Ulemj Grease

Ulemj Grease

Share

Ulemj Grease нь Гоо сайхан, Хумс засал болон Үс засах үйлчилгээг үзүүлдэг салон юм.

Ulemj Grease нь Улаанбаатар хотод 2 салбартай, Гоо сайхан, Хумс засал болон Үс засах үйлчилгээг үзүүлдэг салон юм.

01/09/2026

Гоо сайхан бол байгалаас өгсөн бэлэг биш, өдөр бүрийн сахилга баттай арчилгааны үр дүн юм. ✨

Lipo massage эмчилгээ нь гүн механик массажаар өөхний эдийн солилцоог идэвхжүүлэн задалж, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр целлюлитыг арилган арьсыг чангална. 💖

Цусны эргэлтийг сайжруулж, хаван болон усны хуримтлалыг бууруулах тустай тус үйлчилгээний үр дүн 3–5 удаад илт мэдрэгдэх бөгөөд 10–14 удаагийн курсээр бүрэн хэрэгжинэ. 🌿

Эх сурвалж: Treatment of cellulite with LPG endermologie - International Journal of Dermatology.

31/08/2026

Магни уухаас илүү арьсан дээрээ түрхвэл биед хурдан шингэж, булчинг тэр дор нь амраадаг гэдгийг а мэдэх үү? 😲✨

Сүүлийн үед нэг л нойр муутай, амарч чадахгүй, эсвэл хүзүү мөрөөр байнга хөшиж хөндүүрлээд байна уу? Энэ нь таны бие магниын дутагдалд орсны шинж байх магадлалтай юм.

Бид танд стрессийг бүрэн тайлж, эрч хүчийг сэргээх 90 минутын МАГНИЙН ЭМЧИЛГЭЭГ (30 минут биеийн гуужуулалт + 60 минутын массаж) санал болгож байна. 🧖‍♀️🌿

💡 Сонирхолтой баримт: Биед магни дутагдсан үед арьсанд магнийн тос түрхэхэд эхлээд бага зэрэг хорсож загатнах мэдрэмж төрдөг ч агшин зуурт арилж, булчингууд гүн суларч амардаг.

Эх сурвалж: АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH - National Institutes of Health)

📞 Мэдээлэл авах утас: 7777-9595
📍 Шангри-Ла төвийн 2 давхар, Ulemj Grease.

31/08/2026

✨ Жингүйдлийн орчинд бие болон сэтгэлээ бүрэн амраах онцгой мэдрэмжийг танд бэлэглэе.Өндөр нягтралтай эрдэст усан дээр хөвж, биеийн дулаантай ойролцоо тухтай орчинд нуруу, үе мөч болон булчингийн ачааллыг хөнгөрүүлэн, гүн тайвшралыг мэдрээрэй.

Үр дүнд нь:
☁Нуруу, үе мөч болон булчингийн ачаалал багасаж, биеийн ядаргаа тайлагдахад тусална.
☁Гадаад орчны өдөөлтийг багасгаснаар стресс, сэтгэлзүйн ачааллыг бууруулж, оюун санааг гүн тайвшруулахад дэмжлэг үзүүлнэ.
☁Биеийн жинг дэмжих орчинд тайван хөвөх нь булчинг сулруулж, өдөр тутмын алжаалаас ангижрахад тусална.
☁Магни агуулсан ус нь арьсыг зөөлрүүлж, таатай мэдрэмж төрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

🌊 Ердөө нэг цагийг өөртөө зориулж, өдөр тутмын стресс, ядаргаагаа тайлан бие сэтгэлээ гүн амраахыг хүсвэл MUSCLE RECOVERY үйлчилгээг танд санал болгож байна.

📞 Мэдээлэл авах утас: 7777-9595
📍 Шангри-Ла төвийн 2 давхар, Ulemj Grease.

29/08/2026

✨ "Таны өмссөн хувцаснаас илүү таны биеийн галбир л хамгийн ихийг өгүүлдэг" гэдэгчлэн, эрүүл, чанга бие нь өөртөө тавьж буй анхаарал халамж болон өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл юм.

LPG Endermologie нь вакуум болон роликон механик массажийн тусламжтайгаар арьс, өөхөн эдэд механик өдөөлт өгч, целлюлитийн харагдах байдлыг багасгах, арьсны уян хатан чанар болон биеийн галбирыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг Францын технологи юм.

💧 Өөрийн биедээ зөв анхаарал тавьж, хангалттай ус ууж, тогтмол хөдөлгөөн болон мэргэжлийн арчилгааг хослуулан өөртөө илүү итгэлтэй галбирыг бүтээгээрэй.

Эх сурвалж: Treatment of Cellulite with LPG Endermologie - International Journal of Dermatology, 2009.

29/08/2026

Үс цайруулах, будах бүрт гэмтэх вий гэж санаа зовж байна уу? 🤔

Солонгосын мэргэжлийн мастеруудын сонголт Pink Goat эмчилгээ нь:
✨ Хэт шүлтжсэн үсийг тайвшруулж, чийг нөхнө
✨ Будаг, цайруулагчийн орцыг үсэнд илүү тэгш, тогтвортой суулгахад тусална
✨ Богино хугацаанд гүн түвшний уураг, шим тэжээлээр хангана

✅Та гэмтэлтэй үсэндээ мэргэжлийн түвшний гүн эмчилгээ хайж байвал Pink Goat -ийг сонгож, эрүүл бөгөөд торгомсог үсээ эргүүлэн аваарай.

📞Цаг захиалгын утас: 7777-9595
📍 Шангри-Ла төвийн 2 давхар, Үлэмж Салон.
📍 Бага Тэнгэр Сити хотхон 1 давхар, Үлэмж Салон.

28/08/2026

✨Hair Repair - Буруу арчилгаа, орчны нөлөөллийн улмаас хуурайшиж гэмтсэн, уураг, чийгийн дутагдалд орсон үсийг эмчлэх нөхөн сэргээх эмчилгээ.

Хэрэв та:
🚫Үсээ хэт олон удаа эсвэл хэт халуун усаар байнга угаах.
🚫Нойтон байхад нь самнах, хүчтэй үрж арчих.
🚫Өөрийн үсэнд тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэх.
🚫Ангижруулагчийг үсний үзүүрт бус хуйханд түрхэх.
🚫Халуун сэнс, индүүг хамгаалалтгүй шууд хэрэглэх зэрэг өдөр тутмын алдааг гаргадаг бол энэхүү мэргэжлийн үс арчилгаа танд төгс тохирно.

📞Цаг захиалгын утас: 7777-9595
📍 Шангри-Ла төвийн 2 давхар, Ulemj Grease салон.
📍 Бага Тэнгэр Сити хотхон 1 давхар, Ulemj Grease салон.

27/08/2026

🌟 ⏳Та манай гоо сайхны аль ч үйлчилгээг сонгосон бай, масктай өнгөрүүлэх 15 минутыг бид зүгээр өнгөрөөдөггүй!

⏳Энэ хугацаанд бид Astradome технологийг ашиглан цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалуулахын зэрэгцээ LED гэрлээр арьсыг тань давхар арчилж, тайвшруулна. Ингэснээр таны авах үйлчилгээ илүү үр дүнтэй, тав тухтай.

⭐ Astrodome Facial аппаратын тусламжтай батга, үрэвсэл эмзэгшлийг дарж, арьсаа тайвшруулах, чийгшүүлэх, гэрэлтүүлэх болон нөхөн сэргээх цогц үйлчилгээг аваарай.

✅ Улаан гэрэл: Коллаген, эластины нийлэгжилтийг дэмжиж, арьсны чангаралтыг сайжруулан үрчлээг тэнийлгэнэ.

✅ Цэнхэр гэрэл: Батга үүсгэгч P.acnes бактерийг устгаж, үрэвсэл дарж, тослогжилтыг тэнцвэржүүлнэ.

✅ Ягаан/Нийлмэл гэрэл: Арьсны эсүүдийг нөхөн сэргээж, сэвх толбо болон сорвины пигментацийг бүдгэрүүлнэ.

✅ Анион (Сөрөг ион): Агаарт байгаа сөрөг ионыг их хэмжээгээр үүсгэж, эсийн стрессийг бууруулах бөгөөд арьсыг гүнээс нь эрүүлжүүлэн, эсийн нөхөн сэргээлтийг хурдасгана.

✅ Хүчилтөрөгчийн цацлага (O2 Mist): Цэвэр хүчилтөрөгчийг серумтай хамт мананцаржуулан шүршиж арьсыг гүн чийгшүүлэн, эрүүл гэрэлтсэн болгоно.

☎️ Цаг захиалах утас: 7777-9595
📍 Хаяг: Шангри-Ла төвийн 2 давхар, Ulemj Grease.

27/08/2026

🌸 Хэрэв таны ээж, эгч дүү жирэмсэн үедээ язралттай байсан бол гэр бүлийн түүхтэй холбоотойгоор танд ч язралт үүсэх эрсдэл өндөр байж болох тул жирэмсний үеийн арьс арчилгааг эртнээс анхаарах нь чухал.

🤰 Жирэмсний 4 дэх сараас 8 сарын эцэс хүртэл санал болгох энэхүү жирэмсний бариа нь эх барих чиглэлийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан техник бөгөөд биеийн хөшилт, хүнд оргих мэдрэмжийг багасгаж, алжаал тайлахад чиглэнэ.

🌿 Бариаг Францын Phytomer SEATONIC Stretch Mark & Firming Oil-оор хийж, арьсыг зөөлөн, толигор, уян харагдуулахад дэмжлэг үзүүлнэ; уг хуурай тос нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд тохиромжтой, hypoallergenic бөгөөд dermatologist-tested найрлагатай.

Эх сурвалж: Striae gravidarum: Risk factors, prevention, and management - International Journal of Women’s Dermatology.

26/08/2026

Та үсээ сэнсдэхдээ эдгээр алдааг гаргаж байгаа юм биш биз?

🚫Үс, хуйхандаа хэт ойртуулж барих: Үсний угийн уургийн бүтцийг эвдэж, хуйхыг хуурайшуулдаг.
🚫Хэт өндөр хэмээр сэнсдэх: Үсний кутикул давхаргыг түлж, ууршилтыг хурдасгаснаар үсийг хэврэг, хуурай болгодог.
🚫Сэнсээ хөдөлгөхгүй удаан барих: Халуун агаар нэг цэгт төвлөрснөөс болж үсний үсний ширхэг огцом хуурайшиж, түлэгддэг.

✅Зөв зайд, тохиромжтой дулаанаар сэнсдэх нь үсийг өөрөөр нь агаарт хатаахаас ч илүү эрүүл, торгомсог хэвээр нь хадгалдаг тул сэнсийг зөв ашиглаж хэвших нь гэрийн үс арчилгааны хамгийн чухал алхам болдог.

Эх сурвалж: Hair Shaft Damage from Heat and Drying Time of Hair Dryer.

25/08/2026

💨Үсний тэжээлийн эмчилгээ, арчилгааны үеэр халуун уураар утах нь ямар давуу талтай вэ?

✅Хуйхны цусны эргэлт сайжирна: Дулааны үйлчлэлээр хуйхны цусны эргэлт сайжирч, үс уналт багасах болон ургалт нэмэгдэх нөлөө үзүүлдэг.
✅Үсийг гүн чийгшүүлнэ: Халуун уур нь үсэнд шаардлагатай чийгшлийг өгч, хуурайшлаас сэргийлнэ.
✅Тэжээлийн бүтээгдэхүүний шингэлт нэмэгдэнэ: Халуун уур болон чийг нь үсний гадна талын бүрхүүл буюу кутикулыг зөөлрүүлэн нээж өгдөг тул маск, тос зэрэг нь үсний гүн рүү илүү хурдан бөгөөд бүрэн шингэдэг.

Эх сурвалж: Hair Steaming Benefits: Boost Growth & Hydration Naturally.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


2nd Floor, Shangri-La Mall, Olympic Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
14250

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00