Trend ibeauty

Trend ibeauty

Share

KBeauty албан ёсны борлуулагч

18/08/2026

ЗАЙСАН • SEVEN STAR • 1 ДАВХАР
8.35 м² ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ ХУДАЛДАНА
ГЭРЧИЛГЭЭ БЭЛЭН • БАРТЕР СОНСОНО👉 Зайсанд өөрийн гэсэн худалдаа, үйлчилгээний талбайтай болох боломжийг сонирхож байвал холбогдоорой. Утас: 89456387

02/08/2026
Photos from Trend ibeauty's post 02/02/2026

Ургийн овог чинь байна уу сайн хараарай

04/01/2026

Крашалдаг залуугаа (бүсгүй) нэртэй устай зураг хөрөгтэй тавь гэвэл тавиж чадахийм уу та нар😂😂

03/01/2026

Ёооо лалар бараг нэг цаг харж байж унтаж буй залуу эмэгтэйг нь олж харлаа

03/01/2026

Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог. Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлдөөд үхчихнэ.

Хүн давс идэхгүй байх үед дархлааны эсүүдийн тоо нэмэгддэг учраас хурдан эдгэдэг. *Хонины гүзээ их идсэнээр элгэнд хэрэгтэй маш их шимийг авч байдаг.

Ингэснээр шинэ элэгний эсүүд маш түргэн ургана.
Элэг нь 7 хоногоос 1 сарын дотор бүрэн солигддог.

Монгол уламжлалт эмчилгээнд 1 сар давсыг идүүлэхгүй байсны дараа биеийг торддогийн учир нь өөрийн дархлаат эсүүдийг нэмэгдүүлэхэд байдаг.

Ихэнх эмчилгээг давсгүй дэглэм сахиж хийдэг бөгөөд цөөн тооны эмчилгээнд л давс хорьдоггүй.

*Давсгүй эмчилгээг 6 сар хийхэд ерөнхийдөө 5 цул эрхтэн, уушиг, дэлүү, нарийн бүдүүн гэдэс бүгд шинэчлэгдэнэ.

***Хоолойнцор эрхтний үрэвсэл байхгүй үед ингэж удаан эмчилгээ хийх шаардлагагүй.

Учир нь тодорхой хэмжээнд давс идэх хэрэгтэй. Хоёр даралтын хоорондын орон зай солигдох үед хэрэг болдог.

Оршин суугаа орчноо солих буюу өндөр уулын бүс, салхитай бүс рүү явж буй үед давсгүй хүнс идэж байгаад очих аваас уушиг хатгаа авдаг.

Хэрвээ уулын бүс рүү явах бол 2 хоногийн өмнө давс идэж биеэ бэлдэх хэрэгтэй
* Давс гэдэг нь хүний биеийг халуун хүйтэнд тэсвэртэй болгодог. Тогтмол орчинд байгаа хүн давс хорьж болох боловч тогтвортой бус орчинд аваачих аваас давс идэх шаардлагатай байдаг.

Жишээ нь: Гэрт амьдардаг айл шөнө нь галладаггүй бол давс хорьж болохгүй. Учир нь нэг халж нэг хөрж байгаа үед давс хорьвол илүү өвчлөмтгий болдог.....

''Эх үрийн судар''-номоос авав.

29/11/2025

НАСЖИЛТ БИДНИЙ ДНХ-Д БАЙДАГГҮЙ…

Хөгшрөлт бол оюун санааны хяналтын хөтөлбөр...

Хүмүүс “өндөр настай” болохоороо нас бардаг гэх нь худал…

Учир нь эсийн ДНХ-д “нас” гэж байдаггүй…

Биеийн эсүүд байнга шинэчлэгддэг, өндөр настанд ч гэсэн…

Эсийн хувилбарлалд олон алдаа гардаг ч үхэл бүрийн цаана биологийн болон сэтгэл хөдлөлийн шалтгаан байдаг…

Зүрх, уушги зогсох хүртэл хүн үхэх нь тийм ч амар биш…

Хүмүүс хөгшрөлтөөс ч биш, өвчнөөс ч биш, харин тэднийг хөгшрөлт, дараа нь үхэлд хүргэсэн сэтгэлзүйн зөрчлөөс болж нас бардаг…

Бидний ДНХ-д нас гэж байхгүй, бид л жилүүдээр хязгаар тогтоож, биеэ үхэлд хүргэдэг…

Хөгшрөлт нь сөрөг бодол, доод түвшний долгионы давамгайллаас үүдэлтэй...

Хэрэв бид хөгшрөх нь хэвийн гэсэн хязгаарлагдмал итгэл үнэмшилгүй бол хөгшрөхгүй, эсвэл “хэвийн” гэж тооцогддог хурдтай хөгшрөхгүй…

Энэ нь энгийнээр:

⚘ Арьс 3 сар тутамд шинэчлэгддэг…

⚘ Цус — 6 сар тутамд…

⚘ Уушги жил бүр шинэчлэгддэг…

⚘ Элэг 18 сарын дотор нөхөн сэргээгддэг…

⚘ Тархины эсүүд 3 жил тутам бүрэн шинэчлэгддэг…

⚘ Яс 10 жилд бүрэн нөхөн төлждөг…

⚘ Булчин, эд эс бүр 15 жилд шинэчлэгддэг…

⚘ Тэр бүү хэл, бидний зан чанар ч 7 жил тутамд шинэчлэгддэг…

Бид өөрсдийн дахин төрөхүйг бүх талаараа хангах ёстой — идэж буй хоол, амьсгалж буй агаар, ууж буй ус, хамгийн гол нь өөрсдийн тухай бодол, мэдээллээр…

Нууц нь: бидний ДНХ хөгшрөлтийн тухай өгөгдөл агуулдаггүй…

Хөгшрөлтийн хөтөлбөрийг бид өөрсдөө, төрж өссөн орчиндоо авсан итгэл үнэмшлээрээ оюун санаандаа бүтээдэг…

Бид амьдрах, хөгшрөх, нас барах хэвийн зам гэж гүн итгэдэг…

Гэвч азаар бодит байдал огт өөр…

Өнгөрсөнд төөрөх үед бид үргэлж ирээдүй рүү хардаг…

Тиймээс өнгөрснийг ардаа орхиж, одоо цагтаа өөрийн оюун санаандаа амьдран, өөрчлөх нь үнэхээр чухал…

28/11/2025

Сүүлийн хэдхэн жилийн өмнө архаг бөөрний өвчин бол насаараа дагаж явах, эцсийн хоёрхон сонголттой мэт харагддаг байлаа:
диализ эсвэл бөөр шилжүүлэн суулгах.
Эдгээр арга нь амьдрах насыг уртасгаж чаддаг ч бөөрийг бүрэн эрүүл болгодоггүй.

Гэвч өнөөдөр дэлхийн олон орны лабораториудад гарч буй шинэлэг нээлтүүд энэ ойлголтыг үндсээр нь өөрчилж эхэллээ.
Судлаачид зөвхөн өвчний явцыг удаашруулах биш, бүр бөөрний эсийг хамгаалах, сэргээх, ажиллагааг нь сайжруулах боломжтой шинэ төрлийн эмүүдийг боловсруулж байна. Эхний шатны туршилтуудын үр дүнд гэмтсэн бөөрний эсүүд зорилтот эмчилгээнд урьд өмнө нь боломжгүй мэт санагдахуйц эерэг өөрчлөлтүүд үзүүлж эхэлсэн нь илэрч байна.

Энэ ахиц дэвшил нь бөөрний өвчний талаарх эмнэлгийн ойлголтыг бүхэлд нь өөрчлөөд байна.
Өмнө нь зөвхөн шинж тэмдгийг хянахад анхаардаг байсан бол одоо эмч, судлаачид өвчний явцыг тасалдуулж, удаан хугацааны гэмтэл тогтохоос өмнө зогсоох арга замыг идэвхтэй эрэлхийлж байна. Зарим туршилтын эмүүд лабораторийн нөхцөлд гэмтэл бууруулах, бүрэн эсээр нь сэргээх шинж тэмдэг ч харуулж байгаа нь бөөрний өвчнийг ирээдүйд хянах, бүр эмчлэх боломжийн хаалгыг нээж өгч байна.

Илүү олон судалгаа, клиник туршилт шаардлагатай хэдий ч нэг зүйл тодорхой:

Бөөрний өвчний эмчилгээ урьд өмнөхөөсөө илүү их найдвар төрүүлсэн шинэ эринд шилжин орж байна.

📌 Эх сурвалж:
Scientific news reports and global medical research updates on innovations in chronic kidney disease treatment. Based on international studies, early-stage clinical trials, and laboratory findings published by leading nephrology research institutions.

Пүрвээгийн Баярхүү

25/11/2025

Дэлхийн хүн ам ойролцоогоор 8.25 тэрбум. Ихэнх хүмүүсийн хувьд энэ бол зүгээр маш том тоо юм. Тэгвэл бүгдээрээ энэ тоог хамтдаа илүү нарийвчлан үзэж олон сонирхолтой баримтуудыг мэдэж авцгаая...

11% нь Европт амьдардаг

5% нь Хойд Америкт амьдардаг

9% нь Өмнөд Америкт амьдардаг

15% нь Африкт амьдардаг

60% нь Азид амьдардаг

***

49% нь тосгонд амьдардаг

51% нь хотод амьдардаг

***

12% нь Хятад хэлээр ярьдаг

5% нь Испани хэлээр ярьдаг

5% нь Англи хэлээр ярьдаг

3% нь Араб хэлээр ярьдаг

3% нь Хинди хэлээр ярьдаг

3% нь Бенгал хэлээр ярьдаг

3% нь Португал хэлээр ярьдаг

2% нь Орос хэлээр ярьдаг

2% нь Япон хэлээр ярьдаг

62% нь өөрийн хэлээр ярьдаг

77% нь орон сууцтай

23% нь амьдрах газаргүй

***

Хүмүүсийн 21% нь хэт их иддэг

63% нь хүссэн хэмжээгээрээ идэж чаддаг

15% нь хоол тэжээлийн дутагдалтай

Хүмүүсийн 48% нь өдөр тутмын амьжиргааны өртөг 2.00 доллараас бага байдаг. ***

Хүмүүсийн 87% нь цэвэр ундны устай

13% нь цэвэр ундны усгүй эсвэл бохирдсон усны эх үүсвэртэй

***

75% нь гар утастай

25% нь үгүй

30% нь интернетэд холбогддог

70% нь интернетэд холбогдоогүй

***

7% нь дээд боловсролтой

93% нь коллеж эсвэл их сургуульд сураагүй

83% нь уншиж чаддаг

17% нь бичиг үсэггүй

33% нь Христэд итгэгчид

22% нь Мусульманчууд

14% нь Хиндучууд

7% нь Буддын шашинтнууд

12% нь бусад шашин шүтдэг

12% нь шашны итгэл үнэмшилгүй

***

26% нь 14-өөс доош жил амьдардаг.

66% нь 15-64 насны хооронд нас бардаг.

8% нь 65-аас дээш насалдаг ***

Хэрэв та амьдрах газартай, тэжээллэг хоол хүнс идэж, цэвэр ус уудаг, гар утастай, интернетээр аялж чаддаг, коллеж төгссөн бол бусдаас илүү давуу эрхтэй бүлэгт буюу жижигхэн 7 хувиас бага бүлэгт багтаж байна.

Дэлхийн хүн амын зөвхөн 8% нь 65 нас хүртлээ амьдардаг байна. Хэрэв та 65-аас дээш настай бол сэтгэл хангалуун, амьдралаа эрхэмлэн, цаг мөч бүрийг ашиглан талархаж амьдраарай. Та хүн төрөлхтний 92%-ийн адил 65 нас хүрэхээсээ өмнө энэ дэлхийг орхиогүй байна шүү дээ.

18/11/2025

Мөнгө цуглардаг хүний шинж

🔸🔸🔸Мөнгө цуглуулж чаддаг хүний гэр, хөргөгч хоёр нь маш эмх цэгцтэй маш тодорхой цомхон байдаг.

Мянга хичээгээд мөнгөтэй болдоггүй хүний гэр орон эд юмс нь замбараагүй хэрэгтэй хэрэггүй зүйл холилдчихсон энд тэндгүй хөглөрнө.
Тэр зангаараа юунд хэдэн төгрөг зарцуулсанаа мэддэггүй мэдэх ч сөхөөгүй нэг мэдэхэд мөнгөгүй болчихсон манаргаж явдаг.

Ер нь яагаад эмх цэгцтэй гэрт амьдардаг хүнд мөнгө цуглардаг вэ?

- Хаана юу байгаа хэзээ юунд хэрэглэх хэр зэрэг хэрэгтэйгээ мэддэг тул худалдан авалт эрс буурдаг.
- Хэрэггүй зүйлд цаг зав мөнгө зарцуулахаа больдог.
- Нэг их хичээх шаардлагагүй хэмнэлт аяндаа бий болж мөнгө цугларах хэвшил тогтдог.

Тэгээд жижигхэн сууц руу нүүж сар болгон зарцуулдаг тог ус байр гээд бүх л зардлаа багасгаж чадна. Нэмээд зөвхөн хэрэгтэй зүйл дээрээ төвлөрч сурах ба тэр нь орлого нэмэгдэх үүд хаалга болж нээгддэг.

Эмх цэгц эрэмбэ дараа энэ бүгдийг сайтар ойлгосон байхад мөнгө олох хэмнэх өсгөх хамгаалах зарцуулах процесст яг адилхан зарчим үйлчилдэг. Хүсч буй зүйл зайлшгүй хэрэгтэй зүйлийн хоёрынхоо ялгааг мэддэг болно.

Эмх цэгцтэй болох хоёрхон зөвлөгөө өгье.

1. Юм нэмж авахгүй байх. Одоо байгаа юмнуудаа бүгдийг гаргаж ирээд харна. 1 жил хэрэглээгүй бол баяртай гээд явуулах, хэрэглэж магадгүй гэж бодсон зүйлээ сар өдрийг нь бичээд 3 сар хэрэглэхгүй бол хаяна гэж амлаад далд хийх, хүн зүгээр өгсөн ч хэрэггүй бол авахгүй татгалзаж сурах.

2. Одоо яг хэрэглэдэг зүйлийнхээ тоог шийдэх. Жишээ нь: Өмд-3, цамц-4, гутал-3, цүнх-2 гэх мэт. Илүү гарсантай нь бас л салах ёс хийх.

Эцэст нь шинэ юм авах бол хуучныгаа хаяж байж авна гэсэн дүрэмтэй болох хэрэгтэй. Хайран юм гээд хаяж чаддаггүй хүн дээр дурьдсанчлан гэр нь юмаар дүүрнэ тэгээд хаана юу байгаагаа мэдэхээ болино дахиад хэрэггүй юм нэмж авна нөгөө л бахь байдгаараа мөнгөгүй ядуу хэвээр байх болно.
Осакагийн Гэрэлээ Munkhgerel Narangerel ийн бичжээ. Осакад амьдардаг энэ бүсгүйгийн бичлэг мөн ч өгөөжтэй, мөн ч тустай.

Эх сурвалж: Kulanda Chonoi

2022.11.17

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulan Bator?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar
Ulan Bator
13370