Khajaa Yoga
Манай төв нь танхимын болон онлайн, албан байгууллагын иогийн сургалтуудыг хичээллүүлж байна. 🤍
18/09/2026
Иог бол өөр дээрээ ирэх өөртэйгөө шинээр уулзах танилцах мэдрэмжүүдээ ухамсартайгаар хянаж сурах аялал юм.
Зүгээр турахын төлөө хийж байгаа дасгал биш маш олон нандин нарийн мэдрэмжүүдийг бид танин мэддэг билээ.
Энэ бүхний хажуугаар бид сэтгэлээ анагааж, биеэ эд эсээр нь эрүүлжүүлж, хүссэн бие галбираа бүтээдэг. Үүнийг олон сар хичээллэж байгаа шавь нар маань илүү ойлгох байх. 😇🤍
16/09/2026
Бие сэтгэл оюуны тэнцвэр “7 хүрд” бугуйвч
🖤Хар турмалин
❤️Өнгийн болор
💛Цитрин
💚Ногоолин
🩵Апатит
💜Аметист
🤍Цаст болор
Эдгээр байгалийн жинхэнэ чулуунаас бүтсэн, өнгө алдахгүй урт удаан хэрэглэх мөнгөн тоногтой энергийн гоёл
#чакра #7хүрд #гоёлчимэглэл
05/09/2026
ӨГЛӨӨ БОСОХОД БИЕ ХҮНД, ХӨЛ ГАР ХАВАНТСАН ЯДАРСАН МЭДРЭМЖТЭЙ БАЙНА УУ?
Магадгүй таны биед илүү их хөдөлгөөн, зөв амьсгал хэрэгтэй байж болох юм. 🤍
Лимфийн систем нь биеийн шингэний тэнцвэр болон дархлааны үйл ажиллагаанд оролцдог. Лимфийн урсгалд биеийн хөдөлгөөн чухал үүрэгтэй байдаг тул зөөлөн иог, сунгалт, гүн амьсгал нь лимфийн эргэлтийг дэмжихэд тусалдаг.
Иогийн хичээлээр бид:
Биеэ зөөлөн хөдөлгөнө.
Амьсгалаа зөв холбоно.
Булчин, үе мөчөө суллана.
Бүх биеийн булчин, яс, үе мөч тэдгээрийг холбосон холбоосууд ажиллагаанд орно.
Удаан сууснаас үүссэн хөшилт, чилээг тайлахад тусална.
Бие болоод сэтгэл илүү хөнгөн, тайван болно. 😇
Хавангаа хүчээр буулгах гэж биш — биеийнхээ байгалийн үйл ажиллагааг хөдөлгөөнөөр дэмжицгээе. 🤍
Таны бие хөдөлгөөнөөрөө амьсгалдаг.
Таны сэтгэл тайвшралаар амардаг.
🧘🏻♀️ Khajaa Yoga
Биеэ хөдөлгө. Амьсгалаа мэдэр. Өөртөө цаг гарга. 🧡
04/09/2026
Өглөөний 6, 7:30-н ангиуд дүүрсэн.
Өглөөний 10:00, оройны 19:30 ангиудад суудал байгаа шүү. ☺️
2 дахь өдрөөс хичээл нь эхэлнэ.
Хамтдаа бие сэтгэлийн алжаалаа тайлж, дотроосоо гаднаасаа эрүүлжиж өөрийнхөө хамгийн сайн сайхан хувилбарыг хамтдаа бүтээе. 🥰
Хичээл 2,4,6 өдрүүдэд хичээллэнэ.
Талбөр 290к. (2 хувааж төлөх боломжтой)
Хаяг:Яармаг хүннү моллын замын эсрэг талд Хүннү товер.
99771576
03/09/2026
Иогаар хичээллэх үед өдрийн аль цагт хичээллэвэл илүү тохиромжтойгоо шийдэж чадахгүй байвал багш нь бяцхан зөвлөгөө өгье. 😊
Эхлээд мэдээж та өөрийн амьдралын хэмнэлдээ иога хийх нэг цагаа тааруулах хэрэгтэй. 🙏
Өглөөний 6 болон 8 цагийн иога хичээл нь таныг өдрийн турш эрч хүчтэй, сэргэг байхад нөлөөлнө. Бодисын солилцоог түргэсгэж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих төдийгүй өөх шатаах үйл явц түргэснэ. Та ерөнхийдөө өнөөдөртөө өөрийгөө бэлдэх сууриа гайхалтайгаар тавьж байнаа л гэсэн үг. Аз жаргалын гормоноо ялгаруулж бие сэтгэлийн тэнцвэрээ олоход тусалж буй юм. Ажлын бүтээмж ч хэд дахин илүү нэмэгддэг нь судалгаагаар баталгаажсан шүү дээ. 😇💪
Мөн өглөө эрт босч сурах өөрийгөө ялан дийлэх зуршилыг өөртөө суулгаж чадна. Эрт босоод сурчихна гэдэг чинь амжилтын үндэс шүү дээ.👏👏👏
Өглөөний 10 цагийн анги мөн л ялгаагүй дээр дурдсантай ижил нөлөөтэй. Харин уг цагийг багш нь иога хийж амждаггүй ээж аав нарт зориулж гаргасан юм. Хүүхдүүдээ хичээл сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд иогагаа хийн өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргах боломжит цаг билээ. 🥰
Гэр бүл үр хүүхэд гээд л бид өөрсдийгөө орхигдуулсан байдаг шүү дээ. 🥹 Тэгвэл одооноос өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлан энхрийлнээ бүгдээрээ. ❤️
Оройн анги бол дээрх зүйлс дээр нэмээд гайхалтай чилл амар амгалан гүн тайвшралыг танд мэдрүүлэх болно. 🫠🧡
Өдрийн туршид хуримтлагдсан стресс бие сэтгэлийн чилээгээ тайлж зүгээр л жаргах болно. Өдөр идсэн уусан өөх тос холестериноо шатаана. Маш гоё детокс болж бохирдлоо гадагшлуулна. Гэртээ ороод л ёстой нэг нам унтана даа. 😇 Хамгийн чухал нь иога хийгээд та эдгээр бичсэн зүйлсээс ч илүү гүн гүнзгий цаад сэтгэлийн дотоод амар амгалан бүхий л сайхан зүйлсийг мэдэрнээ. Та 7 хоногийн 3 хан цагийг л өөртөө яаж ийгээд зориулчих. 🙏 Амьдралын хэмнэл тань гайхалтайгаар өөрчлөгдөж иогийн замналруу орсон өөртөө талархах болно нээрээ шүү. Манай шавь нар өмнө нь иога хийхгүй яаж яваад болоод байдаг байсан байнаа гээд л гайхаад байдаг. 🥰
Заа тэгээд иога хйих хүсэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү. Багш нь бүхий л мэддэг чаддаг бүхнээ зориод ирсэн шавь нартаа чин сэтгэлээсээ зааж иогийг иогаар нь мэдрүүлэхийг хичээдэг юм шүү. 😊🙏
Манай хаяг: Яармаг Хүннү товер 2 давхар.
2,4,6 дахь өдрүүдийн өглөөний 06:00 10:00, оройн 19:30 цагийн ангиуддаа элсэлт авсаар байгаа. ☺️
Төлбөр:290000.
Бүртгүүлэх бол чатаар холбогдоорой.
Харилцах утасны дугаар: 99771576
02/09/2026
🌿 ӨГЛӨӨНИЙ 10:00 ЦАГИЙН АНГИ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ 🌿
Та бүхний хүсэлтээр өглөөний 10:00 цагийн иогийн анги хичээллэж эхлэхээр боллоо. 🥰
Хичээл 9 сарын 8-нд эхэлнэ.
Хүүхдүүдээ хичээл, сургуульд нь хүргэж өгчихөөд өөртөө цаг гаргаарай.
Өдөр тутмын ядаргаа, стрессээ түр ч болов орхиж, биеэ зөөлөн хөдөлгөн, амьсгалаа мэдэрч, сэтгэлээ тайвшруулан иогийн ертөнцөөр хамтдаа аялцгаая. 🤍
Иог бол зөвхөн биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх дасгал биш.
Өөрийгөө сонсож, дотоод амар амгаланг мэдэрч, бие сэтгэлээ нэгэн зэрэг эрүүлжүүлэх аялал юм. 🌱
✨ Хичээлийн хуваарь:
2, 4, 6 дахь өдрүүд
⏰ 10:00 цаг
Төлбөр: 290,000₮
Өмнө нь манайхаар хичээллэж байсан сурагчид: 250,000₮
Мөн 2,4,6 өдрүүдийн:
🌅 06:00 цагийн
🌙 19:30 цагийн
ангид сул суудал байгаа шүү. ☺️
Гаднаасаа эрүүл, дотроосоо амар амгалан — бие, сэтгэл хоёртоо хайртай хандах аяллаа хамтдаа эхлүүлье. 🪷
🤍 Khajaa Yoga
Хаяг: Яармаг Хүннү моллын замын эсрэг талд Хүннү товер. ☺️
99771576
23/08/2026
Сэтгэл дүүрэн амьдрал гэдэг нь өөрийн амьдралын үнэ цэнийг мэдрэх тухай юм. Энэрэнгүй сэтгэлээр өөртөө итгэлтэй, утга учиртай амьдарч өглөө сэрээд "Өнөөдөр юуг хийж амжуулсан, юуг хийлгүй үлдээх нь хамаагүй. Энэ байгаа маань л надад хангалттай" гэж зоригтой дуугаргахыг хэлнэ. Би төгс биш байж болно надад сул тал бий. Заримдаа надад айдас төрдөг ч энэ нь миний зүрх зоригийг мөхөөж, хайрлуулж, хамгаалуулах эрхгүй нэгэн болгох учиргүй юм. Хэмээжээ...
Үнэхээр л бид зүгээр л утга учиртай амьдрах гэж л энд ирсэн байтал яагаад өөрсдөөсөө илүүг хүсэж шаардаж зовоож түүндээ хүрч чадахгүй үеүддээ сэтгэлээр унаж өөрийгөө илүү их шийтгэдэг юм болоо гэж бодож сууна.
Би сүүлийн сар гаран амрахдаа эхний 2 долоо хоног амралтаа утгаар нь мэдэрч сайхан амарсан ч яг 3 дахь долоо хоногоос зүгээр амарч байгаа өөрийгөө буруутан мэт мэдэрч гэм хийгээд байгаа юм шиг мэдрэмж өөртөө үүрүүлж эхэлсэн. Би байнгын ажиллах ачаалалтай байх ёстой хүн биш тэртээ тэргүй үүрийн 4 цагт босч 21 цагт харьдаг амьдралаа удахгүй орохоос хойш өөртөө тухтай ч амралт өгч чадахгүй байгаа өөрийгөө хажуугаас нь хараад энэ номыг уншаад өөртөө зөөлөн хандаж байхын чухлыг "Төгс бусын гайхамшиг"-ыг ойлгож байна.
Та нар минь ч гэсэн зүгээр л өөртөө амрах эрхийг, хүүхдээ харж байхдаа ажил хийхгүй байх нь хэвийн гэдгийг харин ч илүү их хариуцлага үүрч бүхэл бүтэн хүн бүтээгээд гаргаад ирсэндээ тэд нарыгаа эрүүл саруул бие сэтгэлзүйтэй хүн болгох маш том үйлийг хийж байгаа өөртөө зөөлөн хандаж, өөртөө амралт өгч, өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийх, аяга халуун кофе ганцаараа уух, дуртай дасгал хөдөлгөөнөө өдөрт нэг цаг хийх, гэрээ байнга цэвэрхэн байлгах албагүй байх эрхийг өөртөө өгч байгаарай. 🫂🥹🤍
21/08/2026
Намрын шинэ элсэлт эхэллээ. 🤍
9 сарын 8.
Өөртөө цаг гаргаж, биеэ сонсож, сэтгэлээ амраах шинэ эхлэлээ эхлүүлээрэй. 🤍
Иога бол зөвхөн уян хатан болох тухай биш.
Харин өдөр бүр өөртэйгөө холбогдож,
биеийнхээ мэдрэмжийг сонсож,
амьсгалаа мэдэрч,
сэтгэлээ тайвшруулж сурах аялал юм. 🧘🏻♀️
Та иогаар хичээллэснээр:
• Биеийн уян хатан байдал, хүчээ сайжруулна.
• Биеийн бүх булчингаа зэрэг ажиллуулж биеийн зөв тэнцвэртэй болж эрүүлээр жингээ хаяж өөрийн хамгийн гоё эрүүл бие галбирыг бүтээнэ.
• Амьсгал болон хөдөлгөөнөө уялдуулж биед сэтгэлд хуримтлагдсан стресс, ядаргаагаа тайлна.
• Өөртөө итгэх итгэл, дотоод тайвшралаа нэмэгдүүлнэ.
• Хамгийн чухал нь — өөртөө зориулах өөрийгөө анагааж эмчлэх чанартай цагтай болж амьдралын чанар бүтээмж нэмэгдэнэ. 🤍
Хичээлийг 9 жилийн туршлагатай мэргэжлийн багш хүн бүртэй тулж ажиллаж анхан шатнаас нь удирдан заана.
Та шинээр эхлэх гэж байгаа ч бай, өмнө нь иог хийж байсан ч бай — өөрийн түвшиндээ тохируулан хамтдаа ахина. Таныг иогад гүн дурлуулна.
Хичээл 9 сарын 8-нд эхэлнэ. 😇
2,4,6 өдрүүдэд:
06:00
07:30
19:00.
Хаяг Яармаг Хүннү товер 2 давхар.
Биеэ хөдөлгөж, сэтгэлээ эдгээж, өөртэйгөө холбогдох аяллаа эхлүүлцгээе. 🤗
Төлбөр: 290000.
Хуучин хичээллэж байсан сурагчид 250000.
Бүртгэлийг чатаар авна.
📱 99771576.
(Цаг үеийн байдал заалны түрээс зэргээс үүдэн төлбөрийг 40000 төгрөгөөр нэмэх болсон тул ойлгон хүлээж авахыг хүсье баярлалаа. ☺️🙏)
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Alerts
Be the first to know and let us send you an email when Khajaa Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.