USA KOREA захиалга

USA KOREA захиалга

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from USA KOREA захиалга, Health/Beauty, chingeltei duureg 12 Street, Ulaanbaatar.

📢 Манай дэлгүүр – 2018 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
🇰🇷 Солонгос улсаас шууд оруулж ирсэн хамгийн чанартай, баталгаатай
✨ Гоо сайхны бүтээгдэхүүн
✨ Хүнсний нэмэлт тэжээл, витамин
✨ Тураах болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн

Утас📞 90831313

16/09/2026

Уучлал гэдэг нь хэн нэгнийг өршөөх, өнгөрснийг үгүйсгэх, мартуулах, зөвтгөх зүйл биш дээ.
Харин өнгөрсөн шарх өнөөдрийн зүрх сэтгэлийг тань захирсаар байх эрхийг нь дуусгах тухай юм.

Уучлах мөчид та өөрийнхөө сэтгэлийг гомдол, өвдөлт, хүлээлтийн хүлээснээс суллаж байдаг юм.
Энэ бол таны өөрийнхөө зүрхэнд буцаан өгч буй эрх чөлөө гэдгийг санаарай.
— Анагаагч Д. Болортуяа

16/09/2026

Агаруу Судлаач: Та хэчнээн их хөрөнгө цуглуулж, мөнгө хадгалсан, хэчнээн эрдмийн цол авч, хэдэн орноор аялсан нь сүнсний үхэл, төрөлд огтхон ч хамаагүй.
Хамгийн үнэт зүйл юу вэ гэвэл:
Дэлхийдээ, төр улсдаа, унасан газартаа, ураг удамдаа, хүн зондоо хэр их хайр долгисуулж, тэднийгээ хэрхэн хамгаалж, тархийг нь засаж, тарыг нь таниулж, харыг нь хөөж, хагацсаныг нь учруулж, энэ биеийг нь эмчилж, эзэн эрхийг нь яаж суулгав гэдгээс ихээ хамаарна.
Ийм ХАЙРын хэмжээс л амьдралын гол зорилго бөгөөд таны үлдээх мөр юм.
Таны хэн болж төрөх ч үүнтэй холбоотой.
Тийм учраас ураныг эсэргүүц, газраа харамла, өөрөө боловсор, удмаа зөв хүмүүжүүл, уурхайг зохист болго, ургах моддоо хаа сайгүй тарь гэж л байна даа, өвгөд. #Төрсөннутагтүшихөв

16/09/2026

Санаатай эрдэнэ гээдэггүй.
Санаандгүй эдээ гээсэн ч харуусал нь эдтэйгээ дүйцдэг

Золигт гаргасан эд олох.
Санаандгүй гээсэн ч харамсал нь эдийнхээ хэмжээтэй дүйдэг юм.
Илт мэдэгэхүйц зан үйлийн шинжтэй бол ойлгомжтой харин алин болхыг мэдэхгүй олз олвол олз эс вэл гай болдог тэр гай эсхийг далдад нь хэнд өргөснөөс хамаарч хоёр төрөл буюу.
Савдаг лус сүнс сүлдэнд өгсөн бол өр ширгүй нэхэлгүй болсон хүмүүс үйлээ гүйцээгээд өгөө аваа үйлийн үргүй болоод төлөөсөнд өгсөн эд юмс тэдний савнаас гарч,савдаг лус хангайн эдийн тоонд орсон байдаг.
Зарим хүний үйлэнд эдийн нэхэл гардаг хүний амьдрал эрээн бараан тул юу ч тохиож болно

Жишээ.

Амь хэцүүдсэн хүнд
Эртээ чиний өвөг нэгэн айлын голомт хүний эд агуурс үгүй хийж ёсгүй аашилжээ тэр айлийн юм хорлоод одоо чамд тусав энэ нь үнэн байх ба амьд сэрүүн ахан дүүгээс судлаж асуухад үнэн байх,ба (тийм газар тэр туурь буурь)-т очиж амь хэлтрүүлж(эрдэнэ,тагш идээ будаа юу ч хэлэгдэж болно) тэнд тавиад энэ өр хорлолоос мулталяаа гэх мт.
Тэр эдийг харин олсон хүнд эзэн сахиулууд нь гай үрүүлж өгөх болвуу эсүүл энэ хүнд буян болог гэж олз болгож өгөх болвуу гэдгийг олз олсон хүний хойчийн зам мөрөөс хурдан эсвэл удаанаар хорлол ивээлийн алин болох тод харагдна.
Амьд мэнд хүн далдын хорлолоос болж дор орвол далдын өр ширийг дараад хүн сэхэл авч өндийвэл энэ бат гэж үзнэ
(Дам яриа шүү)Дээхнэ үед ид бөө олширч байх үед нэг хуурмаг бөө засал хийдэг байж .
Тэгээд ирсэн хүн болгоныг амьны нэхэлтэй алт авчир гэдэг байж
Алтаа аваад ирхээр онгод нь бөөлөөд золигт гаргах алтаа тэр чулуунд дор хий гээд дараа нь ирж авдаг байжээ.
Хожим булхайг мэдсэн хүмүшст таагүй байсан нь мэдээж.
Гэхдээ миний үзхээр шүү тэр бөө биш хүн тэр хүний юмыг тэгж авч хуурсанаар жинхэнээсээ тэр хүмүүсийн үйлийн үр хар гай өртлөөс харуусал зовлонг авч гайд гарсан хэрэг мөн гэж үзнэ тэгхээр хаашдаа хулхидуулсан хүмүүс жинхэнээсээ гайгаа тэр хүнд өгсөн гэж бодох нь зөв болвуу.
Харин жинхэнэ онгодтой бөө хүн хүний төлөө хүн болвоос өөрт гайг үүрэхгүй өгөх ёстой төлөөсийг авах ёстой юманд нь далдад зуучлан өгч өөрөө ч цэвэр өнөө хүнч цэвэр далдын хорлосон болоод төоөөс нэхсэн савдаг сүнс сүлд ч тэр аль бүгд амгалан болох юм

16/09/2026

Сул дорой тусам уур уцаар нэмэгддэг. Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг. Үнэмлэхүй хүчтэн болсон үед уур уцаар эгнэгт арилна. Сул дорой тусам атаа жөтөө, сувдаг хомхойд автана. Сул дорой тусам гаднаас баталгаа эрж, амиа хоохойлох арга сүвэгчилдэг. Нэр төр, эрх мэдэл, эд мөнгө, элдэв өнгөөр дутуу гуцуугаа нөхөх гэж, далдлах гэж адгадаг юм.

Ошо: #АгнистынГэгээ

Photos from USA KOREA захиалга's post 14/09/2026

ДЭЛХИЙ ДАЯАРХ ХЭДЭН ТЭРБУМ ХҮНД ЗОРИУЛСАН ЯАРАЛТАЙ АНХААРУУЛГА!

Ижил төстэй 23 биеэ даасан шинжлэх ухааны судалгаа нэг л зүйлийг баталлаа. Агшаамал чанадаг ганцхан ширхэг полипропилен уут таны хоолонд 30 тэрбум хүртэлх микро болон нано хуванцрын жижиг хэсгүүдийг ялгаруулдаг. Энэ бол онол биш, лабораторид аль хэдийн батлагдсан баримт юм.

«SCIENCE OF THE TOTAL ENVIRONMENT» СЭТГҮҮЛД НИЙТЛЭГДСЭН СУДАЛГААНААС ХАРАХАД: ПОЛИПРОПИЛЕН УУТ НЬ ГАНЦ УДААГИЙН БУЦАЛГАЛТААР 17-ГООС 30 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ХУВАНЦРЫН НАНО ХЭСГИЙГ ХООЛ ЧАНАЖ БАЙГАА УСАНД ШУУД ЯЛГАРУУЛДАГ БАЙНА. ЭНЭ НЬ ХҮНИЙ БИЕ ДЭХ ЭСҮҮДИЙН ТООНООС Ч ОЛОН ЮМ.

Эдгээр жижиг хэсгүүд нь биеэс гадагшилдаггүй. ТЭД ГЭДЭСНИЙ ХАНЫГ НЭВТРЭН ЦУСАНД ОРЖ, УУШИГ, ЭЛЭГ, БӨӨР, ТЭР Ч БАЙТУГАЙ ЭХЭСТ ТУНАЖ ҮЛДДЭГ. Энэ талаар BBC, CNN болон анагаах ухааны тэргүүлэх сэтгүүлүүд мэдээлж байна.

Баглаа боодол дээр "аюулгүй хүнсний хуванцар" гэж бичсэн байдаг ч энэ нь уут хайлж алга болохгүй гэсэн үг юм. Харин хоолонд тань ялгаруулж буй тэрбум тэрбум үзэгдэхгүй жижиг хэсгүүдийн талаар тэнд нэг ч үг байхгүй.

Ууттай бүтээгдэхүүнээс татгалзах нь зөв алхам боловч энэ нь хангалтгүй. Нано хуванцар хэдийн тархи, зүрх, эхийн сүүнд хүртэл олдоод байна. ХҮҮХДҮҮД АНХНЫ АМЬСГААГАА АВАХААС Ч ӨМНӨ ЦУСАНДАА ХУВАНЦАРТАЙ ТӨРСӨӨР БАЙНА. ЭНЭ ҮЕИЙНХЭН ХЭН Ч АЛБАН ЁСООР ОНЦГОЙ БАЙДАЛ ГЭЖ ЗАРЛААГҮЙ Ч ХУВАНЦАР БОХИРДЛЫН ДУНД ӨСӨН ТОРНИЖ БАЙНА.

Энэ бичлэгийг бусаддаа хуваалцаарай. Хүүхдүүд хуванцартай дэлхийг сонгоогүй, гэхдээ бид үүнийг өөрчилж чадна.

Тийм ээ, микро болон нано хуванцрын асуудал бол бодит бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Гэхдээ үймэлдэж сандрах нь тус болохгүй, харин тодорхой бодит үйлдлүүд тусална. Зүйл нэг бүрээр нь авч үзье.

Хуванцар хамгийн ихээр хаана нуугдаж байдаг вэ?

🔸 Ууттай болон чанадаг ууттай бүтээгдэхүүнүүд (будаа, агшаамал, шөл) — халаах үед полимер нь усанд жижиг хэсгүүдийг ялгаруулдаг.
🔸 Халуун хоол хүргэлтийн хуванцар сав баглаа боодол
🔸 Халуун ундааны нэг удаагийн аяга (дотор доторлогоо нь ихэвчлэн хуванцар агуулдаг)
🔸 Хуванцар гамбанз ба хутгуурууд — үрэлтийн замаар жижиг хэсгүүд нь шууд хоолонд ордог.
🔸 Савтай ус (ялангуяа нарны тусгал дор, эсвэл халуун орчинд удаан хадгалагдсан)
🔸 Бичил долгионы зуухан (микроволновка) дах хуванцар савнууд — бичил долгионы зууханд халаах үед.
🔸 Синтетик материалтай хувцас — угаах үед микро фибрүүд (микроширхэгүүд) усанд ордог.
🔸 Нейлон/полимер материалтай цайны уутнууд (энгийн цаасан ууттай нь илүү аюулгүй)

Юунаас зайлсхийх нь дээр вэ?

❌ Бичил долгионы зууханд хоолыг хуванцар саванд халаахаас
❌ Нэг удаагийн хуванцар аяга, саванд халуун ундаа, шөл хийж хэрэглэхээс
❌ Хүнсний бүтээгдэхүүнийг полимер сав баглаа боодолтой нь шууд буцалгахаас
❌ Өдөр тутмын хэрэглээндээ хуванцар гамбанз ашиглахаас
❌ Тослог ба халуун хоолыг хуванцар саванд хадгалахаас (тос нь хуванцар хэсгүүдийн шилжилтийг эрчимжүүлдэг)
❌ Хуванцар саванд хийсэн ус уухаас

14/09/2026

📅 2026 оны 9 дүгээр сарын 14 | Даваа гараг
🌙 Билгийн тооллын 3
🐇 Намрын дунд улаагчин тахиа сарын дөрвөн ногоон цагаагчин туулай өдөр

💧 Ус засуулах: Эд мал баялаг төгөлдөр болно.
☀️ Наран ургах, шингэх: 06:28–19:08
🌿 Барилдлага: Үл зохилдох
🙏 Шүтэн барилдлага: Төрөхүй
⛰️ Суудал: Огторгуй

📜 ӨДРИЙН ТАЙЛБАР

Аргын тооллын 9 сарын 14, Сумъяа гараг.
Билгийн тооллын 3, Тэргүүн дагуул одтой, цагаагчин туулай өдөр.

Өдрийн наран ургах, шингэх цаг нь 06:28–19:08.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

✨ Үл зохилдох лусыг тахих
✨ Мал аж ахуйн үйл хийх
✨ Удирдлагын суудалд суух
✨ Огторгуйн үүдийг боох
✨ Их хүмүүстэй уулзахад сайн.

⚠️ Муу үйл:
Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

🌟 Өдрийн сайн цаг: Хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

🧭 Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

💧 Ус шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай, баялаг төгс болно.

🙏 Өнөөдөр бүх үйлс тань сайн сайхан бүтэг!

14/09/2026

“Ум аа хум базар гүрү бадма сиди хум” бол Бадамжунай багшийн зүрхэн тарни. Утгыг тайлбал:
Ум нь хамаг бурхадын лагшин буюу биеийн очир.
Аа нь хамаг бурхадын зарлиг буюу хэлний очир.
Хум нь хамаг бурхадын таалал буюу сэтгэлийн очир.
Түүнчлэн Ум нь амьсгал авах, Аа нь шингээх, Хум нь амьсгал гаргах анир. Амьсгал бүрээ ийнхүү мэдэрч бясалгавал амьдралын их эрчим бурханлаг оршихуйг танина.
Базар нь очир бөгөөд эвдэршгүй мөнх, халиршгүй бат гэсэн утгатай. Тэгш хэмт очир эрдэнэ нь хоосон чанар – гэгээн гэрлийг бэлгэддэг. Бүх юмс хоосон чанарын агаараас төрж, хоосон чанарын агаарт оршиж, хоосон чанарын агаарт уусдаг. Зүйрлэвэл, тэнгэр огторгуйд байгаль ертөнц бүхэлдээ хамаарах мэт. Байгалийн тоо томшгүй үзэгдэл хэлбэр үүсэн замхрах боловч тэнгэр өөрөө үүсэл, устлаас ангид мөнхөд орших. Түүнчлэн өөрийн дотроос үнэмлэхүй гэгээн огторгуй чанарыг нээж, хязгааргүйг эрхшээх нь очирын хутаг юм.
Гүрү бол гэгээрлийн замч багш гэсэн үг. Их хөлгөний ёсонд гүрү багш нь бурхан хийгээд бурханы хутаг олох ном, номын мөрөөр одсон хутагт гурван эрдэнийн хураангуй. Нууц тарнийн ёсонд ид шидийг соёрхогч ядам, бясалгалын замд хань болдог ханд дагинас, барцад саадаас хамгаалдаг номын сахиус хэмээх гурван дээд хүчний нэгдмэл цогц болдог.
Бадма нь бадамлянхуа цэцэг. Балчиг шавраас ургах атлаа үл хиртэх лянхуа цэцэг нь эгэл орчлонгийн амьдрал дундаас цэцэглэх атлаа шунал, хорсол, мунхгийн хирийг үл халдаах гэгээрлийг бэлгэддэг. Бурхан бүгд бадамлянхуан дээр залардгийн учир энэ.
Сиди нь ид шид гэсэн үг, Хум нь адистид хурайлсан тарни. Хүний оюун санаа хязгааргүй бөгөөд нөөц боломж нь шавхагдашгүй гэж Бурханы номд өгүүлдэг. Хамаг амьтныг нигүүлсэх бодь сэтгэл, үнэнийг таних билгүүн ухаанаар жигүүрлэн гэгээрлийн ертөнцөд халиваас ид шидийн гайхамшиг улам улмаар нээгдэнэ.
Энэхүү тарнийн тус эрдэм, утга учрын талаар Ханд Ишцожил хэмээх бүсгүй шавийнхаа асуултанд Бадамжунай багш ийн хариулжээ: “Энэ тарни эргэх дөрвөн цаг, амьдрах гурван мөчлөг аль ч үед өмөг түшиг чинь болно. Бодь сэтгэлийг өвөрлөж, ариун тангаргийг хичээж, зүрхний бишрэлээр урин дуудах аваас зүүдэн, сэрүүн алинд ч Бадамжунай би өөрийн биеэр заларч адислах болно. Харш муу бүхнээс хөө хуяг мэт хамгаалж, гундах үед чинь цог жавхлан нэмж, гуних үед чинь баяр баясгалан хайрлаж, харанхуй дунд гэгээн гэрлийг ургуулна.
Утга чанарыг гүн бясалгаж, чин сүжиглэх хэрээр тарнийн хүч үйлчилнэ. Дээд хүч нь энэ төрөлдөө солонгон биеийг эрхшээнэ. Дунд зэрэг нь үхэх агшинд эх, үр гэрлийн учралаар мөнхийн хутгийг олно. Адаглаад, зуурдын төрөлд одовч намайг танин учирч, дагшин оронд төрөх болно.
Базар гүрү хэмээх энэ тарни бол ганц миний зүрхэн тарни биш, дөрвөн тантар, есөн хөлгөний зүрхэн тарни. Наян дөрвөн мянган номын хураангуй. Гурван цагийн багш, ядам, бурхад, баатар дагинас, номын сахиусны зүрхэн тарни юм..." гэжээ.

14/09/2026

Р.Чойном
АМРАГИЙН ТУХАЙ ШҮЛЭГЛЭЛ

Салхигүй шөнийн тэнгэр мялаасан
Саран гэгээнийг харах тусам
Сайхан төрсөн миний л амраг
Санагдаад байх нь юуных вэ хө!

Хөвч хангайн сүрийг булаасан
Хөмсөг дугуй нуурыг харахаас
Хөөрхөн төрсөн түүний минь нүд
Хөдлөх шиг санагдах нь юуных вэ хө!

Яруухан байгалийн өнгийг булаасан
Ягуухан хээнцэр цэцгийг харахаас
Ялдамхан төрсөн хүүгийн минь уруул
Ягаарах шиг санагдах нь юуных вэ хө!

Тэргүүн зуны нозоорол булаасан
Тэнүүн чимээгүйд үүрэглэх үед нь
Тэнхээтэй төрсөн миний л амраг
Тэврэх шиг санагдах нь юуных вэ хө!

Санагдах санагдахаас илүүтэйхэн
Санаа зассан миний л амраг
Сайхан залуу насны минь турш
Саран болон гийгүүлэх гэж ирсэн юм!

Даган даган харахаас минь илүү
Далдаас дуудсан миний л амраг
Дахиад олдошгүй насны минь турш
Далай болж мэлтэлзэх гэж ирсэн юм!

Цэцлэн цэцлэн шүлэглэхээс минь илүү
Цэнгэлийг төрүүлсэн миний л амраг
Цэн хун шиг чөлөөтэй амьдралд
Цэцэг болон дэлбээлэх гэж ирсэн юм!

Алт алтнаас өнгөтэй харагдах
Алт гэж л байдаггүй яа хө!
Амраг амрагаас илүүтэй санагдах
Амраг гэж л байдаг юм даа хө!

Ягаан ягаанаас илүүтэй харагдах
Ягаан улаан өнгө гэж үгүй яа хө!
Янаг янагаас илүүтэй санагдах
Янаг гэж л байдаг юм даа хө!

Нимбэг нимбэгээс илүү амттай
Нимбэг жимс гэж үгүй яа хө!
Нийт олноос илүүтэй санагдах
Нина гэж л байдаг юм даа хө!

14/09/2026

МААНИЙН БУМАН СУДРААС:
ИХ НИГҮҮЛСЭГЧИЙН ЗУРГААН АДИЛТГАЛ

Их Нигүүлсэгчийн үзлийг огторгуйд адилтган таниулах нь: Огторгуй мэт Арьяабалын үзэлд зах хязгаар, төв дунд гэж үгүй. Огторгуй мэт Арьяабалын таалал оршихуй бүгдийг агуулна. Огторгуй мэт Арьяабалын таалал өөрийн сэтгэлээс ангид бус. Сэтгэлийн мөн чанараа тэр мэт танин мэд.
Их Нигүүлсэгчийн бясалгалыг солонгонд адилтгаж таниулах нь: Арьяабалын бясалгал сэтгэлийн агаарт түйтгэргүй тодрох нь солонго мэт. Гэгээн гэрэлт боловч ягшин барих зүйлгүй нь солонго мэт. Арилсан гэгээн чанарт тэр мэт оршигтун.
Их Нигүүлсэгчийн явдлыг хий салхинд адилтгаж таниулах нь: Хий салхи мэт торолтгүйеэ Арьяабал ертөнц дахинд тусална. Хий салхи өөрөө огторгуйн хувилгаан бүжиг мэт Арьяабалын үйл хэрэг бэлгэ билгийн (гэгээн ухамсрын) агаараас үүсч, бэлгэ билгийн агаартаа уусна. Үйл хэрэг бүхнээ тэр мэт ухамсарла.
Их Нигүүлсэгчийн үрийг наранд адилтгаж таниулах нь: Нарны зүрхэн мэт хоосон чанар нь номын бие. Нарны гэрэл мэт гийгүүлэх ухамсар нь жаргалант бие. Нарны буман цацраг түгэх мэт бодол сэтгэл өөрөө үүсч, өөрөө арилах нь хувилгаан бие. Арьяабалын гурван биеийг өөрийн дотроос тийнхүү ухаар.
Их Нигүүлсэгчийн ахуйг болор бөмбөлөгт адилтган таниулах нь: Болор бөмбөлөг гадна, дотногүй тунгалаг мэт ам, сэтгэл хоёр зөрөөгүй байваас алдас бурууг үл халдаана. Өөрийн дотор ариун бол өрөөл бусдад үнэнийг үзүүлж чадна.
Их Нигүүлсэгчийн үйлсийг чандмань эрдэнэтэй зүйрлэн таниулах нь: Чандмань эрдэнэд ойр, холын алагчаалал үгүй мэт Арьяабалын таалал амьтан бүхэнд тэгш. Чандмань эрдэнэ залбирч гуйсан бүгдийн хүслийг хангах мэт Арьяабал өр зүрхээ нээж өгсөн бүгдийг үйл зовлонгоос гэтэлгэнэ.

ОРЧЛОНГ УХААРАХ ЕСӨН ЗҮЙРЛЭЛ
Зултай зүйрлэх нь: Зулын цөгц, гол, тос гурав бүрдэж зул бүтдэг. Түүнчлэн оршихуйн суурь шалтгаан цөгц мэт. Би-г баримтлах үзэл нь гол мэт. Урин (уур), шунал, мунхаг нь тос мэт. Тэдгээр шалтгаан нөхцөл бүрдсэнээр зовлонгийн гал асч, зургаан зүйлийн төрөл биеждэг. Уурын эрхээр тамд төрж, халуун хүйтний зовлонг амсана. Хармын эрхээр бирдэд төрж өлсөх ундаасахын зовлонг үзнэ. Мунхгийн шалтгаанаар адгуусанд төрж, унаж ачигдах, бие биенээ идэлцэхийн зовлонг үзнэ. Тачаангуйн шалтгаанаар хүн болж төрөх, өтлөх, өвдөх, үхэхийг үзнэ. Атаархлын шалтгаанаар асурд төрж, тэмцэлдэхийн зовлонг үзнэ. Омгийн шалтгаанаар тэнгэрт төрж, буурахын зовлонг үзнэ. Шалтгаан нөхцөл арилаагүй цагт үр дагавар үргэлжилсээр байна.
Бүрэг барагтай зүйрлэх нь: Нүд бүрэлзэхэд бодит байдал өөрөөр харагдах шиг ухааны нүд бүрэлзсэнд шалтгаалж хуурмаг үзэгдэл үүсдэг.
Одтой зүйрлэх нь: Од харанхуйд үзэгдээд нар ургаваас үл үзэгдэнэ. Түүнчлэн орчлонгийн зовлон би-г баримтлах мунхагт дулдуйдаж үзэгдэнэ. Өөрөө тодрох билгийн гэрэлд уур хилэн, шунал хүсэл өөрөө арилж гэмээ нь зовлон ч аяндаа замхарна.
Илбэтэй зүйрлэх нь: Мэргэн ховсчин тарнийн шидээр элдэв үзэгдлийг бүтээж харуулдаг. Ховсонд орсон хүн тэдгээрийг үнэн гэж бодно. Егүзэрийн мэлмийд хуурамч болох нь илэрхий. Орчлонгийн илбэнд автахгүйн тулд дотоод мөн чанараа таних учиртай.
Шүүдэртэй зүйрлэх нь: Бие өвс мэт бол амь нь шүүдэр мэт. Бие, сэтгэл ангижрах нь шүүдэр хатах лугаа адил. Эгэл хүмүүст тэр нь үхэл болж харагдана. Утгыг таньсан мэргэдийн хувьд илбийн наадам харагдана.
Зүүдтэй зүйрлэх нь: Зүүд зүүдлэх цагт бодит мэт боловч сэрэх цагт худал болно. Түүнчлэн бодлын тусгал үнэн мэт боловч зүүднээс өөрцгүй тул бүү хуурт.
Цахилгаантай зүйрлэх нь: Агшин зуур цахилгаан цахих мэт бодол хийгээд мэдрэмж хормын зуур цахилдаг. Өөрөө үүсч, өөрөө замхрахыг нь мэдээд уялдан зуурах хэрэггүй.
Үүлтэй зүйрлэх нь: Үүл бүрхэвч өнө удалгүй арилж одно. Үүдсэн бүхнийг тийнхүү ухаар. Ертөнцийн олз, гарз, жаргал, зовлон, дайсан, садан, магтаал, муушаал бүхэн мөнх бус. Үзэгдлийн тэртээх эс үүдсэн чанарт нэвтэрвээс үзэгч, үзэгдэл хэмээх хоёрдмол үгүй болж амарлих болой.
Ум мани бадмэ хум
- Төвд хэлнээс орчуулсан П.Бадрал
#АгнистынГэгээ (АРЬЯАБАЛЫН АДИСТИД номоос)

12/09/2026

ИТГЭЛИЙН БЯСАЛГАЛЫН ХӨТӨЛБӨР #2

Удиртгал дөрвөн их хөтөлбөрийн талаар товч:

Удиртгал дөрвөн их хөтөлбөрийн агуулга нь дараах зарчим баримтлахыг сануулсан хэрэг болно. Үүнд:
1. Итгэл үнэмшилтэй байх
2. Хилэнц нүглийг ариусгаж алдаа дутагдлаа засах
3. Буяны хүчийг зузаатгаж бодь сэтгэл төрүүлэх
4. Эрдэм чадлыг олох зэрэг болно.

Нэгдүгээрт: Итгэл үнэмшил бол хамгийн чухал хүчин зүйл бөгөөд ялангуяа өөртөө итгэх явдал туйлаас чухал. Буддын онол сургаалаар бол хүн өөрөө өөрийнхөө аврагч юм. Аливаа хүн өөрийн амьдралаа өөд татаж аваад явах чадал байтугай хамаг амьтны тусыг үйлдэх агуу их чадвар бий. Тэр нь төгс гэгээрлийн үр хөрөнгө хүний сэтгэл үндэст байгаад оршино. Тиймээс өөртөө итгэж өөрийгөө хөгжүүлэхийг чухалчлах хэрэгтэй. Тэрхүү сэтгэлийн агуу хүчийг хөгжүүлэх, итгэл үнэмшлээ нэмэгдүүлэхийн тулд Лам гурван эрдэнэд итгэж аврал одуулах, түүний номд суралцаж сургаалыг нь мөрдөхөөс эхэлдэг. Ийнхүү гурван эрдэнийн аврал ивээлд багтсанаар амьдралын аян зам амгалан, ажил үйлс бүтэмжтэй, өөртөө итгэх итгэл сайжирч, улмаар гэгээрэлд зүглэх учиртай.

Хоёрдугаарт: Итгэл үнэмшилтэй, өөртөө итгэлтэй байлаа ч алдаа дутагдлаа засаж залруулахгүйгээр амар амгаланг олох боломжгүй. Аливаа саад, бэрхшээл зовлон, шаналал ихэвчлэн бидний өөрсдийн зан авирын доголдол, алдаа дутагдлаас үүдэлтэй. Ялангуяа төрлөөс төрөл дамжин хуримтлагдсан хилэнц нүглийн үр зовлон тарьсаар л байна. Тиймээс үүнийг ариусгах, хойшид алдаа дутагдлаа засаж, хилэнц нүгэл үйлдэхгүй байвал амьдрал зөв гольдролоор урсах аж. Үүнийг Базарсадын бясалгалын хөтөлбөрөөс мэдэх болно.

Гуравдугаарт : Хүн төрөлхтөн өвөр хоорондоо ханьсан нөхөрлөж энх амгалан оршихын үндэс хайр энэрэл юм. Бусдыг энэрэн хайрлах сэтгэлийн үр хөврөлөө тэтгэн хөгжүүлснээр аядуу зөөлөн болж, улмаар хамаг амьтныг эх мэт тэтгэн нигүүлсэх бодь сэтгэлийг төрүүлэх нь чухал. Бодь сэтгэл нь төгс гэгээрэхүйн үр хөрөнгө юм. Гэхдээ бодь сэтгэл төрөх нь буяны хүчээс ихээхэн шалтгаалах болой. Ер нь буян дорой болбоос сэтгэл зэврээд зан авир догшрох нигууртай. Тиймээс буяныг агуу ихээр хурааж буяны ёзоор бат болбоос сэтгэл аядаж зөөлрөөд, зан суртахуун эерч, бодь сэтгэл төрөх хувь нөхцөл бүрдэнэ. Буян хураах онцгой аргын нэг бол Мандал өргөх зан үйл бөгөөд түүнийг хэрхэн өргөх тухай Мандалын хөтөлбөрт өгүүлнэ.

Дөрөвдүгээрт: Эрдэм чадалтай байж гэмээнэ олон амьтанд тусыг үйлдэнэ. Эрдэм чадалгүй хүн бусдад туслах байтугай өөрийнхөө хэргийг ч бүтээж эс чадна. Тиймээс эрдэм чадлыг олох хэрэгтэй. Эрдэм чадлыг олох хийгээд аливаад эерэгээр хандах арга ухааныг Багшийн ёогийн хөтөлбөрөөс мэднэ.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Chingeltei Duureg 12 Street
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 08:29 - 21:00
Friday 08:30 - 21:00
Saturday 08:30 - 21:00
Sunday 08:30 - 21:00