог зүйл одоо зүгээр нэг “үрчлээ арилгах” биш.
Хэрхэн урт наслах вэ?
Хэрхэн эрүүл наслах вэ?
Хэрхэн нас ахисан ч эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, цоглог залуу хэвээр байх вэ?
Үүнийг л би олон талаас нь судалсаар байна.
Хятадын уламжлалт анагаах ухаанд Бөөрний тогтолцоог (肾) насжилттай хамгийн их холбоотой системүүдийн нэг гэж үздэг. Бөөр нь Jing буюу амьдралын суурь мөн чанар, нөөцийг хадгална гэж тайлбарладаг.
ХУАУ-ы онолоор бөөрний тамир суларч эхлэхэд:
• Үс эрт бууралтах, шингэрэх
• Шүд, яс суларч эхлэх
• Бүсэлхий, өвдөг сулрах
• Сонсгол муудах, чих шуугих
• Бэлгийн эрч хүч, нөхөн үржихүйн чадвар буурах
• Амархан ядрах, тэнхээ муудах
• Ой тогтоолт, төвлөрөл сулрах
• Биеийн нөхөн сэргэх чадвар буурах
• Насжилтын шинжүүд илүү тодрох
зэрэг өөрчлөлтийг хөгшрөлтийн явцтай холбон тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл үс уналаа гээд янз бүрийн бүтээгдэхүүнд найдаж турших биш үндэс сууриас нь эмчлэх.
Дэлүү–Ходоодыг хоол хүнснээс өдөр тутмын Qi энерги, цус буюу биеийг тэтгэх энергийг бий болгох үндэс гэж үзнэ. Хятад уламжлалт АУ-ы хэллэгээр “ходоод, дэлүүний гал” сулрахад хоол боловсруулалт, шим тэжээлийг хувирган ашиглах чадвар суларч, хүн ядрамтгай, хүнд, хөөсөн мэт болж болно гэж үздэг.
Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй Qi, Jing, меридиан гэх ойлголтууд орчин үеийн шинлэх ухаанд нотлогдоогүй гэж барууныхан үздэг. Гэхдээ хэдэн мянган жилийн турш хөгжиж ирсэн Хятадын уламжлалт анагаах ухаанд хүнийг зөвхөн нэг үрчлээ, нэг булчин, нэг эрхтнээр бус бүхэл системээр нь харах сонирхолтой философи бий.
Тиймээс манай салонд хийдэг меридиан массажны зорилго зөвхөн нүүрийг гаднаас нь залуу харагдуулах биш. Хөгшрөлтийг удаашруулах зорилготойгоор уг сууриас нь бөөрний меридианууд дээр илүү ажиллаж байгаа юм.
Анх нүүрний иог надад залуу харагдахыг заасан.
Харин цааш судлах тусам залуу насыг зөвхөн нүүрнээс хайдаггүй юм байна гэдгийг ойлгосон.
Миний хувьд жинхэнэ anti-aging гэдэг нь
зөвхөн үрчлээгүй нүүр биш — эрч хүчтэй эрүүл саруул бие, биеийн зөв байрлал, уян хатан бие, чанартай нас ахих явдал юм.
05/09/2026
Маргааш биеийн лимфийн массаж дээр 14:00,16:00 цаг байна
📞86960396
05/09/2026
Би бүр энэнтэй яг адилхан кейс мэднэ. Зохион байгуулагч 2 охин бий. 99 онд хотын төвийн 10 жилийн сургуульд гадаадаас шинээр шилжиж ирсэн гэнэн охинтой "найзлаж" даалгаж сааж хувцас хунарыг нь гуйж өмсөөд эцэст нь ангийхаа хэсэг бүлэг эрэгтэйчүүдтэй амралтанд явж өөрсдөө огт уухгүй тэр охиныг уулгаж бузар явуулга сэдэж бас л 4,5 банди яг ийм хэрэг хийсэн байдаг. (8-р ангийн сурагчид) Тэр 2 охиныг нилээн явдалтай гэж ярьдаг байсан. Бодвол өөрсдөө ийм зүйлд өртөөд бас нэг охиныг тэгж золиосонд гаргаж хүмүүст бид бүгд л ийм, хэвийн үзэгдэл ухааны юм бусдад ойлгуулах гэж сэдсэн санагддаг. Тухайн хохирогч охины байрны найз нь байсны хувьд сэтгэл гутрал, амиа хорлох бодолтой байсныг нь гэрчилнэ. Энэ охины хэргийн тухай нийтлэгдэх бүрт найзын хар бараан дурсамжруу очиж тавгүйтдэг. Хэрэг явдлын дараа хажууд тайтгаруулаад цуг байсан би одоог хүртэл хямарч тавгүйтэж байхад туулсан хүн ямар болохыг төсөөлөхөд ч бэрх. Энэ бузар гинжин хэлхээг таслан зогсоож идэвхитэй байцгаая!!!
Хөөн хэлэлцэх хугацаа дусах гэдэг заалтыг хуулийн заалтаас хасуулъя! Өөр хэдэн эмэгтэй ийм амьдрал туулж яваа, туулах гэж байгаа юм билээ...
Бид цочирдом мэдээг анхандаа их анхаарч сүүлдээ дасал болж хандалт буурдаг ч энэ бол яалтчгүй орхиж болох сэдэв биш билээ. Ганцаараа олны өмнөөс тэмцэж байгаа нь уйдсандаа олон жилээр тэднийг гүтгээд зохиогоод байгаа хэрэг юм биш. Тэд олуулаа гээд зөв, буруугүй гэсэн үг биш. 👀👀👀👀Бид харсаар ажсаар мартаж замхруулах ёсгүй! Охинтой хүн бүр энэ дээр гарын үсэг зурахыг уриалж байна
05/09/2026
🧠 ТЭГВЭЛ ТОЛГОЙ БАРИА ҮНЭНДЭЭ ЮУГ “ЗАСДАГ” ВЭ?
Өмнөх постоор “тархи хөдөлсөн” үед тархи нэг талдаа шилжиж үлдээд, бариулахаар буцаад байрандаа ордоггүй тухай ярьсан.
Тэгвэл хүмүүс яагаад:
“Толгойгоо бариулаад үнэхээр хөнгөрчихлөө” гэдэг вэ?
Учир нь толгой бариа тархийг хөдөлгөж байранд нь оруулж байгаа биш, харин тархийг хүрээлж байгаа гаднах бүтэц болон хүний мэдрэхүйд нөлөөлж болно.
💆 1. ХУЙХ, БУЛЧИНГИЙН ЧАНГАРАЛ
Толгой, хүзүү орчимд олон булчин, зөөлөн эд байдаг.
Стресс, удаан суух, дэлгэц ширтэх, эрүүгээ зуух, хүзүүгээ буруу байрлалд удаан барих үед эдгээр хэсэг чангарч болно.
Зөөлөн бариа хийсний дараа булчингийн чангарал багасч:
✔️ хүзүү сулрах
✔️ толгой хөнгөрөх
✔️ хөдөлгөөн эвтэй болох
мэдрэмж төрж болно.
🕸️ 2. ФАСЦИ, ЗӨӨЛӨН ЭД
Булчин, судас, мэдрэл зэрэг бүтцийг хүрээлж байдаг холбогч эдийг фасци гэдэг.
Зөөлөн иллэг, хөдөлгөөн нь арьс, булчин, фасцийн механик мэдрэх рецепторуудыг өдөөж, тухайн хэсгийн чангарал болон хөдөлгөөний мэдрэмжид нөлөөлж болно.
Гэхдээ:
“Фасцийг хөдөлгөснөөр тархийг буцааж байрлуулдаг” гэсэн үг биш.
🩸 3. ЦУСНЫ ЭРГЭЛТ
Иллэг хийж байгаа арьс, зөөлөн эдийн хэсгийн цусны урсгал түр нэмэгдэх боломжтой.
Иймээс тухайн хэсэг дулаацаж, сулран, “цус гүйчих шиг боллоо” гэсэн мэдрэмж төрж болно.
Гэхдээ толгой бариа нь тархины цусан хангамжийг засдаг гэж шууд тайлбарлах нь зөв биш.
🧠 4. ӨВДӨЛТИЙН МЭДРЭМЖ
Барианы үед арьс, булчин дахь хүрэлцэх, даралт мэдрэх рецепторууд тархи руу тасралтгүй мэдээлэл дамжуулна.
Энэ нь өвдөлтийн мэдээллийг боловсруулах мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, зарим хүнд өвдөлт түр багассан мэт биш, үнэхээр бага мэдрэгдэхэд хүргэж болно.
Өөрөөр хэлбэл өвдөлт багассан нь бодит мэдрэмж.
Харин түүний тайлбар нь заавал “тархи байрандаа орсон” байх албагүй.
😌 5. ТАЙВШРАЛ
Удаан, зөөлөн, таатай хүрэлцэхүй нь хүнийг тайвшруулж, биеийн сэрэмж, булчингийн хамгаалах чангарал буурахад тусалж болно.
Тиймээс барианы дараа:
“Бие тавирчихлаа.”
“Толгой онгойчихлоо.”
“Нойр хүрээд байна.”
гэж мэдрэгдэх нь хэвийн.
🧵 6. ТЭГВЭЛ ЯАГААД ХЭМЖИЛТ ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ?
Толгой, хүзүүний булчингийн чангарал багасч, хүн толгойгоо арай өөр байрлалд барихад гаднаас хийдэг хэмжилт өөрчлөгдөж болно.
Мөн хэмжих цэг, толгойн хазайлт, эргэлт, утасны өнцөг хэдхэн миллиметр өөрчлөгдөхөд үр дүн өөр гарна.
Тиймээс:
УТАС ӨӨРЧЛӨГДСӨН → толгой, биеийн байрлал эсвэл хэмжилтийн нөхцөл өөрчлөгдсөн байж болно.
Харин:
УТАС ӨӨРЧЛӨГДСӨН → ТАРХИ БАЙРАНДАА ОРСОН
гэж дүгнэж болохгүй.
⚠️ ХАМГИЙН ЧУХАЛ ЯЛГАА
Толгой бариа нь тайвшруулах, булчин-зөөлөн эдийн чангарал болон зарим төрлийн толгой-хүзүүний зовиурыг багасгахад тусалж болох нэг зүйл.
Харин тархины доргилтыг эмчлэх арга биш.
Толгой цохисны дараа давтан бөөлжих, ухаан самуурах, толгой улам хүчтэй өвдөх, таталт өгөх, нэг талын гар хөл сулрах, сэрээхэд хэцүү болох зэрэг шинж илэрвэл:
❌ “Тархи хөдөлчихөж, бариулъя” гэж хүлээхгүй.
🏥 Яаралтай эмнэлгийн үнэлгээ авна.
📌 ТОВЧХОН
Толгой бариа хийлгээд хөнгөрч болно.
Гэхдээ энэ нь тархийг хөдөлгөж, байранд нь оруулсных биш.
Бид уламжлалт аргаа үгүйсгэх шаардлагагүй.
Харин биед яг юу болж байгааг орчин үеийн анатоми, физиологийн мэдлэгээр зөв тайлбарлаж сурах хэрэгтэй.
05/09/2026
🧠 БИД “ТАРХИ ХӨДӨЛСӨН” ГЭДГИЙГ ОЛОН ЖИЛ БУРУУ ОЙЛГОСОН ЮМ БИШ БИЗ?
Толгойгоо цохилоо.
Уначихлаа.
Толгой өвдөж, дотор муухайрлаа.
👉 “Тархи хөдөлчихөж.”
👉 Утсаар хэмжүүлтэл хоёр тал нь зөрөв.
👉 Толгойгоо бариулав.
👉 Дахин хэмжихэд утас тэгширлээ.
“За, тархи байрандаа орчихлоо.”
Бидний олонх ийм тайлбар сонсож өссөн.
Гэтэл үнэндээ тархи нэг тал руугаа шилжээд тэндээ үлдчихдэггүй.
🧠 ТЭГВЭЛ “ТАРХИ ХӨДӨЛНӨ” ГЭДЭГ НЬ ЮУ ВЭ?
Толгой хүчтэй цохигдох эсвэл огцом савлагдах үед толгой маш хурдан хөдөлж, зогсоно.
Харин тархи яг тэр агшинд шууд зогсож амжилгүй инерцийн улмаас маш богино хугацаанд савлаж, суналт-мушгиралтын хүч авна.
🚗 Машин огцом тоормослоход бидний бие урагш савдагтай төстэй.
Энэ хүч тархины мэдрэлийн эсүүдийн хэвийн ажиллагааг түр алдагдуулж болно.
Үүнийг тархины доргилт гэдэг.
Толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, манарах, гэрэл дуунаас төвөгшөөх, ой тогтоолт болон анхаарал төвлөрөл муудах зэрэг шинж илэрч болно.
Гэхдээ энд нэг чухал ялгаа бий.
❌ Тархи нэг талдаа шилжээд үлдээгүй.
Тиймээс гаднаас толгойг барьж, дарж, татаж “тархийг буцааж голд нь оруулна” гэсэн анатомийн механизм байхгүй.
🧵 ТЭГВЭЛ УТАС ЯАГААД ЗӨРДӨГ ВЭ?
Эндээс хамгийн сонирхолтой хэсэг эхэлнэ.
Толгой, дух, шилэн хүзүүн дээр цэг тавиад утсаар хэмжихэд хоёр тал өөр гарах боломжтой.
Гэхдээ тэр утас гавлын дотор байгаа тархинд хүрээгүй.
Тэгэхээр утас юуг харуулж байна вэ?
Толгойн хазайлт, хүзүүний байрлал, биеийн эргэлт, мөрний өндөр, нүүр-гавлын төрөлхийн тэгш бус байдал, зөөлөн эдийн ялгаа болон хэмжих цэг, өнцгийн өчүүхэн өөрчлөлтийг харуулж болно.
Өөрөөр хэлбэл:
🧵 УТАС ЗӨРСӨН ≠ ТАРХИ ЗӨРСӨН
🤔 ТЭГВЭЛ БАРЬСНЫ ДАРАА ЯАГААД УТАС ТЭГШИРДЭГ ВЭ?
Энэ нь “тархи буцаад байрандаа орлоо” гэдгийн нотолгоо биш.
Толгой, хүзүүний булчин сулрахад толгойн байрлал өөрчлөгдөж болно.
Дээрээс нь дахин хэмжихдээ толгой хэдхэн градус өөр хазайх, цэг хэдхэн миллиметр өөр тавигдах, утасны таталт өөрчлөгдөхөд хэмжилт өөр гарч болно.
Тиймээс:
🧵 УТАС ТЭГШИРСЭН ≠ ТАРХИ ТЭГШИРСЭН
🤲 “ГЭХДЭЭ БИ БАРИУЛААД ҮНЭХЭЭР ДЭЭРДСЭН ШҮҮ ДЭЭ?”
Боломжтой.
Хүний мэдэрсэн үр дүнг үгүйсгэх шаардлагагүй.
Зөөлөн иллэг, амралт, тайван орчин нь хүзүү, хуйхны булчингийн чангарал болон өвдөлтийн мэдрэмжийг багасгаж, тайвшрахад тусалж болно.
Тиймээс хүн үнэхээр:
✔️ толгой хөнгөрөх
✔️ хүзүү сулрах
✔️ өвдөлт багасах
✔️ тайвшрах
мэдрэмж авч болно.
Гэхдээ дээрдсэн мэдрэмж = тархи байрандаа орсон гэсэн үг биш.
⚠️
Давтан бөөлжих, толгой улам хүчтэй өвдөх, ухаан самуурах, сэрээхэд хэцүү болох, таталт өгөх, хэл яриа ээдрэх, гар хөл сулрах зэрэг шинж илэрвэл бариа биш, яаралтай эмнэлгийн үнэлгээ хэрэгтэй.
📌 НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР:
Тархи цохилтын агшинд хөдөлгөөн авдаг. Гэхдээ хөдөлсөн чигтээ үлддэггүй. Тиймээс “тархийг барьж байранд нь оруулах” бус, тархины доргилт болон ноцтой гэмтэл байгаа эсэхийг зөв үнэлэх нь чухал.
Уламжлалт бариаг шууд үгүйсгэхээс илүү юунд тусалж болох, юуг эмчилж чадахгүйг нь зөв ялгаж ойлгоё.
05/09/2026
Зөвхөн маргааш нүүрний лимфийн массажинд цаг авсан хүмүүст 50% off
190K-95K
📞86960396
📍Зайсан, Белла виста 100-101
31/08/2026
Эмзэг нимгэн арьсанд тохирсон тос
📍Gerlug vista Stress away head spa & guasha
📞77662580
📍Зайсан, Белла виста 100-101
📞86960396
Тослог, наалдамхай мэдрэмжинд дургүй хүнд яг таарна. Чийгшил сайн өгдөг бас хурдан шинэдэг👍👍👍👍
Үнэ 55К
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |
| Sunday | 12:00 - 21:00 |