Буддист Эмэгтэйн Тэмдэглэл
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Буддист Эмэгтэйн Тэмдэглэл, Beauty, cosmetic & personal care, Mechanicsburg, PA.
…Уурын хамгийн гүн үндэс нь урд төрлүүдээс өвлөн авсан "би" хэмээх мунхаглал бөгөөд уурыг төгс үгүй болгох арга зам нь би-гийн хоосон чанарыг онох бэлэг ухаан юм…
Youtube #anirlahui_amirlahui сувгаа #subscribe хийж нэгдээрэй номын нөхөд минь.💗🙏
10/16/2026
🪷 БҮТЭХҮЙЕЭ БЭРХ ҮЙЛИЙГ Ч БҮТЭЭХ ТАРНИ 🙏
Бүтэхгүй мэт санагдсан үйл бүхэн тань бүтэж, бэрхшээлтэй мэт санагдсан зам бүхэн тань гэрэлтэй болох болтугай. 😇
Хүн бүрийн сэтгэлд нэгэн нандин хүсэл, бүтээхийг зорьсон үйл, даван туулахыг хичээж буй саад бэрхшээл байдаг.
Заримдаа бидэнд хүч чадлаас илүү итгэл, яарахаас илүү амар амгалан, эргэлзэхээс илүү сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болдог.
🙏 Энэ удаа та бүхэндээ "Бүтэхүйеэ бэрх үйлийг ч бүтээх тарни" хэмээн уламжлагдан ирсэн тарнийг зөөлөн, сэтгэл сэргээсэн аялгуунд шингээн хүргэж байна.
Буддын шашны уламжлалд Дарь Эхийг айдас, аюул, саад бэрхшээлээс гэтэлгэх нигүүлсэнгүй эх хэмээн шүтдэг.
📿 Энэ тарнийн нэгэн онцлог нь … хэсэгт өөрийн нэрийг хэлж, санасан зөв үйлсийнхээ төлөө зүрх сэтгэлээ төвлөрүүлэн ерөөл өргөж уншаарай.
Сонсохдоо өөрийн болон хайртай хүмүүсийнхээ сайн сайхныг бодож, сэтгэлдээ тээж яваа нандин хүслээ ариун сайхан ерөөл болгоорой.
🌸 Саад бэрхшээлийг давах ухаан тань дэлгэрч
🌸 Сэтгэлийн айдас эргэлзээ тань нимгэрч
🌸 Ажил үйлс тань бүтэмжтэй байж
🌸 Зөв сайн хүсэл, сайхан үйлс бүхэн тань өлзийтэй сайхнаар бүтэх болтугай.
❤️ Энэхүү аялгуут тарнийг "Анирлахуй Амирлахуй" YouTube сувгийн гишүүддээ зориулан бэлтгэлээ.
Та манай сувгийн JOIN / НЭГДЭХ товчоор гишүүнчлэлд нэгдэж, энэхүү тусгай бүтээлийг бүтнээр нь сонсох боломжтой.
Хэрэв таны хайртай хэн нэгэн хүндхэн цаг үеийг туулж, итгэл найдвар, сэтгэлийн дэм хэрэгтэй байгаа бол энэхүү ерөөлийг түүнд зориулаарай. 🙏
Санасан зөв үйл бүхэн тань бүтэж, сайн сайхны барилдлага тань дэлгэрэх болтугай.
🪷 Эх болсон хамаг амьтан амгалан байх болтугай.
🔴 Анирлахуй Амирлахуй
#БүтээхТарни #БуддынТарни #Залбирал #АнирлахуйАмирлахуй
БҮТЭХҮЙЕЭ БЭРХ ҮЙЛИЙГ Ч БҮТЭЭХ ТАРНИ (Ялангуяа зараг тэмцил, сэтгэлийн санаа зовнилыг амирлуулна…) БҮТЭХҮЙЕЭ БЭРХ ҮЙЛИЙГ Ч БҮТЭЭХ ТАРНИЗаримдаа бидэнд бүтэхгүй мэт ...
10/13/2026
💚Аюул, Зовлон Бүхнээс Гэтэлгэгч Түргэн Эх: Ногоон Дарь Эхийн Тарни, Тус Эрдэм.🙏
Таны ажил үйлс нэг л бүтэмжгүй, сэтгэл санаа тогтворгүй, эсвэл амьдралд тань ямар нэгэн саад бэрхшээл тулгараад байна уу?
Тэгвэл "Буддын Шашинд" залбирасан хүнд хамгийн түргэн тусалж, аврал одуулдаг "Түргэн эх" буюу Ногоон Дарь эх бурхныг сүсэглэн биширч, зүрхэн тарнийг нь унших нь амьдралын аливаа гай барцад, айдас аюулыг арилгах шидтэй хэмээдэг.
🌸 Эх үрс, охидын минь нөмөр түшиг, ивээлт бурхан:💗
Ногоон Дарь эх нь эмэгтэй хүний дүрээр соёрхсон тул эх хүүхэдтэй, охидтой айл гэрт асар их ээлтэй, тустай бурхан юм. Охид бүсгүйчүүдийг амьдралын зөв замд хөтлөх, тэднийг аливаа муу бүхнээс нөмөрлөн хамгаалах, айл гэрт үр хүүхдийн инээд хөөр, аз жаргал, эх үрсийн нандин холбоог батжуулан тэтгэдэг учиртай. Тиймээс ээжүүд, охид маань энэхүү тарнийг уншиж, гэр орондоо Ногоон Дарь эхийг залах нь тухайн гэр бүлд амар амгалан, хайр энэрлийг авчирдаг байна. Минаад нь "Ногоон Дарь Эхтэй" холбоотой олон гайхам, бишрэл түрүүлсэн түүхүүд байдаг…
💚 Ногоон Дарь эхийн зүрхэн тарни:
УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУУХАА (oṃ tāre tuttāre ture svāhā)
💚 Тарнийн үгсийн нууц утга:
• УМ: Бурхны ариун бие, хэл, сэтгэлийн бэлгэдэл.
• ДАРЭ: Амьтдыг зовлон зүдгүүр, гаслан бүхнээс гэтэлгэгч.
• ДҮДАРЭ: Айдас, аюул, дотоод болон гадаад саад бүхнийг арилгагч.
• ДҮРЭ: Үйлс бүхнийг бүтээгч, өвчин зовлонгоос түргэн аврагч.
• СУУХАА: Тарнийн адислал сэтгэлд шингэж, бат орших болтугай.
🙏 Энэхүү тарнийг уншсаны тус эрдэм:
1. Айдас, аюулаас хамгаална: Амьдралд тохиолдох 8 их аюул (өвчин, хорлол, гай барцад гэх мэт)-аас авран хамгаална.
2. Ажил үйлсийг тэтгэнэ: Хүссэн ажил үйлсийг сэтгэлчлэн бүтээж, эд эрдэнэ, үр хүүхэд гуйсан хүмүүсийн хүслийг гүйцэлдүүлнэ.
3. Хэл ам, хараалыг буцаана: Хүн болон хүн бусын хорлол, атаа жөтөө, хэл амны гайг зайлуулна.
4. Эрүүл мэндийг тэтгэнэ: Бие сэтгэлийн өвчин, яр шарх, ханиад томуунаас ангижруулах тустай.
Сэтгэлдээ сайн сайхныг санаж, хамаг амьтны болон үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө өдөр бүр сүсэг бишрэлтэйгээр урин уншиж байгаарай. Алгаа хавсран залбирахад Түргэн эх хэзээд таныг сонсох болно. Сар бүрийн шинийн 8-нд Ногоон Дарь эхийг шүтэж, тарни тасралтгүй уншвал нэн сайн.
#НогоонДарьЭх #Тарни #БуддынШашин #Адислал #ЭхҮрс #ОхидынИвээл #ГэрБүлийнАмарАмгалан
Ногоон Дарь Эхийн Зүрхэн Тарни | УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУУХАА | Green Tara Mantra Аюул, Зовлон Бүхнээс Гэтэлгэгч Түргэн Эх: Ногоон Дарь Эхийн Тарни, ...
10/08/2026
ТОЛГОЙ ДОТОРХОО ҮЕ ҮЕ ШАЛГАЖ БАЙГААРАЙ.
Бид гэрийнхээ шүүгээ, хувцасны өрөө, хөргөгчөө үе үе цэвэрлэдэг. Хэрэггүй болсон зүйлээ хаяж, зай гаргадаг.
Харин толгой доторхоо хэр олон удаа цэвэрлэдэг вэ?
Бидний дотор олон жилийн турш хадгалагдсан бодол, итгэл үнэмшил, бусдын хэлсэн үг, хүлээлт, айдас, ичгүүр, гэм буруугийн мэдрэмж байдаг.
Зарим нь бидэнд хэрэгтэй хэвээрээ.
Харин зарим нь аль хэдийн хуучирсан ч биднийг өнөөдөр ч удирдсаар байдаг.
“Хүмүүс юу гэж бодох бол?”
“Сайн хүн бол бусдад үгүй гэж хэлж болохгүй.”
“Эмэгтэй хүн ингэж болохгүй.”
“Миний насан дээр ингэх ёсгүй.”
“Би тэвчих л ёстой.”
“Би бусдыг гомдоож болохгүй.”
“Надаас хүмүүс үргэлж сэтгэл хангалуун байх ёстой.”
“Би алдаж болохгүй.”
“Би заавал төгс байх хэрэгтэй.”
Эдгээр бодол анх хаанаас бий болсон бэ?
Магадгүй ээж аавын хэлсэн үгнээс.
Магадгүй багшийн шүүмжлэлээс.
Магадгүй өмнөх харилцааны шархнаас.
Магадгүй нийгмийн тогтоосон хүлээлтээс.
Эсвэл биднийг хамгаалах гэж багадаа өөрсдөө бий болгосон дүрэм байж болно.
Гэхдээ өнөөдрийн таны амьдралд тохирохгүй болсон итгэл үнэмшлийг зөвхөн “надад ингэж зааж өгсөн” гэдэг шалтгаанаар насан туршдаа авч явах шаардлагагүй.
Өөрөөсөө үе үе “Энэ үнэхээр миний бодол мөн үү?”, эсвэл би хэн нэгнээс сонсоод өөрийнхөө үнэн мэт хүлээж авсан уу? гэж асуугаарай.
“Энэ итгэл үнэмшил өнөөдөр надад тусалж байна уу?”
Эсвэл намайг айлгаж, хязгаарлаж, өөрийнхөөрөө амьдрахад саад болж байна уу?
“Би үүнийг үнэхээр хүсэж байна уу?”
Эсвэл бусдын хүлээлтийг би өөрийн хүсэл гэж андуураад байна уу? Эдгээр асуултад шударгаар хариулаад үз.
Хувь хүний төлөвшил гэдэг зөвхөн шинэ зүйл сурах биш.
Заримдаа хуучин зүйлээсээ салж сурах тухай байдаг.
Бусдын дуу хоолойг дотроосоо ялгаж сурах.
Эцэг эхийнхээ айдсыг өөрийн айдас гэж андуурахаа болих.
Нийгмийн “ингэх ёстой”-г өөрийн “би ингэмээр байна”-аас ялгах.
Өнгөрсөнд таныг хамгаалж байсан итгэл үнэмшил өнөөдөр таны эрх чөлөөг хязгаарлаж байгаа эсэхийг анзаарах.
Өөрийн амьдралын жолоог буцааж гартаа авах.
Бусдын үгийг сонсож болно.
Гэхдээ амьдралаа тэр үгээр удирдуулах албагүй.
Хэн нэгэн таны талаар юу гэж бодох нь тэдний эрх.
Харин та өөрийнхөө амьдралыг хэрхэн амьдрах вэ гэдэг нь таны хариуцлага.
Тиймээс үе үе толгой доторх “ачаа”-гаа шалгаж байгаарай.
Заримыг нь зас.
Заримыг нь шинэчил.
Заримыг нь өөрийнхөөрөө дахин тодорхойл.
Харин аль хэдийн хэрэггүй болсон заримыг нь зүгээр л тавьж явуул.
Өнгөрсөн үеийн таныг хамгаалж байсан бодол өнөөдрийн таныг заавал хамгаалах албагүй.
Заримдаа өөрчлөгдөх гэдэг нь өөр хүн болох биш.
Өөрийнхөө доторх бусдын дуу хоолойноос салж, эцэст нь өөрийнхөө дууг сонсож эхлэх явдал юм.
10/08/2026
🙏 Эд баялаг, буян хишгийг арвижуулагч "Гонгор Бурхан"-ны хүчирхэг зүрхэн тарни 🌟
Гонгор бурхан буюу Цагаан Махагала нь догшин дүртэй боловч хамаг амьтныг ядуу зүдүү, дутагдаж гачигдахын зовлонгоос гэтэлгэх нигүүлсэнгүй сэтгэлт бурхан хэмээн шүтэгддэг. 🙏
Гонгор бурханыг сүсэглэн шүтэж, өглөг буяныг эрхэмлэснээр өөрөө төдийгүй үр хойч, үе удмаараа үгүйрэл хоосролын зовлонгоос ангижрах ерөөл бүрддэг хэмээн уламжлалд үздэг билээ.
✨ Зүрхэн тарни:
«УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИ НИСА СИДИ ЗА»
📿 Тарнийг сүсэглэн урьж уншихдаа зөвхөн эд хөрөнгө хүсэх бус, сэтгэлийн баялгаа ч арвижуулахыг эрхэмлэдэг.
🌾 Гадаад тэтгэлэг нь амьдралын хэрэгцээ, идээ ундаа, эд агуурс элбэг байж, ажил үйлс бүтэмжтэй болохыг бэлгэддэг.
💗 Дотоод тэтгэлэг нь сүсэг, өглөг, билгүүн зэрэг сэтгэлийн эрдмийг тэтгэх утгатай. Байгаадаа талархаж, бусадтай хуваалцаж, зөв үйлээр амьдрах нь энэ сүсгийн сайхан илэрхийлэл юм.
🏺 Гонгорын бумба:
Монголчууд буян хишгээ тогтоон дэлгэрүүлэхийг бэлгэдэж, Гонгорын бумбыг гэр орондоо залж, тахиж ирсэн уламжлалтай. Бумба нь эд баялаг, элбэг хангалуун амьдрал, гарз хохирлоос хамгаалах ерөөлийн бэлгэдэл болдог.
Тарниа хамтдаа сүсэглэн урьж, өөрийн болон хамаг амьтны амьдралд элбэг дэлбэг байдал, амар амгаланг ерөөцгөөе.🙏
Та бүхний ажил үйлс бүтэмжтэй, айл гэр тань идээ ундаагаар элбэг, сэтгэл тань өглөг буянаар баян байх болтугай! 🙏
▶️ YouTube: Анирлахуй Амирлахуй
Эд Баялагын Тэнгэр Гонгор Бурханы Зүрхэн Тарни | Mantra | Abundance Mantra | White Mahakala Mantra
https://youtu.be/oTuLisqq6tA
#ГонгорБурхан #ЦагаанМахагала #ЗүрхэнТарни #БуянХишиг #ЭдБаялаг #АриунТарни
Эд Баялагын Тэнгэр Гонгор Бурханы Зүрхэн Тарни | Mantra | Abundance Mantra | White Mahakala Mantra Эд баялгийн тэнгэр Гонгор бурханы зүрхэн тарни ба ач тус 🌟Гонгор ...
10/01/2026
🙏 ДҮНЧҮҮР МААНЬ БЭЛЭН БОЛЛОО 🪷
Хэдэн өдөр аялгуу, уншлага бүрийг нь сэтгэлдээ нийцтэл засаж, сонсож, дахин дахин оролдсоны эцэст Дүнчүүр маань маань бэлэн болж, "Анирлахуй Амирлахуй" сувагтаа орууллаа.
Энэ мааньийг хийх болсон нэг жижигхэн шалтгаан надад бий.
Би үе үе нойр хулжчихдаг юм. Шөнө нам гүм болохоор хүний бодол гэдэг сонин шүү дээ. Нэгийг бодож эхэлтэл нөгөө нь залгаад, өнгөрснөө санаж, болоогүй ирээдүйгээ хүртэл ургуулж бодоод л…
Тэгэхээр нь би элдэв бодолдоо автахгүйн тулд Дүнчүүр мааниа уншдаг болоод 10-д жил болжээ.
Нэг… хоёр… гээд тоолж эхэлнэ.
Хэд хүрснээ ч мэдэхгүй. 🤭
Нэг мэдэхэд бодол намдаад, тэгсгээд л унтчихсан байдаг.
Тэр үед би нэг зүйлийг их мэдэрдэг.
Маань гэдэг зөвхөн амнаас гарах авиа биш юм байна.
Сарниж явсан сэтгэлээ нэгэн цэгт зөөлөн авчирч, дотогшоо анирлах орон зай ч юм шиг санагддаг. Бичиг үсэг тайлагдаад маань цээжилсэн хүн дээ би чинь😇🙏
Буддын шашны уламжлалд маань, залбирал номоо сүсэглэн уншихыг буян хураах, сэтгэлээ номхотгох, хамаг амьтны тусын тулд сайн сайхны ерөөл тавих номын үйл хэмээн үздэг.
Тиймээс энэ удаа Дүнчүүр маанийг зүгээр нэг сонсох аялгуу бус, өглөө сэрэхдээ сэтгэлээ гэгээлэг болгох, залбирал бясалгалдаа анирдах, шөнө бодол олшрох үед даган унших бүтээл байгаасай гэж хүсэж хийлээ. 🙏
Сонсох бүрдээ зөвхөн өөрийнхөө төлөө бус, хайртай хүмүүсээ, аав ээж, үр хүүхдээ, цаашлаад эх болсон хамаг амьтныг бодон сайн сайхныг ерөөгөөрэй.
Сонссон бүхний сэтгэл амгалан байж,
уншсан бүхний буян арвижиж, хийморь сүлд нь өөдөө байж, санасан сайн үйлс нь дэлгэрч, эх болсон хамаг амьтан амар амгаланг олох болтугай. 🙏🪷
"Анирлахуй Амирлахуй" сувгандаа цаашид судар ном, маань тарни, залбирал, бясалгалын аялгуут бүтээлүүдээ үргэлжлүүлэн оруулна.
🤍 Номын мөрөөр хамтдаа анирлаж, амирлахыг хүсвэл YouTube сувгаа хийгээд 🔔 хонхоо All дээр тохируулаарай.
Нэг хүний уншсан маань өөр нэгний сэтгэлд амар амгалангийн үр тарих болтугай.
Анирлахуй Амирлахуй 🪷
#минаагаас 🇺🇸
ДҮНЧҮҮР МААНЬ | Буддын Залбирал | Buddhist Prayer for Peace| Blessings | Merit & Spiritual Renewal🙏
https://youtu.be/1WRWRjHsLB0
(Жаахан илүү суралцаж байгаад ахиад илүү гоё болгож оруулна аа)
ДҮНЧҮҮР МААНЬ | Буддын Залбирал | Buddhist Prayer for Peace| Blessings | Merit & Spiritual Renewal🙏 🙏 ДҮНЧҮҮР МААНЬСэтгэлээ анирлуулан, залбирал номдоо төвлөрч, шинэ...
09/27/2026
🙏 ХИЙМОРИЙН САН🙏
Монголчууд эртнээс хийморь, сүр сүлдээ дээдлэн, ажил үйлс, зам мөр өөдрөг байхын ерөөл болгон Хийморийн санг уншуулж, сонсон сүсэглэж ирсэн уламжлалтай.
Минаа нь энэхүү уншлагыг морин хуурын уужим аялгуу, алсад сонсогдох морьдын төвөргөөн, аяганы намуухан эгшиг, усны хоржигноо, шувуудын жиргээ, байгалийн амгалан чимээтэй хослуулан бүтээлээ. 🐎
Сонсох бүрдээ сэтгэлээ төвлөрүүлэн, өөртөө болон хайртай хүмүүстээ амар амгалан, өлзий хутаг, буян хишиг, үйлс бүтэмж, хийморь өөдрөг байхыг ерөөн анирлаарай.💗🙏
Гүндүү сарва дү дү хо 🙏
📚 Номын эрхэм нөхөд та бүхэн тарни, судар, залбирал, бясалгалаа хамтдаа анирлан сонсохыг хүсвэл "Анирлахуй Амирлахуй" сувгаа Subscribe хийж нэгдээрэй. 🪷
Хийморь тань өөдөө, үйлс тань бүтэмжтэй, зам мөр тань гэрэлтэй, дардан байх болтугай номын эрхэм нөхөд минь. 🙏
Хийморийн Сан | Монгол Уншлага | Mantra | Mongolian Spiritual Prayer | Meditation
Хийморийн Сан | Монгол Уншлага | Mantra | Mongolian Spiritual Prayer | Meditation Монголчууд эртнээс хийморь, сүр сүлдээ дээдлэн, ажил үйлс, зам мөр ...
09/25/2026
🙏 АЯН ЗАМЫН АЯЛГУУТ СУВАРГА.✈️🚙🐎
Алсын аян замд гарахдаа, холын замд жолоо барихдаа, өглөө ажил үйлсээ эхлүүлэхдээ эсвэл сэтгэлээ анирлуулан бясалгахдаа сонсохоор энэхүү "Аян Замын Аялгуут Суварга"-ыг бүтээлээ.
Аян замдаа гарахын өмнө сайн сайхны ерөөлөө тавиад, замын турш намуухан анирдаарай. Зөвхөн хүрэх газраа бус, туулж буй замаа ч бясалгал болгон мэдрэх сайхан мөч байг.
Хийморь тань өөдөө, зам мөр тань дардан,
аян зам тань өлзийтэй, үйлс бүхэн тань бүтэмжтэй, буян хишиг тань арвижиж,
сэтгэл тань амар амгалан байгаасай. 🙏
Энэхүү аялгуут суваргыг буяныг эх болсон хамаг амьтанд зориулъя.🙏
Хамаг амьтан амгалан байж, Бурханы бодь хутгийг олох болтугай. 🪷
🚗 Урт замд сонсох бол бичлэгээ Loop / Давтан тоглуулах тохиргоонд оруулж болно. Жолоо барьж байхдаа дэлгэц рүү анхаарал хандуулахгүй, аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавиарай.🙏
Номын эрхэм нөхөд та бүхэн "Анирлахуй Амирлахуй" сувгаа хийж, судар ном, тарни мантра, залбирал бясалгалаа хамтдаа анирлан сонсоорой.💗😇
Аян Замын Аялгуут Суварга | Сонсогч таны алтан шар зам өлзийтэй, сайн үйлс бүхэн бүтэмжтэй байг.🙏 🙏 АЯН ЗАМЫН АЯЛГУУТ СУВАРГА.✈️🚙🐎Алсын аян замд гарахдаа, холын за...
09/23/2026
Очироор Огтлогч буюу Доржзодва судрын Зүрхэн тарнийг чин сүсэг, бишрэлээрээ эгшиглүүлэн, гурван өөр аялгууг нэгтгэсэн 58 минутын "Аялгуут суварга" болгон өргөн барилаа.
Буддын шашны уламжлалт тайлбарт Доржзодва судрыг унших, уншуулах, бичих, бичүүлэх, шүтэн дээдлэхийн буян хишгийг машид эрхэм хэмээн номлосон байдаг.
🙏 Бурхандаа мөргөл үйлдэхдээ
🚗 Алсын аян замд гарахдаа
🪷 Бясалгалдаа төвлөрөх эсвэл мөргөл үйлдэхдээ
🌿 Хүнд хэцүү үед сэтгэлээ анирлуулж, амирлуулахыг хүссэн үедээ
энэхүү "Аялгуут суварга"~аа анирдаарай.
Тарнийн эгшиг бүрийг чин сэтгэлээрээ даган уншиж, өөрийн төдийгүй эцэг эх, үр хүүхэд, хань ижил, ахан дүүс, хайртай бүхнийхээ зам мөр гэрэлтэй, үйлс бүтэмжтэй, сэтгэл амгалан байхын ерөөлийг өргөн сонсоорой. 🙏
"Намо багавади бразня барамида еэ.
Ум нада дида, илиши илиши, милиши милиши, бинаян бинаян
Намо багавади брадям бради, ириди ириди, мириди мириди, шүриди шүриди, үшүри үшүри, бүюүеэ бүюүеэ суухаа."
Энэ буяныг ганц өөртөө бус, эх болсон хамаг амьтанд зориулъя. 💗
Энэ буянаар эх болсон хамаг амьтан
Бурханы бодь хутгийг олох болтугай. 🙏🪷
Буян бүхэн дэлгэрч, хийморь сүлд өөдөө байж, аян зам өлзийтэй, сайхан үйлс бүхэн бүтэмжтэй, номын гэрэлт адислал үеийн үед тасралтгүй ивээх болтугай та бүгдийг.🙏😇
Линкийг сэтгэгдэл хэсэгт орууллаа😇
09/19/2026
Муу зүүдийг хариулах ном🙏
Бурхан бодисад бүхэнд мөргөмүй.
Намо сарва будда.
Намо сридди хана даша сана на.
Дадяата ум хаха хахи хахи хум хум зула зула.
Диста диста пад пад суухаа.
Намо сарва будда намо асиди хади шасана.
Ум хаха хахи хахи.
Хум хум зула зула диша диша хум хум пад пад.
Багшийн маань зааж өгсөн уламжлалт тайлбараар:
1 удаа уншихад — муу зүүдийг хариулна
2 удаа уншихад — цаг бусын үхлийн цээрийг хариулна
3 удаа уншихад — тотгор саадад үл автуулна
4 удаа уншихад — өвчин бүхний хорлолд үл автуулна
5 удаа уншихад — див бузар үл тусна…
Энэ номыг айдас төрүүлэхийн тулд бус, харин сэтгэлээ төвшитгөж, сайн сайхныг ерөөн, сүсэг бишрэлээрээ анирлах утгаар хуваалцаж байна.
Муу зүүд бүхэн замхран одож
Айдас түгшүүр сэтгэлээс арилж
Шөнө бүхэн амар амгалан байг
Өглөө бүхэн гэрэл гэгээлэгээр дүүрэн байг
Бурхан номын ивээл дор
Бүх зүйл сайн сайхан болох болтугай. 🙏🌙
Номын эрхэм нөхөр та тарни, судар, залбирал бясалгалаа хамтдаа анирлан сонсохыг хүсвэл "Анирлахуй Амирлахуй" сувгаа SUBSCRIBE хийгээрэй.
Муу Зүүдийг Хариулах Ном 🌙 | Buddhist Mantra for Bad Dreams, Protection & Peaceful Sleep 🙏 Муу зүүдийг хариулах номБурхан бодисад бүхэнд мөргөмүй.Намо сарв...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Mechanicsburg, PA
17055
Alerts
Be the first to know and let us send you an email when Буддист Эмэгтэйн Тэмдэглэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.